| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0024/З |
| Дугаар | 128/ШШ2026/0497 |
| Огноо | 2026-05-18 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2026/0497
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: овогт , /РД:/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б., /ШТЭҮД:/,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б..
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” , дугаартай дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” дугаартай дүгнэлтээр “ ” ГХОХХК (РД:)-ийн улсын бүртгэлийг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” дугаартай дүгнэлтээр “ ” ГХОХХК (РД:)-ийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.гээс 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дээрх , дугаартай дүгнэлтүүдийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар албан бичгээр “Улсын байцаагчийн гаргасан дүгнэлтүүд хуульд нийцсэн тул гомдлыг хангах боломжгүй” гэх хариуг хүргүүлжээ.
1.3. Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн -аас анх 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.эд холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн , 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулснаар 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШЗ2026/ дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн ба тус нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. “... Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн , , нар нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “ ” ГХОХХК-ийг байгуулах тухай , маягт, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт, тэмдэгтийн хураамж тушаасан баримт, хөрөнгийн нотлох баримт, хуулийн этгээдийн байгуулах шийдвэр, дүрэм, иргэний баримт бичиг, итгэмжлэлийн хамтаар (Гаалийн ерөнхий газрын , *******, ******* тоот албан бичиг, хаягийн нотлох баримт), мөн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн УБ–12 маягт, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн , маягт, “ ” ГХОХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт, гаалийн 2,115,000 ийн гаалийн мэдүүлэг зэргийг улсын бүртгэлийн газарт гаргасан.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас Улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2.4-т зааснаар холбогдох баримтуудыг бүрэн гэж “ ” ГХОХХК болон “ ” ГХОХХК-ийг тус тус улсын бүртгэлд бүртгэсэн. Улсын бүртгэл үнэн зөв байна гэснээр дээрх хуулийн этгээдүүд нь хэвийн үйл ажиллагааг явуулж Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан нөхцөлөөр өөрийн 2,5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг оруулан лалт, хайгуулын лиценз худалдан авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан (Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан лаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон) үндэслэлээр Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, бүртгэлийн газрын албаны улсын байцаагч *******, Замын–Үүд дэх гаалийн газрын Хяналт, шалгалтын албаны Гаалийн улсын байцаагч ******* нарт Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэд , , , ******* *******, ******* ******* нарыг Монгол Улсын хилээр 3,515,000 ь бэлэн мөнгө хэлбэрээр авч орж гаалийн зорчигчдын мэдүүлгийг хуурамчаар үйлдсэнийг Гаалийн ерөнхий газрын CASE системд бүртгэсэн, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн бүртгэгч цахим системийн бүртгэлийг хуурамч гэдгийг мэдсээр байж “ ” ГХОХХК-ийг бүртгэсэн, “ ” ГХОХХК-ийг бүртгэхдээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1 дэх хэсгийн 5 дахь заалтыг зөрчсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тул Улсын бүртгэлийн ерөнхий газраас мөн “ ” ГХОХХК, “ ” ГХОХХК-ийн бүртгэлд хяналт шалгалт хийхийг даалгасан.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн , дугаартай дүгнэлтээр “ ” ГХОХХК, “ ” ГХОХХК-ийн улсын бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.1 дэх хэсэгт заасан Улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим хэсгийн үнэн зөв,бодитой, заавал биелүүлэх зарчмыг улсын бүртгэлтэй нийцүүлэх зорилгоор “ ” ГХОХХК, “ ” ГХОХХК-ийн бүртгэлүүдийг хүчингүй болгосон.
“ ” ГХОХХК болон “ ” ГХОХХК-ийн зүгээс Монгол Улсын хууль дүрэмд заасан нөхцөлөөр хуулийн этгээдийг үүсгэх хүсэлтийг тавьсан ба үүнийг ч улсын бүртгэлийн газраас үнэн зөв гэж хуулийн этгээдийн үйл ажиллагааг эхлүүлэхийг зөвшөөрөн гэрчилгээ олгосон.
Мөн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02–1/5133, 02–1/5134, 02–1/5135 дугаартай албан бичгүүд нь гадаадын иргэн өөрийн зүгээс гаргах боломжгүй буюу эрх бүхий этгээдээс ирүүлсэн баримт юм. Авлигатай тэмцэх газраас Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, бүртгэлийн газрын албаны улсын байцаагч *******, Замын–Үүд дэх гаалийн газрын Хяналт, шалгалтын албаны Гаалийн улсын байцаагч ******* нарт холбогдуулан шалгасан боловч шүүхээр гэм буруутайг тогтоогоогүй, “ ” ГХОХХК болон “ ” ГХОХХК-ийг холбогдуулан аливаа шалгалт хийгдээгүй байхад нь шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд үл тооцох тухай зарчмыг үл хэрэгсэн шалгаж байгаа үндэслэлээр хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгох захиргааны акт гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийн үндэслэл болсон 3,515,000 ийн гаалийн мэдүүлэг нь хуурамч гэх үндэслэлийг шүүхээр эцэслэн тогтоогоогүй.Энэхүү актын үндэслэл болсон мөнгөн хөрөнгө бодитоор бөгөөд банк эрх бүхий этгээдийн баримтаар баталгаажин хоёр тэрбум /2,000,000,000/ илүү төгрөгийн хөрөнгө оруулалт, бусад гүйлгээнд оролцож хохирол үүсэж байгааг үгүйсгээгүй.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн зүгээс гаргасан дүгнэлтийн 5 дахь хэсэгт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргагч нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа нотлох баримтыг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй” гэсэн боловч Гаалийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 02–1/5133, 02–1/5134, 02–1/5135 дугаартай албан бичгүүдийг үнэлээгүй нь үйл баримтыг бүхэлд нь тодорхойлох үүргээ орхигдуулсан байна.Нэгэнт улсын байцаагчийн дүгнэлт гаргах болсон (мөнгөн хөрөнгө бүртгүүлсэн мэдүүлгийн) үндэслэл нь хууль зөрчсөн, журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй буюу нөхөн бүртгэл хийсэн нь гаалийн нөхөн бүртгэл хийх журмаар зохицуулагддаг нь “ ” ГХОХХК болон “ ” ГХОХХК-ийн өөрийн эрх ашгийг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм журамд нийцүүлэн хэрэгжүүлсэн үйлдэл мөн юм.
Энэхүү үйлдлийг хуурамчаар, худал мэдүүлээгүй нь бусад баримтаар тогтоогдож байгааг үл хэрэгсэн бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийн үндэслэл болсон 3,515,000 ийн гаалийн мэдүүлэг нь хуурамч гэх үндэслэлийг гэм хэрэг, зөрчил, баримт бичиг хуурамчаар гаргасан эсэхийг бүрэн тогтоолгүй хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгож байгаа нь “ ” ГХОХХК болон “ ” ГХОХХК-ийн хэвийн үйл ажиллагаа, т малтмалын хайгуулын, лалтын тусгай зөвшөөрлүүдийг үнэгүйдүүлж үйл ажиллагаанд 2,000,000,000 гаран төгрөгийн бодит хохирол учруулж байна.Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасныг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 20 өдрийн дугаартай, 2025 оны 10 дугаар сарын 20 өдрийн дугаартай “ ” ГХОХХК, “ Шэн Юан” ГХОХХК-ийн улсын бүртгэлийг хүчингүй болгох тухай дүгнэлтүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлийн ерөнхий газар өөрийн гаргасан актаар ямар нэгэн байдлаар хууль бус гэж үзээд хүчингүй болгож болохгүй гэж үзэж байна. Заавал хуульд заасан нөхцөлийг заасан байх ёстой. Энэ заасан нөхцөл нь үндэслэл бүхий байх ёстой гэж үзэж байна. Заасан нөхцөл нь үндэслэл бүхий байх ёстой гэж үзтэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас та нар энийг бүртгэсэн хойно энэ маргаан үүслээ. Тэгээд энэ маргааныг эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна гэдэг асуудал ярьдаг. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Монгол Улсад орж ирээд аж ахуй эрхлээд хөрөнгө оруулалт хийгээд орлого зорилготойгоор ажил хөдөлмөр хийсэн. Энэ асуудлаас болоод аж ахуй нэгж эрхлэх, хөдөлмөрлөх, оруулсан хөрөнгөө цаашид захиран зарцуулах эрх нь өнөөдрийн байдлаар түгжигдээд байхгүй болсон. Тухайн зөвшөөрлийг авахдаа төлбөр төлөхгүйгээр, бэлэглэлээр авсан зүйл биш бөгөөд хөрөнгө мөнгө зарцуулаад зөвшөөрөл авсан. Энэ зөвшөөрөл хүчингүй болох асуудал үүсээд байна. Зөвшөөрөл хүчингүй болно гэдэг нь тухайн этгээдийн оруулсан хөрөнгө оруулалт хэнд ч хэрэггүй болох асуудал үүснэ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн хөрөнгө оруулалтаа буюу 100,000 ам.доллароо оруулж ирээд эдгээр асуудлуудыг шийдэхээр эрх бүхий албан тушаалтнаас асуусан. Тийм учир энэ асуудал шийдэгдсэн гэж үзэж байна. Өнөөдрийн хүртэл баримтууд нь орж ирээгүй бөгөөд CAIS системд бүртгэлээ гэдэг асуудал байгаа” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
3.1. “...Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 06/16309 дугаар албан бичгээр 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “ ” ГХОХХК, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бүртгэсэн “ ” ГХОХХК-ийг бүртгэсэн бүртгэлийн эх нотлох баримт болох Гаалийн ерөнхий газрын CAIS цахим системд зорчигчийн мэдээллийг хуурамчаар үйлдэж бүртгүүлсэн мэдүүлгийг үндэслэн бүртгэсэн бүртгэлийг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд заасан холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгах арга хэмжээ авч хариу ирүүлнэ үү гэсний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын 14–д заасныг тус тус үндэслэн хяналт шалгалтын ажиллагаа хийсэн.
Хяналт шалгалтын хүрээнд дээрх албан бичигт дурдсан гаалийн мэдүүлэг хуурамчаар үйлдэж CASE системд бүртгүүлснийг тодруулахаар гаалийн ерөнхий газраас 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 6/11375 дугаар албан бичгээр хандсан. Гаалийн ерөнхий газраас 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01–12/4282 дугаартай албан бичгээр хариу ирүүлэхдээ Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн иргэн , Yong , , ******* *******, ******* ******* нарыг Замын–Үүд боомтоор бэлэн мөнгө, валют оруулсан гэх хуурамчаар гаалийн мэдээллийн цахим CAIS системд бүртгэсэн бүртгэлийг “хүчингүй” төлөвт шилжүүлж, залруулсан тухай хариу ирүүлж холбогдох 7 хуудас баримтыг хавсарган ирүүлсэн.
“ ” ГХОХХК, “ ” ГХОХХК-ийн хувийн хэрэгт авагдсан бүртгэлийн эх нотлох баримт болох гаалийн мэдүүлгүүд нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш Авлигатай тэмцэх газрын албан бичиг болон Гаалийн ерөнхий газрын албан бичгээр хуурамч болох нь тогтоогдсон тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:” гэж, 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;” мөн 4.1.5-т “нотлох баримтад үндэслэн хууль журамд заасны дагуу хөтлөх” гэж заасан зарчимд хуулийн этгээдийн улсын бүртгэлийг нийцүүлэх зорилгоор тухай хуулийн этгээдүүдийн улсын бүртгэлийг хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн , дугаар дүгнэлтүүдээр хүчингүй болгосон.
Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө;” гэж заасны дагуу “ ” ГХОХХК, “ ” ГХОХХК нь нотлох баримтыг үнэн зөвөөр мэдүүлээгүй байна.
Хяналт шалгалтын явцад Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу эрх нь хөндөгдөж байгаа этгээдүүдэд сонсох ажиллагаа хийсэн болно. Миний гаргасан акт захиргааны акт болохоос гэм буруугийн асуудал байхгүй. Гэм буруугийн асуудлыг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шийдэх байх. Би гаалийн мэдүүлгийг хуурамч эсэхийг тогтоохгүй бөгөөд тогтоосон байгууллага нь Авлигатай тэмцэх газар болон Гаалийн ерөнхий газар. Гаалийн ерөнхий газраас тухайн бүртгэл нь хуурамч гэдэг албан бичгийг манайд ирүүлсэн. Иймд “ ” ГХОХХК-ийн бүртгэлийг хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дугаар дүгнэлт, “ ” ГХОХХК-ийн бүртгэлийг хүчингүй болгосон дугаартай дүгнэлтүүд нь холбогдох хууль тогтоомжуудад нийцсэн захиргааны акт тул Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн –ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
3.2. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Гадаадын хөрөнгө оруулалттай компанийг бүртгэх асуудал нь манай бүртгэлийн байгууллагын том асуудал. Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл аваад бүртгэдэг байх үед их амар байсан. Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой цэг гаргасан боловч хэт ачаалалттай байна гэдэг үүднээс бүх зүйл цахим болж байгаа тул төвийн 6-н дүүрэгт задалж үзсэн. Энэ хугацаанд бүртгэгдсэн бүртгэл байгаа юм. Дүүрэг харгалзахгүй, ямар нэгэн нэг цэг дээр төвлөрүүлэхгүй, ачаалал дараалал үүсгэхгүйгээр явуулах гэтэл иймэрхүү асуудал руу чиглээд эхэлсэн. Яагаад гэвэл цагдаагийн байгууллага болон Авлигатай тэмцэх газраас бичиг ирдэг болсон. Тэгэхээр нь манайх буцаагаад татаж аваад Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэмжээнд улсын бүртгэгчээ байрлуулдаг болсон. Одоогийн байдлаар зөвхөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч ээлжээр очиж бүртгэх байдалд шилжсэн байгаа. 100,000 ам.долларыг янз бүрийн байдлаар бүртгүүлэх гэж байсан л үйлдэл байгаа юм. Миний гаргасан акт захиргааны акт болохоос гэм буруугийн асуудал байхгүй. Гэм буруугийн асуудлыг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шийдэх байх гэж үзэж байна. Би гаалийн мэдүүлгийг хуурамч эсэхийг тогтоохгүй бөгөөд тогтоосон байгууллага нь Авлигатай тэмцэх газар болон Гаалийн ерөнхий газар юм. Гаалийн ерөнхий газраас тухайн бүртгэл нь хуурамч гэдэг байдлаар манайд албан бичиг ирүүлсэн. Нэхэмжлэгч талаас шинээр гаргаж өгсөн баримтыг манайд бүртгэгдсэний дараа нэхэмжлэгч компанийн эзэд нь Гаалийн ерөнхий газраас бичгээ авах гэхэд нь шалгалтаар ирүүлсэн бичиг байна гэж ойлголоо” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2.Маргаан бүхий үйл баримтын тухайд.
2.1. Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын иргэн Lie , нар нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр , маягт, нэрийн баталгаажуулалт, компанийн дүрэм болон хөрөнгө оруулалтыг нотлох 2,115,000 ийн гаалийн мэдүүлэг зэрэг баримтууд, “ ” ГХОХХК-ийг байгуулах хүсэлтийн хамт Улсын бүртгэлийн газарт гаргаснаар 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “ ” ГХОХХК /РД:/-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэж, 00032509 дугаар гэрчилгээ олгожээ.
2.2. Үүний дараа , маягт, нэрийн баталгаажуулалт, компанийн дүрэм болон холбогдох материалууд, “ ” ГХОХХК /РД:/-ийг байгуулах тухай хүсэлтийг гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “ ” ГХОХХК /РД:/-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэж, 000331486 дугаар гэрчилгээ олгожээ.
2.3. Ийнхүү улсын бүртгэлд бүртгүүлснээр “ ” ГХОХХК нь 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Хажуу булаг нэртэй газар 31.16 гектар талбай бүхий уурхайн талбайд т малтмал лах МҮ-022505 дугаар лалтын тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
3. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, бүртгэлийн газрын албаны улсын байцаагч *******, Замын-Үүд дэх гаалийн газрын Хяналт шалгалтын албаны Гаалийн улсын байцаагч ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан 2509007760221 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахын хамт тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Хяналт шалгалт хийлгүүлж хариуцлага тооцуулах тухай” 06/16309 дугаартай албан бичгээр “...Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн ахлах улсын бүртгэгч ******* нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн , Yong , , ******* *******, ******* ******* нарыг Монгол Улсын хилийн Замын-Үүд боомтоор 3,515,000 ь буюу 1,687,200,000 төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр авч орж, ирсэн талаарх баримт, Гаалийн ерөнхий газрын “CAIS” цахим системийн бүртгэлийг хуурамч гэдгийг мэдсээр байж, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн , Yong , нарт “ ” ГХОХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн , ******* *******, ******* ******* нарт “ ” ГХОХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг улсын бүртгэлд бүртгэхдээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 5 дахь заалтад заасныг зөрчиж бүртгэсэн нөхцөл байдал тогтоогдсон...” тул холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, хяналт шалгалтыг зохион байгуулж зөрчлийг арилгах арга хэмжээ авхуулахаар хүргүүлжээ.
4. Дээрх албан бичгийн дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явагдаж эхэлсэн ба,
4.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын 14-д заасныг үндэслэн хяналт шалгалтыг зохион байгуулж, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Мэдээлэл хүсэх тухай” 06/16308 дугаартай албан бичгээр Гаалийн ерөнхий газарт хандаж “гаалийн мэдүүлэг хуурамч” эсэхийг тодруулсан,
4.2. Гаалийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01-12/4282 дугаартай албан бичгээр “... Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн , Yong , нарыг Замын-Үүд боомтоор бэлэн мөнгө, валют оруулсан гэж хуурамчаар гаалийн мэдээллийн цахим CAIS системд бүртгэсэн бүртгэлийг “хүчингүй” төлөвт шилжүүлж залруулсан тухай 7 хуудас баримтын хамт Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн,
4.3. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б. нь дээрх Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 06/16309 дугаар албан бичиг, Гаалийн ерөнхий газрын 2025 оны 01-12/4282 дугаар албан бичгийг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “ ” болон “ ” ХХК-д тус тус сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагааг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж тэмдэглэл үйлдэж, хяналт шалгалтыг хэрэгжүүлснээр,
5. Маргаан бүхий хариуцагчийн , дугаар дүгнэлтээр, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4. “үнэн зөв бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5. “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчмыг хангуулж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.“Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй...”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.“Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна”, 19.4.1.“улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагаа гаргуулан авч тогтоох” гэж зааснаар улсын бүртгэгч нь гаалийн мэдүүлгийг эрх бүхий албан тушаалтнаас тодруулах арга хэмжээ авахгүйгээр хуулийн этгээдийн мэдээллийн санд регистрийн дугаартай “ ” ГХОХХК-ийн, регистрийн дугаартай “ ” ГХОХХК-ийн улсын бүртгэлийг бүртгэсэн нь хяналт шалгалтаар тогтоогдсон гэж үзэж, уг бүртгэлүүдийг хүчингүй болгожээ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар цугласан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 6/11375 дугаар албан бичгийн хариуд хүргүүлсэн Гаалийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01-1.2/4282 дугаар албан бичигт: “... БНХАУ-ын иргэн , Yong , , ******* *******, ******* ******* нарыг Замын-Үүд боомтоор бэлэн мөнгө, валют оруулсан гэж хуурамчаар гаалийн мэдээллийн цахим CAIS системд бүртгэсэн бүртгэлийг “хүчингүй” төлөвт шилжүүлж залруулсан тухай мэдээллийг хүргүүлж байна” гээд Гаалийн ерөнхий газрын Хяналт, бүрдүүлэлтийн газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01101/693 дугаартай дотоод зурвасыг, уг дотоод зурвасын хавсралтаар ирүүлсэн баримт болох CAIS системд дэх зорчигчийн бэлэн мөнгөний мэдээлэлд бүртгэгдсэн зөрчилтэй мэдээллийг хүчингүй төлөвт шилжүүлсэн талаарх 6 хуудас баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 5/3035 дугаар, Гаалийн ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02-1/1951 дугаар, Авлигатай тэмцэх газрын 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 03/6280 дугаар, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 38/697 дугаар, мөн хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 38/818 дугаар албан бичиг зэргийг хариуцагч эрх бүхий улсын байцаагчаас захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд цуглуулсан баримт материалтай харьцуулан үнэлж үзэхэд, хариуцагч эрх бүхий улсын байцаагчаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5. “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” гэж зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө нь Монгол Улсын хилээр зохих журмын дагуу орж ирж, гаалийн байгууллагад бүртгүүлсэн эсэх нь эргэлзээтэй байгаа болохыг маргаан бүхий дүгнэлтээр зөв тогтоосон гэж үзэхээр байна.
7. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн , дугаар дүгнэлтүүдээр, нэхэмжлэгчийн хувьцааг нь эзэмшдэг “ ” болон “ ” ХХК-уудын бүртгэлийг хөтөлсөн хуулийн этгээдийн улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. “хуулийн этгээдийн улсын бүртгэл гэж хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг”, 3.1.7. “эх нотлох баримт бичиг” улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах хууль тогтоомжид заасан нотлох баримт болон улсын бүртгэл хөтөлсөн цаасан маягтыг”, 4 дүгээр зүйлийн 4.1.4. “үнэн зөв, бодитой, ... биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5. “нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.“хуулийн этгээдийн улсын бүртгэл гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.3-т заасныг”, 4.1.8.“улсын бүртгэлийн мэдээллийн сан гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангийн бүрдлийг”, 12 дугаар зүйлийн 12.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 16.1, 16.2, 16.3-т заасан баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэх эсэх талаар ажлын 5 өдрийн дотор, бусад хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар ажлын 2 өдрийн дотор шийдвэр гаргаж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ”, 16 дугаар зүйлийн 16.2. “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь энэ хуулийн 16.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ” 16.2.4. “гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийж байгаа тохиолдолд гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг” гэж зааснаар тухайлбал, “ ” ГХОХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэний дараа уг бүртгэлийн эх нотлох баримт болох гаалийн мэдүүлэг нь хуурамч болох нь Авлигатай тэмцэх газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны 06/16308 дугаартай албан бичиг, Гаалийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01-12/4282 дугаар албан бичгээр тогтоогдсон гэж дүгнэв.
8. Энэ утгаараа улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2. “улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ...ахлах байцаагч, ...хэрэгжүүлнэ”, 18.7. “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна”, 18.7.1. “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж зааснаар хариуцагч хяналтын улсын байцаагчаас хяналт шалгалтыг хэрэгжүүлж, хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг хүчингүй болгож дүгнэлт гаргасан нь хууль зөрчөөгүй, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол зөрчигдөөгүй байна.
9. Шүүх, нэхэмжлэгч нь “ ” ГХОХХК-ийн 55%-ийн, “ ” ГХОХХК-ийн 47%-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд түүний нэр хоёр хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд бүртгэлтэй байгааг харгалзан маргаан бүхий захиргааны актууд түүнд чиглэн хаяглагдан гараагүй боловч түүний зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны сонирхол байх боломжтой гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг дурдах нь зүйтэй.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 18 дугаар зүйлийн 18.2, 18.7, 18.7.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн -аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.эд холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн , 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН