Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 311/ШШ2025/00503

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: ******* ******* ***-р хороо ***-*** тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн С.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: …1988-1991 онд Сэлэнгэ аймгийн Алтан булаг суманд  суралцаж байсан. 1991-1995 онд Завхан аймгийн яруу сумд мал эмнэлгийн тасагт малын бага эмчийн үүрэгт ажлын гүйцэтгэж байсан. Ажиллаж байсан 1991-1995 онд ******* суманд ажиллаж байсан үеийн архивын баримт ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хүсэлт гаргагч С.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: С.******* миний бие ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд миний бие *******од амьдардаг тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийгөө байхгүйгээр шүүх хурлыг хийж өгөхийн хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч С.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч С.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын мал эмнэлгийн тасагт малын бага эмчээр ажиллаж байсан болох нь Завхан аймгийн ******* сумын ны 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаартай “Сумын ХАА-н албан байгуулах тухай” захирамж, түүний хавсралт, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 1993 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай “Хаврын урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч явуулах тухай” захирамж,  тухайн үед ажиллаж байх хугацаандаа авахуулсан фото зургууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:  

гэрч Л.*******гийн өгсөн мэдүүлгийн: “...******* нь 1991 онд малын эмчээр төгсөж ирсэн. Завхан аймгийн ******* сумын мал эмнэлгийн тасагт малын эмчээр ажиллаж байсан. Би тэр үед ******* сумын ******* багт мал маллаж байсан. Тэгэхэд л ******* нь малын эмч гээд хөдөөгүүр яваад малд тариа хийдэг байсныг мэднэ. ...” гэх хэсэг,

гэрч Д.*******гийн өгсөн мэдүүлгийн: “...С.******* нь 1991 оноос хойш л малын эмч хийж байсан. Би тухайн үед ******* багт агент хийдэг байсан. Тухайн үед малын эмч хийдэг байсныг сайн мэднэ... ” гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч С.*******ын дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ыг 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын мал эмнэлгийн тасагт малын бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.БАЛЖИННЯМ