2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/09243

 

 

 

 

 

 

 

 

   2025         10          29

   191/ШШ2025/09243

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* *******од оршин суух ******* овогт  *******ийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: *******, , т оршин байрлах “” ХХК /рд:/-д холбогдох

 

            2024 оны ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн урамшуулалд 36,622,882.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р., хариуцагчийн төлөөлөгч А., Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тэрээр болон түүний өмгөөлөгч Р. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 01-р сарын 04-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл “” ХХК- ийн “” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ. “” ХХК-ийн тоот тушаалын дагуу харьяа компанийн гүйцэтгэх захирлуудтай байгуулах “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”-г шинэчлэн байгуулах нөхцөлийг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

Миний бие “” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тоот “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”, тоот “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-г байгуулсан.

2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тоот “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”-ний 3.1.6-д “Ажил олгогч нь Гүйцэтгэх захирлын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг үнэлэх, шаардлагатай арга хэмжээ авах, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийн үнэлгээний дагуу жил бүр урамшуулал тооцох”, 3.2.2-т “Гүйцэтгэх захиралд гэрээгээр тохиролцсон цалин хөлс, хөнгөлөлт, тэтгэмж, тусламж, дэмжлэг, үр дүнд суурилсан шагнал урамшуулал, хангамжийг олгох” гэж заасан байдаг.

Мөн тоот “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-ний 3.5-д “Холдинг нь Гүйцэтгэх захирлын жилийн үр дүнгийн урамшууллыг үндсэн цалингаас нь дараах байдлаар хувилж тооцно. Үүнд:

3.5.1 Гүйцэтгэх захиралд:

•        85.00 - 89.99% хүртэл 6 сар

•        90.00 - 94.99% хүртэл 8 сар

•        95.00 - 99.99% хүртэл 10 сар

•        100% тохиолдолд 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг олгоно” гэж заасан байдаг.

“Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-ний 3.1-т “Гүйцэтгэх захирал энэхүү гэрээний үр дүнг дүгнүүлэхтэй холбоотой бизнес төлөвлөгөөний тайлан. гэрээний хавсралт болох КР1-г дүгнэж, өөрийн үнэлгээний хамт Холдинг-д дараа оны 03 дугаар сарын 10-ны дотор ирүүлнэ” гэж заасны дагуу миний бие 2025 оны 04-р сарын 01 өдөр “Очир Ундраа Холдинг” ХХК-ийн Бизнес хөгжлийн менежер Т.д цахим шуудангаар хүргүүлсэн.

2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Очир Ундраа Холдинг” ХХК-ийн бизнес хөгжлийн менежер Т.гаас “” ХХК-ийн 2024 оны бизнес төлөвлөгөө болон гүйцэтгэх захирлын гүйцэтгэлийн үнэлгээг 99 хувь гэж дүгнэсэн байдаг. Холдингоос 99 хувь гэж үнэлсний дагуу миний бие “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-ний 3.5.1 дэх хэсэгт “95.00-99.99% хүртэл 10 сар” гэж заасны дагуу үндсэн цалинг 10 сараар тооцож урамшуулал авах байсан.

Учир нь 2024 оны Бизнес төлөвлөгөөнд компани 482,285,498₮ (Дөрвөн зуун наян хоёр сая хоёр зуун наян таван мянга дөрвөн зуун ерэн найман төгрөг)-ийн зардал төлөвлөснөөс 362,381,020₮ (Гурван зуун жаран хоёр сая гурван зуун наян нэгэн мянга хорин төгрөг)-ийг “Очир Ундраа Холдинг” ХХК-аас бүрэн санхүүжүүлж орлогод бүртгэх, үлдэгдэл 119,904,478₮ (Нэг зуун арван есөн сая есөн зуун дөрвөн мянган дөрвөн зуун далан найман төгрөг)-ийг дуусаагүй үйлдвэрлэлд бүртгэж цаашид биет бус хөрөнгөөр баланд хөрөнгөө нэмэгдүүлэх байдлаар бүртгэхээр тохиролцон бизнес төлөвлөгөөг баталсан байдаг. Бизнес төлөвлөгөө-2024 тайланд цэвэр ашгийн хэмжээг огт тусгагдаагүй ба төсөв батлуулах байдлаар бизнес төлөвлөлт хийгдсэн. Компанийн 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 736,853,372₮ (Долоон зуун гучин зургаан сая найман зуун тавин гурван мянга гурван зуун далан хоёр төгрөг)-ийн орлогыг бүрдүүлж өөрийн санхүүжилтээр 13 сая төгрөгийн ашигтай тайлагнагдсан. Компани 2024 онд дээрх санхүүжилтийг “Очир Ундраа Холдинг” ХХК-аас огт аваагүй болно.

Мөн тоот “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-нд ямар нэгэн байдлаар ашгаас тооцож урамшуулал олгоно гэсэн заалт байхгүй бөгөөд Бизнес төлөвлөгөөний хавсралт болох (Компанийн стратеги төлөвлөгөө)-ийн биелэлтийн хувийг үнэлэн заасан хувиар үндсэн цалинг тооцож олгохоор заасан байдаг.

Тиймээс “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”-ний 7.1-т “Гүйцэтгэх захирлын нэг сарын үндсэн цалин нь зэрэглэл шатлалын бичил ангилал -011/3 буюу 5,000,000 /таван сая/ төгрөг байна...” гэж заасны дагуу 50,000,000₮ /Тавин сая төгрөг/-ийн үр дүнгийн урамшуулал авах байсан.

Гэтэл “” ХХК-ийн нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооны 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тоот “Нэр бүхий гүйцэтгэх захирлуудын 2024 оны жилийн урамшууллыг олгох, 2025 оны жилийн урамшууллын төсвийг шинэчлэн батлах тухай” шийдвэрийн хавсралт №1-т “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.*******эд гэрээний дагуу компанийн нийт цэвэр ашиг буюу 2024 онд “” ХХК нь нийт цэвэр ашиг нь 13,377,117.27 төгрөг байгаа буюу компанийн гүйцэтгэл хангалтгүй гэж үзсэн тул хамгийн ихдээ энэ хэмжээгээр гүйцэтгэх захиралд урамшуулал олгох боломжтой гэж үзэв. Аудитлагдсан орлогын тайланг хавсаргав. Холдингийн саналын дагуу батлах гэж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэр нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Очир Ундраа Холдинг” ХХК-ийн бизнес хөгжлийн менежер Т. гаас “” ХХК-ийн 2024 оны бизнес төлөвлөгөө болон гүйцэтгэх захирлын гүйцэтгэлийн үнэлгээтэй зөрчилдсөн. бодит байдалд нийцээгүй, “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”, “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-ний холбогдох заалтуудыг зөрчсөн байх тул үр дүнгийн урамшууллын үлдэгдэл төлбөр болох 36,622,882.737 /Гучин зургаан сая зургаан зуун хорин хоёр мянга найман зуун наян хоёр төгрөг далан гурван мөнгө/-ийг хариуцагчаас гаргуулахаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан. Уг хорооноос 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тоот тэмдэглэлд “3 талт хорооны зүгээр дүрмийн дагуу эвлэрэх санал гаргаж, талуудыг эвлэрүүлэн зохицуулах чиг үүргээ хэрэгжүүлсэн. Хариуцагч талаас эвлэрэх, эвлэрэн хэлэлцэх боломжгүй байгаа тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоё. Дараагийн шатанд асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой. Гишүүд санал нэгтэй дэмжив” гэжээ. Харин уг шийдвэрт “Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанаас 2 тал харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгов. Иймд 2 тал хуульд заасны дагуу дараагийн шатанд арга хэмжээ авах эрх нээлттэй болно” гэж шийдвэрлэсэн.

Иймд урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэх боломжгүй болсон тул хариуцагч “Очир Ундраа холдинг” ХХК-аас үр дүнгийн урамшууллын үлдэгдэл төлбөр болох 36,622,882.737 /Гучин зургаан сая зургаан зуун хорин хоёр мянга найман зуун наян хоёр төгрөг далан гурван мөнгө/-ийг гаргуулж өгнө үү.

 

1.1.             Компанийн үнэлгээг улирал бүр холдинг компанид танилцуулахад 99 хувь гэсэн боловч гэнэт 65 хувь гэсэн юм.

 

1.2.             Нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээнд мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа онцгой нөхцөлт гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулсан. Гэрээнд ажлын гүйцэтгэлийг үнэлж хангаж олгохоор заасан. Гэрээнд мөн үр дүнгийн урамшуулал олгохоор заасан. 95-99 хувь үнэлсэн бол 10 сарын цалин олгохоор заасан. Улмаар нэхэмжлэгч нь толгой компанид ажлын тайланг хүргүүлээд толгой компаниас ажлыг 99 хувь гэж үнэлсэн цахим шуудан ирсэн. Үүний дагуу 10 сарын урамшуулал олгох талаар хүсэлт гаргасан. Төлөвлөгөөнд хариуцагч толгой компани нь санхүүжилт олгох байсан боловч нэхэмжлэгч нь өөрөө орлогоороо бүрдүүлж үйл ажиллагаа явуулж 700 гаруй сая төгрөгөөр ажлын төлөвлөгөөг биелүүлсэн байдаг. Иймд 10 сарын цалин хүссэн боловч хариуцагч нь 13,377,117.27 төгрөг олгох талаар мэдэгдсэн. Үүнийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй. Учир нь энэ нь компанийн цэвэр ашгаас тооцсон байдаг. Гэрээн дээр ашгаас олгох талаар заагдаагүй юм. Онцгой нөхцөлд хөдөлмөрийн гэрээнд зааснаар урамшуулал авахаар маргаад ажлаасаа гарсан байдаг. Хариуцагч нь дээрх 13 саяыг татвар, шимтгэл хасаад олгосон байдаг. Иймд үлдэх урамшууллаа гаргуулна гэв.

 

2.            Хариуцагч “” ХХК нь шүүхэд гаргасан тайлбар, түүний төлөөлөгч Ц., А. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Монгол Улсын иргэн *******ийн ******* (Г.*******)-ийн зүгээс Очир Ундраа Холдинг ХХК (Компани)-д холбогдуулан 2025 оны 08 сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.        Г.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Очир Ундраа Холдинг ХХК-ийн охин компани болох ХХК-ийн Гүйцэтгэх захирал албан тушаалд хөдөлмөрийн гэрээ (Хөдөлмөрийн гэрээ) байгуулан ажиллаж байсан.

2.        Г.******* нь 2024 оны 07 дугаар сарын 01 -ны өдөр Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээг байгуулсан болно.

3.        Г.*******тэй байгуулсан Үр дүнгийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дах хэсэгт зааснаар Гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд үр дүнгийн гэрээ дуусгавар болохоор заасан байна.

4.       Талуудын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Гүйцэтгэх захирал нь КРI-г дүгнэж, өөрийн үнэлгээний хамт Холдинг-д дараа оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлнэ. 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт Холдинг гэрээний гүйцэтгэлийн тайлангийн материалуудыг хөндлөнгийн аудитын байгууллагын аудитын дүгнэлт гарснаас хойш хуанлийн 14 хоногийн дотор танилцан холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргана. 3 дугаар зүйлийн 3.3 дах хэсэгт Хувьцаа эзэмшигч нь хуанлийн 14 хоногийн дотор дүгнэлт зөвлөмж гаргахаар тус тус тохиролцсон байна.

5.        Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан Очир Ундраа Холдинг ХХК-ийн бизнес хөгжлийн менежер Т. нь хувьцаа эзэмшигч биш бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дах хэсэгт заасан үр дүнг үнэлэх эрх бүхий этгээд бус болно.

6.        Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу КРI үнэлгээгээ хувьцаа эзэмшигч өгөх үүрэгтэй ба Аудитын дүгнэлт зөвлөмж, бусад дүгнэлтийг үндэслэн Очир Ундраа Холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Билигүн Г.*******ийн КРI-г үнэлэхэд 65.3%-ийн үнэлгээ гарсан бөгөөд Гүйцэтгэлийн үнэлгээ 85 ба түүнээс дээш хувь үнэлэгдсэн тохиолдолд авах эрхтэй байх тул урамшуулал цалин хөлсийг авах хууль зүйн үндэслэлгүй болно.

7.        Очир Ундраа Холдинг ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооны 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар Нэр бүхий гүйцэтгэх захирлуудын 2024 оны жилийн урамшууллыг олгох, 2025 оны жилийн урамшууллын төсөв шинэчлэн батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар Г.*******эд олгох урамшууллын хувьд гүйцэтгэл хангалтгүй гэж үзэж шийдвэр гарч Г.*******эд танилцуулсан болно. Мөн нийт цэвэр ашиг 13,377,117 төгрөгийг Г.*******эд олгосон болно.

Иймд Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй

 

2.1.             Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Талууд онцгой нөхцөлт хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 65-д хамаарах гэрээ юм. 65.2-т зааснаар шаардаж байна. Гэрээ 1 жилээр байгуулагдсан. Нэхэмжлэгч нь 4 сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Ингэснээр үр дүнгийн гэрээ дуусгавар болсон. Ажлын тайланг 3.10-нд ирүүлэх байсан боловч 4.10-нд ирүүлсэн тул үр дүнгийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Улмаар удирдлага болон хувьцаа эзэмшигч урамшуулал олгох эсэхийг шийднэ. Хувьцаа эзэмшигч нь хуульд зааснаар эрх хэрэгжүүлдэг. Хэргийн 47-д байгаа тушаалыг нэхэмжлэгч авсан байна. Уг тушаалтай холбогдуулан гомдол гаргасан зүйл алга. Мэдээлэл дамжуулсан хүн нь эрх бүхий этгээд биш юм. Ажлыг нь 65.3 хувь гэж үнэлсэнтэй нэхэмжлэгч гомдол гаргаагүй. нь менежерийн албан тушаалтан юм. Тэрээр өөрийн гаргасан үнэлгээг л хувьцаа эзэмшигчийн хуралд оруулдаг. Энэ нь хувьцаа эзэмшигчийн шийдвэр биш юм. Улмаар хувьцаа эзэмшигчийн гаргасан шийдвэрийн дагуу гарсан тушаалд заасан урамшууллыг нэхэмжлэгч авсан байна. Үр дүнгийн гэрээний 3.8-д урамшуулал олгохгүй байхаар заасан. Хэргийн 99 дүгээр талд төлөвлөгөө 99 хувиас доогуур гарсан талаар баримт авагдсан. Үр дүнгийн гэрээгээр тайлан тавих үүрэгтэй боловч энэ талаар хэрэгт баримтгүй. Ажилд холдинг буюу хуулийн этгээд хяналт тавина. Ажлын тайлан нь тус бүрээр баримттай байх ёстой бөгөөд зөвхөн хүснэгтээр явагдахгүй. Ажлыг давуулан биелүүлсэн баримтгүй. Цэвэр ашгийн төлөвлөгөө биелээгүй талаар баримт хэрэгт байгаа юм. Өмнөх гэрээнүүд ижил юм.

 

2.2.             Нэхэмжлэгч ажиллаж байх үед цалинг нь хугацаанд нь олгож байсан. Урамшууллыг онцгой гавьяа байгуулсан бол олгоно. Тэр 700 сая нь охин компанид бараа нийлүүлсэн орлого юм. Урамшууллыг нэхэмжлэгчид бодож олгосон.  2021 оноос гүйцэтгэх захирлаар ажилласан гэв.

 

3.                   Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

3а. Нэхэмжлэгчээс: Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ, хавсралтын хуулбар /хх7-9/, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх10-14/, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /хх44-46/

3б. Хариуцагчаас: Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх61-65/, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар /хх6/, нууцын баталгааны хуулбар /хх67/, гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээн, хавсралтын хуулбар /хх68-70/, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх71-72/, нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооны 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар шийдвэр, хавсралтын хуулбар /хх76-77/, 2024 оны стратеги төлөвлөгөөний биелэлтийн хуулбар /хх78-79/, аудиторын тайлангийн хуулбар /хх80-81/, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх82-84/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 36,622,882.73 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч Г.******* нь 2024 оны ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн урамшуулалд 36,622,882.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч “” ХХК нь ажлын үр дүн нь тогтоосон хэмжээнд хүрээгүй, урамшуулал авах эрх нээгдээгүй боловч тодорхой хэмжээнд урамшуулал олгосон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

4.                   Зохигч 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдөр онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /хх10-14, 61-69/

Уг гэрээний 1.6, 7.3 зааснаар дугаар гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ байгуулсан байна. /хх7-8, 68-69/

Үр дүнгийн гэрээний 2.1-д зааснаар ажлын гүйцэтгэлийн үр дүнг бизнес төлөвлөгөөний хэрэгжилтээс тооцохоор байна. Мөн гэрээний 3.5-д ажлын гүйцэтгэлийн үр дүнд олгох урамшууллын хэмжээний талаар зохицуулсан бөгөөд 3.5.1-д 95-99 хувь хүртэл гүйцэтгэлтэй бол 10 сарын цалин олгохоор заажээ.

Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 4.2-т гүйцэтгэх захирлын хүлээх үүргийн талаар, тодруулбал 4.2.2-т зааснаар гүйцэтгэх захирал нь холдингоос баталсан бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.

Эдгээр үйл баримт болон нэхэмжлэгч нь хариуцагчийн охин компани болох “” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан талаар зохигч маргаагүй.

 

5.                   Нэхэмжлэгч нь бизнес хөгжлийн менежер Т. нь түүний ажлын үр дүнг 99 хувиар үнэлсэн гэж мэдээлэл өгсөн боловч дараа нь урамшууллыг компанийн ашгаар өгөх талаар мэдээлэл өгсөн тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь хувьцаа эзэмшигч нь компанийн үр дүнгийн талаар сэтгэл ханамжгүй байгаа юм. Менежерийн өгсөн мэдээлэл нь урьдчилсан байдлаар гардаг хяналтын дүгнэлтээр гарсан хувийг танилцуулсан гэж маргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид түүний ажлын үр дүнгийн үнэлгээг 99 хувь гэсэн цахим шуудан хүргэгдсэн талаар маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчийн маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй юм.

5.1.             Бизнес хөгжлийн менежер Т.гийн ажлын байрны тодорхойлолтын 2.5-д зааснаас үзэхэд тэрээр бусад компанийн удирдлагатай мэдээлэл солилцох, зохицуулалт хийх эрхтэй байна. Үүнээс үзэхэд Т.гийн ирүүлсэн үнэлгээг нэхэмжлэгч нь өөрийн ажлын үр дүнгийн үнэлгээ гэж үзсэнийг буруутгахгүй. /хх82-84/

Цаашлаад нэхэмжлэгчийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан “” ХХК нь 2024 онд 13,377,100 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан болох нь аудиторын тайлангаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй. /хх80-81/

 

6.                   Хариуцагч нь ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор урамшуулал олгох нь ажил олгогчийн эрх бөгөөд харин үүрэг биш юм гэж маргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2, 65.2.2, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 3.1.6-д зааснаар ажил олгогч нь ажлыг дүгнэх, урамшуулал олгох эрх эдлэхээр байна.

Гэвч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлдог.

Улмаар хариуцагч нь ажлын үр дүнгээр урамшуулал олгох ёсгүй байсан боловч нэхэмжлэгчийн хувийн байдлыг харгалзах буюу гүйцэтгэх захирал байсны хувьд компанийн ашгийн 100 хувиар урамшуулал олгосон гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь дээрх үр дүнгийн гэрээнд зааснаар урамшууллыг бизнес төлөвлөгөөний биелэлтээр тооцох бөгөөд харин ашгаас хамаарч хязгаарлах зохицуулалт гэрээнд заагдаагүй байна.

6.1.             Нэхэмжлэгч нь хариуцагч хуулийн этгээдийг 14-15 охин компанийг удирдан зохион байгуулдаг талаар тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй.

Мөн хариуцагч “” ХХК-ийн нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооны 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар шийдвэр, түүний хавсралтаас үзэхэд 2024 оны урамшууллыг шинэчлэн баталсан байна.

Ийнхүү шинэчлэн батлахдаа зөвхөн 2 компанийн удирдлагын асуудлыг шийдвэрлэсэн. /хх76-77/

Өөрөөр хэлбэл, үр дүнгийн гэрээний 3.1, 3.2-т зааснаар охин компанийн гүйцэтгэх удирдлагад урамшуулал олгох асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн байх боломжтой байна.

Дээрхийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагчийн эрх бүхий албан тушаалтан буюу охин компанийн гүйцэтгэх удирдлагыг мэдээллээр хангах ажилтан болох бизнес хөгжлийн менежерийн өгсөн мэдээллийн дагуу нэхэмжлэгчид урамшуулал болох 10 сарын цалин шаардах эрх үүссэн гэж үзлээ.

6.2.             Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 7.1-д зааснаар нэхэмжлэгч нь сарын 5,000,000 төгрөгийн цалинтай бөгөөд үүнийг хариуцагч үгүйсгээгүй.

Цаашлаад дээрх дугаар шийдвэрээр нэхэмжлэгчид 13,377,117.27 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн, улмаар олгогдсон талаар хэн аль нь маргаангүй.

Иймд хариуцагчаас ажлын үр дүнгийн урамшууллын олгогдоогүй үлдэгдэлд 36,622,882.73 /5,000,000*10-13,377,117.27/ төгрөг гаргуулж шийдвэрлэв. Ийнхүү үлдэх урамшууллыг олгохдоо холбогдох татвар, шимтгэл тооцох учиртайг дурдах нь зүйтэй.

 

7.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                   Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 104 дүгээр зүйлийн 104.6-д зааснаар хариуцагч “” ХХК-с 36,622,882.73 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******эд олгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 341,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД