Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 311/ШШ2025/00502

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* суманд оршин суух хаягтай, ******* овогт ы *******ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Ж.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: …Миний бие 1965 онд төрсөн 1981 оны 06 сарын 15-нд ******* сумын дунд сургуулийн 8 жилийн дунд сургуулийн   8-р анги төгссөн. 1981 оны 07 дугаар сарын 01-ээс 1983 оны 06 дугаар сарын 13-ийг дуустал Завхан аймгийн ******* сумын Алдар нэгдлийн тэжээл үйлдвэрийн бригадад ажилсан. 1983 оны 06 дугаар сарын 13-аас 1986 оны 02 дугаар сарын 14-ийг дуустал цэргийн алба хаасан 1986 оны 02 дугаар сарын 14-өөс 1987 оны 10 дугаар сарын 23-ыг дуустал ******* сумын яруу ад ажилсан. 1987 оны 10 дугаар сарын 23-аас 1988 оны 05 дугаар сарын 30-ны хооронд ******* сумын ******* алдар нэгдлийн уурын зууханд машинист-(гачигаар) 1988 оны 05 дугаар сарын 30-аас 1990 оны 05 дугаар сарын 21 хүртэл нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ******* сум дахьы машинист-(гачигаар) 1990 оны 05 дугаар сарын 21-ээс 1992 оны 05 дугаар сарын 01-ийг дуустал ******* сумын 8 жилийн дунд сургуулийн морин тэрэгчинээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.  гэжээ.

Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:...намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийгөө байхгүйгээр шүүх хурлыг хийж өгөхийн хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Ж.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд ажилчнаар,

-1982 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд туслах ажилчнаар,

-1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд ажилчнаар,

-1986 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд туслах ажилчнаар,

-1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлды машинистаар,

1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Завхан аймгийн *******ты гачегараар,

-1990 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын бүрэн бус дунд суругуульд ******* тус тус ажиллаж байсан болох нь түүний 1981 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, мөн 1990 оноос 1992 оны хооронд нээлгэж бичилт хийлгэсэн дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, мөн нэгдлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Завхан аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн захирлын 1990 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай “Ажилчин ажилд авах зарим ажилчдын цалинг хасах тухай” тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т “...*******, ,, гачгарь, 1987 он” гэх бичилт,

нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:  

гэрч Б.ын өгсөн мэдүүлгийн: “...******* нь 1981-1983 онд Завхан аймгийн ******* сумын Алдар нэгдлийн тэжээл үйлдвэрийн бригадад мал малладаг байсан. Багаасаа  л мал маллаж байсан. Надтай хамт ажилладаг байсан. Алдар нэгдлийн тэжээл үйлдвэрийн бригадад ажиллаж байгаад дараа нь өөр ажил хийсэн. ... Ж.******* нь цэргээс ирээд бригаддаа малчин хийдэг байсан. Дараа нь 1990 оноос хойш ******* сумын 8 жилийн сургуульд ажиллаж байсан ...” гэх хэсэг,

гэрч Ө.ийн өгсөн мэдүүлгийн: “...Би Ж.*******тай хамт 1987 оноос 1990 он хүртэл ******* сумын ******* Алдар нэгдлийн уурын зуух, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарты гачегар хийж байсан юм. Бид 2 хамт ажиллаж байсан. ... ” гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч Ж.*******ын дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн          6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ы *******ыг Тэрээр 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд ажилчнаар,

-1982 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд туслах ажилчнаар,

-1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд ажилчнаар,

-1986 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд туслах ажилчнаар,

-1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлды машинистаар,

1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Завхан аймгийн *******ты гачегараар,

-1990 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын бүрэн бус дунд суругуульд ******* тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАЛЖИННЯМ