Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 313/ШШ2025/00542

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн би

 Нэхэмжлэгч: ******* ХХК /РД: *******/, *******,*******,*******,*******,*******,*******

 Хариуцагч: ******* овогт /РД: /, Өмнөговь аймаг, Д,,

 Зээлийн гэрээний үүрэгт 517 788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

 Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг бууруулж, хуульд заасан журмын дагуу хуваарилж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Хариуцагч нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 517 788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь 517 788 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөх захирамжийг сайн дураар үл биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 183.64 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс улсын тэмдэгтийн хураамж 8 091.82 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 8 091.82 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН