| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 102/2025/00095/И |
| Дугаар | 191/ШШ2025/09065 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/09065
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Я******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- *******, *******, *******, ******* тоотод оршин суух, А******* овогт Б*******-н Б*******-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- *******, , барилгад байрлах, А ХХК-д холбогдох,
үл хөдлөх хөрөнгийг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоолгох, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ гүйцэтгэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б******* миний бие "Ай Энд Жи Интернэшнл" ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа ажил олгогч "Ай Энд Жи Интернэшнл" ХХК-тай ажилтныг дэмжин ажиллах, ажиллах нөхцөл боломжоор хангахад дэмжлэг болох, ажил олгогчид тогтвортой ажиллуулах зорилго бүхий тогтвортой ажиллах гэрээ"-г 2021 оны 07 сарын 23-ны өдөр №ТАГ-07 дугаартайгаар байгуулсан. Уг гэрээгээр ажил олгогч "Ай Энд Жи Интернэшнл" ХХК-иас өөрийн өмчлөлийн *******, Баянзүрх апартмент орон сууцны 1-р ээлжийн А блокийн орон сууцны, 15 давхарт, 34.33 м.кв талбай бүхий 1 өрөө, 1 м.кв нь 1,800,000 төгрөг, нийт 61,794,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг ажилтан Б.Б******* надад олгох, Б.Б******* миний бие гэрээнд заасан хугацаанд компанид тогтвортой ажиллах үүргийг тус тус хүлээж, миний бие тус байранд амьдарч эхэлсэн. Удалгүй Б.Б******* миний бие "Ай Энд Жи Интернэшнл" ХХК-тай хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, 2021 оны 07 сарын 23-ны өдөр ажил олгогч "Ай Энд Жи Интернэшнл" ХХК-тай байгуулсан №ТАГ-07 тоот тогтвортой ажиллах гэрээ"-гээр эзэмшсэн орон сууцыг "Ай Энд Жи Интернэшнл" ХХК-иас "орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, худалдан авахаар тохиролцсон. Ингээд талууд 2022 оны 03 сарын 25-ны өдөр № дугаартай "орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулснаар тус гэрээ хүчин төгөлдөр болсон. Ийнхүү "орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-нд заасан хугацааны дагуу худалдан авагч Б.Б******* миний бие сар бүр орон сууцны төлбөрөө төлөөд, гэрээний үүргээ цаг хугацаанд нь биелүүлээд явж байтал 2023 оны 10 дугаар сард миний эзэмшлийн, маргаан бүхий Баянзүрх дүүргийн , , *******, , тоот байранд гэнэт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэгч орж ирээд "энэ байр чинь шүүхийн шийдвэрээр хураагдаж байгаа тул байраа чөлөөлж өгөөрэй" гэж хэлсэн.
Шийдвэр гүйцэтгэгчээс шүүхийн шийдвэрийн талаар тодруулахад ямар ч мэдээлэл өгөөгүй болно. Мөн тийнхүү шүүхийн шийдвэр гарах процесст Б.Б******* миний эрх ашиг хөндөгдөж байхад надад юу ч мэдэгдээгүй, намайг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулаагүй болно. Энэ асуудлаар "Ай Энд Жи Интернэшнл" ХХК-иас тодруулахад бид бусдад өр төлбөртэй байсан тул шүүхийн шийдвэрээр манай өмчлөлд байгаа байрнуудыг бусдын өр төлбөрт худалдан борлуулахаар болсон гэж хэлсэн. Ийнхүү Баянзүрх дүүргийн , , *******, , тоот орон сууцыг худалдан авагч, эзэмшигч Б.Б******* би худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан, хууль ёсоор эзэмшиж буй орон сууцнаасаа шалтгаангүйгээр хөөгдөх болж, миний хууль ёсны эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна.
Угтаа Б.Б******* миний бие Баянзүрх дүүргийн , , *******, , тоот орон сууцыг "Ай Энд Жи Интернэшнл" ХХК-иас хууль ёсны дагуу, гэрээгээр эзэмшилдээ шилжүүлэн авч, гэрээний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлсөн, Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасан орон сууцыг худалдан авах давуу эрхтэй этгээд юм. Мөн талуудын хооронд байгуулсан "орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3.1.5 дахь хэсэгт зааснаар худалдагч "Ай Энд Жи Интернэшнл" ХХК нь гэрээ хүчин төгөлдөр байхад орон сууцыг худалдах болон гуравдагч этгээдэд худалдах талаар санал тавих эрхгүй байна. "Ай Энд Жи Интернэшнл" ХХК болон Б.Б******* нарын хооронд байгуулсан 2022 оны 03 сарын 25-ны өдрийн № тоот "орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ" нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бөгөөд гэрээний хугацаа 2025 оны 06 сарын 20-ны өдөр дуусгавар болохоор байна.
Иймд, Баянзүрх дүүргийн , , *******, , тоот орон сууцыг нэхэмжлэгч Б.Б******* миний бие худалдан авах давуу эрхтэй болохыг, мөн маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тус тус тогтоож, Ай Энд Жи Интернэшнл" ХХК-ийг 2022 оны 03 сарын 25-ны өдөр № дугаартай "орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ээр хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ /хх-1-3/.
2. Хариуцагч А ХХК 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Б*******ын нэхэмжлэлтэй "Ай энд жи интернэшнл" ХХК-д холбогдох Баянзүрх дүүргийн , , *******, , тоот, 15-р давхар, 34.33 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
Хариуцагч "Ай энд жи интернэшнл" ХХК нь шүүхийн шийдвэрээр бусдад төлбөл зохих өр төлбөрийг зохих хугацаанд төлж чадаагүйгээс үүдэн 2022 оны 11 дүгээр сараас эхлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас компанийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, арилжааны банкны дансыг битүүмжилж, гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгчийн эзэмшиж буй "Ай энд жи интернэшнл" ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн , , *******, , тоот орон сууцыг битүүмжилсэн. Энэ тухай хариуцагч болон нэхэмжлэгч нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний талаарх тайлбар, мэдээллийг хүргүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус гэрээний үлдэх төлбөрийг яаралтай төлж барагдуулж, орон сууцны өмчлөлийг шилжүүлж авахыг сануулсан ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид энэ тухай тайлбарлаж, үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн яаж шийдвэр талаар мэдээллийг өгч, боломжит хугацааг өгсөн. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус орон сууцыг хурааж, албадан дуудлага худалдаанд оролцуулахыг мэдэгдээд байна.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан тоот "орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-д заасан төлбөр төлөх үүргийг 2023 оны 11 дүгээр сараас эхлэн зөрчиж, өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгээгүй байна. Энэ тухай хариуцагчаас 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25/01-38 тоот албан бичгээр тоот "орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-д заасан үүргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах, тус дурдсан хугацаанд гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг цуцлахыг мэдэгдсэн. Мөн нэхэмжлэгч нь тоот "орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-д заасан үүргийг зөрчсөөр ирсэн нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогдож байх ба 2024 оны 11 дүгээр сараас эхлэн гэрээний үүргээ биелүүлэхэд нь хариуцагч болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ямар нэгэн саад учруулаагүй болно. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг тус орон сууцыг бусдад худалдах зорилгоор санал болгосон гэх боловч хариуцагчийн зүгээс тус орон сууцыг бусдад худалдах зорилгоор санал болгоогүй ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу орон сууцыг хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахыг шаардсаар өнөөдрийг хүрсэн болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг гэрээний дагуу цуцалсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-63-64/.
3. Хариуцагч "Ай энд жи интернэшнл" ХХК 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч иргэн Б.Б*******тай "Ай энд жи интернэшнл" ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тоот "орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г бичгээр байгуулж, тус гэрээгээр "Ай энд жи интернэшнл" ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн , , *******, , тоот, 15-р давхар, 34.33 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөг, нийт 61,794,000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 18,000,000 төгрөгийн урьдчилгааг төлж, үлдэх төлбөрийг тус гэрээний хавсралтад заасны дагуу төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг худалдан авагч тал ялимгүй зөрчсөөр 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөгийг төлж, 2023 оны 11 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Энэ тухай хариуцагчаас талуудын хооронд байгуулсан тоот "орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний 4.1-д заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах, тус дурдсан хугацаанд гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг цуцлахыг мэдэгдсэн. Мөн худалдан авагчийн гэрээний үүрэг зөрчсөн хугацаанд гэрээний үүргийг биелүүлэхэд "Ай энд жи интернэшнл" ХХК болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ямар нэгэн саад учруулаагүй болно.
"Ай энд жи интернэшнл" ХХК нь шүүхийн шийдвэрээр бусдад төлбөл зохих өр төлбөрийг зохих хугацаанд төлж чадаагүйгээс үүдэн 2022 оны 11 дүгээр сараас эхлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас компанийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, арилжааны банкны дансыг битүүмжилж, гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгчийн эзэмшиж буй "Ай энд жи интернэшил" ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн , 14-р хороолол /13330. *******, , тоот орон сууцыг битүүмжилж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээг авахыг мэдэгдсэн. Улмаар энэ тухай 2024 оны 1-р сард худалдан авагч талтай уулзаж, орон сууцны өмчлөх эрхийг хэрхэн яаж шилжүүлж болох талаар хариуцагчаас тайлбарлаж, талуудын хооронд байгуулсан тоот "орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний үлдэх төлбөрийг бүрэн төлж барагдуулан, шүүхэд тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргахаар харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөрийг төлөөгүй байна. Иймээс "Ай энд жи интернэшнл" ХХК нь талуудын хооронд байгуулсан тоот "орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний 4.1, 4.2-т заасны дагуу нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан тул тус орон сууцыг албадан чөлөөлж, "Ай энд жи интернэшнл" ХХК-ийн эзэмшилд шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ /хх-66-67/
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: "Ай Энд Жи Интернэшнл" ХХК болон Б.Б******* нар нь 2022 оны 03 сарын 25-ны өдөр № дугаартай "орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, тус гэрээгээр Баянзүрх дүүргийн , , *******, , тоот орон сууцыг Б.Б*******ын өмчлөлд шилжүүлж, Б.Б******* нь Ай Энд Жи Интернэшнл" ХХК-д 61,794,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Ийнхүү "Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-нд заасан хугацааны дагуу худалдан авагч Б.Б******* нь сар бүр орон сууцны төлбөрөө төлөөд, гэрээний үүргээ цаг хугацаанд нь биелүүлээд явж байтал 2023 оны 10 дугаар сард миний эзэмшлийн, маргаан бүхий Баянзүрх дүүргийн , , *******, , тоот байранд гэнэт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэгч орж ирээд "энэ байр чинь шүүхийн шийдвэрээр хураагдаж байгаа тул байраа чөлөөлж өгөөрэй" гэж хэлсэн.
Шийдвэр гүйцэтгэгчээс шүүхийн шийдвэрийн талаар тодруулахад ямар ч мэдээлэл өгөөгүй болно. Мөн тийнхүү шүүхийн шийдвэр гарах процесст Б.Б*******ын эрх ашиг хөндөгдөж байхад юу ч мэдэгдээгүй, түүнийг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулаагүй болно. Энэ асуудлаар "Ай Энд Жи Интернэшнл" ХХК-иас тодруулахад бид бусдад өр төлбөртэй байсан тул шүүхийн шийдвэрээр манай өмчлөлд байгаа байрнуудыг бусдын өр төлбөрт худалдан борлуулахаар болсон гэж хэлсэн. Угтаа Б.Б******* нь Баянзүрх дүүргийн , , *******, , тоот орон сууцыг Ай Энд Жи Интернэшнл" ХХК-иас хууль ёсны дагуу, гэрээгээр эзэмшилдээ шилжүүлэн авч, гэрээний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөд явж байсан. Гэтэл 2023 оны 10-р сараас эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас "...байраа чөлөөлж өгөөрэй..." зэргээр мэдэгдэж, гэрт орж ирэх үеэс тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, эзэмшлийн эрхэд эргэлзээ үүсч, улмаар гэрээний төлбөр төлөхийг зогсоосон. Бид өнөөдрийг хүртэл тухайн байрыг битүүмжлэх болсон шүүхийн шийдвэртэй танилцаж чадаагүй байгаа бөгөөд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд шүүхийн шийдвэрээс ямар арга хэмжээ аваад, ямар нөхцөл байдалтай байгаа талаар мэдээлэлгүй байна.
"Ай Энд Жи Интернэшнл" ХХК нь 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 25/01-38 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх нь" албан бичгээр гэрээний үлдэгдэл төлбөр болох 27,247,820 төгрөг, мөн төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс 13,623,910 төгрөгийн алданги, нийт 40,871,730 төгрөгийг 2025 оны 02 сарын 10-ны өдрийн дотор төлөхийг шаардсан. Гэтэл бодит байдал дээр Б.Б******* нь гэрээний үлдэгдэл төлбөрт 24,094,000 төгрөг төлөх дутуу байгаа болно. Харин алдангийн хувьд Б.Б******* нь төлбөр төлөлтөө шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдсэнээс хойш зогсоосон буюу тухайн үл хөдлөх хөрөнгөд эрхийн доголдол үүсч эхэлсэн үеэс зогсоосон тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгaa болохоо "Ай Энд Жи Интернэшнл" ХХК-д мэдэгдсэн. Ийнхүү худалдагч талын үүсгэсэн нөхцөл байдлын улмаас гэрээний графикийн дагуу төлбөрийн үүргээ гүйцэтгэхэд саад бий болсон учраас гэрээ цуцлах нөхцөл бий болоогүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ /хх-101-102/.
5. Зохигчид 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Иргэн Б.Б*******ын нэхэмжлэлтэй, Ай Энд Жи Интернэшнл ХХК-д холбогдох, *******, , *******, , тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг өмчлөх давуу эрхтэй болох, мөн тус орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, тус орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн маргаанд талууд дараах байдлаар эвлэрэн хэлэлцэв. Үүнд:
*******, , *******, , тоот Улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг өмчлөх давуу эрхтэй болох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрөв. *******, , *******, , тоот Улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөв. *******, , *******, , тоот Улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрч, нэхэмжлэгч нь тус орон сууцны үлдэх төлбөр болон хугацаандаа төлбөрөө төлөөгүйн алдангид нийт 34,059,775 төгрөгийг хариуцагчид 2025 оны 09 сарын 10-ны өдөр төлсөн болохыг хүлээн зөвшөөрөв. Мөн талууд *******, , *******, , тоот Улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үйл ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцов. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг дурдав.
Иймд талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-128/.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрлийн гэрээ байгуулсан, манайх үлдэгдэл төлбөр 34,059,775 төгрөгийг төлөөд улсын бүртгэлд өмчлөл шилжүүлэх хүсэлт гаргасан боловч шийдвэр гүйцэтгэх газраас түдгэлзүүлсэн гээд татгалзсан хариу өгсөн. Хариуцагчаас бидэнд *******, , *******, , тоотын улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь өгсөн байгаа гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэх хүсэлттэй байгаа, маргаан бүхий орон сууцан дээр эвлэрээд аль нэг тал санал хүсэлтгүй болчихсон, компаний зүгээс хувьцаа эзэмшигч нарын шийдвэр гараад Б*******т тухайн орон сууцыг шилжүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан боловч бүртгэлийн байгууллагад бүртгүүлж чадахгүй байгаад байгаа, тэр нь манай компаний бусдад төлөх өр төлбөртэй холбоотой бүртгэл түдгэлзүүлсэн байгаа, компаний хувьцаа эзэмшигчийн тогтоол гарч, тогтоолын дагуу гүйцэтгэх захирал нь Б*******тай худалдах худалдан авах гэрээг 2025 оны 9-р сарын 12-ны өдөр байгуулж, Б******* нь үлдэгдэл төлбөрөө төлчихсөн байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Ай Энд Жи Интернэшнл ХХК-нд холбогдуулан Баянзүрх дүүргийн , , *******, , тоот орон сууцыг худалдан авах давуу эрхтэй болохыг, тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тус тус тогтоолгох, дугаартай орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-3/.
2. Хариуцагч "Ай энд жи интернэшнл" ХХК нь нэхэмжлэгч Б.Б*******т холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан тоот "орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний үүргийг зөрчин 2023 оны 11 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй тул хариуцагчаас 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлбөрөө төлж барагдуулах, дурдсан хугацаанд гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд гэрээ цуцлахыг мэдэгдсэн тул нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 4.1, 4.2-т заасны дагуу дээрх гэрээг цуцалж, тус орон сууцыг албадан чөлөөлж, "Ай энд жи интернэшнл" ХХК-ийн эзэмшилд шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-66-67/.
3. Нэхэмжлэгч Б.Б******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлээр төлөөлөгч Б.Од гурван жилийн хугацаатай /хх-7/, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлээр төлөөлөгч Б.Н нэг жилийн хугацаатай олгосон байна /хх-97/.
4. Хариуцагч Ай Энд Жи Интернэшнл ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийг бүрэн төлөөлөн оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнэ 25, 26, 27-р зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тоот итгэмжлэлээр төлөөлөгч С.Чт гурван жилийн хугацаатай олгосон байна /хх-57/.
5. Хэрэгт авагдсан 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ТАГ-07 дугаартай Тогтвортой ажиллах гэрээ-нд Б.Б******* нь ажилтанаар, Ай Энд Жи Инженеринг ХХК нь ажил олгогчоор оролцсон байх бөгөөд /хх-8-10/, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан дугаартай орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээнд нэхэмжлэгч Б.Б******* нь худалдан авагчаар, хариуцагч Ай Энд Жи Интернэшнл ХХК нь худалдагчаар оролцсон байна /хх-11-12/.
6. Ай Энд Жи Интернэшнл ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Ш-25-06 дугаартай тогтоолд тус компанийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн , , ******* ******* тоот хаягт байршилтай, 34,33 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдахыг зөвшөөрч, орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг байгуулах болон батлуулахыг гүйцэтгэх захирал Б.Батхуяг, хуулийн зөвлөх С.Ч нарт даалгасан байна /хх-125/.
7. 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах 01 дугаартай гэрээнд нэхэмжлэгч Б.Б******* нь худалдан авагчаар, хариуцагч Ай Энд Жи Интернэшнл ХХК нь худалдагчаар оролцож, Баянзүрх дүүргийн , , ******* ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн 000969231 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, 34,33 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 61,794,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, гэрээний 1.2-т орон сууцны төлбөрийг худалдан авагч нь бүрэн төлж барагдуулсан болно гэжээ /хх-126-127/.
8. Нийслэлийн Баянзүрх дүүргийн , , ******* ******* тоот хаягт байршилтай, 34,33 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ай Энд Жи Интернэшнл ХХК бүртгэлтэй байх бөгөөд /хх-124/ тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэгийг 2025-9-12-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О гаргасан байх боловч улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэлд НШШГГ-н 2023-8-16-ны өдрийн 04-164/15137, хууль хяналтын байгууллагаас эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа гэж бичигдсэн байна /хх-122-/.
9. Шүүх хуралдааны явцад зохигч талууд эвлэрч, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэж байгуулсан эвлэрлийн гэрээгээр
нэхэмжлэгч Б.Б*******ын *******, , *******, , тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг өмчлөх давуу эрхтэй болохыг, тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагатай баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ай Энд Жи Интернэшнл ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрч, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үйл ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь тухайн орон сууцны үлдэгдэл төлбөрт 34,059,775 төгрөгийг хариуцагчид 2025 оны 09 сарын 10-ны өдөр төлсөн болохыг талууд хүлээн зөвшөөрч, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзснаар талууд эвлэрэн хэлэлцсэн гэжээ /хх-128/.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх эрхтэй гэж, хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус зохицуулсан.
11. Иймд зохигчийн байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй буюу хэрэгт авагдсан 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан дугаартай орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нд нэхэмжлэгч Б.Б******* нь худалдан авагчаар, хариуцагч Ай Энд Жи Интернэшнл ХХК нь худалдагчаар оролцсон, 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах 01 дугаартай гэрээ-нд нэхэмжлэгч Б.Б******* нь худалдан авагчаар, хариуцагч Ай Энд Жи Интернэшнл ХХК нь худалдагчаар оролцсон, нэхэмжлэлийн шаардлага болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн , , ******* ******* тоот хаягт байршилтай, 34,33 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ай Энд Жи Интернэшнл ХХК бүртгэлтэй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж зохицуулсан.
13. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2024-12-20-ны өдөр төлсөн 607,320 төгрөг /466,920+70,200+70,200/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 607,320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
14. Зохигч талууд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулсан буюу нэхэмжлэгчийн шаардсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах давуу эрхтэй болохыг, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, дугаартай орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч эвлэрснээр хариуцагч нь орон сууцыг албадан чөлөөлж, "Ай энд жи интернэшнл" ХХК-ийн эзэмшилд шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025-02-25-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулах, уг төлбөрийг төлсөн хариуцагч Ай Энд Жи Интернэшнл ХХК-нд буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, дугаар зүйлийн .1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч А******* овогт Б*******-н Б******* /ИЦ77030274/-н шаардсан *******, , *******, , тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг худалдан авах давуу эрхтэй болохыг, тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагатай баримтыг гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ай Энд Жи Интернэшнл ХХК /РД-6071686/ бүхэлд нь хүлээн зөвшөөрч, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үйл ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь тухайн орон сууцны үлдэгдэл төлбөрт 34,059,775 төгрөгийг хариуцагчид 2025 оны 09 сарын 10-ны өдөр төлсөн болохыг талууд хүлээн зөвшөөрснөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 3 баримтаар төлсөн нийт 607,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ай Энд Жи Интернэшнл ХХК-иас 607,320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******т олгосугай.
3. Хариуцагч Ай Энд Жи Интернэшнл ХХК нь *******, , *******, , тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг албадан чөлөөлж, "Ай энд жи интернэшнл" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025-02-25-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулах, уг төлбөрийг төлсөн хариуцагч Ай Энд Жи Интернэшнл ХХК-нд буцаан олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Ай Энд Жи Интернэшнл ХХК нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ