2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/09400

 

           

 

 

 

 

 

 

 

 2025        11        04

  191/ШШ2025/09400

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* *******т оршин байрлах, “ГБ” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, *******, *******од оршин суух, овогт ы /рд:/-т холбогдох

 

22,090,680.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Зээлдэгч овогт ы нь тус банктай 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дугаар тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулан 24,170,000 / Хорин дөрвөн сая нэг зуун далан мянга /-төгрөгийг жилийн 21,0%-н хүүтэй 30-н сарын хугацаатайгаар зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалж зээлдэгч ы /рд:/-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Зээлдэгчийн дугаар тоот цалингийн зээлийн гэрээний 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар гэрээний үүрэгт: үндсэн зээл 19,575,599.72 төгрөг, үндсэн хүү 2,454,462.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,618.65 төгрөг.

Талуудын хооронд байгуулсан дугаар тоот цалингийн зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 22,090,680.88 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж анд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ж. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ы нь ХК-ийн нэхэмжлэлтэй 22,090,680.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Батсайхантай тохиролцоод нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд: итгэмжлэл /хх4/, хүү тооцооллын хүснэгт /хх5/, зээл болон барьцааны гэрээний хуулбар /хх6-8/, харилцагчийн лавлагаа /хх9/, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хх10/, төлбөрийн баримт /хх11/, дансны хуулга /хх12-13/, зээлийн хүсэлтийн мэдээлэл /хх14-15/, Энка глобал констракшн ХХК-с хариуцагчийн ажлын байрны тодорхойлолт /хх15/, мэдэгдэл хүргүүлэх тухай /хх16-17/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх18/, гүйцэтгэх захирлын тушаал /хх19/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх20/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн. 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч “” ХК нь 22,090,680.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.өд  холбогдуулан гаргажээ.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж. нь  “” ХК-ийн нэхэмжилсэн 22,090,680.88 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн. /хх28/

 

            4.         Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

5.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268,403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тал хувийг, мөн улсын орлогоос тал хувийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.  Хариуцагч Ж. нь “” ХК-ийн нэхэмжилсэн 22,090,680.88 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268,403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.өөс 134,201.5 төгрөг, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн тоот данснаас  134,201.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “” ХК /рд:*******/-д тус тус буцаан олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

      ШҮҮГЧ                                            Д.ГАНБОЛД