| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/07000/И |
| Дугаар | 191/ШШ2025/09403 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/09403
| 2025 11 05 | 191/ШШ2025/09403 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,
Нэхэмжлэгч: *******, *******, ******* *******т оршин байрлах, “ХХБ” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******, *******од оршин суух, овогт ы /рд:/-д холбогдох
21,189,676.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ы нь худалдаа хөгжлийн банктай 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тоот "Цалингийн зээлийн гэрээ", "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ"-г тус тус байгуулан 23,000,000 төгрөгийг сарын 1.65 хувийн үндсэн хүүтэйгээр, Үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 26 сарын хугацаатайгаар зээлж авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны үндэслэн банкны зүгээс шүүхийн журмаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.
Зээлдэгч нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл: 17,848,939.41 төгрөг, зээлийн үндсэн хүү: 3,158,062.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 173,674.58 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал: 9,000 төгрөг.
Иймд талуудын хооронд байгуулагдсан "Цалингийн зээлийн гэрээ"-г цуцалж тухайн гэрээний үүрэгт цугласан зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 21,189,676.45 төгрөгийг хариуцагч ы /рд/-с гаргуулж, ХК-д олгуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: "” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.д холбогдох 21,189,676.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагч Э. нар эвлэрэн хэлэлцэж байна. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 6 сарын хугацаанд дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд:
4. Нэхэмжлэгчээс шүүхэд: итгэмжлэл /хх3,13,29/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх14/, нэхэмжлэх /хх6/, цалингийн зээлийн гэрээний хуулбар /хх7-11/, зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх12/ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч "” ХК нь хариуцагч Э.д холбогдуулан 21,189,676.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага 21,189,676.45 төгрөгийг нэхэмжлэгч "” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3,531,612.75 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сар бүр 3,531,612.74 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч гэрээ байгуулжээ. /хх30-31/
4. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-ийн гүйцэтгэх захирал О. нь 2025 оны 06 дугаар сарын 24-ний Тусгай активын хэлтсийн захирал Т.ад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, цааш нь бусад этгээдэд шилжүүлэх эрхтэйгээр 2028 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг дуустал итгэмжлэл олгожээ.
Тусгай активын хэлтсийн захирал Т. нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, өөрөөр хэлбэл эвлэрэн хэлэлцэх эрхийг Г., Г. нарт олгожээ. /хх3, 13/
Иймд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 131,949 төгрөгийг, мөн улсын орлогоос 131,949 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага 21,189,676.45 төгрөгийг нэхэмжлэгч "" ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.аас 131,949 төгрөгийг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн тоот данснаас 131,949 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "" ХК /рд:*******/-д тус тус буцаан олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД