2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/07618

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 ******* 101/ШШ2025/07618

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ******* /13270/, ******* ******* ******* тоот хаягт байрлах ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, *******-******* тоот хаягт оршин суух овогт -н /Регистрийн дугаар /-д холбогдох,

 

Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 4,786,000 төгрөг, алданги 2,393,000 төгрөг, нийт 7,179,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогсод:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

******* ******* ХХК нь иргэн Д.тай 2022 оны 03 сарын 28-ны өдөр 22-063 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулсан. Хариуцагч нь түрээсийн гэрээгээр 1,5 м труба нийт 200 ширхэг бараа материал түрээслэн авч 220 хоног ашигласны үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. ******* ******* ХХК-аас Д.тай удаа дараа холбогдож түрээсийн төлбөр тооцоо болон үлдэгдэл бараа материалыг төлөх талаар шаардахад хариуцагч Д. нь тухайн бараа материалыг би гэрээ хийж авсан боловч ашигласан ХХК төлбөрийг төлөх үүрэгтэй гэсэн тайлбар гаргадаг. ХХК ашигласан бол тухайн компанийг авч ирж уулзуулаад шинээр гэрээ байгуулаад энэ асуудлыг тухайн компанид шилжүүлээд төлбөрийг төлөх талаар хэлэхэд Д. болон компани нь тоодоггүй. Манай компани ХХК-тай гэрээ байгуулж эрх зүйн харилцаанд огт оролцоогүй, харин иргэн Д.тай гэрээ байгуулсан, гэрээний эрх үүргийг иргэн Д. бүрэн хариуцах ёстой тул түүнээс нэхэмжилж байна. Гэрээний дагуу 1.5м урттай хар өнгөтэй 200 ширхэг трубаг 2022 оны 03 сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 сарын 03-ны өдөр хүртэл 220 хоног ашигласан ба нэг трубаг *******1 төгрөгөөр тооцоход нийт төлбөр 5,324,000 төгрөг болсон бөгөөд 1,726,000 төгрөг төлснийг хасаж үлдэгдэл 3,598,000 төгрөгийг төлөөгүй байна. Хариуцагч нь түрээсийн бараа материалуудаас 1.5 м урттай труба 72 ширхэг бараа материалыг буцаан хүлээлгэн өгөлгүй алга болгож дутаасан тул 1 ширхэг трубаны үнийг *******,500 төгрөгөөр тооцож актын төлбөрт 1,188,000 төгрөг тооцсон. Актын төлбөрийг Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.3-т Түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойших эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахгүйгээр эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн үнээр тооцож 100 хувь төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө гэж заасны дагуу тус барааг зарах үнээр тооцоолсон болно. Хариуцагч нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрт 3,598,000 төгрөг, дутаасан бараа материалын төлбөрт 1,188,000 төгрөг, нийт 4,786,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Мөн Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2-т түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж заасан. Алдангийг түрээс зогссон өдрөөс буюу 2022 оны 11 сарын 03-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 4,786,000 төгрөгөөс алданги тооцсон. Иймд хариуцагч Д.аас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 4,786,000 төгрөг, алданги 2,393,000 төгрөг, нийт 7,179,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д. нь 2023 оны ******* сарын 01-ний өдөр нэхэмжлэлийг гардан авсан бөгөөд шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, ******* ******* ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, 2022.10.01-ний өдрийн итгэмжлэл /хх-6/, 2022.03.28-ны 22-063 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ /хх-7-11, 58-60/, орлого, зарлагын падаан /хх-*******/, Д.ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-13/, 2024.01.10-ны өдрийн итгэмжлэл /хх-47/, харилцагчийн актын төлбөрийн тооцоо /хх-61/, 2024.10.23-ны өдрийн итгэмжлэл /хх-111/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2023.*******.15-ны өдрийн итгэмжлэл /хх-48/,

3.3. Зохигчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн: гэрч Ц.ы иргэний үнэмлэхийн хуулбар, гэрчийн мэдүүлэг /хх-117, 118-*******0/, гэрч В.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрчийн мэдүүлэг /хх-*******1, *******2-*******3/, гэрч Б.ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрчийн мэдүүлэг /хх-158, *******0-*******1/,

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Д.ад холбогдуулан барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 4,786,000 төгрөг, алданги 2,393,000 төгрөг, нийт 7,179,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч Д. нь 2023 оны ******* сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан, шүүхээс хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан бөгөөд хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

4. ******* ******* ХХК болон Д. нар 2022 оны 03 сарын 28-ны өдөр 22-063 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г байгуулж, гэрээгээр түрээслүүлэгч ******* ******* ХХК нь түрээслэгч талд барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж биет байдлын болон эрхийн доголдолгүй барилгын туслах материалыг түрээслүүлж ашиглуулах, түрээслэгч Д. 2022 оны 03 сарын 28-ны өдрөөс 04 сарын 27-ны өдөр хүртэл хугацаагаар түрээслэж, түрээсийн төлбөрийг төлөх, бараа материалыг хугацаа хэтрүүлэн ашигласан тохиолдолд түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг төлөх, түрээсийн төлбөрийг зохих хугацаанд нь төлөөгүй бол нийт төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 58-60/

 

5. Зохигчийн хооронд хийгдсэн тохиролцоо, гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх ба түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба хуулийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулна гэж заасан.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч Д. нар 2022 оны 03 сарын 28-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зохигч дээр дурдсан түрээсийн гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

6. Хариуцагч Д. нь 2022 оны 03 сарын 28-ны өдөр 1.5м урттай 200 ширхэг хар трубаг зарлагын баримтаар баталгаажуулан гарын үсэг зурж хүлээн авсан болох нь, мөн нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2022 оны 11 сарын 09-ний өдөр *******8 ширхэг трубаг орлогын баримт үйлдэн буцаан хүлээн авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн *******/

 

7. Хариуцагч нь дээр дурдсан зарлагын баримтаар барилгын туслах материалыг хүлээн авсан талаар баримтаар үгүйсгэж няцаагаагүй ба хариуцагч талаас шүүхэд хариу тайлбарыг бичгээр ирүүлээгүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байсан тайлбар, хүсэлтээс үзэхэд хариуцагч Д. нь түрээслэсэн барилгын туслах материалыг өөрөө хувьдаа ашиглаагүй, ХХК ашигласан тул тус компани түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж гэрээгээр хүлээсэн үүргийн асуудлаар маргасан.

 

8. 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 22-063 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 2.*******-д Тухайн түрээсийн гэрээний зүйл болох барилгын туслах материалыг ашиглах газар нь түрээслэн авагчийн ...БЗДүүрэг 8-р хороо Эрдэнэтолгой баганат өргөө хотхоын ард талд 47055120.4N 106059140.7Е ХХК... тоот хаягт оршин байгаа барилгын талбай байна... гэжээ. /хх-58-60/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Ц., В., Б. нарын мэдүүлгээр Д. нь барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулж туслах материалыг ХХК-ийн хийж гүйцэтгэж байсан барилгын ажилд ашиглаж байсан үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэгч ******* ******* ХХК болон Д. нарын хооронд байгуулсан барилгын туслах материал түрээслэх гэрээний түрээсийн төлбөрийг төлөх үүргийг ХХК нэхэмжлэгчийн өмнө хариуцахаар үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

9. Д. нь ******* ******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан, барилгын туслах материалыг 2022 оны 03 сарын 28-ны өдөр баримт үйлдэн хүлээн авсан үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг гэрээний түрээслэгч тал болох хариуцагч Д.аас шаардах эрхтэй.

 

10. 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 22-063 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 10.1-д гэрээний үйлчлэх хугацаа 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл гэж тохирсон байх ба гэрээний 2.11-д зааснаар түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусмагц эд зүйлийг түрээслүүлэгч талд бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байх боловч түрээслэгч Д. 2022 оны 03 сарын 28-ны өдөр хүлээн авсан барилгын туслах материалыг тохирсон хугацаанд буцаан хүлээлгэн өгөөгүй, ******* ******* ХХК 2022 оны 11 сарын 09-ний өдөр барилгын туслах материалыг буцаан хүлээн авсан нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 58-60, *******/

 

Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 8.4-т Түрээслэгч нь түрээсийн бараа материалыг хугацаа хэтрүүлэн ашигласан тохиолдолд түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх өдрийг хүртэлх хугацааны төлбөрөө түрээслүүлэгч талд төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ХХК нь түрээслүүлсэн бараа материалын ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч Д. нь нийт 200 ширхэг 1.5 м урттай трубаг 2022 оны 03 сарын 28-ны өдрөөс 11 сарын 09-ний өдөр хүртэл 220 хоног түрээслэн ашигласан хугацааны төлбөрт 200 ширхэг труба х *******1 төгрөг х 220 хоног = 5,324,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байх ба нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 726,000 төгрөг, барьцаанд 1,000,000 төгрөг, нийт 1,726,000 төгрөг авсныг хасаж тооцон үлдэгдэл 3,598,000 төгрөг гэж шаардсаныг хариуцагч баримтаар үгүйсгэж маргаагүй тул түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 3,598,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

11. Зохигчийн хооронд байгуулсан 22-063 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 7.3-т Түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойших эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахааргүйгээр эвдэж гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн үнээр тооцож 100 хувь төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нь хүлээлгэн өгсөн 200 ширхэг трубанаас дутаасан 72 ширхэг трубаны төлбөрт 1,188,000 төгрөг /72 ширхэг х *******,500 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* ******* ХХК нь 2022 оны 03 сарын 28-ны өдөр 1,5м урттай 200 ширхэг трубаг Д.ад хүлээлгэн өгч, 2022 оны 11 сарын 09-ны өдөр *******8 ширхэг трубаг өөрсдөө буцаан авсан нь тогтоогдож байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардаж буй тооцооллыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул дутаасан бараа материалын төлбөр 1,188,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагчийн төлбөл зохих төлбөрт оруулан тооцож, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. /хх-ийн *******/

 

*******. Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр барилгын туслах материалыг хүлээн авсан хугацаа болох 2022 оны 11 сарын 09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 07 сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар тооцсон алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрснийг хуульд нийцүүлэн гэрээний үүрэгт шаардсан төлбөрийн үнийн дүнгийн 50 хувь буюу 2,393,000 төгрөгийг алдангид тооцон хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 7.2-т Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж заасан байх ба анз тогтоосон зээлийн гэрээг Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн түрээсийн гэрээний үүрэгт төлбөл зохих нийт 4,786,000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алданги 2,393,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байна.

 

13. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Д.аас түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн үлдэгдэл төлбөр 3,598,000 төгрөг, дутаасан бараа материалын төлбөр 1,188,000 төгрөг, алданги 2,393,000 төгрөг, нийт 7,179,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

14. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******9,814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид *******9,814 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Д.аас түрээсийн гэрээний үүрэгт 7,179,000 /долоон сая нэг зуун далан есөн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******9,814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид *******9,814 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР