Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 313/ШШ2025/00571

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 Нэхэмжлэгч: *******,******* /РД: *******/, Дундговь аймаг, *******,*******,*******,*******

 Хариуцагч: ******* /РД: *******/, /Иргэний бүртгэлийн дугаар: /, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, ,,

 Зээлийн гэрээний үүрэгт 11 646 490.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс шилжиж ирснийг хүлээн авч хянаад

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгч *******,*******ын зээлийн гэрээний үүрэгт 11 646 490.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч 11 646 490.88 төгрөгийг нэхэмжлэгч *******,*******т төлөх захирамжийг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай..

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******,*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201 293.85 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 100 646.92 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 100 646.92 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******,*******т олгосугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Р.УРАНЧИМЭГ