Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 313/ШШ2025/00568

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг 

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

Нэхэмжлэгч: ******* ХХК /РД: *******/, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******,*******,*******,*******,*******

 Хариуцагч: ******* овогт ******* /РД: /, Өмнөговь аймаг, Гурвантэс сум, ,,

 Зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 1 541 208.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг бууруулж, хуульд заасан журмын дагуу хуваарилж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгч ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд 1 541 208.17 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч 1 541 208.17 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөх захирамжийг сайн дураар үл биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 610 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 19 805 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 19 805 төгрөг тус тус гаргуулан ******* ХХК-д олгосугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ    Р.УРАНЧИМЭГ