2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 191/шш2025/07375

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: **** дугаар багт оршин суух Э******* овогт С******* М*******/регистрийн дугаар: РЯ*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***** дугаар гудамж*** тоот хаягт түр оршин суух, З******* овогт Л******* С******* /регистрийн дугаар: РТ*******/-д холбогдох,

 

Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

218,609,500 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А /цахимаар/, хариуцагч Л.С*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, С.И, шүүх нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд Л.С******* нь С.М миний **** талбайд тариа тарьсан бөгөөд ингэж миний газрыг ашигласны төлбөрт нийт 4.000.000 төгрөг өгч байсан.

Улмаар 2018 оны 05 дугаар сард С******* нь манайд ирж гэрээний санал гайвьсан бөгөөд уг саналд миний эзэмшлийн 100 га газрыг 50:50 хэмжээгээр хувааж эзэмших, С.М би С*******д 50 га газрын эзэмших эрхээ 2018 оны 06 сарын 05-ны өдрийн дотор шилжүүлж, гэрээ гэрчилгээг нь саадгүй гаргаж өгөх, С******* нь өөрийн техник, багаж тоног төхөөрөмж, хүн хүчээ ашиглаад 100 га талбайд нийтэд нь тэжээлийн ургамал, ногоон тэжээл, будаа тариалаад, 100 га талбайд ургасан ургацаа тэнцүү хувааж авах, мөн С******* нь газар ашигласаны төлбөр 2.000.000 төгрөгийг надад 2018 оны 9 сарын 20-нд төлж барагдуулахаар гэрээ хийе гэж санал тавьсан. Миний хувьд өөрийн гэсэн техник, тоног төхөөрөмжгүй тариа тариалах боломж муу байсан, С******* нь би ийм тоног төхөөрөмжөөр тариална гэж өөрийн утас дээр баахан техник, тоног төхөөрөмжийн зураг харуулж байсан тул би боломжийн санал гэж үзэж, итгэж урд өмнө нь С******* миний газрыг ашиглаж тэжээлийн ургамал, будаа, ногоон тэжээл тариалж байсан зэрэгт үндэслэж би түүний гэрээний саналыг хүлээн зөвшөөрсөн. Сзлэнгэ нь хөдөө манай гэрт Тохиролцооны гэрээ гэх гэрээг өөрийн гараар бичиж, миний хувьд уншиж гарын үсэг зурж гэрээг байгуулцгаасан. Би гэрээг уншаад ямар ч байсан 100 га талбайд тэжээлийн ургамал, ногоон тэжээл тариалах юм байна надад 50 га талбайд тарьсан ургац, газар ашигласны төлбөр 2.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон байна гэж ойлгож гарын үсэг зурсан.

Би гэрээнд заасан хугацаандаа өөрийн эзэмшлийн 100 га тгийн газраас 50 га газрыг С*******д эзэмшүүлэх эрхээ шилжүүлж өгсөн, С нэр дээр гэрээ гэрчилгээ гарсан. Гэвч С******* нь тохиролцооны гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Тэрээр 100 га талбайд нийтэд нь тэжээлийн ургамал, ногоон гэжээл тариалаагүй, газрын түрээс болох 2.000.000 төгрөгийг өгөөгүй, бүр таг чиг алга болсон. 2018 оны 6 сарын 11-ний өдрийн орчимд С******* нь надаас газрын эрхээ шилжүүлж авснаас хойш бүр утас нь холбогдохгүй алга болсон. Улмаар би Сэлэнгийг 2020 оны 5 сар хүртэл гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, М суманд байдаг гэрт нь хүртэл удаа дараа ирсэн боловч уулзаж чадаагүй, аав нь өөр утастай байгаа, би мэдэхгүй гэж байсан. Мөн С******* нь надаас шилжүүлж авсан 50 га газрыг өөр хүнд эзэмшүүлж, ашиглуулахаар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж, эрх шилжүүлэх хүсэлтийг Т сумын Засаг даргад гаргасан байсныг Би 2021 оны 6 сард мэдсэн. Тэгэхээр бидний хооронд байгуулсан тохиролцооны гэрээнд заасан болзол гэрээнд дурдсан хугацаанд болоогүй, илтэд биелэгдэх боломжгүй болсон гэдэг нь тодорхой болсон.

Мөн уг тохиролцооны гэрээний дагуу би гэрээний үүргээ хугацаандаа биелүүлчихвэл С******* нь тариагаа хугацаандаа тариалчих байх гэж итгэж би 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г нотариатын газар ганцаараа очижбайгуулсан бөгөөд нотариатч С*******тэй утасаар ярьж, гэрээг биечлэн байлцаж байгуулах ёстойг тайлбарласан боловч С******* нь очих боломжгүй гэсэн тул би гэрээнд С гарын үсгийг зурж, холбогдох нотлох баримтуудыг би ганцаараа бүрдүүлж нотариатаар батлуулсан. Уг гэрээг үндэслэж С нэр дээр миний эзэмшлийн 100 га газраас 50 га газрыг эзэших эрх С*******д шилжиж, холбогдох захирамж шийдвэр гарс.ан. Гэвч С******* нь гэрээгээр хүлээсэн үүрэг болзлоо биелүүлээгүй.

Иймд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Т сумын иргэн М, М сумын харъяат С******* хоёрын хооронд тохиролцсон гэрээ-г болон 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч С.М газарт зориулж 105,719,0 төгрөгийн зардал гаргасан бөгөөд түүний 50 хувь буюу 52,859,500 төгрөгийг гаргуулах, Хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол, олох ёстой байсан орлого болох 165,750,000 төгрөг, Нийт 218,609,500 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Л.С******* миний бие Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Мгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагцаар оролцож байгаа болно. ИХШХШтХ-н 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт ... сөрөг нэхэмжлэл гаргах ... гэх ИХШХШтХ-н 73 дугаар зүйлийн 73.2 дэх хэсэгт Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ ... гэх хэсгүүдийг тус тус үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Л.С******* миний бие 2011 оноос анх газар тгий ажил эрхэлж эхэлсэн. Тариалсан түүхий эд болох овъёос, улаан буудай, ногоон тэжээлээ боловсруулж чанартай малын тэжээл үйлдвэрлэж аймаг, орон нутгийнхаа малчдад хямд үнээр нийлүүлдэг байсан. Мөн тэжээлийн найрлагад ордог эрдэнэ шиш ургамлыг х аймагт анх тариалж, Х Хүчит тэжээл ийг зах зээл дээр бөөний үнээр борлуулж байсан.

Тухайн үед ЖДҮ эрхлэгч иргэний гэрчилгээний хуулбар, тэжээлийн суртчилгааны тараах материал, шуудайны аманд оёдог шошго зэрэг нотлох баримтыг хэргийн материалд хавсаргасан болно.

2015 онд Л.С******* нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Х аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар-т газрын хүсэлт гаргасан. Үүний хариуд 2016 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаж, тусалж дэмжиж ажиллахыг хүсье гэсэн утга бүхий тоотыг Б. Т зэрэг суманд өгсөн. Эдгээр сумдаас Т сумын удардлагын зүгээс сумандаа тэжээлийн ургамал тариалж тэжээлийн цехтэй болох нь чухал боловч нутгийн иргэн газар эзэмших боломжтой гэсэн шаардлага тавьсныг эртний найз М хэлэхэд өөрийнхөө хамаатан М гэж хүн байгаа гээд танилцуулж бид гурав ярилцан тохиролцож түүний нэр дээр Л.С******* нь өөрийнхөө тэжээлийн ургамал тариалах болон тэжээл үйлдвэрлэх үйл ажиллагааг тусгасан өргөдөл хүсэлт бичүүлэн газар эзэмших газрын зөвшөөрлийг авч дараа нь өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохирч ***** хөндий гэх хаягт байрлах ЮОга талбай бүхий ногоон тэжээл тариалах газрыг эзэмших эрх авахад нь шаардлагатай бүхий л зүйлд хгө оруулалт хийж ажилласан.

Тус 100 га газар нь атаршсан газар байсан ба тухайн газрыг тгийн талбай болгон боловсруулах, техник хэрэгсэл худалдан авах гэх мэт бүхий л зүйлсэд хгө оруулалт хийж байсан.

Л.С******* нь 2015 онд Х хүчит тэжээл гэх төсөл хэрэгжүүлэн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төсөл сонгон шалгаруулалтанд оролцож 20 саяын зээлд хамрагдсан. Мөн өөрийн өмчлөлийн үл хөдлөх болох хүнсний дэлгүүрээ худалдаж нийт 100 сая төгрөгийг 100 га атаршсан газрыг боловсруулахад , техник хэрэгсэл худалдан авахад болон бусад зардалд зарцуулсан. Өөрийн өмчийн эд хгө худалдсан болон Жижиг дунд үйлдвэрлэгчдийн сангаас 20,000,000 төгрөгний зээлд хамрагдсан. Тухай баримтуудыг хавсралт 2-т хавсаргав.

Тус газрыг Л.С******* нь өөрийн эзэмшлийн газар гэсэн итгэл үнэмшлээр хгө оруулалт хийсэн ба тохиролцсон ёсоор өөрийн нэр дээр шилжүүлж авахыг хүсэхэд М нь шилжүүлж өгөөгүйгээр барахгүй элдвээр мөнгө нэхэж дарамталдаг болсон. Жишээ нь: Би чамд газар авч өгсөн , эхнэр хавдар туссан эмчилгээний зардал, хүүхэд гэр бүл болж хурим найр хийнэгэж мөн архи уусан үедээ мөнгө нэхэж энийг өгвөл газрыг чинь шилжүүлж өгнө гэх мэтээр мөнгө авч байсан.

С.М*******гийн хэлсэнд итгэн нэхсэн мөнгө бүрийг нь өгч газраа авахыг хүсэхэд ЮОга газрыг өгөхгүй 50га газрыг л өгнө хэмээн дарамталж эхэлсэн. Улмаар 50 га газрыг нь авахаар болж 2018 оны 06 сарын 04 өдөр ****  хаягт байрлах 50га газрыг Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан Л.С*******эгийн нэр дээр бүртгэлийн дугаар бүхий гэрчилгээ гаран ***** хөндий гэх хаягт байрлах 49.9999 га талбай бүхий ногоон тэжээлийн ургамал тариалах зориулалтын газрын хууль ёсны эзэмшигч нь болсон.

Гэвч С.М нь 2021 онд гэнэт л Л.С*******д залилуулсан хэмээн цагдаад худал мэдээлэл бүхий гомдол гарган нэг жил гаруй хугацаанд шалгуулан прокуророор хэрэг нь хаагдсан ба энэ хугацаанд чирэгдүүлсэн хохирол, сэтгэл санаа болон эрүүл мэндээр маш их хохирсонч түүнийг үл тоосон.

Мөн С*******эгийн газар т эрхэлж байхдаа ашиглаж байсан 2 ширхэг ДТ- 75тракторыг болон ЮОга газрыг тойруулан барьсан торон хашаа зэргийг 2018 онд газраа хуваан эзэмшихдээ харж хамгаалж байх үүрэг хүлээж байсан ч үүргээ биелүүлээгүйн улмаас, намар нь гэхэд уг 2 трактор болон хашаа тоногдон үгүй болж харж хамгаалах үүргээ гүйцэтгээгүй бөгөөд тариалалт хийхэд боломжгүй болгосноор зогсохгүй 2019 оноос эхэлж утсаар залган дарамталж ирвэл ална. нэг ширхэг будаа ч тариулахгүй гэх мэтээр дарамтлан үйл ажиллагаа явуулахад саад учруулсан. Улмаар С.М******* нь 2020 оноос хойш Л.С*******эгийн нэр дээрхи 49.9999 га газарт тариалалт хийхэд жил бүр саад хийж зориулалтын дагуу ашиглахад саад учруулж хохироож байна. Л.С*******эгийн эзэмшлийн 49.9999 га газрыг С.М******* нь өөрийн 50га газартай нийлүүлэн Н гэх хүнтэй нийлэн 2020 оноос Л.С*******эгийн зөвшөөрөлгүй тариа будаа тарьж ашиг орлого олж байсан.

С.М нь өөрийн 50 га газрыг хуучин 100га-н хүчингүй бичиг баримт ашиглан Н гэх хүнд 100 га хэмээн худал хэлэн эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн тухай, мөн дараа нь Л.С*******эгийн эзэмшлийн газар болох нь мэдэгдмэгц дахин өөрийн эзэмшлийн газар дээр гэрээ хийж төлбөр дууссанаа бас баталгаажуулсан талаар Н нь 2022 оны 9 сард Л.С*******этэй утсаар ярьж хэлсэн.Мөн 2022 оны 9 сард Л.С******* нь өөрийн бие төлөөлөгч болох С хамт Т суманд очиход Нын нөхөр 2019оны Зсард М нь ЮОга газартай түүнийгээ зарна гэж ирж уулзсан ба 9 сард төлбөр тооцоогоо хийж наториатоор орсон тухай ярихад Мгийн цаад санааг мэдсэн. Улмаар С.М нь Л.С*******эгийн эзэмшлийн газрыг өөрийн эзэмшил мэт зөвшөөрөлгүй ашиглаж эхэлсэн.

Л.С******* нь өөрийн эзэмшлийн газарт ногоон тэжээл тариулахаар Н.П гэх хүнийг явуулахад С.М******* нь Нтой хамт Л.С*******эгийн эзэмшлийн газарт тариалалт хийж байсан ба тухайн үед тариалалт хийхээр очсон Н.Пийг дарамтлан хөөж, гар утсыг нь дэвсэж хагалан, эхнэрийнх нь биед халдан танхайрч сүүлдээ ашиг орлогоосоо өгөхөөр тохиролцъё гэж худал хэлж аргалаад биднийг тухайн жилийн тариалалтын ажилд саад учруулж тариалалт хийлгээгүй дур мэдэн өөрөө тариалсан. Дээрх шалтгаануудаар 2020,2021,2022 онуудад өөрийн эзэмшлийн 49.9999 га газарт тариалалт хийж чадаагүй.

Л.С*******эг өөрийн эзэмшлийн газар дээр тариалалт хийлгэдэггүй байсан нь Л.С*******эгийн 49.9999 га газрыг авах гэж арга зохион бусдад худалдах гэж оролдож, гүтгэж, худал гомдол гаргаж байсныг сүүлд мэдсэн.

Л.С******* нь өөрт учирсан хохирлоо хэл ам хийлгүй орхисон боловч С.М нь хэрээс хэтэрч илт хууль бус үйлдэл гарган Л.С*******эгийн эзэмшлийн 49.9999 га газрыг өөрийн газар хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж чирэгдүүлж байгаа нь үндэслэлгүй байх тул Л.С******* нь өөрт учирсан хохирлоо нэхэмжлэж байна.

Дараах найман зүйлсэд хгө оруулсан байх тул нэхэмжлэж байна.

ҮҮНД:

1.           2016 оны 08 сарын 16-ны өдөр Л.С******* нь С.Мд газар эзэмших эрх олгогдсоны дараа өөрийн нэр дээр шилжүүлнэ хэмээн тохирсоны дагуу С.Мгийн нэр бүхий Х аймаг ***** хөндий хаягт байрлах 100 га газар-тай холбоотойгоор газрын кадастр гаргуулах зорилгоор Хувилгаан газар ХХК-д 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэрчилгээний зардал 330,000 төгрөг. Хавсралт 3-т тайлбар нотлох баримтын хамт тусгагдсан. Дансаар 2017.09.13-ны өдөр гэрчилгээний үнэ 30.0 төгрөг.

2.           Тус 100 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ гарах үеэс эхлээд С.М нь Л.С*******эгээс бэлнээр болон дансаар олон удаа мөнгө авсан. Л.С*******эгийн С.Мд өгсөн 8.657.500 төгрөг. Хавсралт 4- т тайлбар, нотлох баримтын хамт тусгагдсан. 3,500,000 төгрөгийг бэлнээр,

 


5,157,500 төгрөгийг өөрийн данс болох тоот дансанд 2015.11.13ны өдөр 1,000,000 төгрөг, 2015.12.18-ны өдөр 150,000 төгрөг, 2015.12.29-ны өдөр

100.0төгрөг, 2016.03.07-ны өдөр 40,000 төгрөг, 2017.07.01-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018.05.31-ны өдөр 180,000 төгрөг шилжүүлүүлж авсан болно. Эхнэр Аын тоот дансанд 2015.12.31нд 300,000 төгрөг, 2016.06.21-ний өдөр 40,000 төгрөг, тоот дансанд 2016.04.20-ны өдөр

30.0 төгрөг, 2015.12.16-ны өдөр тоот дансанд 50,000 төгрөг , 2016.06.26-ны өдөр тоот дансанд 40,000 төгрөг, тоот дансанд 2016.09.10-ны өдөр 17,500 төгрөг, 2017.05.30-ны өдөр тоот дансанд 60,000 төгрөг, 2017.08.04-ний өдөр тоот дансанд 100,000 төгрөг, 2017.08.22-ны өдөр тоот дансанд 50,000 төгрөгийг тус, тус элдэв шалтгаан хэлж хийлгүүлсэн ба тоот дансанд 2016.12.05-ны өдөр 1,000,000 төгрөг мөн 2017.01.12-ны өдөр 1,000,000 төгрөгийг шилжүүлүүлсэн.

3.                        Анх тус газрын хад чулууг түүх, цэвэрлэх, зөөх, хашаа барих, тракторын жолооч гэх мэт ажил үүргийг гүйцэтгэсэн ажилчид нь талбайн дэргэд нэг доор олон хоногоор байрлан ажилласан. Э.Б гэх хүн тухайн газарт хийгдсэн газар боловсруулах бүх үйл ажиллагааг ахлан ажилласан хүн бөгөөд ажилчдын цалин хөлсийг Бөөр дамжуулан хийдэг байсан. Тракторын жолооч Л.М. Ц.О нар нь Л.С*******эгийн оросоос үрийг нь авчирч тариалсан сонгиноос нь нэг тонныг цалин хөлсөндөө бодуулан авсан. Газар хагалсан тракторын жолооч, хашаа барьсан ажилчдын цалин хөлсөнд зарцуулсан зардал нийт 11,350.000 төгрөг. Бэлнээр 3,222,000 төгрөг, дансаар

8,128,0. төгрөгийг Хавсралт 5-д тайлбар нотлох баримтын хамт тусгагдсан. Тракторын жолоочоор ажиллаж байсан Л.Мын цалинг 2016-04-08 ны өдөр 2 тоот дансанд 50,000 төгрөг, эхнэр Б 2 тоот дансанд 2016-04-02 ны өдөр 50,000 төгрөг, 2016-11-06 ны өдөр 180,000 төгрөг шилжүүлсэн. Тракторын жолооч Б тоот дансанд 2016:-05- 31 ны өдөр 100.000 төгрөг,2016-06-08 ны өдөр 330,000 төгрөг,2016-09-16 ны өдөр 200,000 төгрөг, 2016-09-22 ны өдөр 100,000 төгрөг, 2026-10-08 ны өдөр 250.0 төгрөг, 2016:10-23 ны өдөр 70,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд Б гэр бүлийн хүмүүс болох тоот дансанд 2016-05-25 ны өдөр 30,000 төгрөг, 2016-05:31 ны өдөр 4 тоот дансанд 50,000 төгрөг, 2016-06-06 ны өдөр тоот дансанд 510.000 төгрөг Т, 2016-09-11 ны өдөр тоот дансанд 10,000 төгрөг Т гэж шилжүүлсэн, 2016-07-05 ны өдөр тоот дансанд 40,000 төгрөг, 2016-06-16 ны өдөр 259,000 ажлын хөлс, 2016-09-03 ны өдөр тоот дансанд 45000 төгрөг, 2016.12.15 нд тоо дансанд 20,000 Хүчээ цалин, 2016-12-05 нд 200.0 Хүчээ цалин, 2026-12-31ны өдөр оот дансанд 50,000 төгрөг О цалин, 2016-10-24 ны өдөр тоот дансанд 100,000 төгрөг, 2016- 10-18 ны өдөр тоо дансанд 15000төгрөг, 2016-09-14 ны өдөр тоот дансанд 20000 төгрөг, 3016-09-05 ны өдөр 2 тоот дансанд 50,000 төгрөг, 2016-06-16ны өдөр тоот дансанд 30,000 Ё ах цалин, 2016-06-15 ны өдөр тоот дансанд 40,000 төгрөг Г цалин, 2016-06-02 ны өдөр тоот дансанд 30,000 төгрөг, 2016-01-22 ны өдөр тоот дансанд 30,000 төгрөг, 2016-01-22 ны өдөр 30,000 төгрөг, 2016-02-07 ны өдөр тоот дансанд 45,000 төгрөг,2026-02-07 ны өдөр тоот дансанд 200,000 төгрөг, 2016-04-06ны өдөр тоот дансанд 30,000 төгрөг, 2026-05-25ны өдөр тоот дансанд 90,000 төгрөг, 2019-05-17ны өдөр тоот дансанд 35000төгрөг, 2016-05-28ны өдөр тоот дансанд 48000төгрөг, 2016-05-31нд тоот дансанд 50000 төгрөг тус тус шилжүүлсэн болно. Талбайн ажил үүрэг, ажилчдын цалин тараах гэх мэт бүхий л ажлыг Э.Б нь хариуцдаг байсан. 2016-01-04 ны өдөр Э.Бийн данс болох тоот дансанд 150,000 төгрөг, 2016-01-20 нд 185,000 төгрөг, 2016-02-11 ны өдөр 60,000 төгрөг, 2016-02- 25 ны өдөр 20,000 төгрөг, 2016-03-05 ны өдөр 150,000 төгрөг, 2016-03-09 ны өдөр 20,000 төгрөг, 3016-03-10 ны өдөр 235,000 төгрөг, 2016-03-16 ны өдөр 45000 төгрөг, 2016-03-25 ны өдөр 20'000 төгрөг, 2016-04-09 ны өдөр 15,000 төгрөг, 2016-04-19 ны өдөр 30,000 төгрөг, 2016-05-05 ны өдөр 180,000 төгрөг, 2016-07-05 ны өдөр 1,000,000 төгрөг, 2016-07-07 ны өдөр 940'000 төгрөг, 2016-8-16 ны өдөр 20,000 төгрөг, 2016-09-06 ны өдөр 60 000 төгрөг, 2026-09-11 ны өдөр 135,000 төгрөг, 2016-10-03 ны өдөр 500.000 төгрөг, 2016-10-05 ны өдөр 200.0 төгрөг, 2016-10-07 ны өдөр 500,000. төгрөг Тосон цалин, 2016:11-16 ны өдөр 70.000 төгрөг, 2016-11-22 ны өдөр 30.000 төгрөг, 2016-11-26 ны өдөр 200.0 төгрөг, 2016-12-16 ны өдөр 30,000 төгрөг 2016-11-20 ны өдөр 130,000 төгрөгийг тус тус ажилчдын цалинд шилжүүлсэн болно.

Мөн тухайн газрыг хагалах, хашаа барих зэрэг газар боловсруулах ажилд гарсан түлшны зардал 50га-д тооцоолж нийт 15,540,000 төгрөг. Хавсралт 6-т тайлбар нотлох баримтын хамт тусгагдсан. Тухайн газрыг боловсруулахад шаардагдах түлшийг Н гэх хүнээс тогтмол худалдан авдаг байсан. Н нь хувиараа түлш борлуулдаг байсан. Тухайн боловсруулж буй талбай нь төв суурин газраас хол зайтай байдаг тул түлшийг бөөнд нь хоёр зуун литрын багтаамж бүхий 15 ширхэг поошигоор сэлгэж зөөж авдаг байсан. Түлшинд бэлнээр 10,405,000 төгрөг, дансаар 5,135,000 төгрөгийг зарцуулсан ба Нийн тоот дансанд 2016-05-23 ны өдөр 375.000 төгрөг, 2016-06-28ны өдөр 230000 төгрөг, 2016-08-31ны өдөр 500,000 төгрөг, 2016-09- 22ны өдөр 40.000төгрөг, 2016-10-23ны өдөр 500,000 төгрөг, 2016-11-30ны өдөр 315000 төгрөг тус тус шилжүүлсэн. 2016-02-04ны өдөр тоот дансанд 180.0 төгрөг, 2016-03-14 ны өдөр тоот дансанд 30,000 төгрөг, 2016-04-29 ны өдөр тоот дансанд 55000 төгрөг, 2016-04-30ны өдөр тоот дансанд 129400 төгрөг, 2016-05-01ны өдөр тоот дансанд 50000 төгрөг, 2016-05-27 ны өдөр тоот дансанд 75000 төгрөг, 2016-06-09 ны өдөр 55,000 төгрөг, 2016-05-31 ны өдөр тоот дансанд 60000 төгрөг, 2016-06-12 ны өдөр тоот дансанд 19500 төгрөг, 2016-07-28 ны өдөр 15000 төгрөг, 2016-10-22 ны өдөр 20000 төгрөг, 2016-07-21 ны өдөр тоот дансанд 25000 төгрөг, 2016-08-08 ны өдөр тоот дансанд 20000 төгрөг, 2016-08-30 нд тоот дансанд 90000 төгрөг, 2016-09-01ны өдөр тоот дансанд 150,000 төгрөг, 2016-8-14 ны өдөр тоот дансанд 60,000төгрөг, 2016-09-14ны өдөр тоот дансанд 320,000 төгрөг, 2016-09-19 ны өдөр тоот дансанд 30,000 төгрөг, 2016-09-20 ны өдөр тоот дансанд 20,000 төгрөг, 2016-10-02 ны өдөр 4 тоот дансанд 20.000 төгрөг, 2016-11-20 ны өдөр тоот дансанд 1,000,000 төгрөг, 2016-11-28 нд тоот дансанд 552000 төгрөг, 2016-12-08 ны өдөр тоот дансанд 180.0 төгрөг, 2016-12-13 ны өдөр 20,000 төгрөгийг тус тус түлшинд шилжүүлсэн.

4.                        Тухайн үед орос техникийн сэлбэг ховор учраас Д уул аймгийг Агромаштех гэх сэлбэгийн гэзраас захиж авдаг байсан. Ховор сэлбэг хэрэгсэл.бул зэрэг сэлбэг тоног төхөөрөмжийг Б аймгийн Х сангийн аж ахуйн Б гэх хүнээс очиж худалдан авч байсан. Тухайн газарт техник хэрэгслийг ашиглах явцад эвдрэл гэмтэл үүсэхэд тухайн эвдрэл гэмтлийг засахад шаардлагатай сэлбэг хэрэгсэл, засварт зарцуулсан 1,972,000 төгрөг. Хавсралт 7-т тайлбар нотлох баримтын хамт тусгагдсан.

Л.С******* нь Д аймгийн аймгийн З үүд тосгонд оршин суугч С, О нараас өмнө авах байсан авлагандаа торон хашаа авахаар тохирсны дагуу С, О нар нь торон хашааг бага багаар цуглуулан Баярмаа гэх хүний хашаанд цуглуулдаг байсан. ЮОга хашааг тойруулахад авлаганд өгсөн материал нь ЮОга хашаалахад арай дутах байсан тул дутууг нэмж авахын тулд дутсан хашааны мөнгийг Оийн 2016. 07.17ны өдөр тоот дансанд 1.500.000 төгрөг, Эрээнээс З тээвэрлэсэн мөнгийг 2016.07.18ны өдөр 345000төгрөг, 2016.07.22ны өдөр тоот дансанд 130.000төгрөг, 2016.10.05ны өдөр 140.000 төгрөг, 2016.10.05ны өдөр 112.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ачааг З У Х ачсан тээврийн хөлсийг Б тоот дансанд 2016.09.02ны өдөр 600.000 төгрөг, 2016.09.02ны өдөр 90.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. С.М*******гийн эзэмшлийн 50га газарт зориулалтын дагуу ашиглахын тулд тойруулан барьсан хашааны материал, тээвэрлэлт зэрэг зардалд 10,510.000 төгрөг. Хавсралт 8-т тайлбар нотлох баримтын хамт тусгагдсан.

5.                        Газар боловсруулахад ажилчид олон хоногоор байрлан ажилладаг байсан. Тухайн ажилчдын хоол хүнсийг ***** гудамж, ЮБ хаягт байрлах Сондор дэлгүүрээс хүнсний бараа материалаа худалдан авдаг байсан. Мөн хоолны махыг мах зардаг А тогтмол худалдан авдаг байсан. Нийт ажилчдын хоол хүнсэнд зарцуулсан зардал 4.500.0 төгрөг. Дансаар 958,450 төгрөг, бэлнээр 3.541.550 төгрөг. Хавсралт 9- т тайлбар нотлох баримтын хамт тусгагдсан.

Дансаар 958,450 төгрөгийг 2016.02.14ны өдөр тоот дансанд 80.000 төгрөг, 2016.04.18ны өдөр 50.000 төгрөг, тус дэлгүүрийн тоот дансанд 2016.05.29 ны өдөр 40.000 төгрөг, 2016.06.03ны өдөр 45.000 төгрөг, 2019.06.15ны өдөр 30.0000 төгрөг, мөн тус дэлгүүрийн тоот дансанд 2016.11.20 ны өдөр 50.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2016.06.02ны өдөр тоот дансанд 40.950 төгрөг, 2016.06.12ны өдөр тоот дансанд 120.000 төгрөг, 2016.07.20ны өдөр тоот дансанд 42.000 төгрөг, 2016.09.26ны өдөр тоот дансанд 16.600 төгрөг, 2016.10.01 өдөр тоот дансанд 100.000 төгрөг, 2016.10.02ны өдөр 180.000 төгрөг, 2016.11.30ны өдөр тоот дансанд 149,500 төгрөг, 2016.10 сарын 20ны өдөр 5897128274 тоот дансанд 14.400 төгрөгийг шилжүүлсэн. Бэлнээр 3,541,550 төгрөгийг 2016.04.10ны өдөр 480,000 төгрөг, 2016.04.26ны өдөр 651,000 төгрөг, 2016.05.02ны өдөр 620,000 төгрөг, 2016.05.20ны өдөр төгрөг, 2016.05.29ны өдөр 508,000 төгрөг, 2016.06.20ны өдөр 570,000 төгрөг, 2016.07.28ны өдөр 372,550 төгрөг зарлагын баримтаар.

6.              С.М******* нь Л.С*******эгийн эзэмшлийн 50га газрыг зориулалтын дагуу ашиглуулдаггүй байсан ба дур мэдэн өөрийн газар мэт ашиглан Л.С*******д учруулсан хохирол буюу 2020 он, 2021 он, 2022 онуудад олох ёстой байсан орлого 165,750,000 төгрөгийг Үндэсний статистикын хороо-ны судалгаагаар тооцоолсон тооцооллоос эх сурвалж авч тухайн жилийн дундажаас хамгийн багаар гаргасан дүн болно. Мөн С*******эгийн өмнө жилүүдэд тариалсан тариалалтын дундаж ашиг орлогын уялдуулан гаргаж нотлох баримт болгон оруулав. Хавсралт 10-т тайлбар нотлох баримтын хамт тусгагдсан.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн

үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хгө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй ..., 492.1.1-т ... хгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэж тус тус заасан тул С.М******* нь үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан 8,657,500 төгрөг, Бичиг баримт гаргуулахад гарсан зардал 330,000 төгрөг, ажилчдын цалинд зарцуулсан 11,350,000 төгрөг, Газар боловсруулахад гарсан түлшний зардал

15,540.0 төгрөг, Техникийн сэлбэг, засварт зарцуулсан 1,972,000 төгрөг, хашаа барихад зарцуулсан 10,510,000 төгрөг,ажилчдын хоол хүнсэнд зарцуулсан 4,500,000 төгрөгийг тус тус С.Мгийн эзэмшлийн Х аймаг ***** хөндий хаягт байрлах 50га газарт зарцуулсан байна. Нийт 52,859,500 төгрөг

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн иргэний хуулийн бусад зохицуулалтыг үндэслэн 2020, 2021, 2022, онуудад өөрийн эзэмшлийн 50га газрыг зориулалтын дагуу ашиглахад шууд саад учруулж, олох ёстой байсан орлогыг алдагдуулсны улмаас учирсан хохирол 165,750,000 төгрөгийг тус тус нэхэмжлэж байна.

Л.С******* нь олон жил газар т эрхэлж байгаад өөрийн гэсэн тгийн газартай болох зорилгоор холбогдох төрийн байгууллагад хандсан байдаг. Энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримтууд авагдсан байдаг.

Гэтэл тгийн зориулалттай эзэмших боломжтой газар нь Х аймгийн Т сумын нутаг дэвсгэрт олгогдох боломжтой талаар мэдээлэл авч тус сумын засаг дарга, газрын албатай уулзаж мэдээлэл авахад Т сумын оршин суугч биш тул олгогдох боломжгүй гэх мэдээллийг өгсөн. Улмаар Л.С******* нь өөрийн танил М дамжуулан тус сумын малчин С.Мтэй танилцаж түүний нэр дээр 100 га газар авч, төлбөрт нь 3,000,000 төгрөгийг төлж дараа нь өөрийн нэр дээр шилжүүлэн авах тухай харилцан тохиролцож амаар хэлцэл хийгдсэн байдаг. Тус тохиролцоог гэрч М, Б нар гэрчилдэг. Тус тохиролцооноос үүсээд Л.С******* нь С.Мгийн нэр дээр тгийн ЮОга газар авахаар хөөцөлдөж эхэлсэн байдаг. Тус 1 ООга газрын авахад болон авсны дараа тариалалт хийхэд бэлэн болгох засан сайжруулалт урсгал зардлуудыг Л.С******* нь 100 хувь өөрийн хгөөр хийсэн.

Гэтэл С.М нь анхны тохиролцооноосоо буцаж 100 га газрыг Л.С*******д өгөхгүй гэж хоорондын тохиролцооны үүргээ гүйцэтгэхээс татгалзаж маргаан үүсгэх болсон тул Л.С******* нь аргагүй эрхэнд 50 га газраа өөрийн нэр дээр авсан байдаг.

Иймд С.М нь Л.С*******тэй байгуулсан хэлцэл болох 100 га газрыг С.М өөрийн нэр дээр авсны дараа Л.С*******д шилжүүлэн өгөх, Л.С******* нь газар авах, тариалалт хийхтэй холбогдох бүх зардлыг өөрийн хгөөс хгө гаргах хэлцэл байгуулагдсан. Тус хэлцлийн дагуу С.М нь өөрийн үүргээ гүйцэтгэлгүй 2018 оны 06 сарын 04 өдөр зөвхөн **** хөндий хаягт байрлах 50га газрыг Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан Л.С*******эгийн нэр рүү шилжүүлсэн.

Ийнхүү миний бие Л.С нэр дээр бүртгэлийн дугаар бүхий гэрчилгээ гаран ***** хөндий гэх хаягт байрлах 50 га газрын хууль ёсны эзэмшигч болж бүртгэгдсэн.

Гэтэл С.М нь 2019 оноос өнөөдрийг хүртэл Л.С өмчлөлийн 50га газарт Л.С*******эг тариалалт хийгүүлэхгүй дарамталсаар байгаа юм. Улмаар С.М нь Н гэх хүнтэй хамтран 2020 оноос 2023 он хүртэл 4 жилийн хугацаанд Л.С*******эгийн газар дээр тариалалт хийсэн.

Мөн Л.С*******э нь өөрийн тгийн газартаа тариалалт хийлгүүлэхээр П гэх танилаа явуултал С.М нь Пийг тариалт хийлгүүлэхгүй гэж дарамтлан хэрүүл маргаан үүсгэсэн байдаг. Тус үйл явдлын дараа С.М болон П нар нь тохиролцон тухайн өдрөөс Тохиролцсон гэрээ гэх хэлцлийг хийсэн байдаг. /Тус хэлцлийг хавсаргав./

Цаашид энэхүү иргэний хэрэг маргаан шийдвэрлэгдэж дууссан хэдий ч С.М нь Л.С*******эг өөрийн эзэмшлийн 50га газарт тариалалт хийхийг хориглосон шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргах тул энэхүү шаардлагыг гаргаж байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж, 106.3-д Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж, 106.4-д Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасны дагуу Л.С эзэмшлийн Газар эзэмших эрхийн бүртгэлийн дугаартай **** хөндий хаягт байрлах 50га газрын өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдэл болох газрыг ашиглуулахгүй байгаа үйлдлийг зогсоохыг С.Мд даалгаж өгнө үү. гэжээ.

 

Зохигч талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч С.М нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Сэлэнгэд холбогдох иргэний хэрэгт талууд дараах байдлаар эвлэрч байна.

1. Нэхэмжлэгч нь дараах нэхэмжпэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Үүнд:

a.                2018 оны 5 сарын 31-ны өдөр байгуулсан **** сумын иргэн М м сумын харьяат Л.С******* хоёрын хооронд тохиролцсон гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах

b.                2018 оны 06 сарын 04-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус тооцуулах

2. Хариуцагч нь дараах сөрөг нэхэмжпэлийн шаардлагаас татгалзаж байна:

а. 211,609,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах

3. Нэхэмжлэгч нь дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна:

a.                С.М нь үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан 8,657,500 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 09 сарын 08-ны өдөр хүртэл сар бүрийн сүүлчийн өдөр тэнцүү дүнгээр буюу 583,333 төгрөг төлөхөөр харилцан тохиролцов.

b.                Газар эзэмших эрхийн бүртгэлийн дугаартай ***** хөндий хаягт байрлах 50 га газрыг ашиглах эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдэл болох Газрыг ашиглуулахгүй байгаа үйлдлийг зогсоохийг Мд даалгуулах,

I. 3.b-д заасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхдөө хариуцагч Л.С******* нь 40 га, нэхэмжпэгч С.М нь 10 га газрыг ашиглах байдлаар эвлэрч байна. Хариуцагч С.С ашиглах 40 га Кадастрын зургийн дагуу баруун хойд зүгээс зүүн урд зүгрүү чиглэсэн уртаашаа, урд талын 40 га газар байна.

II. Нэхэмжпэгч Мгийн ашиглах Юга газар нь Кадастрын зургийн дагуу баруун хойд зүгээс зүүн урд зүгрүү чиглэсэн уртаашаа, хойд талын 10 га газар байна.

4. Зохигчид энэхүү гэрээг байгуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эвлэрэн хэлэлцэх тухай зохицуулалтыг дагаж, хэн нэгэн дарамт шахалтгүйгээр харилцан тохиролцож байгуулав. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Мгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.С*******д холбогдох, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, газарт зориулж гарсан зардал 105,719,0 төгрөгийн 50 хувь буюу 52,859,500 төгрөг, хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол, олох ёстой байсан орлого болох 165,750,000 төгрөг, нийт 218,609,500 төгрөг гаргуулах, Л.С эзэмшлийн Газар эзэмших эрхийн бүртгэлийн дугаартай ***** хөндий хаягт байрлах 50га газрын өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдэл болох газрыг ашиглуулахгүй байгаа үйлдлийг зогсоохыг С.Мд даалгуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэхэд зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулав.

2. Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Мгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.С*******д холбогдох, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, газарт зориулж гарсан зардал 105,719,000 төгрөгийн 50 хувь буюу 52,859,500 төгрөг, хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол, олох ёстой байсан орлого болох 165,750,000 төгрөг, нийт 218,609,500 төгрөг гаргуулах, Л.С эзэмшлийн Газар эзэмших эрхийн бүртгэлийн дугаартай Х аймгийн Т сум 2-р баг Баянголын хөндий хаягт байрлах 50 га газрын өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдэл болох газрыг ашиглуулахгүй байгаа үйлдлийг зогсоохыг С.Мд даалгуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч талууд дор дурдсанаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч С.М нь 2018 оны 5 сарын 31-ны өдөр байгуулсан Тосон цэнгэл сумын иргэн М м сумын харьяат Л.С******* хоёрын хооронд тохиролцсон гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2018 оны 06 сарын 04-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж,

1.2. Хариуцагч Л.С******* нь 218,60,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 211,609,500 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж,

1.3. Нэхэмжлэгч С.М нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас:

- үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан 8,657,500 төгрөг-т холбогдох шаардлагаас 7,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл сар бүрийн сүүлчийн өдөр тэнцүү дүнгээр буюу 583,333 төгрөгөөр хариуцагч Л.С*******д төлөх,

- Газар эзэмших эрхийн бүртгэлийн дугаартай ***** хөндий хаягт байрлах 50 га газрыг ашиглах эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдэл болох Газрыг ашиглуулахгүй байгаа үйлдлийг зогсоохийг Мд даалгуулах, шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрч,

1.4. Газар эзэмших эрхийн бүртгэлийн дугаартай ****** хаягт байрлах 50 га газрын 40 га газрын Л.С*******, 10 га газрын С.М ашиглах буюу хариуцагч С.С ашиглах 40 га газар нь Кадастрын зургийн дагуу баруун хойд зүгээс зүүн урд зүгрүү чиглэсэн уртаашаа, урд талын 40 га газар, С.Мгийн ашиглах 10 га газар нь Кадастрын зургийн дагуу баруун хойд зүгээс зүүн урд зүг рүү чиглэсэн уртаашаа, хойд талын 10 га газар байхаар эвлэрсэн.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,250,998 төгрөгийн 1,187,523 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, зохигчийн эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 126,950 төгрөгий тал хувь 63,475 төгрөгийг нэхэмжлэгч С.Мгээс, 63,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж тус тус хариуцагч Л.С*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА