| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/10593/И |
| Дугаар | 191/ШШ2025/09401 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/09401
| 2025 11 04 | 191/ШШ2025/09401 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт оршин байрлах, “” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******, *******од оршин суух, овогт ийн /рд:/-т холбогдох
17,349,753.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ийн /рд:/ нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тай дугаартай Цалингийн зээлийн гэрээ байгуулж, тоот зээлийн данстай 27,040,000.00 /Хорин долоон сая дөчин мянга/ төгрөгийн зээлийг жилийн 16.8 /Арван зургаа аравны найм/ хувийн хүүтэй, 15 /Арван тав/ сарын хугацаатай авсан. Мөн 2024 оны 03 сарын 28-ны өдөр -А дугаартай нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, 10,000,000.00/Арван сая/ төгрөгийг жилийн 16.8 /Арван зургаа аравны найм/ хувийн хүүтэй, 30 /Гуч/ сарын хугацаатай нэмж авсан.
Б. нь зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөлгүй 149 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа тул зээлийн гэрээний 3.3.4-т заасны дагуу банк өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, хугацаанаас нь өмнө буцаан дуудаж байна.
2025 оны 10-р сарын 01-ний өдрийн байдлаар:
тоот зээлийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: үндсэн зээлийн төлбөрт 16,187,181.08 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,127,331.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 35,240.93 төгрөг, нийт 17,349,753.59 төгрөг төлөөгүй байна.
Иймд Зээлдэгч Б.аас тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 17,349,753.59 төгрөгийг гаргуулж инд олгуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: "" ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.т холбогдох 17,349,753.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Б. нар эвлэрэн хэлэлцэж байна. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 9 сарын хугацаанд дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд:
4. Нэхэмжлэгчээс шүүхэд: итгэмжлэл /хх5/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх7/, дижитал зээлийн гэрээний хуулбар /хх9/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх10/, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар /хх11-12/, харилцагчийн хүснэгт /хх13-14/, хүү тооцооллын хүснэгт /хх8/, гүйцэтгэх захирлын тушаал /хх6/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар захирамж /хх15/ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч "" ХК нь хариуцагч Б.т холбогдуулан 17,349,753.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 17,349,753.59 төгрөгийг нэхэмжлэгч "" ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 9 сарын хугацаанд буюу 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 1,930,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үлдэх 1,909,753.59 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Д., хариуцагч Б. нар гэрээ байгуулжээ. /хх26/
4. Нэхэмжлэгч ХК-ийн гүйцэтгэх захирал А. нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны ХК-ийн зээл цуглуулах газрын тусгай активын хэлтсийн захирал д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, цааш нь бусад этгээдэд шилжүүлэх эрхтэйгээр 2028 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг дуустал итгэмжлэл олгожээ.
Зээл цуглуулахтусгай активын хэлтсийн захирал нь 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, өөрөөр хэлбэл эвлэрэн хэлэлцэх эрхийг Д.д олгожээ. /хх5, 6/
Иймд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,699 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 122,349.5 төгрөгийг, мөн улсын орлогоос 122,349.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 17,349,753.59 төгрөгийг нэхэмжлэгч "" ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 9 сарын хугацаанд буюу
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,699 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 122,349.5 төгрөгийг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн тоот данснаас 122,349.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "" ХК /рд:*******/-д тус тус буцаан олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД