2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/09270

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 30 191/ШШ2025/09270

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч Д.Я******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- *******, *******,*******, *******, ******* байрлах, Х******* ХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- *******, *******, тоотод хаягийн бүртгэлтэй, одоо *******, , тоотод оршин суух, Б овогт М Б-д холбогдох,

гэрээний үүрэгт 28,994,256.3 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Б нь Х******* ХК-ний Баянзүрх тооцооны төвтэй 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ201743289463 тоот зээлийн гэрээ байгуулан 10,500,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, Өнөр тооцооны төвтэй 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЗГ2018/7208/2/12-11 тоот зээлийн гэрээ байгуулж 1,979,600 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар тус тус зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ201743289463 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр БГХ201743289463 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө барьцааны гэрээ байгуулан гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан.

Зээлдэгч М.Б нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ201743289463 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,131,256 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,119,180 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 588.7 төгрөг, нийт 2,251,025 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЗГ2018/7208/2/12-11 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 69,465 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 84,569 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 233 төгрөг нийт 154,267 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч М.Б нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн М.Бөд холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ201743289463 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 9,368,743.6 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 13,039,007.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,436,105.4 төгрөг, нотариатын зардал 60,000 төгрөг, нийт 23,903,856.9 төгрөг,

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЗГ2018/7208/2/12-11 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,910,134.9 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,854,989.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 325,275.3 төгрөг, нийт 5,090,399.4 төгрөг, бүгд 28,994,256.3 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ /хх-1-2/.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 08 сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа болох 28,934,256.3 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил", 76 дугаар зүйлийн 76.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ" гэж тус тус хуульчилсан байна гэжээ /хх-48/.

 

3. Зохигчид шүүх хуралдааны үед байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Х******* ХК-ний нэхэмжлэлтэй, М.Бөд холбогдох иргэний хэрэгт талууд дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрэв. Үүнд:

Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 8,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 20,994,263.3 төгрөгийг 12 сарын хугацаанд хувааж дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. 2025 оны 11 сарын 30-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 6,494,265 төгрөг, нийт 20,994,263.3 төгрөг гэжээ /хх-130/.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: Х******* ХК нь М.Бөд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 28,994,256.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу хүүний 8,000,000 төгрөгөөс чөлөөлж буюу нэхэмжилсэн үнийн дүнгээс татгалзаж, үлдэх 20,994,263.3 төгрөгийг 12 сарын хугацаанд хуваарь гарган төлөхөөр харилцан тохиролцов гэжээ /хх-129/.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааны өмнө талууд эвлэрэх асуудал яриад нэхэмжлэгчийн зүгээс хүүний 8,000,000 төгрөгөөс чөлөөлж буюу нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгээс 8,000,000 төгрөгөөс татгалзаж, талууд харилцан тохиролцож үлдэх үнийн дүнгээ 12 сарын хугацаанд хариуцагч хуваан төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд эвлэрлийн гэрээгээ байгуулсан тул хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х******* ХК нь хариуцагч М.Бөд холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан ЗГ201743289463 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 9,368,743.6 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 13,039,007.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,436,105.4 төгрөг, нотариатын зардал 60,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан ЗГ2018/7208/2/12-11 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,910,134.9 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,854,989.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 325,275.3 төгрөг, нийт 28,994,256.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/.

 

2. Нэхэмжлэгч Х******* ХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 34/2373 тоот итгэмжлэлээр төлөөлөгч Н.Мд 2 жилийн хугацаатай олгосон /хх-6-8/ байна.

 

3. Хариуцагч М.Б нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гардан авч /хх-40/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2025 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн итгэмжлэлээр төлөөлөгч С.Чт гурван жилийн хугацаатай олгосон байна /хх-47/.

 

4. Хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ201743289463 дугаартай зээлийн гэрээнд нэхэмжлэгч Х*******-г төлөөлж Баянзүрх тооцооны төв, хариуцагч М.Б нь зээлдэгчээр, мөн өдрийн огноотой хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнд хариуцагч М.Б нь барьцаалуулагчаар оролцож гарын үсэг зурсан /хх-11-13, 14-15/ байх бөгөөд Х*******ны 2017-11-10-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримтаар 10,500,000 төгрөгийг М.Бийн дансанд зээл олголт шилжүүлгээр гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн /хх-16/ байна.

 

5. Түүнчлэн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ2018/7208/2/12-11 дугаартай зээлийн гэрээнд нэхэмжлэгч Х*******-г төлөөлөн Өнөр тооцооны төв, хариуцагч М.Б нь зээлдэгчээр, мөн өдрийн огноотой хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнд хариуцагч М.Б нь барьцаалуулагчаар оролцож гарын үсэг зурсан /хх-19-21, 22-23/ байх бөгөөд Х*******ны 2018-02-13-ны өдрийн мөнгөн шилжүүлэг баримтаар 1,979,600 төгрөгийг М6Бийн дансанд зээл олголт шилжүүлэг гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна /хх-24/.

6. Шүүх хуралдааны явцад зохигч талууд эвлэрч, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэж байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 8,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 20,994,256 төгрөгийн шаардлагыг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр төлөхөөр талууд харилцан тохирсон байна /хх-130/.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх эрхтэй гэж, хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус зохицуулсан.

 

8. Иймд зохигчийн байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй буюу хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ201743289463 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ2018/7208/2/12-11 дугаартай зээлийн гэрээнд хариуцагч М.Б нь зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж зохицуулсан.

 

10. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 302,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлөхөөр хүлээн зөвшөөрсөн 20,994,256 төгрөгийн шаардлагад ногдох хураамжид 262,921 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х******* ХК /РД-/ нь нэхэмжлэлийн шаардлагын 8,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 20,994,256 төгрөгийн шаардлагыг хариуцагч Б овогт М Б /иргэний бүртгэлийн дугаар-/ нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11-р сарын 30-ны дотор 500,000 төгрөгөөр, 12-р сарын 30-ны дотор 500,000 төгрөгөөр,

2026 оны 01-р сарын 30-ны дотор 500,000 төгрөгөөр, 02-р сарын 28-ны дотор 500,000 төгрөгөөр, 03-р сарын 30-ны дотор 500,000 төгрөг, 04-р сарын 30-ны дотор 2,000,000 төгрөг, 5-р сарын 30-ны дотор 2,000,000 төгрөг, 6-р сарын 30-ны дотор 2,000,000 төгрөг, 7-р сарын 30-ны дотор 2,000,000 төгрөг, 8-р сарын 30-ны дотор 2,000,000 төгрөг, 9-р сарын 30-ны дотор 2,000,000 төгрөг, 10-р сарын 30-ны өдрийн дотор 6,494,265 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр талууд харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид 262,921 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч М.Б нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ