| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00301/И |
| Дугаар | 150/ШШ2025/00337 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 150/ШШ2025/00337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ...... аймгийн ........ сумын ........ дүгээр баг, ......... тоотод оршин суух хаягтай, ........ овогт .......... (Рд: ........) хүсэлттэй бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр хүсэлт гаргагч ......... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
........ миний бие 1961 онд төрсөн. Би ....... ....., замын ...... дугаар ангийн даргын тушаалаар 1977 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр замчнаар ажилд орсон.
........, замын ....... дугаар ангийн даргын 1977 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 335 дугаар тушаалаар ........ төмөр замд ажилчид шилжүүлэх тухай тушаал гарч шилжсэн. Уг тушаалд миний нэр болох ...... овогтой ............ гэж буруу бичсэнийг .......... мөн болохыг тогтоолгох, мөн ........., замын ........ дугаар ангийн архиваас олдохгүй байгаа учир намайг 1977 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 21-ний хооронд ...... .... болон ...... төмөр замд замчнаар нийт 11 жил ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ......... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа:
........... миний бие 1961 онд төрсөн. Би ........, замын ...... дугаар ангийн даргын тушаалаар 1977 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр замчнаар ажилд орсон. ........, замын ....... дугаар ангийн даргын 1977 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 339 дугаар тушаалаар ....... ...... замд ажилчид шилжүүлэх тухай тушаал гарч шилжсэн.
Уг тушаалд миний нэр болох ....... овогтой ......... гэж буруу бичсэн тушаалыг ......... мөн болохыг тогтоолгох, мөн ажлаас чөлөөлөгдсөн тушаал ......., замын ...... дугаар ангийн архиваас олдохгүй байгаа учир намайг 1977 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 21-ний хооронд ........ болон ........ төмөр замд замчнаар нийт 11 жил ажиллаж байсан бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ....... 1981 оны 03 дугаар сарын 06-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ...... замын ..... дугаар ангиас олгосон гэрчилгээ, фото зургууд, МХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн даргын баярын бичиг, үйлдвэрчний эвлэлийн хорооны гэрчилгээ, ........-ийн замын ..... дугаар ангийн даргын 1977 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 330 тоот “Ажилд шинээр авах тухай” тушаал, ........ замын .......... дугаар ангийн даргын 1977 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 339 тоот “........ төмөр замд ажилчид ажилд шилжүүлэх тухай” тушаал, ..... ...... дугаар ангийн даргын 1979 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 220 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, ....... дугаар ангийн даргын 1983 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 8 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, ........ дугаар ангийн даргын 1984 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/309 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, .......... дугаар ангийн даргын 1985 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн Б/138 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, ........ дугаар ангийн даргын 1986 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн Б/57 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, ......... дугаар ангийн даргын 1987 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн Б235 тоот “Тэтгэмжтэй цалин олгох тухай” тушаал, ......... дугаар ангийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/198 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, гэрч .......... мэдүүлэг ,түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
......... нь шүүхэд бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэн ........... нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор
.........-ийн замын ...... дугаар ангийн даргын 1977 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №339 тоот “........ ...... замд ажилчид ажилд шилжүүлэх тухай” тушаалын нэг дэх хэсгийн 6 дахь заалтад холбогдох баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох,
1977 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1977 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ..........-ийн замын ...... дугаар ангид замчнаар, 1997 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ......... ......... замд замчнаар ажиллаж ажилласан байдлыг тогтоолгох хүсэлтийг тус тус шүүхэд гаргажээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргээс дүгнэхэд:
1. .........-ийн замын ........ дугаар ангийн даргын 1977 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №339 тоот “..........р замд ажилчид ажилд шилжүүлэх тухай” тушаалын нэг дэх хэсгийн 6 дахь заалтад .......... гэж бичигдсэн нь түүний .......... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхний лавлагаанд ...... овогт ............. гэж бичигдсэнтэй нэр зөрүүтэй байна. (х.х-ийн 27 дугаар хуудас),
........ нь 1977 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1977 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ............-ийн замын ....... дугаар ангид замчнаар ажиллаж байгаад 1997 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ............ замд замчнаар шилжин ажиллаж улмаар 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн .......... замын даргын Б/269 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна.
Дээрх үйл баримт нь ...... 1981 олны 03 дугаар сарын 06-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар “.......-ийн замын ....... дугаар ангийн даргын 1977 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн №330 тоот “Ажилд шинээр авах тухай” тушаал, ........ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхний лавлагаа, гэрч ......... Би ....... 1981 онд ирсэн, .......... 1982 онд ирсэн. Аав ээж нь хоёулаа ....... ажилладаг байсан. Би ....... 1988 он хүртэл хамт ажилласан. Бид хоёрын хөдөлмөрийн дэвтэрт .... замын ........ дугаар хэсэгт ажиллаж байсан талаар бичилт байгаа” гэсэн мэдүүлэг, .......... 1979 оны 08-р сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна. ( х.х-ийн 9, 11-12, 20,27 дугаар хуудас),
Иймд .........-ийн замын ......... дугаар ангийн даргын 1977 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №339 тоот “........ замд ажилчид ажилд шилжүүлэх тухай” тушаалын нэг дэх хэсгийн 6 дахь заалтын жинхэнэ эзэмшигчээр ........... тогтоож шийдвэрлэлээ.
2. ......... 1977 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1977 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл .........-ийн замын ..... дугаар ангид замчнаар, 1997 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ......... замд замчнаар ажилласан байдал нь
1981 оны 03 дугаар сарын 06-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ........ дугаар ангиас олгосон гэрчилгээ, фото зургууд, МХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн даргын баярын бичиг, үйлдвэрчний эвлэлийн хорооны гэрчилгээ, ......-ийн замын .... дугаар ангийн даргын 1977 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 330 тоот “Ажилд шинээр авах тухай” тушаал, .........-ийн замын ...... дугаар ангийн даргын 1977 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 339 тоот “......... замд ажилчид ажилд шилжүүлэх тухай” тушаал, ......... дугаар ангийн даргын 1979 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 220 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, ........дугаар ангийн даргын 1983 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 8 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, ........... дугаар ангийн даргын 1984 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/309 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, ............ дугаар ангийн даргын 1985 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн Б/138 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, ............. дугаар ангийн даргын 1986 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн Б/57 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, .............. дугаар ангийн даргын 1987 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн Б235 тоот “Тэтгэмжтэй цалин олгох тухай” тушаал, ........... дугаар ангийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/198 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, гэрч .......... мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. (х.х-ийн 9-27-р хуудас),
Иймд .......... 1977 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1977 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл .........-ийн замын ........ дугаар ангид замчнаар, 1997 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл .............р замд замчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар .......... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар .......... дугаар ангийн даргын 1977 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 339 тоот “.......... . замд ажилчид ажилд шилжүүлэх тухай” тушаалын нэг дэх хэсгийн 6 дахь заалтад холбогдох баримт бичгийн жинхэнэ эзэмшигч .............. мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар .......... овогт ............. 1977 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1977 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл .........-ийн замын ........ дугаар ангид замчнаар, 1997 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ............ замд замчнаар ажиллаж байсныг тус тус тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ........... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш Г.Одончимэг 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА