Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 310/ШШ2025/00646

 

 

 

 

 

05 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 310/ШШ05/00646

******* аймаг

 

                       Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* би ******* аймгийн ******* сумын *******-р багт байрлах, ******* аймгийн *******ын газар /РД:*******/-ын, ******* аймгийн ******* сумын -р баг, гэх газар оршин суух, овогт гийн /ЗП8163*******/-ээс гэм хорын хохирол 335000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/05/00665/И индекстэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг гэж тодорхойлсон байна.

Эндээс үзэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгө болон иргэд, хуулийн этгээдийн төлсөн шимтгэлийн орлогоос бүрддэг нийтийн сан юм.

Г. нь 0 оны 06 сарын 11-1-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын дугаар баг Цагаан толгой гэх газар иргэн г агсам тавьлаа гэх шалтгаанаар уяагаар хүлэхдээ түүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэх хэргийг ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 0 оны 1 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 0/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолоор Г.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Хохирогч нь энэ хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа 335000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1, 41 дүгээр зүйлийн 41.1, тус тус зааснаар *******т иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг санаачилгаараа нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1.1, Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр эрүүгийн хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулснаас үүдэн хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан мөнгийг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжпэл гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын газар нь Г.ээс гэм хорын хохирол 335000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага болох 335000 төгрөгийг 05 оын 1 сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, *******51 дүгээр зүйлийн *******51.1, *******51.1.1, *******58 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4., *******58 дугаар зүйлийн *******58.1-д тус тус зааснаар хариуцагч овогт гийн // нь Эрүүл мэндийн даатгалын санд 335000 /хоёр сая гурван зуун гучин таван мянган/ төгрөгийг 05 оны 1 сарын 31-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 60 дугаар зүйлийн 60.1, *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 5310 /тавин хоёр мянга гурван зуун арван/ төгрөгөөс хариуцагч Г.ээс 6155 /хорин зургаан мянга нэг зуун тавин таван/ төгрөгийг гаргуулж, төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

ШҮҮГЧ