Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 311/ШШ2025/00499

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, ******* сум, ******* баг, луузай хэсэг *** тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ы нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны  07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Д.******* нь 1966 онд төрсөн, одоо Завхан аймгийн ******* сумын ******* багт амьдарч байна. Би 1985 онд ******* аймаг дахь Хөдөө аж ахуйн техникумыг Зоо техникч мэргэжлээр төгсөөд ******* сумын нэгдэлд бригадын Зоотехникчээр томилогдон ажиллаж байгаад 1986 онд цэргийн албанд татагдаж 2 жилийн цэргийн алба хаагаад 1988 онд халагдаж ирсэн. Цэргээс ирээд Завхан аймгийн ******* сумын нэгдлийн бригадад зоотехникчээр томилогдон ажиллаж байгаад 1990 онд ******* сумын заал зохион байгуулагчаар шилжин ажиллаж 1994 онд орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлөгдөж 1994 оныг дуустал Завхан аймгийн ******* сумын ХХК-нд Сүү тосны заводод туслах мастераар ажилласан. Ажиллаж байсан талаараа аймгийн архиваас тодруулахад зарим баримт гарч ирэхгүй байна. Иймд намайг 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдлийн бригадын Зоотехникчээр, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдлийн бригадад зоо техникчээр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ******* сумын соёлын төвд заал зохион байгуулагчаар, 1994 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* сумын ХХК-ны сүү тосны заводод туслах мастераар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Д.******* 1966 онд төрсөн. Завхан аймгийн ******* сумын ******* багт амьдардаг. 1985 онд ******* аймгийн Хөдөө аж ахуйн техниккумыг зоо техникч мэргэжлээр төгссөн. ******* сумын нэгдэлд бригадын зоо техникчээр томилогдон ажиллаж байгаад 1986 онд 2 жилийн хугацаагаар цэргийн албанд татагдан, 1988 онд  цэргийн албанаас халагдан ирсэн. 1988 онд цэргээс халагдаж ирснийхээ дараа Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн бригадад зоотехникчээр томилогдон ажилласан. 1990 онд ******* сумын заал зохион байгуулагчаар шилжин ажиллаж 1994 онд орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн.  1994 оныг дуустал Завхан аймгийн ******* сумын ХХК-нд Сүү тосны заводод туслах мастераар ажиллаж байсан. Иймд нэхэмжлэгчийг   1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдлийн бригадын зоо техникчээр, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдлийн бригадад зоо техникчээр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ******* сумын соёлын төвд заал зохион байгуулагчаар, 1994 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* сумын ХХК-ны сүү тосны заводод туслах мастераар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.*******ы нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр  1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдэлд бригадын зоотехникчээр,

-1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдлийн бригадад зоо техникчээр,

-1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 25-ныг хүртэл Завхан аймгийн ******* сумын зохион байгуулагчаар,

-1994 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ХК-ийн сүү тосны заводод туслах мастераар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 118485 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газар, Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 53/15 дугаартай “Ажилд шинээр ба өөрчлөн томилох тухай” тушаал, түүний хавсралт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т “...******* сум нэгдэлд зоотехникч, 1988 он” гэх бичилт,

нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:  

гэрч Ж.ын өгсөн мэдүүлгийн: “... Д.******* нь 1985 онд *******ын Хөдөө аж ахуйн техникумыг Зоо техникчээр төгсөж ирээд 1985 оноос эхлэн Завхан аймгийн ******* сумын нэгдэл бригадад зоо техникчээр ажиллаж байсан. Би 1986 оноос эхлээд нэгдэлд механикч хийж байгаад дараа Нэгдлийн орлогч хийж байсан. 1990 оноос нэгдэл компани болоход би дэд захирлаар нь ажиллаж байсан. Тухайн үед ******* нь 1988-1990 он хүртэл ******* сумын багт зоо техникчээр ажиллаж байсан. Д.******* 1990 оноос 1994 онд ******* сумын соёлын төвд заал зохион байгуулагч хийдэг байсан. Д.******* нь өөрөө улсын тэргүүний уран сайхан ч хүн байгаа юм. Ийм учраас ******* сумын 4 жил ажилласан хүн. Мөн 1994-1995 онд компанид сүү тосны заводод туслах мастераар ажиллаж байсныг мэднэ. …би тухайн үед компанид дэд захирал, хяналтын зөвлөлийн дарга гэдэг орон тоон дээр ажиллаж байсан болохоор сайн мэднэ. …” гэх хэсэг,

гэрч С.ын өгсөн мэдүүлгийн: “... Би 1990 оноос хойш 1994 он хүртэл Д.*******тай хамт ажиллаж байсан. Тухайн үед ******* нь Завхан аймгийн Иэдр сумын заал зохион байгуулагч гэдэг ажил хийдэг байсан. Харин би хөгжимчин хийдэг байсан... ” гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч Д.*******ы дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******ыг 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдэлд бригадын зоотехникчээр,

-1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдлийн бригадад зоо техникчээр,

-1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 25-ныг хүртэл Завхан аймгийн ******* сумын зохион байгуулагчаар,

-1994 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ХК-ийн сүү тосны заводод туслах мастераар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.БАЛЖИННЯМ