| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/10114/И |
| Дугаар | 191/ШШ2025/09273 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/09273
2025 10 30 191/ШШ2025/09273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Я******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- *******, *******, *******, ******* тоотод байрлах, Х ХХК-ний нэхэмжлэлтэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Т*******-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С*******.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Иргэн О.Т******* манай компанитай 2022 оны 09-р сарын 09-ний өдөр МЕ-БЗГ/2022-61443 барьцаат зээлийн гэрээ байгу 4,899,900 төгрөгийг сарын 2.79%-ийн хүүтэйгээр 24 сар, 2022 оны 12 сарын 20-ны өдөр Т-БЗГ/2022-81042 барьцаат зээлийн гэрээ байгу 5,999,900 төгрөгийг сарын 2.78%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар тус тус цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч О.Т******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу цахилгаан барааг П******* ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.
Зээлдэгч О.Т******* нь МЕ-БЗГ/2022-61443, Т-БЗГ/2022-81042 тоот барьцаат зээлийн гэрээ тус тус байгуулж зээл авснаас хойш 2025 оны 09-р сарын 16-ны байдлаар зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 9,131,226.62 төгрөг, 11,498,667.75 төгрөгийн төлбөрийг тус тус төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 939, 975 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн *******, тоот хаягаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягандаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
О.Т*******-г бид өөрсдийн боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч О.Т*******-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ /хх1-2/.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Т*******д холбогдох иргэний хэргийн шүүх хурлыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-34/.
3. Нотлох баримтын тухайд
3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5-6/, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн БЗГ/2022-81042 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-7-9/, зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-10/, нэмэлт барьцаа хөрөнгө /хх-11/, О.Т*******-н иргэний үнэмлэхний хуулбар /хх-12/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-13-14, 18/, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 197/ШЗ2025/28778 дугаартай захирамж /хх-15-16/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр О.Т*******-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-22/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-23-24/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Х ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О Т*******-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг барьцаат зээлийн гэрээний үүрэг гаргуулна гэж тодорхойлсон /хх-1-2/.
2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн БЗГ/2022-81042 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, нэмэлт барьцаа хөрөнгө, О.Т*******-н иргэний үнэмлэхний хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаас үзэхэд О.Т******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна /хх-7-14/.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.
4. Тиймээс шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар О.Т*******-н оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл , *******,, тоот гэх хаягийн лавлагаа ирсэн байна /хх-22/.
Дээрх хаягаар О.Т*******г шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тухайн хорооны засаг дарга нь хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болохыг тодорхойлж, баталгаат шуудангийн магадлагаанд заасан хаягт ийм хүн байхгүй гэх тайлбар бичигдсэн байна /хх-23-24/.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Т******* нь *******,, тоотод оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 197/ШЗ2025/28778 дугаартай захирамж, тухайн хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
6. Хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн БЗГ/2022-81042 дугаартай барьцаат зээлийн гэрээнд О.Т******* нь зээлдэгчээр гарын үсэг зурсан байна /хх-7-9/.
7. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, Ш овогт О Т*******-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч Х ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Т*******г эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
10. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-34/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд регистрийн дугаартай, Ш овогт О Т*******-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.Т*******г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Х ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х /холбоо барих утас-89*******0395/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцу сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ