| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00427/И |
| Дугаар | 311/ШШ2025/00500 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 311/ШШ2025/00500
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн, сумын багт оршин суух, овогт гийн *******гийн нэхэмжлэлтэй,
З.*******тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би З.*******тай 1961 оны 09 сард танилцаж, 1964 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс гэр бүл болон хамтран амьдарч байсан. 1968 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүү Б. төрсөн. Тэр цагаас хойш гэр бүл болон амьдарч 5 хүүхдийг төрүүлж өсгөсөн бөгөөд эхнэр З.******* маань 2025 оны 02 дугаар сард зуурдаар нас барсан. Миний бие С.******* хуульд заасны дагуу гэр бүлийн хүний тэтгэврийн 20 хувийг авах гэтэл З.*******тай хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгож ир гэсэн тул бид хоёрыг 1964 оны 09 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарыг хүртэл гэр бүл байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч С.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие С.******* нь биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас 2025.10.23-ны 10 цаг 20 минутаас зарласан шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул намайг байхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь З.*******тай хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийгөө байхгүйгээр шүүх хурлыг хийж өгөхийн хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч С.******* нь З.*******тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
гийн *******, гийн ******* нар нь 1961 онд танилцаж, 1964 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш 2025 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хамт амьдарч байхдаа авахуулсан фото зургууд, Үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын бүртгэл, уг баримтад “... *******, тэргүүлэгч өөрөө, 59 настай, эрэгтэй, ... ******* эхнэр, 54 настай, ...******* Гансүх, хүү, 28 настай, ...” гэх бичилт, тэдний дундаас төрсөн хүү *******гийн Жасрайнсэнгэ, *******гийн нарын төрсний гэрчилгээнүүд, уг баримтад “...эцэг *******, эх ******* /*******/ ...” гэх бичилт, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг З.*******тай хамтын амьдралтай байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч С.*******гийн өгсөн мэдүүлгийн: “...******* нь эхнэр *******тайгаа Завхан аймгийн сумын , багуудад амьдардаг байсан. *******, ******* хоёр хоёулаа малын эмч мэргэжилтэй, энэ мэргэжлээрээ ажилладаг байсан. эхнэр ******* нь насаараа л багт малын эмч хийдэг байсан. ******* нь өөрөө бригадын дарга, бригадын дарга гэсэн ажил хийдэг байсан. ...” гэх хэсэг,
гэрч И.*******гийн өгсөн мэдүүлгийн: “...******* нь 1964 оноос эхлээд эхнэр *******тайгаа Завхан аймгийн сумын багт хамт амьдарсан. ...эднийх 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо 5-н хүүхэд байгаа. ...” гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
З.******* 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдөр нас барсан болох нь нас барсаны 0011 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан овогт гийн *******, Цаст овогт гийн ******* нарыг 1964 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ