| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/10452/И |
| Дугаар | 191/ШШ2025/09300 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/09300
| 2025 10 30 | 191/ШШ2025/09300 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* *******анд оршин байрлах “ГБ” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх ******* овогт *******гийн /рд:/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогтой *******гийн /рд:/ нь 2023 оны 08 сарын 15-ны өдөр тай 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тай ЗГ- тоот Дижитал зээлийн гэрээ /Дижитал зээл-харилцагч/-г байгуулж 10,000,000.00 (арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21 (хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гучин) сарын хугацаатайгаар, сард 1 удаа (сар бүрийн 01-нд) буцаан төлөх үүрэг хүлээн авсан. нь харилцагчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээ байгуулагдсан өдөр зээлдэгчийн дансанд зээлийн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Дижитал зээлийн гэрээний Хавсралтад заасан "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийн дагуу зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2027 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 30 сарын хугацаанд сар бүрийн 01-нд эргэн төлөлт хийх замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Зээлдэгч *******гийн нь ЗГ- тоот зээлийн гэрээний хавсралт №1-ын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 145 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна.
"" ХК-ийн зүгээс зээлдэгчид холбогдуулан дээрх зээлийн үүрэгт гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,060,007.10 төгрөгийг гаргуулахаар дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Гэвч, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тоот "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч С. нь нэхэмжлэлд дурдсан “, " хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолт, ХУР-ын лавлагаагаар уг хаягт бүртгэлтэй нь тогтоогдсон хаана оршин суудаг нь тодорхойгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
"" ХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлдэгч С.гийн анд харилцагчаар бүртгүүлэхдээ бөглөсөн анкет болон улсын бүртгэлийн лавлагааны хаягаар нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс өөр хаяг банканд бүртгэгдээгүй тул хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлагатай болоод байна.
Иймд хариуцагч ******* овогт *******гийн /рд:/-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: итгэмжлэл /хх7/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх5/, гүйцэтгэх захирлын тушаал /хх6/, дижитал зээлийн гэрээний хуулбар /хх9/, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хх10/, банк бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ /хх11-13/, харилцагчийн анкет /хх14/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх15/, дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар захирамж /хх8/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “” ХК нь хариуцагч С.г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /хх16/
4. Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.
5. Нэхэмжлэгч “” ХК нь *******, *******нд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх5/
6. Нэхэмжлэлд дурдсан С. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч “” ХК болон С. нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан дижитал зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх9/
7. Нэхэмжлэгч нь дээрх гэрээнд дурдагдсан С.гийн оршин суух , сум, , , , хаягийг үндэслэн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргажээ.
7.1. дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 303/ШЗ2025/0 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх8/
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар иргэн өөрийн бүртгэлтэй хаягаас шилжин суурьшсан бол оршин суух газрынхаа улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй.
8. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, хариуцагч С.г эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний оршин суух бүртгэлтэй хаягийн дагуу аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар , сум, , , , хаягт оршин суух бүртгэлтэй гэх ******* овогт *******гийн /рд:/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар С. /рд:/-гийн оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч “” ХК, түүний төлөөлөгч Б. /утас:, /-д мэдэгдэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД