Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2026/0600

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3, 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг тус тус баримтлан *******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн/хуучин нэрээр/-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/692 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******ыг Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу цагдан хоригдсон хугацааг хасч тооцон нөхөн олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх санал уламжлахыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгох, цагдаагийн дэд хурандаа цолыг нөхөн олгох санал уламжлахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОДМАА