| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 192/2025/04315/И |
| Дугаар | 191/ШШ2025/07904 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/07904
2025 09 23 191/ШШ2025/07904
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Бая*******үрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, *******ны өргөн чөлөө, ******* төв, 01 тоотод байрлах ******* ******* ХХК /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* ******* гудамж, ******* ******* дугаар байр, тоотод оршин суух овогтой ын /Регистрийн дугаар: /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 38,572,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагч Л., гэрч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн овогтой нь тус "Бэйст кредит" *******-аас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ Дугаар ЗГ/17-Б тоот гэрээ, Барьцааны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Дугаар БГ/17 тоот барьцааны гэрээ байгуулан 17,500,000 төгрөгийг нэг сарын 3,3 хувийн хүүтэй, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай зээлсэн. Л.гийн хүсэлтээр зээлийн гэрээг дараах байдлаар хэд хэдэн удаа сунгасан. Үүнд: 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/17-Б тоот гэрээгээр зээлийн хүү 3.3 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хугацааг 7 сараар буюу 2020 оны 10 дугаар сарынн 07 өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгасан. 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/17-В тоот гэрээгээр зээлийн хүү 3.3 хувийн хүүтэй, зээлий: гэрээний хугацааг 8 сараар буюу 2021 оны 05 дугаар 07-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ/17-Г тоот гэрээгээр зээлийн хүү 3.3 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хугацааг 6 сараар буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгасан. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 31/17-Д тоот гэрээгээр зээлийн хүү 3.3 хувийн хүүтэй, тухлийн гэрээний хугацааг 5 сараар буюу 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгасан. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 31/17-8 тоот гэрээгээр зээлийн хүү 3.3 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хугацааг 10 сараар буюу 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын. 07-ны өдөр хүртэл сунгасан. 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/17-8 тоот гэрээгээр зээлийн хүү 3.3 хувийн хүүтэй, толийн гэрээний хугацааг 10 сараар буюу 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан. 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ/17-Ж тоот гэрээгээр зээлийн хүү 3.3 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хугацааг 6 сараар буюу 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгасан. 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 31/17-3 тоот гэрээгээр зээлийн хүү 3.3 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хугацааг 2 сараар буюу 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулхаар 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Дугаар БГ/17 тоот Барьцааны гэрээ барьцаалбар №11-1647821/ үйлдэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 хороолол ******* ******* гудамж ******* байр, 10-2 тоот хаягт байрлалтай 57.11 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай, , Гэрчилгээ Дугаар -тай хоёр өрөө орон сууцыг барьцаалсан. Өнөөдрийн байдлаар: Үндсэн зээлийн төлбөрт: 17,500,000 төгрөг Зээлийн хүүний үлдэгдэл: 21,072,500 төгрөг Нийт: 38,572,500 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Л.гаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Л. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 09 сарын 23-ны өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Л. нь ******* ******* ХХК-иас 2020 оны 04 сарын 07-ны өдөр ЗГ/17, БГ/17 тоот гэрээ байгуулж 17,500,000 төгрөгийн зээл авсан. Нэхэмжлэлийн дүн 38,572,500 төгрөгийг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 хороолол ******* ******* гудамж ******* байр, 10-2 тоот хаягт байрлалтай 57.11 м.кв талбайтай хоёр өрөө /, ДГ-/ байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралд хоёр тал 38,572,500 төгрөгт эвлэрэх хүсэлт гаргаж графикийн дагуу төлж 2026 оны 03 сарын 01-ний өдөр бүх төлбөрийг барагдуулахаар хүсэлт гаргаж байна. График төлөх: 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 572,500 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 01-ны өдөр 28,000,000 төгрөг. Графикийн дагуу төлөөгүй тохиолдолд шүүхэд хүсэлт гаргаж барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлт гаргаж дараагийн арга хэмжээнд шилжинэ. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Л.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38,572,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 38,572,500 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 38,572,500 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 572,500 төгрөгөөр, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, 2026 оны 03 дугаар сарын 01-ны өдөр 28,000,000 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахаар, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Л.гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хорооолол, ******* ******* гудамж, ******* байр, 10-02 тоотод байрлалтай, 57,14 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 38,572,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 38,572,500 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 38,572,500 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 572,500 төгрөгөөр, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, 2026 оны 03 дугаар сарын 01-ны өдөр 28,000,000 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахаар, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Л.гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хорооолол, ******* ******* гудамж, ******* байр, 10-02 тоотод байрлалтай, 57,14 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, Л.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,815+70,200 төгрөгнөөс 210,507.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 210,507.5 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д буцаан олгож, хариуцагч Л.гаас 210,507.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Л. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай..
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР