| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/02346/И |
| Дугаар | 191/ШШ2025/07681 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/07681
2025 09 18 191/ШШ2025/07681
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, ******* ******* байр, тоот хаягт байрлах ХХК /Регистрийн дугаар /-д холбогдох,
Гэрээний үүрэгт алданги 31,847,200 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн дугаар хороо, ын байрлах 69 м.кв хэмжээтэй 1.26 дугаартай зуслангийн хувийн сууцны барилгын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч М. /үнэмлэхийн дугаар /,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. /үнэмлэхийн дугаар /,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
хариуцагчийн өмгөөлөгч Э. Б. /үнэмлэхийн дугаар /,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Б.******* болон ХХК-ийн хооронд байгуулсан 20 оны 03 сарын -ны өдрийн / дугаартай Захиалгын гэрээгээр Төгөл хотхон төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ын байрлах газарт 69 м.кв хэмжээтэй 1.26 дугаартай зуслангийн хувийн сууцны барилгыг гүйцэтгэгч тал төлөвлөсөн зургийн дагуу зуслангийн *******00 м.кв хэмжээтэй эзэмшлийн газар, нийтийн хашаа, нийтийн тогны шугам, нийтийн тоглоомын талбай, нийтийн харуул хамгаалалт хамтаар тохиролцсон хугацаанд захиалагч талд түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хүлээлгэн өгөх, захиалагч тал нь харилцан тохиролцсон хугацаанд зохих саадгүй төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан. Б.******* нь захиалгын гэрээий 2.1-д заасны дагуу зуслангийн хувийн сууц бариулах гэрээний үнийг ХХК-ийн банкны дугаарын харилцах дансанд 20 оны 06 сарын 12-ны өдрөөс 20 оны 03 сарын -ны өдрийн хооронд нийт 15 удаагийн гүйлгээгээр нийт 88,000,000 төгрөгийг бүрэн төлж, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Мөн 20 оны 11 сарын -ны өдөр 3371, 3372 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг байгуулж, улсын бүртгэлийн Э-04010538, нэгж талбарын дугаартай, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо ын амд байрлах 700 м.кв хэмжээ бүхий хоёр ширхэг газрын эзэмших эрхийг тус бүрийг 596,500 төгрөг, нийт 1,193,000 төгрөгийг төлж эзэмших эрхийг шилжүүлж авахаар тохиролцсон. Энэ гэрээг нотариатаар гэрчлүүлсэн, газрын гэрчилгээ өнөөдрийн байдлаар гарсан. Уг төлбөрийг Б.******* нь банкны тоот данснаас 20 оны 11 сарын -ны өдөр ХХК-ийн тоот дансанд шилжүүлж, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Захиалгын гэрээний 4.1-д "Гүйцэтгэгч тал нь гэрээт ажлыг стандартын дагуу гэрээнд зааснаар чанартай барьж гүйцэтгэн 20 оны 8 дугаар сарын 15-нд багтааж ашиглалтад оруулан захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй" гэж заасан. Гэвч гүйцэтгэгч тал гэрээнд заасны дагуу зуслангийн сууцыг барьж дуусгаагүй, 50 хувийн гүйцэтгэлтэй, ажлын явц зогссон. Б.******* нь гүйцэтгэгч компаниас гэрээний үүргээ гүйцэтгэхийг сануулж, удаа дараа хандаж байсан боловч гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул гэрээний 4.9-д "Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.1 хувиар захиалагчид алданги төлнө. Захиалагч тал нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.1 хувиар гүйцэтгэгч талд алданги төлнө" гэж заасан болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу захиалгын гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй хугацааны алдангид 44,000,000 төгрөгийг " " ХХК-аас гаргуулж өгнө үү. Хариуцагч 20 оны 08 сарын 15-ны өдөр багтааж зуслангийн сууцны барилгыг захиалагч талд хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл 3 жил өнгөрөхөд барьж дуусгаагүй, 50 хувийн гүйцэтгэлтэй, барилгын ажлын явц зогссон байдалтай, захиалагч талд ажлын үр дүн болон өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй тул нэхэмжлэгч талаас зардал гаргаад шинжээч томилуулахад 61,5 хувийн гүйцэтгэлтэй байсан. Бид захиалга өгөөд төлбөрөө зуун хувь барагдуулсан, удаан хүлээсний эцэст энэ жил 5 сараас хойш өөрсдөө барьж дуусгасан. Тухайн үеийн зардлаас өнөөгийн зардал хэд дахин өссөн, бид тухайн барилгад өөрсдөө амьдрах болохоор бүгдийг нь зассан, барилгын ажлыг гүйцээн бариулахад 120 сая төгрөгийн зарлага гарсан. Гаргасан худаг нь хүртэл хэнд ч хэрэггүй худаг болчихсон, дутуу барьсан барилга нь ямар ч хэрэгцээгүй бүх юм нь балгас болчихсон байсан. Хариуцагч талаас цар тахалтай холбогдуулан хийж гүйцэтгээгүй гэж тайлбарлаад байгаа бөгөөд бид ойлгоод гарсан 120 сая төгрөгөө нэхэмжлээгүй. Бид цаг хугацаа, мөнгө төгрөгөөр хохирсон. Одоо хувийн сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай байгаа учир Баянзүрх дүүргийн дугаар хороо, ын байрлах 69 м.кв хэмжээтэй 1.26 дугаартай зуслангийн хувийн сууцны барилгын өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.*******г тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Талуудын хооронд 20 оны 03 сарын -ны өдөр захиалгын гэрээ байгуулагдсан. ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж, барилгын ажлыг гүйцэтгэж байх явцад дэлхий нийтийг хамарсан ковид 19 цар тахлын өвчин дэгдэж, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл бий болсон. Энэ шалтгаан нөхцөлийн улмаас манай байгууллагын зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж чадаагүй. Учир нь ковид 19 цар тахлын улмаас хил гааль хаагдаж, тээврийн болон барилгын бараа материалын үнэ огцом өсөж, анх төлөвлөсөн зардлаар захиалагч Б.*******гийн барилгыг барих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэвч бидний зүгээс бизнесийн ёс зүйг эрхэмлэн захиалгын гэрээнд өөрчлөлт оруулж, үнэ нэмэлгүйгээр санхүүгийн эрсдэлийг өөрөө дааж ажилласан боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. ХХК гэрээний үүргээ биелүүлж, тодорхой хэмжээний ажил хийсэн нь орон сууцны гүйцэтгэлийн хувь, өртгийг тогтоосон хөрөнгө ний компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Тус дүгнэлтээр нь 61,5 хувийн гүйцэтгэлтэй барилгын төсөв өртгийн үнэ 80,661,780 төгрөг гэж дүгнэсэн. Харин нэхэмжлэгчийн зүгээс тухайн барилгыг бариулахаар 88,000,000 төгрөгийг төлсөн. Мөн нэхэмжлэгч нь гэрээний дагуу хүлээсэн гол үүрэг болох үлдэгдэл төлбөрөө гэрээнд заасан хугацаанаас хожимдож төлөгдөж байсны улмаас барилгын ажил удааширч байсан. Нэхэмжлэгчийн захиалгын гэрээний дагуу төлсөн төлбөр болон хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийн зөрүү нь 7,338,0 төгрөг байна. Гэтэл нэхэмжлэгч нь ямар ч үндэслэлгүйгээр 44,000,000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд ямар байдлаар тооцож гаргаад байгаа нь тодорхойгүй байна. Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс боддог. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 7,338,4 төгрөг байгаа. Хугацаа 20 оны 08 сарын 15-ны өдөр дуусна гэж байгаа боловч нэхэмжлэгч төлбөрийг 20 оны 03 сарын -ны өдөр сүүлийн төлбөрөө төлсөн. Нэхэмжлэгч төлбөрөө удаашруулж төлж хугацаа хэтрүүлсэн байж яагаад 20 оны 08 сарын 15-ны өдрөөс эхлэн алданги бодож тооцсон нь тодорхойгүй байна. Ковид 19 цар тахлын үеэр Засгийн газрын 2020 оны 11 сарын 11-ны өдрийн тогтоолоор бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор БНХАУ хилээ хааж барилгын материалын үнийн өссөн. 20 оны 03 дугаар сард үнийн өсөлт нэмэгдэх талаар тооцоолох боломжгүй байсан. 20 оны 06 дугаар сараас нийтэд илэрхий дөнгөж хөл хорио тавигдаж байсан. Эдгээр нөхцөл байдлаас болж гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаан нөхцөл байдал бий болсон тул захиалгын гэрээний алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хотхоны барилгыг нийтээр нь хүлээлгэж өгөх учраас өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Бүх барилга баригдаад дууссаны дараа нийтээр нь улсын бүртгэл бүртгүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Хариуцагч талаас өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хэрэг бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2023.05.18-ны өдрийн итгэмжлэл /хх-4/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, 20.03.-ны өдрийн / дугаартай Захиалгын гэрээ /хх-7-9/, 20.11.-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-10-11, 12-13/, банкны дугаартай дансны хуулга /хх-*******-26/, барилгын зураг /хх-27-28/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-47-48/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-82, 153/, газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа /хх-86, 87/,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2024.04.16-ны өдрийн итгэмжлэл /хх-38/, ХХК-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх-39-43/, 2024.04.30-ны өдрийн хариу тайлбар /хх-46/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-64-66/, 2025.06.19-ний өдрийн итгэмжлэл /хх-127/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-134/, 2025.09.18-ны өдрийн хариу тайлбар /хх-157/,
3.3. Зохигчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн: ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-107-125/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан захиалгын гэрээний үүрэгт алданги 44,000,000 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн дугаар хороо, ын байрлах 69 м.кв хэмжээтэй 1.26 дугаартай зуслангийн хувийн сууцны барилгын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шаардсан алдангийн хэмжээг багасгаж 31,847,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан.
3. Хариуцагч нь гэрээт ажлыг гүйцэтгэх явцад цар тахлын нөхцөл байдал, барилгын материалын өсөлт, нийлүүлэлтийн доголдол зэрэг хүчин зүйлээс шалтгаалан барилгын ажлыг хугацаанд нь дуусгах боломжгүй болсон тул алданги төлөх үндэслэлгүй, хотхоны бүх барилга баригдаж дууссаны дараа нийтээр нь улсын бүртгэлд бүртгүүлэх тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
4. ХХК болон Б.******* нар 20 оны 03 сарын -ны өдөр / дугаартай Захиалгын гэрээг байгуулан, уг гэрээгээр
- гүйцэтгэгч ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ын байрлах 69 м.кв хэмжээтэй 1.26 дугаартай 1 ширхэг хувийн орон сууцны барилгыг төлөвлөсөн зургийн дагуу *******00 м.кв хэмжээтэй эзэмшлийн газар, нийтийн хашаа, нийтийн тогны шугам, нийтийн тоглоомын талбай, нийтийн харуул хамгаалалтын хамтаар хийх буюу түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 20 оны 08 сарын 15-ны өдөр багтааж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх,
- захиалагч Б.******* нь гэрээний төлбөрт нийт 88,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээж, гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж, тамга дарснаар урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 83,000,000 төгрөгийг банкны зээлээр төлж барагдуулах, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ гаргуулах, газрын өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн гэрчилгээг авах, хэрэглэгчийн гэрээ байгуулах зэрэгтэй холбогдон гарах төлбөр, татвар, хураамжийн зардлыг хариуцах үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 7-9/
Тус захиалгын гэрээнд заасан газар эзэмших эрхийг шилжүүлэх үүргийн хүрээнд Б.******* нь 20 оны 11 сарын -ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх тухай бүртгэлийн 3371, 3372 дугаартай гэрээнүүдийг газрын эзэмшигчтэй тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 10-11, 12-13/
5. Зохигчийн хооронд байгуулагдсан захиалгын гэрээний агуулга, тохиролцооноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба нэхэмжлэгч, хариуцагч нар дээр дурдсан захиалгын гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
7. Нэгж талбарын 1333027161 дугаартай 699 м.кв талбайтай газар, нэгж талбарын 1333027160 дугаартай 700 м.кв талбайтай газрыг тус тус амины орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 04 сарын 19-ний өдрийн 01110-А/238/2023 дугаар шийдвэрээр Б.*******гийн нэр дээр шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /хх-ийн 86, 87/
8. Хариуцагч ХХК нь захиалгын гэрээний дагуу хувийн орон сууцны барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй хийж гүйцэтгэн 20 оны 08 сарын 15-ны өдөр дуусгаж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээж, газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлсэн боловч орон сууцны барилгыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй, гэрээт ажлыг бүрэн хийж гүйцэтгэж дуусгаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч ХХК-ийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу амины орон сууцны барилгын ажлын гүйцэтгэлийн хувь, өртгийг шинжээч томилон тогтоолгосон ба шинжээчээр томилогдсон ний ХХК-ийн дүгнэлтэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны ын байрлах 1.26 дугаартай амины орон сууцны барилгын гүйцэтгэл 61.5 хувьтай, өртөгийн үнэ цэнэ 2025.04.24-ний өдрийн байдлаар 80,661,780 төгрөг гэж тодорхойлжээ. /хх-ийн 107-125/
10. Хариуцагч нь гэрээт ажлын гүйцэтгэл буюу 1.26 дугаартай амины орон сууцны барилгын гүйцэтгэл 61.5 хувьтай байсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь дутуу баригдсан амины орон сууцыг өөрийн хөрөнгөөр гүйцээн барьсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байх ба зохигч энэ асуудлаар маргаагүй, нэхэмжлэгч нь барилгыг гүйцээн барьсантай холбогдох зардлыг хариуцагчаас шаардаагүй болно.
11. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т ажил гүйцэтгэгч ямар нэг эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь захиалгын гэрээний дагуу хувийн орон сууцны барилгын төлбөрт 88,000,000 төгрөг, газрын эрх шилжүүлэхтэй холбоотой зардалд 1,193,000 төгрөгийг гүйцэтгэгч талд бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн байх тул Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ын байрлах 69 м.кв хэмжээтэй 1.26 дугаартай хувийн орон сууцны барилгын өмчлөгчөөр Б.*******г тогтоох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Б.*******г 1.26 дугаартай хувийн орон сууцны барилгын өмчлөгчөөр тогтоосон тул орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ын байрлах 69 м.кв хэмжээтэй 1.26 дугаартай хувийн орон сууцны барилгын өмчлөгчөөр Б.*******г бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй.
12. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ хотхоны бүх барилга баригдаж дууссаны дараа нийтээр нь улсын бүртгэлд бүртгүүлэх тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлаж байх боловч зохигчийн хооронд байгуулсан гэрээнд ийм заалт тусгагдаагүй, тэдний хооронд хариуцагчийн тайлбарт дурдсан тохиролцоо хийгдээгүй байх тул хариуцагчийн уг тайлбар, татгалзал үндэслэлгүй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
13. Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд гүйцэтгээгүй үндэслэлээр гэрээнд зааснаар алданги тооцон 44,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад алдангийн хэмжээг багасгаж 31,847,200 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрхтэй тул нэхэмжлэгч алдангийн хэмжээг багасгасан нь хуульд нийцнэ.
Хариуцагч нь гэрээт ажлыг гүйцэтгэх явцад цар тахлын нөхцөл байдал, барилгын материалын өсөлт, нийлүүлэлтийн доголдол зэрэг хүчин зүйлээс шалтгаалан барилгын ажлыг хугацаанд нь дуусгах боломжгүй болсон, нэхэмжлэгч төлбөр төлөх үүргээ хугацаанд нь төлөлгүй график зөрчиж байсан, шинжээчийн дүгнэлтээр хийж гүйцэтгэсэн ажлын өртөг 80,661,780 төгрөг гэж тогтоосон, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 7,338,4 төгрөг байхад үндэслэлгүй их хэмжээний алданги тооцож шаардсан нь хуульд нийцээгүй, мөн гэрээнд алданги шаардах асуудлаар тусгайлан заасны дагуу шаардаагүй гэх тайлбарыг гаргаж маргаж мэтгэлцсэн.
Зохигчийн хооронд байгуулсан захиалгын гэрээний 4.9-д Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,1 хувиар захиалагчид алданги төлнө. Захиалагч тал нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар гүйцэтгэгч талд алданги төлнө. Алданги тооцох дээд хугацаа нь 2 талд ижил 30 хоног байх ба үүнээс хэтэрсэн тохиолдолд гэрээг цуцалсанд тооцно гэж заасан байх ба талууд анз тогтоосон гэрээг Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулжээ. /хх-ийн 7-9/
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан ба талууд гэрээгээр алдангийн талаар тохиролцсон нь хуульд нийцэж байх боловч хариуцагч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн талаар маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны ын байрлах 1.26 дугаартай амины орон сууцны барилгын гүйцэтгэл 61.5 хувьтай, өртөгийн үнэ цэнэ 2025.04.24-ний өдрийн байдлаар 80,661,780 төгрөг гэж тодорхойлсон боловч уг үнийн дүнгээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тодорхойлох нь учир дутагдалтай юм.
Тодруулбал, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон хугацаа болох 20 оны 08 сарын 15-ны өдөрт багтааж орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч үүргээ бүрэн биелүүлээгүй, тус компанийн хийсэн ажлын гүйцэтгэл 61,5 хувьтай болох нь тогтоогдсон, мөн нэхэмжлэгч нь хувийн орон сууцны барилгыг хүлээн авч ашиглаж чадаагүй үйл баримт тогтоогдож байх тул хугацаа хэтрүүлсний алдангийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгчийн 20 онд байгуулсан захиалгын гэрээний дагуу орон сууцны төлбөрт төлсөн 88,000,000 төгрөг буюу мөнгөн хөрөнгийн үнэ цэнэ үнийн өсөлтөөс шалтгаалан буурсан, шинжээч нь 2025 оны 04 сарын 24-ний өдрийн байдлаар барилгын материалын зардал, ажлын хөлс зэргийг тооцон өртгийг тодорхойлсон байх тул 80,661,780 төгрөгийг 61,5 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан амины орон сууцны гэж үзвэл зохино.
Хариуцагч нь орон сууцны барилгын 38,5 хувийн ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд хийж гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байх тул алдангийг захиалгын гэрээний үнийн дүн болох 88,000,000 төгрөгийн 38,5 хувь буюу 33,880,000 төгрөгөөс тооцох үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч нь гэрээт ажлыг хүлээлгэн өгөхөөр тохирсон хугацаа болох 20 оны 08 сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа болох 2024 оны 03 сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны алдангийг тооцож шаардах эрхтэй байна.
Захиалгын гэрээний гүйцэтгэгч тал болох хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 33,880,000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алданги 16,940,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ.
*******. Хариуцагч нь нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хугацаанд нь төлөлгүй график зөрчиж байсан нь гэрээний хугацаа хэтрэхэд нөлөөлсөн гэж тайлбарлаж байх боловч зохигчийн хооронд байгуулсан гэрээнд захиалагч Б.******* гэрээний төлбөрт нийт 88,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээж, гэрээ байгуулахад урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 83,000,000 төгрөгийг банкны зээлээр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байх ба төлбөрийн график зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгчийн төлбөр төлөлтөөс шалтгаалж гэрээт ажлын хугацаа хойшилсон гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, уг тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.
Мөн хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн нь ковид цар тахлын нөлөөний улмаас барилгын материалын үнэ өсөж, нийлүүлэлт муудсанаас гэрээт ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болсон үйл баримт нь нийтэд илэрхий үйл баримт тул гэрээт ажлын хугацаа хэтэрсэн асуудал нь гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс болсон, хохирол алданги төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргаж байх боловч хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаа болох 20 оны 08 сарын 15-ны өдрөөс нэхэмжлэгчийг шүүхэд хандсан 2024 оны 03 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, цаг хугацааны хувьд ковид-19 цар тахлын нөлөөлөл, түүнтэй холбоотой Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болох бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх арга хэмжээ дууссанаас хойш гэрээний хэрэгжилтэд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэхгүй, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал хариуцагчийн гэм буруугаас болоогүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Зохигчийн хооронд байгуулсан захиалгын гэрээний 4.9-д ... Алданги тооцох дээд хугацаа нь 2 талд ижил 30 хоног байх ба үүнээс хэтэрсэн тохиолдолд гэрээг цуцалсанд тооцно гэж заасан байх боловч гэрээний талууд гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээг цуцлах саналыг гаргаж байгаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч талын алданги шаардах тохиолдолд 30 хоногийн алданги л шаардах эрхтэй гэх тайлбар үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
15. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ын байрлах 69 м.кв хэмжээтэй 1.26 дугаартай хувийн орон сууцны барилгын өмчлөгчөөр Б.*******г тогтоож, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, өмчлөгчөөр Б.*******г бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, хариуцагч ХХК-аас гэрээний үүрэгт алданги 16,940,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******,907,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
16. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380,000 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас нийт 312,850 төгрөг /242,650 төгрөг, 70,200 төгрөг/-ийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ын байрлах 69 м.кв хэмжээтэй 1.26 дугаартай хувийн орон сууцны барилгын өмчлөгчөөр Б.*******г тогтоож, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ХХК-д даалгаж, 1.26 дугаартай хувийн орон сууцны барилгын өмчлөгчөөр Б.*******г бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, хариуцагч ХХК-аас гэрээний үүрэгт алданги 16,940,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******,907,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380,000 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 312,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 сарын 15-ны өдрийн 101/ШЗ2024/20810 дугаартай захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР