| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/10406/И |
| Дугаар | 192/ШШ2025/09336 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/09336
2025 11 12 192/ШШ2025/09336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн ан******* шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 32 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 12 дугаар байрны 213 тоот хаягт оршин суух ******* ******* овогт *******гийн *******ж/РД:*******/-ийн
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.*******ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.*******ж шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Шинжлэх ухаан, технологийн улсын хорооны харьяа Авто гараашид жолоочоор, 1988 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөдөө аж ахуйн яамны харьяа Улсын мал эмнэлэг-Ариун цэврийн төв лабораторид жолоочоор тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед байгууллагаас гарсан тушаал байхгүй шалтгаанаар ажиллаж жил хасагдах байдалд хүрээд байна. Би холбогдох баримтыг бүрдүүлэн шүүхэд өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Иймд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.*******ж нь 1985 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Шинжлэх ухаан, технологийн улсын хорооны харьяа Авто гараашид жолоочоор, 1988 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөдөө аж ахуйн яамны харьяа Улсын мал эмнэлэг-Ариун цэврийн төв лабораторид жолоочоор ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/ХХ 8 тал/-аар нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Хүсэлт гаргагч Ц.*******ж нь 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Шинжлэх ухаан, технологийн улсын хорооны харьяа Авто гараашид жолоочоор, 1988 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөдөө аж ахуйн яамны харьяа Улсын мал эмнэлэг-Ариун цэврийн төв лабораторид жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтууд болох түүний гаргасан хүсэлт, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01/644 дугаартай архивын лавлагаа/ХХ 4 тал/, Шинжлэн ухаан, техникийн улсын хорооны харьяа Авто гараашийн даргын 1987 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаартай “Ээлжийн амралтын хуваарьт батлах тухай” тушаалын хуулбар, 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаартай “Ажилд шинээр томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар/ХХ 5-7 тал/, , нарын гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэврийн хуулбар, гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ 9-13, 18-22 тал/, БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны харьяа Улсын мал эмнэлэг-Ариун цэврийн төв лабораторийн захирлын 1988 оны 01 дүгээр сарын 21-ий өдрийн 01 дугаартай “Ажилд авах, өөр ажилд шилжүүлэх, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, 1989 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалын хуулбар, 1989 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай “Сахилга алдсан зарим хүмүүст арга хэмжээ авах тухай” тушаалын хуулбар/ХХ 14-16, 35 тал/, шүүхийн журмаар бүрдүүлсэн Нийслэлийн архивын газрын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/887 дугаар албан бичиг/ХХ 36-37 тал/, Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1116 дугаартай албан бичиг, хавсралтууд болох БНМАУ-ын Хөдөө аж ахуйн сайдын 1991 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А13 дугаартай “Малын өвчинтэй тэмцэх байнгын экспедицийг татан буулгахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тушаалын хуулбар, Шинжлэн ухаан, техникийн улсын хорооны харьяа Авто гараашийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай тушаалын хуулбар, 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 45 дугаартай тушаалын хуулбар, 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай “Экспедицийн зохион байгуулалт, дотоор журмыг батлах, хүмүүсийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар/38-56 тал/ зэрэг нотлох баримтуудаар *******галттай тогтоогдсон болно.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба Ц.*******жийн хүсэлтээр гэрч , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд Ц.*******жийн гаргасан хүсэлтийг *******гаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* ******* овогт *******гийн *******ж/РД:*******/-ийг 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Шинжлэх ухаан, технологийн улсын хорооны харьяа Авто гараашид жолоочоор, 1988 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөдөө аж ахуйн яамны харьяа Улсын мал эмнэлэг-Ариун цэврийн төв лаборатор/хуучин нэрээр ХААХҮЯ-ны харьяа Малын өвчинтэй тэмцэх байнгын экспедиц/-ид жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***