| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0860/З |
| Дугаар | 128/ШШ2026/0571 |
| Огноо | 2026-06-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2026/0571
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: овогтой ийн /Регистрийн дугаар:/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: овогтой /Регистрийн дугаар:/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ын /Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хуулийн мэргэжилтэн/,
Гуравдагч этгээд: овогтой ийн /Регистрийн дугаар:/, /Регистрийн дугаар:/, овогтой /Регистрийн дугаар:/,
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: овогтой /Регистрийн дугаар:/.
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар захирамжийн Т., Ж., С. нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Анх 1998 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Ардын Депутатын Хурлын гүйцэтгэх захиргааны 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/450 дугаартай шийдвэрийг үндэслэн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн тоот /одоогийн Горькийн / хаягт 300 м.кв газрыг хашааны зориулалтаар Т.д эдлүүлэхээр дугаартай үнэмлэх олгожээ.
1.2.Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэрээр Т.т Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн ******* тоот хаягт 300 м.кв газрыг дугаартай газар эзэмших гэрчилгээгээр 30 жилийн хугацаатай олгож, улмаар Нийслэлийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” ******* дугаартай захирамжаар Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн ******* тоот хаягт нэгж талбарын дугаар бүхий 440 м.кв газрыг Т.т, Ж., С. нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлжээ.
1.3. Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч Т. нь 2015 онд мэдэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” ******* дугаартай захирамжийн Т.т холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр олгосон тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргаснаар тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаанд нэхэмжлэлийг гаргаагүй, нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
1.4. Нэхэмжлэгч Т.гаас Нийслэлийн Засаг даргад хандаж гомдол гаргасан ба Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ******* дугаар албан бичгээр “... Баянгол дүүргийн Ардын Депутатын Хурлын гүйцэтгэх захиргааны 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/450 дугаар шийдвэрээр иргэн Т.д Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн тоотод газар эзэмшүүлж шийдвэрлэсэн. Тус газрыг таны төрсөн ах Т.т Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дүгээр шийдвэрээр гэрчилгээ олгон эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар захирамжаар газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн ... таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгчээ.
1.5. Энэ хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс шүүхэд хандаж, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан “Т.д Баянгол дүүргийн Ардын Депутатын Хурлын гүйцэтгэх захиргааны 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/450 дугаартай шийдвэрээр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн тоот /одоогоор Горькийн / хаягт 300 м.кв газрыг хашааны зориулалтаар хугацаагүй эзэмшүүлсэн газартай давхцуулж Т.т Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн ******* тоот хаягт 300 м.кв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр, Т.гийн эзэмшлийн дээрх газар дээр давхцуулж Т.т Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн ******* тоот хаягт газрын хэмжээг 440 м.кв болгон сунгаж өмчлүүлсэн Нийслэлийн засаг даргын 2003 оны ******* дугаартай захирамжийн холбогдох хэсэг, мөн нэхэмжлэгч Т.гийн эзэмшлийн дээрх газарт давхцуулж Горькийн тоот хаягаар газрын хэмжээг 476 м.кв болгон сунгаж Т., Ж.,С. нарт өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр зэрэг захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан ба тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1969 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн зарим шаардлага болох Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн зарим шаардлагад бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэж, нэхэмжлэгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангуулан ирүүлээгүй тул тус шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим шаардлагыг буцааж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагаар үүссэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулжээ.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “ийн // нь Баянгол дүүргийн Ардын Депутатын Хурлын гүйцэтгэх захиргааны 1997 оны 12-р сарын 19-ний өдрийн Б/450 дугаартай шийдвэрээр тус дүүргийн 9 дүгээр хорооны Горькийн 4-р гудамжны 43 тоот хаягт 300 м.кв газрыг хугацаагүй эзэмшиж, дугаартай гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Дотроо 4х7 хэмжээ бүхий өвлийн байшинтай дээрх газарт өмнө нь түүний эцэг гэр бүл хүүхдүүдийнхээ хамт амьдарч байгаад 1997 онд Т.д шилжүүлэн өгснөөр дээрх газрын хууль ёсны эзэмшигчээр бүртгэгдэж түүний эзэмшил болсон нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний паспортын хаягийн дардас зэрэг баримтаар нотлогддог. Тухайн үеийн нэршлээр Баянгол дүүргийн Ардын Депутатын Хурлын гүйцэтгэх захиргаанаас газар эзэмшүүлсэн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Горькийн 4-р гудамжны 43 тоот хаяг нь цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч 2001 онд Горькийн *******, удалгүй 2003 онд Нийслэлийн Засаг даргын 102-р захирамж гарсантай холбогдуулж Горькийн болж өөрчлөгдөн одоо энэ хаягаар байгааг дурдаж байна. Т. нь дээрх эзэмшлийн газар дээрээ 1998 онд эцэг нэгтэй ах Т.ыг эхнэр хүүхдийнхээ хамт гэр барьж амьдрахыг зөвшөөрсөн. Мөн 2004 онд дүү *******, ******* нарт зүүн хэсэгт нь 4х7-ийн хэмжээтэй байшин барьж орон гэргүй бусдыгаа байлгаж амьдрахыг зөвшөөрсөн байдаг. Өөрөө 2005-2008 онд Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж байх энэ хугацаанд Т. нь хаягийн өөрчлөлтийн замбараагүй байдлыг ашиглаж Т.гийн дээрх газар буюу ******* тоот хаягт хүсэлт гаргаж 300 м.кв газрыг 30 жилийн хугацаатай эзэмших шийдвэрийг 2001 оны 01-р сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Засаг дарга Д.*******оор гаргуулсан байдаг. Энэ хаяг дээрээ
дахин уг газрыг өмчлөх хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг дарга 2003 оны ******* дугаартай захирамжаар 440 м.кв газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн байдаг. Мөн 2007 оны 03-р сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр дээр дурдсан газар болох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 3-р гудамжны 61 тоот хаягт 476м2 газрыг Т. //, Ж. /КЮ71702008/, С. // нарт өмчлүүлж шийдвэрлэсэн байдаг. Т. нь гадаадад явж ирснээсээ хойш энэ нөхцөл байдлыг мэдээд ах таа хуурамч бичиг баримт бүрдүүлж газар эзэмших эрхийг хууль бус аргаар олж авсан үйлдлээ засаж газрыг буцааж шилжүүлж өг гэдэг шаардлагыг өнөө хүртэл тавьсан боловч шилжүүлж өгөхгүй байгаа болно.
Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Горькийн ******* тоот хаягт Т.т эзэмшүүлсэн. Баянгол дүүргийн Засаг дарга *******ын 2001 оны 01-р сарын 09-ний өдрийн шийдвэр, мөн дээрх хаягт Т.т 440 м.кв газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны ******* дугаартай захирамж, мөн дээрх газар буюу Горькийн тоот хаягт 476 м.кв газрыг Т., Ж., С. нарт өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03-р сарын 01-ний өдрийн Засаг даргын шийдвэр зэрэг захиргааны актууд нь нэхэмжлэгч Т.д Баянгол дүүргийн Ардын Депутатын Хурлын гүйцэтгэх захиргааны 1997 оны 12-р сарын 19-ний өдрийн Б/450 тоот захирамжаар Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн тоот хаягт хашааны зориулалтаар хугацаагүй олгосон 300 м.кв газартай давхцаж газар эзэмших эрх ноцтой зөрчигдөж өнөөг хүрсэн байна. Т.гийн хууль ёсны эзэмшил бүхий дээрх газар дээр дүүргийн болон нийслэлийн засаг дарга нар дээр дурдсан байдлаар давхцуулж Т. нарт газар эзэмшүүлэх, өмчлүүлэх эрх хуулиар байхгүй болно.
Ийм учраас Т. нь:Газрын тухай хуулийн 61-р зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/ -ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож үйлдлийг таслан зогсооно” гэж, мөн Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад зөрчиж захиргааны акт гаргасан бол уг захиргааны акт илт хууль бус байна” гэж, 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж, 47.4-т “эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно. Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж, 48 дугаар зүйлийн 48.1-т “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллагад тухайн захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж, 92-р зүйлийн 92.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэж, 93 дугаар зүйлийн 93.1-т “Иргэн, хуулийн этгээд тухайн захиргааны байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заасныг үндэслэн өөрийн эзэмшлийн газар дээр давхцуулж Т.т газар эзэмшүүлж өмчлүүлсэн Баянгол дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэрүүдийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Гэтэл дээд шатны Засаг дарга буюу чиг үүргийн байгууллага болох Нийслэлийн Газрын алба нь: “Т. нарт газар эзэмшүүлж өмчлүүлсэн захирамж, шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. Шүүхийн 2018 оны 128/ШШ2018/ дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүйлийн 54.1.8-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ******* тоот албан бичгээр Т.д ирүүлсэн байна. Дээд шатны буюу чиг үүргийн байгууллагын энэ шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүх хүлээн авахаас татгалзсан нь тухайн нэхэмжлэлийг дахин буюу өөр агуулга, үндэслэл, шаардлагаар дахин нэхэмжлэхэд саад болохгүй гэж үзэж байна. Урд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 128/ШШ2018/ дугаар захирамжид заасан зөрчлийг арилгаж тухайн шатны буюу дээд шатны засаг дарга чиг үүргийн байгууллагад хандаж зөрчлийг арилгасан болно. Одоо гаргаж байгаа нэхэмжлэлийг урдах нэхэмжлэлээс өөр үндэслэл, шаардлагаар гаргаж байна. Тодруулбал: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор хэдийд ч хандаж болно. Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байна гэснийг үндэслэн энэ нэхэмжлэлд дурдсан захиргааны актуудыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тухайн захиргааны байгууллага, дээд шатны засаг даргад гомдол гаргасан боловч шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “Дээд шатны захиргааны байгууллагад эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл бол 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэснийг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.
2.2. Нэхэмжлэгч Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах, хуульд заасан үндэслэл байхгүй тохиолдолд захиргааны акт илт хууль бус байна” гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг харвал анх нэхэмжлэгч Б/450 дугаартай захирамжаар газар эзэмших эрх олгосон гэдэг нь тогтоогдож байна. Гэтэл захиргааны байгууллага гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа кадастрын зураг, газрын нэгж талбар, бусад этгээдийн эзэмшил, ашиглалтад тус газар байгаа эсэхийг сайтар шалгалгүйгээр шийдвэр гаргасан нь илт хууль бус захиргааны актын шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
3.1. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нь иргэн Т. нь Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай Газар эзэмших гэрчилгээг 30 жилийн хугацаатай 300 м.кв газрыг Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн ******* тоотод эзэмшүүлж олгосон байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар захирамжаар 440 м.кв болгон тухай газрыг иргэн Т.т, Ж., С. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр гарч өмчлүүлж шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар иргэн Т.д тухайн байршилд бүртгэлтэй газар байхгүй байна. Иймд Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж нь хуульд нийцүүлэн гарсан, үндэслэл бүхий захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Өмнө нь гаргасан тайлбараа дэмжиж байна. 1996 оны Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу иргэн Т.т Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэрээр тус газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/******* дугаар захирамжаар Т.т 440 м.кв газрыг гэр бүлийн зориулалтаар өмчлөх эрх олгосон. Улсын Дээд шүүхийн 2020 оны тайлбарт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан зохицуулалтыг тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харвал маргаан бүхий захиргааны актуудад эрх зүйн үндэслэл заагаагүй гэх үйл баримт байхгүй. Тухайн бүрд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн заалтуудыг баримталж шийдвэрээ гаргасан байгаа нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
4.1. Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т., Ж., С. нар нь тус шүүхэд хянан хэлэлцэж буй Т.гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь үл зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Т.гийн газар эзэмших эрх Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий газрыг Т.т 2001 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эзэмшүүлж газар эзэмших тоот гэрчилгээ олгосноор дуусгавар болсон. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн *******-р захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу иргэн Т., Ж., С. нарт газар эзэмшүүлж шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын шийдвэр нь Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасныг дагуу олгогдсон байна. Мөн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ201803256 дугаар шийдвэрээр Т., Ж., С. нар нь тухайн холбогдох газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон.
Иймд Т.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэнд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.2. Гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Өмнө нь гаргасан тайлбараа дэмжиж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2.Нэхэмжлэгч Т.д Баянгол дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргын 1998 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр амины хэрэгцээнд зориулан олгосон газрыг, Баянгол дүүрэг 9 дүгээр хороо Горький 4-р гудамжны 43 тоот хаягт байршилтай 300 м.кв газрыг Баянгол дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/450 дугаар шийдвэрээр эзэмшсэн гэх ба,
2.1. Энэхүү газар эзэмших эрхтэй холбоотой шийдвэр, нэгж талбарын хувийн хэрэг шүүхийн журмаар цуглуулахад олдоогүй байна.
3. Гуравдагч этгээд Т.т Нийслэлийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” ******* дугаар захирамжийн хавсралтын 14-т бичигдсэний дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3-р гудамж 18 тоот хаягт байршилтай 440 м.кв газрыг эхнэр болон хүүгийн хамт хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, нэгж талбарын дугаартайгаар, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-г өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон,
3.1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2/1395 дугаар албан бичгээс үзэхэд, газрын кадастрын мэдээллийн сангийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нэгж талбарын дугаараар нь хайлт хийхэд Нийслэлийн Засаг даргын 2003 оны ******* дугаар захирамжаар гэр орон сууцны хашааны зориулалтаар иргэн Т., Ж., С. нарт хамтран өмчлүүлсэн, газрын давхцал байхгүй, өөр хэн нэгний эзэмшил, өмчлөлд шилжээгүй болох нь тогтоогдож байна.
4. Маргаан бүхий газрын үзлэгээр нэхэмжлэгч Т., гуравдагч этгээдийн нэг нь болох Т. нар нь төрсөн ах дүүс байх бөгөөд маргаан бүхий газар нь дахин төлөвлөлтөд орсон төлөвтэй, гуравдагч этгээдүүд нь 1998 оноос хойш тухайн газрын эрхийг бодитойгоор хэрэгжүүлсэн, энэ талаар үзлэгийн тэмдэглэлд туссан байна.
5. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” ******* дугаар захирамжийн хавсралтын 14-т зааснаар гуравдагч этгээд Т. нарт олгосон газар өмчлөх эрх нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно”, 3.1.2. “иргэнд газар өмчлүүлэх гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг”, 6 дугаар зүйлийн 6.1. “Иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар дараах газрыг өмчлүүлнэ”, 6.1.1. “хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт”, 12 дугаар зүйлийн 12.1. “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхтэй”, 12.1.1. “иргэдэд газар өмчлүүлэх талаарх төрийн нэгдсэн бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 21 дүгээр зүйл. “Газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах”, 21 дүгээр зүйлийн 21.1. “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргах” бүрэн эрхийн хүрээнд хэрэгжсэн захиргааны үйл ажиллагаа байх бөгөөд тухайн захиргааны шийдвэр, үйл ажиллагааг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргасан үндэслэлээр илт хууль бус гэж үзэх хууль зүйн боломжгүй, энэхүү захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
6. Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. “Газар өмчлөгч иргэн дараах эрхтэй”, 27.1.1. “бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах”, 38 дугаар зүйл. “Газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох”, 38 дугаар зүйлийн 38.1. “Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно” гэж зааснаар гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийг зөрчих байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, хариуцагчийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэх бүрэн эрхийн хүрээнд гаргасан маргаан бүхий захирамж нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
7. Нөгөөтээгүүр илт хууль бус захиргааны акт болохын тулд захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасан байхыг ойлгохоор Улсын дээд шүүхийн тайлбарт заасан бөгөөд энэ талаарх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн дурдсан үндэслэлээр хариуцагчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6. “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” хэмээн үзэж, уг актыг хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй болно.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 12 дугаар зүйлийн 12.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 38 дугаар зүйлийн 38.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.гаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар захирамжийн Т., Ж., С. нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН