| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00510/И |
| Дугаар | 313/ШШ2025/00575 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 313/ШШ2025/00575
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн би
Нэхэмжлэгч: ******* ХК /РД: *******/, Улаанбаатар хот, *******,*******,*******,*******, *******
Хариуцагч: ******* /РД: *******/,, ,,,,,,
Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 39 827 620.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
1. Хариуцагч нь нэхэмжлэгч ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 39 807 668.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь 39 807 668.83 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөх захирамжийг сайн дураар үл биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356 988 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 178 494 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 178 494 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН