2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/09425

 

 

 

 

 

 

 

 

   2025         11          05

   191/ШШ2025/09425

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* *******, ******* хаягт оршин байрлах “ХБ” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: *******, *******, *******, , од оршин суух овогт ын /рд:/-т холбогдох

 

            Зээлийн гэрээний үүрэгт 19,887,372.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С., А., хариуцагч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч С., А. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Харилцагч ын ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно”, 421.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад “цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар  техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно”, 7.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ.” гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 8 сарын 5-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 27,100,000.00 ( ... төгрөг ) төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 8,129,999.97 төгрөг, хүүд 3,916,202.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,823.85 төгрөг нийт 12,051,026.54 төгрөгийг төлсөн.

овогтой нь дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 6 сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 08 сарын 19-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна.

 Хугацаа хэтэрсэн хоног: 55

Зээлийн үлдэгдэл: 18,970,000.03 төгрөг

Хүү: 909,294.05 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү: 8,078.02 төгрөг

Төлбөрийн нийт үлдэгдэл: 19,887,372.10 төгрөг

Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул 2025 оны 08 сарын 19-ний өдрөөр зээлийн гэрээг цуцалж хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 19,887,372.10 төгрөг гаргуулж өгнө үү.

 

1.1.             Хариуцагч нь 2024.8.5-нд зээлийн гэрээ байгуулж 27,100,000 төгрөг зээлсэн. Үүнээс хойш 8,129,999.97 төгрөгийг үндсэн зээлд, хүүд 3,916,202.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,823.85 төгрөг төлсөн. Хариуцагч нь 2025.6.25-с зээлийн хугацаа хэтрүүлсэн. 2025.8.19-ны байдлаар үндсэн зээл 18,970,000 төгрөг, хүүд 909,294.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,078.02 төгрөг, нийт 19,887,272.10 төгрөг гаргуулна. Онлайнаар зээл авсан тул гэрээнд гарын үсэг зураагүй, тоон гарын үсгээр баталгаажиж байгаа юм. Хариуцагч нь өмнө нь харилцагч байсан тул мэдээлэл нь бүртгэлтэй байдаг. Хэрэгт байгаа гэрээнд тоон гарын үсэг алга.

 

1.2.             Цахимаар байгуулсан гэрээ тул хүү, нэмэгдүүлсэн хүү тооцно. Гэрээнд тусгагдсан юм гэв.

 

2.                   Хариуцагч Ч. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч. нь зээл авсан нь үнэн, мөн төлөх нь ч үнэн. Тухайн үед 2 газар ажиллаж байсан ба төлбөрөө төлөхөд асуудалгүй байсан ба 2024-1 сард нэг ажлаа хүсэлтээ өгч, мөн охин маань ойрхон 2 төрж 2 нас, 2 сартай хүүхэдтэй болсон ба эхнэр маань ач нарыг харж ажилгүй байгаа ба ганц хүний цалингаар амьдрах болж зээлээ төлөхөд хүндрэлтэй байна.

Иймд эвлэрлийн гэрээ эсхүл ойрын 1 жилдээ дан ганц зээлийн хүүг төлж явсаар 1 жилийн дараагаас үндсэн мөнгөө төлж эхлий эсвэл сард төлөх мөнгөн дүнг багасгаж хугацааг уртасгаж өгөх тал дээр банк харгалзан үзэж өгөөч хэмээн хичээнгүйлэн гуйж байна.

Ямар ч байсан зээлийг төлөх нь үнэн хүлээн зөвшөөрч байна. Нэг дор бүгдийг нь төлж барагдуулж үнэхээр чадахгүй тул банк зөвшилцөж өгнө үү.

 

2.1.             Цалингийн зээл авсан нь үнэн. Төлж байх хугацаанд өөрөө хүнд мөнгө зээлүүлээд алдсан юм. Улмаар шүүхээр яваад миний талд гараагүй. Ажлаа хийж байгаа тул төлнө. Хэрэгт байгаа зээлийн гэрээг банк дээр очиж хийгээгүй. Мэйлээр ирсэн байх гэхдээ хараагүй. Зээлд 27,100,000 төгрөг авсан дээр маргахгүй. Төлсөн мөнгөн дүнд маргахгүй гэв.

 

3.                   Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Зээлийн гэрээний хуулбар /хх8-9/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх10/, хариуцагчийн дансны хуулга /хх11-12/, эвлэрлийн гэрээний төсөл /хх/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 15,048,973.46 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,838,398.64 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч “” ХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18,970,000.03 төгрөг, хүү 909,294.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,078.02 төгрөг, нийт 19,887,372.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч Ч. нь зээл авсан болон зээлийн гэрээний үлдэх үүргийн талаар маргаагүй боловч сард төлөх мөнгөн дүн болон хугацааны талаар тохиролцох агуулга бүхий тайлбарыг шүүхэд гаргасан.

 

4.                   Нэхэмжлэгчийн төлөөлөгч А. нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа холбогдуулан эвлэрлийн гэрээний төслийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн. Гэвч хариуцагч нь энэхүү эвлэрлийн гэрээний нөхцөлийг зөвшөөрөөгүй тул шүүх хэргийн бодит байдлыг тогтоох нь зүйтэй юм.

 

5.                   Нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг шүүхэд ирүүлсэн. /хх8-9/

Зээлийн гэрээ нь 2 талт гэрээ байдаг тул талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл, гэрээний талууд хэн аль нь гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний нөхцөлийг харилцан тохиролцсон гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь гэрээг цахимаар байгуулсан гэж тайлбарласан боловч гэрээнээс үзэхэд цахим гарын үсгээр баталгаажаагүй. Тодруулбал, хариуцагч нь энэхүү гэрээг өмнө нь харж байгаагүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2-т зааснаар цахимаар байгуулсан гэрээ гэж үзэх боломжгүй байна.

Иймд зохигч зээлийн гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцож, бичгээр болон цахимаар гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэхэмжлэгчид хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүсэхгүй.

Мөн гэрээг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 30 сарын хугацаатай байгуулж, нэхэмжлэгч шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж нэхэмжлэл гаргасан тул нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй юм.

 

6.                   Хариуцагчид 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зээл олголт гэсэн утгаар 27,100,000 төгрөг олгогдсон болох нь дахь түүний дансны хуулгаар тогтоогдож, хариуцагч энэ талаар маргаагүй. /хх11/

Цаашлаад нэхэмжлэгчийн нийт 12,051,026.54 төгрөгийг буцаан төлсөн гэх тайлбарын мөнгөн дүнг хариуцагч зөвшөөрсөн.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байх тул хариуцагчийн гүйцэтгээгүй үлдэх үүрэг нь 15,048,973.46 /27,100,000-12,051,026.54/ төгрөг юм.

 

7.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Ч.аас 15,048,973.46 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,838,398.64 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 233,194.86 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД