| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/08131/И |
| Дугаар | 191/ШШ2025/07716 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/07716
2025 09 18 191/ШШ2025/07716
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, ******* ******* байр, тоот хаягт байрлах ХХК /Регистрийн дугаар /-д холбогдох,
Захиалгын гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн болох дутуу барьсан барилгыг шилжүүлэхийг даалгах, дутуу барьсан барилгыг гүйцээн барихад шаардагдах зардал 135,3*******,578 төгрөг, нотариатын зардал 19,000 төгрөг, нийт 135,356,578 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Д.******* нь 2021 оны 03 сарын 10-ны өдөр ХХК-ийн захирал Д.тай захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, ын 69м2 хэмжээтэй 1.32 дугаартай хувийн орон сууцны барилгыг төлөвлөсөн зургийн дагуу тохиролцсон хугацаанд барьж, 2 айлын 1400 м.кв эзэмшлийн газрын хамт цахилгааны шугам, тоглоомын талбай, нийтийн хашаа зэргийг хийж гүйцэтгэн захиалагчид түлхүүр гардуулах нөхцөлөөр 2021 оны 07 сарын 10-ны өдөр хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Гэвч тухайн хугацаа өнгөрөхөд орон сууцны барилгыг барьж өгөхгүй байсан учраас үлдсэн төлбөрөө өгөх эсэх талаар ярилцахаар ХХК-тай уулзахад компанийн зүгээс асуудал байхгүй, орон сууцыг бариад өгнө, ковид 19 цар тахлын улмаас тодорхой хэмжээний хугацааны асуудал үүссэн учраас нэмэлт гэрээ байгуулаад үлдэгдэл төлбөрөө төлчих, газар эзэмших эрхийг шилжүүлээд өгөх учраас газрын эрхтэй холбоотой төлбөрийг төлөөрэй гэсэн учраас 2021 оны 12 сарын 30-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан нэмэлт гэрээгээр үлдэгдэл төлбөр 41,500,000 төгрөг, газар шилжүүлэхтэй холбоотой 1,193,000 төгрөгийг төлөхөөр болж, газар шилжүүлэх гэрээг 2022 оны 02 сарын 10-ны өдрийн дотор хийнэ, 2022 оны 06 сарын 20-ны өдрийн дотор багтааж орон сууцыг барьж өгнө гэдэг байдлаар гэрээний өөрчлөлт оруулсан. Талууд захиалгын гэрээнд заасны дагуу төлбөрийг барилгын гүйцэтгэлтэй уялдуулан хувааж төлөхөөр тохирсон бөгөөд нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд нь нийт 88,000,000 төгрөг, газар шилжүүлэх төлбөрийг төлөх ёстой өдрүүдэд тус тус бүрэн төлж барагдуулсан. 2022 оны 06 сарын 20-ны өдөр болсон боловч н. болон ХХК ор сураггүй алга болсон тул захиалагчдын холбоо байгуулагдаад цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжилж хайсан. Хариуцагч нь барилгыг гэрээгээр тохирсон хүлээлгэн өгөх хугацаанаас хойш 2 жил өнгөрсөн байхад гүйцэд барьж дуусгаагүй, хагас дутуу барьсан байдалтай, хэзээ бүрэн барьж дуусан хүлээлгэж өгөх нь тодорхойгүй байгаа болно. Нэхэмжлэгчийн зүгээс барилгаа хүлээн авах хугацаа өнгөрснөөс хойш удаа дараа гүйцэтгэгчийн гүйцэтгэх захирал Д.тай уулзаж гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг тавьж байсан боловч тэрээр тухай бүрд нь энэ жил гэхэд барилгыг бариад дуусгаад өгнө гэх мэтээр худал хэлсээр өнөөдрийг хүргэсэн. Энэ оны 5 сарын сүүлээр бусад захиалагч нарын хамт уулзахад мөнгөө бүрэн өгсөн айлуудын байшинг энэ зун гэхэд түрүүлж барьж дуусгана гэж хэлсэн боловч одоо 9 дүгээр сар гараад байхад ямар ч ахиц байхгүй, нэг ч тоосго нэмж өрөөгүй, цаашид хийхгүй нь ч тодорхой байдалтай байна. Хамгийн сүүлд 8 сарын сүүлээр компанийн ажилтан болон Д. захирал руу удаа дараа залгаж, мессеж бичсэн боловч хариу өгөхгүй, утсаа авахгүй байгаа, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нь тодорхой байсан тул өөрөө барьж дуусгах зорилгоор дутуу барьсан барилгыг дуусгахад ямар хугацаа, төлбөр мөнгө зардал гарах талаар мэргэшсэн төсөвчнөөр үнэлгээ хийлгэхэд нийт 135,3*******,578 төгрөгөөр барилгын ажлыг хийж дуусгах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Барилгын доорх газрын тухайд газар эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг 2023 оны 6 сард хоёр талаас хүсэлтээ гарган Баянзүрх дүүргийн газрын албанд өгч, холбогдох татвар, хураамжийг төлсөн бөгөөд газрын эрхийн гэрчилгээ миний нэр дээр 2023 оны 10 сард гарсан. Барилгын доорх газрыг шилжүүлэх ажиллагаа хийгдэж газар эзэмших эрхийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гарсан, хариуцагчийн зүгээс дутуу барьсан барилгыг гүйцээн барьж хүлээлгэн өгөхгүй нь тодорхой болсон тул дутуу барьсан барилгыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг хариуцагч ХХК-д даалгаж, дутуу барьсан барилгыг гүйцээн барьж дуусгахад шаардлагатай зардал 135,3*******,578 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардал 19,000 төгрөг, нийт 135,356,578 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Талуудын хооронд 2021 оны 03 сарын 10-ны өдөр талууд захиалгын гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ам, Төгөл хотхоны 69 м.кв хэмжээтэй амины орон сууцыг ХХК барьж гүйцэтгэх, Д.******* 88,000,000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Тухайн барилга нь 60 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байсан бөгөөд дэлхий нийтийг хамарсан ковид 19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдож, барилгын ажил зогссон. Тодруулбал, давагдашгүй хүчин зүйлийн улмаас байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн барилгыг 100 хувь ашиглалтад оруулахад зориулж 88,000,000 төгрөгийг төлсөн, барилга 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа, тухайн барилгын газар болох 1400 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан атлаа 40 хувийн гүйцэтгэлд 135,356,578 төгрөгийг шаардаж буй нь үндэслэлгүй юм. Гэрээнд талуудын үүрэг хариуцлага тодорхой заагдсан байгаа. Уг гэрээнд барилга ашиглалтад орж захиалагчид хүлээлгэн өгөх хүртэл бүх зардал, гүйцэтгэл нь тодорхой үе шаттай хийгдэхээр заасан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд тусгагдсан нэмэлт төлбөр, газар шилжүүлэх нөхцөл, инженерийн шугам сүлжээний холболт зэрэг үүргээ бүрэн биелүүлээгүй байхад шууд барилгыг хүлээлгэн өгөх боломжгүй байсан. Барилгын ажлын явцад цар тахлын нөхцөл байдал, барилгын материалын өсөлт, нийлүүлэлтийн доголдол зэрэг гүйцэтгэгчээс үл хамаарах хүчин зүйлээс шалтгаалан барилгын ажлыг хугацаанд нь дуусгах боломжгүй болсон. Энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, хугацаа сунгах талаар санал тавьж байсан боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Мөн нэхэмжлэгч нь гэрээнд заагдсан графикийн дагуу төлбөрөө удаа дараа төлөхгүй удаасан учраас барилгын ажлын явц удаашралтай байсан тул гэрээнд заасан хугацаанд барилгын ажлаа бүрэн хүлээлгэх боломжгүй байсан. Нэхэмжлэгчийн 135,3*******,578 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд үнэлгээ албан ёсны барилгын техникийн болон төсөвт үнэлгээний байгууллагын дүгнэлт биш, хувийн нэг иргэний гаргасан тооцоо тул шүүхэд баримтын шаардлага хангахгүй. Дутуу барилгын бүтцийг хариуцагчид шилжүүлж өгөх шаардлага нь гэрээний үндсэн агуулга болох барилгын ажлын дуусгавар байдлыг улсын комисс хүлээж авсны дараа өмчлөл шилжих ёстой. Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл, хугацаа хойшлох саад тотгор гарсан тохиолдолд хүлээх хариуцлагын талаар тодорхой заасан байдаг. Гүйцэтгэгчээс үл хамаарах нөхцөл байдал үүссэн тул хариуцагчид нөхөн төлбөр, алданги хүлээлгэх үндэслэлгүй. Дутуу баригдсан барилгын хувьд 135,3*******,578 төгрөгийн үнэлгээ, уг үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн дутуу баригдсан барилгыг буцааж өгөх боломжгүй гэж үзэж байгаа. Дутуу баригдсан барилгын хувьд манай байгууллагын зүгээс хөрөнгө оруулалт орж ирээд 2026 оны зун барьж өгөх боломжтой байгаа. Хариуцагч талаас газрын талаар ярьж байсан боловч ямар газрыг санал болгох талаар тодорхой шийдэл байхгүй байсан учраас дутуу баригдсан барилгыг гүйцээж барьж өгөх талаар тайлбар гаргасан. Нэхэмжлэгчийн дутуу барилгыг шилжүүлэх болон дутуу барьсан барилгыг гүйцээн барихад шаардагдах зардал, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардал нийт 135,3*******,578 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хэрэг бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын албан бичиг /хх-5/, 2024.03.14-ний өдрийн итгэмжлэл /хх-6/, 2021.03.10-ны өдрийн Төгөл 2021/39 дугаартай Захиалгын гэрээ /хх-11-14/, 2021.12.30-ны өдрийн Төгөл 1-32 дугаартай Захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-10/, дугаартай Иргэний газар эзэмших эрхийг гэрчилгээ /хх-15/, Амины орон сууцны дутуу барилга угсралтын ажлын төсөв /хх-16-41/, Төгөл хотхоны танилцуулга /хх-42-45/, ны төлбөрийн баримт /хх-46/, ны дугаартай дансны хуулга /хх-74/, Хас ны дугаартай дансны хуулга /хх-75-77, 97-101/,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2024.11.11-ний өдрийн итгэмжлэл /хх-54/, 2024.10.26-ны өдрийн хариу тайлбар /хх-61/, ХХК-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-64/, 2025.04.22-ны өдрийн итгэмжлэл /хх-73/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-89/, 2025.05.13-ны өдрийн хариу тайлбар /хх-103/, 2025.06.05-ны өдрийн гэрээнээс татгалзах тухай баримт /хх-116/, 2025.09.18-ны хариу тайлбар.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан захиалгын гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн болох дутуу барьсан барилгыг шилжүүлэхийг даалгах, дутуу барьсан барилгыг гүйцээн барихад шаардагдах зардал 135,3*******,578 төгрөг, нотариатын зардал 19,000 төгрөг, нийт 135,356,578 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч нь гэрээт ажлыг гүйцэтгэх явцад цар тахлын нөхцөл байдал, барилгын материалын үнийн өсөлт, нийлүүлэлтийн доголдол зэргээс шалтгаалан барилгын ажлыг хугацаанд нь дуусгах боломжгүй болсон, дутуу баригдсан барилгыг 2026 оны зун барьж өгөх боломжтой, нэхэмжлэгчийн шаардаж буй үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
4. ХХК болон Д.******* нарын хооронд 2021 оны 03 сарын 10-ны өдөр Төгөл 2021/39 дугаартай Захиалгын гэрээг байгуулан, гэрээгээр талууд дараах үүргийг тус тус хүлээжээ. Үүнд:
- гүйцэтгэгч ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ын байрлах газарт 69 м.кв хэмжээтэй 1.32 дугаартай 1 ширхэг хувийн орон сууцны барилгыг төлөвлөсөн зургийн дагуу 1400 м.кв хэмжээтэй эзэмшлийн газар, нийтийн хашаа, нийтийн тогны шугам, нийтийн тоглоомын талбай, замаар тусгаарлагдсан айлуудыг багцлаад модон хайсан хашаа хийх буюу түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2021 оны 07 сарын 10-ны өдөр багтааж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх,
- захиалагч Д.******* нь гэрээний төлбөрт нийт 88,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээж, гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж, тамга дарснаар урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөгийг төлж, 2021.04.10-ны өдөр буюу цахилгааны эх үүсвэр тавигдах, цэвэр усны эх үүсвэр гүний худаг гаргах, бохирын танк хийх нүх бэлдэх, шугаман суурь болон шал цутгаж ажлын гүйцэтгэл 30 хувь хүрэх үед 20,750,000 төгрөг, 2021.05.10-ны өдөр буюу байшингийн хана, дээврийн ажил, хаалга, цонх суулгах, гадна өнгөлгөө хийх, цэвэр бохир усны холболтууд хийж ажлын гүйцэтгэл 60 хувьд хүрэх үед 20,750,000 төгрөг, 2021.06.10-ны өдөр буюу дотор дулаалга, цахилгааны холболт хийх, халаалт суурилуулах, заслын ажил хийж ажлын гүйцэтгэл 80 хувьд хүрэх үед 20,750,000 төгрөг, 2021.07.20-ны өдөр буюу дотор дулаалга, цахилгааны холболт хийх, халаалт суурилуулах, заслын ажил хийгдэх, газрын эрх шилжүүлэх гэрээ хийх, цэвэр бохир усны холболтууд хийж ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрэх үед 20,750,000 төгрөгийг төлөх. /хх-ийн 11-14/
Мөн 2021 оны 12 сарын 30-ны өдөр Төгөл 1-32 дугаартай Захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр Захиалгын гэрээний 4.1-д Гүйцэтгэгч тал нь үндсэн захиалгын гэрээний хугацааг сунгаж 2022 оны 06 сарын 20-д багтааж хувийн сууцны байрыг ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгнө гэж нэмэлт өөрчлөлт оруулж, захиалагч нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 41,500,000 төгрөг, газрын эрх шилжүүлэхтэй холбоотой зардал болох 1,193,000 төгрөгийг 2021 оны 12 сарын 31-ний өдөр төлөх, газрын эрх шилжүүлэх гэрээг 2022 оны 02 сарын 10-ны дотор хийнэ гэж харилцан тохиролцжээ. /хх-ийн 10/
5. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний агуулга, тохиролцооноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч ХХК нар нь дээр дурдсан захиалгын гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
6. Гэрээний захиалагч тал болох Д.******* нь захиалгын гэрээний дагуу хувийн орон сууцны барилгын төлбөрт 88,000,000 төгрөг, газрын эрх шилжүүлэхтэй холбоотой зардалд 1,193,000 төгрөгийг гүйцэтгэгч талд бүрэн төлсөн, түүний нэр дээр нэгж талбарын 1333027145 дугаартай 700 м.кв газрын амины орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч тал гэрээний төлбөр төлөгдсөн болон мөнгөн дүнгийн талаар маргаагүй. /хх-ийн 74-77, 97-101, 15/
7. Хариуцагч ХХК нь захиалгын гэрээний дагуу хувийн сууцны барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй хийж гүйцэтгэн 2021 оны 07 сарын 10-ны өдөр дуусгаж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч уг хугацаанд хүлээлгэн өгөөгүй, улмаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу 2022 оны 06 сарын 20-ны өдөрт багтааж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон боловч гэрээт ажлыг бүрэн хийж гүйцэтгэж дуусгаагүй байгаа болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нь барилгын ажлын гүйцэтгэл 60 хувьтай баригдсан гэж тодорхойлсон.
8. Нэхэмжлэгч нь гэрээт ажил болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ын байрлах газарт 69 м.кв хэмжээтэй 1.32 дугаартай хувийн орон сууцны дутуу баригдсан барилгын угсралтын ажлын төсөвийг мэргэшсэн төсөвчнөөр гаргуулан уг барилгыг гүйцээн барихад шаардагдах зардал 135,3*******,578 төгрөг гэж тодорхойлон, захиалгын гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн болох дутуу барьсан барилгыг шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, 135,3*******,578 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэг эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Д.******* нь захиалгын гэрээний дагуу хувийн орон сууцны барилгын төлбөрт 88,000,000 төгрөг, газрын эрх шилжүүлэхтэй холбоотой зардалд 1,193,000 төгрөгийг гүйцэтгэгч талд бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн байх тул Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ын байрлах газарт 69 м.кв хэмжээтэй 1.32 дугаартай 1 ширхэг хувийн орон сууцны барилгыг өмчлөх эрхтэй буюу гэрээт ажлын гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
9. Зохигчийн хооронд байгуулсан захиалгын гэрээний 2.1.2-т ажлын гүйцэтгэлийг хэрхэн тооцох талаар харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь гэрээт ажлын үр дүн буюу барилгын ажлын гүйцэтгэл 60 хувьтай хийгдсэн гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж няцаагаагүй.
Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн 16-23/35 дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, ам, Төгөл хотхон, иргэн Д.*******ын амины орон сууцны дутуу барилга угсралтын ажлын төсөвт газар дээрх бодит хэмжилтээр амины орон сууцны дутуу баригдсан гадна ханын хэмжээгээр 7,78 өргөнтэй, 8,90 урттай, шалны талбай 69,242 м.кв гэж тодорхойлон, барилгыг гүйцээн барихад шаардлагатай хийгдэх ажлын нэрс, тоо хэмжээг тооцож гаргасан байна.
Уг тооцооллоор 15,21 м3 таазны хучилт цутгах ажил, 16,83 м2 дээврийн парпетны өрөг өрөх ажил, 75,51 м2 хавтгай дээврийн ажил, 10,67 м2 цонх суулгах ажил, 1,92 м2 гадна хаалга суулгах ажил, 91,09 м2 гадна хөөсөнцөр фасад хийх ажил, 172,94 м2 дотор хана шавардлага хийх ажил, 75,51 м2 таазанд шавардлага хийх ажил, 1 багц дотор цахилгааны ажил, 17,70 м2 ханын плита наах ажил, 13,63 м2 шалны плита наах ажил, 63,39 м2 хар шал тэгшилгээ хийх ажил, 63,36 м2 паркет шахах ажил, 7,06 м2 дотор модон хаалга суулгах ажил, 3 ширхэг душ, суултуур, угаалтуур суулгах ажил, 1 багц сантехникийн холболтын ажил, 172,94 м2 цагаан замаска хананд хийх ажил, 75,51 м2 цагаан замаска таазанд хийх ажил, 75,51 м2 таазанд цагаан өнгийн эмульс будгаар будах ажил, 155,25 м2 хананд обой наах ажил, 6,10 м2 гадна үүдэн талд террас хийх ажил, 4,32 м2 гадна талд хаяавч цутгах ажлыг хийж гүйцэтгээгүй байна гэж дуусгаагүй ажлын тоо хэмжээг тодорхойлжээ. /хх-ийн 16-21/
Хариуцагч нь дээр дурдсан ажлуудыг хийж гүйцэтгээгүй байгааг хүлээн зөвшөөрсөн ба эдгээр дутуу ажлыг өөрийн хөрөнгөөр 2026 оны 6 дугаар сард дуусгаж захиалагчид хүлээлгэн өгөх боломжтой тул дутуу баригдсан барилгыг захиалагчид хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн дутуу баригдсан барилгыг 2026 оны 6 дугаар сард барьж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлэх боломжтой гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
10. Хариуцагч ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.******* нь 2022 оны 06 сарын 20-ны өдөр ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр харилцан тохирсон хувийн орон сууцны барилгыг өнөөдрийг хүртэл хүлээн авч ашиглаж чадаагүй, нэхэмжлэгчийн захиалгын гэрээний дагуу орон сууцны төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгийн үнэ цэнэ үнийн өсөлтөөс шалтгаалан буурсан байгаа тохиолдолд нэхэмжлэгчид эд хөрөнгийн алдагдал буюу хохирол учирсан гэж үзнэ.
Гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан эд хөрөнгийн алдагдлын хэмжээг нэхэмжлэгч нь 60 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан барилгыг гүйцээн барихад шаардлагатай ажлын төсөвт өртгөөр тодорхойлсныг хариуцагч нь ...барилгын техникийн болон төсөвт үнэлгээний байгууллагын дүгнэлт биш... гэсэн үндэслэлээр татгалзаж байх боловч уг тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтад үндэслэн хохирлын хэмжээг тогтоох үндэслэлтэй.
Дутуу баригдсан хувийн орон сууцны барилгын ажлыг гүйцээн барих зардлыг 16-23/35 дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, ам, Төгөл хотхон, иргэн Д.*******ын амины орон сууцны дутуу барилга угсралтын ажлын төсвийн материалын төсөвт өртгийн тооцоо буюу 55,870,397 төгрөгөөр тодорхойлж хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, дутуу барьсан барилгыг гүйцээн барих зардалд шаардсан 135,3*******,578 төгрөгийн 79,467,181 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
11. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой 19,000 төгрөгийн нотариатын зардал гарсан гэж хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч тухайн зардал нь шүүхээр шийдвэрлэж буй хэрэг маргаантай холбоотой гарсан зардал гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
12. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн захиалгын гэрээний ажлын үр дүн болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ын байрлах 69 м.кв хэмжээтэй 1.32 дугаартай хувийн орон сууцны дутуу баригдсан барилгыг нэхэмжлэгч Д.*******т шилжүүлэхийг хариуцагч ХХК-д даалгаж, хариуцагчаас дутуу баригдсан барилгыг гүйцээн барихад шаардагдах материалын зардал 55,870,397 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79,486,181 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
13. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 904,933 төгрөг /834,733 төгрөг + 70,200 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас нийт ,******* төгрөг /4*******,301 төгрөг +70,200 төгрөг/-ийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан захиалгын гэрээний ажлын үр дүн болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ын байрлах 69 м.кв хэмжээтэй 1.32 дугаартай хувийн орон сууцны дутуу баригдсан барилгыг нэхэмжлэгч Д.*******т шилжүүлэхийг хариуцагч ХХК-д даалгаж, хариуцагч ХХК-аас дутуу баригдсан барилгыг гүйцээн барихад шаардагдах материалын зардал 55,870,397 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79,486,181 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 904,933 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид ,******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/21164 дугаартай захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР