| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/07108/И |
| Дугаар | 191/ШШ2025/08028 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/08028
2025 09 2******* 191/ШШ2025/08028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, *******7 дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар ЦА700704*******1/-ийн хүсэлттэй,
Улаанбаатар хотын , сонсох эрхтний согогтой хүүхдийн тусгай 100 дугаар цэцэрлэг, 7******* дугаар цэцэрлэгт тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
хүсэлт гаргагч Х.*******,
гэрч Д.*******, Ё.*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.******* миний бие 1992 оны 03 дугаар сараас эхлэн , сонсох эрхтний согогтой хүүхдийн эмчилгээ сургалтын төвийн хүүхдийн 100 дугаар цэцэрлэгт туслах хүмүүжүүлэгчээр ажиллаж, байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Баянгол дүүргийн тусгай сургалттай 7******* дугаар цэцэрлэгт 1993 оны 0******* дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар шилжин ажилласан. Тэр үеийн хөдөлмөрийн дэвтэрт хуучин ажиллаж байсан 100 дугаар цэцэрлэгт ажилд орсон, шилжиж ажилласан тушаал бичигдсэн боловч тогтоолын дугаар нь 0******* сарын 25-ны өдөр 30 тоот тушаал гэж бичигдэж архивын газраас тодотгож авсан лавлагаа нь бүдгэрч хуучирсан шаардлага хангахгүй болсон боловч тушаалын дугаар нь *******8 дугаар тушаал гэж гарсан байна. Иймд намайг 1992 онд хүүхдийн 100 дугаар цэцэрлэгт ажилд орж 1993 оны 0******* дугаар сарын 25-ны тушаалаар 7******* дугаар цэцэрлэгт шилжин ажиллах болсоныг тогтоож өгнө үү гэв.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.1. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.*******-н шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ё.*******-н шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Х.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 295430 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Монгол барилга нэгдлийн харьяа зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Монгол ажилчдын захиргааны 1990.07.02-ны өдрийн Б/182 дугаартай тушаал, 7******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны *******8 дугаартай тушаалын хуулбар, 100 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1992.09.07-ны өдрийн 38 дугаартай тушаалын хуулбар, 1993.05.29-ний өдрийн *******9 дугаартай тушаалын хуулбар, Баярын бичиг, Чингэлтэй дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 7******* дугаар цэцэрлэгийн 1993 оны 09 сарын цалингийн тодорхойлолт, 417878 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.08.13-ны өдрийн 4/9804 дугаартай албан бичиг, Х.*******ийн ХААТР-1/А/ маягтын хуулбар, гэрлэснийг бүртгэх анкет ХААТР 15/А/ маягтын хуулбар, ХААТР-21/А/ маягтын хуулбар, Үндэсний төв архивын 2025.08.13-ны өдрийн 02/873 дугаартай албан бичиг, Нийслэлийн архивын газрын 2025.08.15-ны өдрийн 02/717 дугаартай албан бичиг, 100 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1992.09.07-ны өдрийн 38 дугаартай тушаал, 1993.05.29-ний өдрийн *******9 дугаартай тушаал, 7******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1993.08.15-ны өдрийн 54 дугаартай тушаал, гэрч Д.*******, Ё.******* нарын мэдүүлэг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Х.******* нь Улаанбаатар хотын , сонсох эрхтний согогтой хүүхдийн тусгай 100 дугаар цэцэрлэг, 7******* дугаар цэцэрлэгт тус тус ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг гаргасан.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан бөгөөд хүсэлт гаргагч Х.******* нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, *******7 дугаар байр, ******* тоот хаягт оршин суудаг болох нь иргэний үнэмлэх, тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
3. Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүнийг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын тушаал шийдвэр олдохгүй байгаа гэх үндэслэлээр ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
4. Үндэсний төв архивын газарт Улаанбаатар хотын , сонсох эрхтний согогтой хүүхдийн тусгай 100 дугаар цэцэрлэг, 7******* дугаар цэцэрлэгийн баримт шилжиж ирээгүй тул ******* овогт *******-н *******ийн ажиллаж байсантай холбогдох баримт, лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэсэн тодорхойлолтыг ирүүлжээ.
5. Барилгын техник мэргэжлийн 4 дүгээр дунд сургуулиас 198******* оны 09 сарын 01-ний өдөр Х.*******т олгосон 295430 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт хүсэлтэд дурдсан хугацааны ажиллаж байсан байдалтай холбоотой дараах бичилт хийгджээ. Үүнд:
- 100 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны тушаалаар цэцэрлэгийн туслах хүмүүжүүлэгчээр авч ажиллуулсан.
- 100 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1993.0*******.25-ны өдрийн 30 тоот тушаалаар 1993.0*******.25-ны өдрөөс бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан 7******* дугаар цэцэрлэгт шилжүүлсэн.
- 7******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1993.0*******.30-ны өдрийн тушаалаар 1993.0*******.27-ны өдрөөс цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар авч ажилуулсан.
*******. Х.*******ийн хүсэлтэд дурдсан хугацааны ажиллаж байсан байдалтай холбогдох дараах баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Үүнд:
- Улаанбаатар хотын , сонсох эрхтний согогтой хүүхдийн тусгай 100 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1992.09.07-ны өдрийн 38 дугаартай Шинээр ажилд томилох тухай тушаалаар Х.*******ийг бүлгийн туслах багшаар 1992 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс томилон ажиллуулсан.
- Улаанбаатар хотын , сонсох эрхтний согогтой хүүхдийн тусгай 100 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1993.05.29-ний өдрийн *******9 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалаар Х.*******ийн ээлжийн амралтыг 24 хоногоор тооцон 1993.0*******.01-ний өдрөөс олгосон.
- Улаанбаатар хотын , сонсох эрхтний согогтой хүүхдийн тусгай 7******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1993.08.15-ны өдрийн 54 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар цэцэрлэгийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Засгийн газрын 1992 оны *******9 дүгээр тогтоолыг үндэслэн 1993.08.1*******-ны өдрөөс ажилчдыг сүлжээгээр цалинжуулахаар шийдвэрлэсэн, ажилчдын нэрсийн жагсаалтын 20 дугаарт Х.*******ийн нэр бичигдсэн.
- 7******* дугаар цэцэрлэгийн 1993 оны 9 дүгээр сарын цалингийн тодорхойлолтын нэрсийн жагсаалтын 23 дугаарт хүмүүжүүлэгчийн туслах Х.*******ийн цалин хөлсний бичилт хийгдсэн.
- 417878 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт 1995.01 дүгээр сараас , сонсох эрхтний согогтой хүүхдийн тусгай 7******* дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаа болон цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилт хийгдсэн.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Д.******* мэдүүлэгтээ ...Даваасамбуугийн ******* би 1992 оны 07 сарын 07-ны өдрөөс 100 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1993 оны 0******* сарын 1*******-ны өдөр 7******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон. Х.******* нь миний удирдлаган дор 100 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байгаад, 7******* дугаар цэцэрлэгт мөн хамт ажиллаж байсан. Би 199******* оны 01 сарын 01-ний өдөр өөр ажилд томилогдсон бөгөөд Х.******* хүмүүжүүлэгч багшаар үргэлжлүүлэн ажиллаж байсан..., гэрч Ё.******* мэдүүлэгтээ ...Миний бие 7******* дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилладаг бөгөөд Х.******* нь тус цэцэрлэгт туслах багшаар хамт ажилладаг болохыг гэрчилж байна гэж тус тус мэдүүлсэн.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Д.*******, Ё.******* нарын хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр гэрч нар нь Улаанбаатар хотын , сонсох эрхтний согогтой хүүхдийн тусгай 100 дугаар цэцэрлэг, 7******* дугаар цэцэрлэгт тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.
8. Дээр дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий баримтууд болохыг дурдах нь зүйтэй.
9. Хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг үндэслэн хүсэлт гаргагч Х.*******ийг Улаанбаатар хотын , сонсох эрхтний согогтой хүүхдийн тусгай 100 дугаар цэцэрлэгт 1992 оны 08 сарын 27-ны өдрөөс 1993 оны 0******* сарын 25-ны өдрийг хүртэл, 7******* дугаар цэцэрлэгт 1993 оны 0******* сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч, туслах багшаар тус тус ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
10. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.*******-д заасныг баримтлан ******* овогт *******-н ******* /Регистрийн дугаар ЦА700704*******1/-ийг
- Улаанбаатар хотын , сонсох эрхтний согогтой хүүхдийн тусгай 100 дугаар цэцэрлэгт 1992 оны 08 сарын 27-ны өдрөөс 1993 оны 0******* сарын 25-ны өдрийг хүртэл,
- 7******* дугаар цэцэрлэгт 1993 оны 0******* сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч, туслах багшаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1-д заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР