| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00312/И |
| Дугаар | 150/ШШ2025/00340 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 150/ШШ2025/00340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ......... хот, ....... дүүрэг, ......... дугаар хороо, ............., ......, .... давхар “...........” ХХК-ний (Рд:..........) нэхэмжлэлтэй
Хариуцагч: ...... аймгийн ....... сумын ..... дүгээр баг, ........ тоотод оршин суух, ....... овогт ............ (Рд:..........) холбогдох зээл 712,911.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....... (цахимаар), хариуцагч ........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “.........” ХХК-нь .......... холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 712,911.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч ........... нь .......... ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2024-11-04-ны өдөр 2222904 тоот ........ кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ......... аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
2222904 тоот ........ кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 500,000 төгрөг, үндсэн хүүнд 189,396.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,041.80 төгрөг, шимтгэлд 5,500.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 712,911.67 төгрөгийг хариуцагч .......... гаргуулах гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манайхаас зээл олгохдоо кредит зээлийг олгохоосоо өмнө гэрээндээ ...хэрэглэгч буюу хариуцагч хувийн мэдээллээ алдсан тохиолдолд хариуцлагыг өөрөө хүлээнэ... гэж заасан байдаг. Гэхдээ манайхаас зээл олгохын тулд E-Мongolia-гаар нэвтрэх, нэвтрэхийн тулд бүртгэлтэй дугаар дээр нь 4-н оронтой тоо очдог. Хамгийн сүүлд гүйлгээ шилжүүлэхээс өмнө ........ гээд хэрэглэгч өөрөө аппликейшн дээр 4 оронтой тоо үүсгэсэн байдаг. Гурван шат дараагаар зээл олгогддог. Хариуцагч өөрөө хувийн мэдээллээ алдсан байна. Тэгэхээр манай талаас хэрэглэгчээс өөр бусад хүнийг хариуцлага хүлээнэ гэж үзэхгүй байна. Хариуцагч ........... нь ........... ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. Манайхаас 08 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл нь хаяглагдаад ......... кредит зээл буюу үндсэн зээлд 500,000 төгрөг, үндсэн хүүнд 189,396.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 18,041.80 төгрөг, шимтгэлд 5,500 төгрөг, нийт 712,911.67 төгрөгийг хариуцагч ...... гаргуулах нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш төлбөр төлөгдөөгүй явж байна. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манайхаас энэ зээлийг хариуцагч .......... авсан.
Энэ хүн зээл аваагүй, эвлэрлийн журмаар шийдвэрлэхгүй гэж байна. Манай талаас сайн ойлгохгүй байгаад байна. Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн хариу ирүүлээгүй. Холбогдох хүн нь олдсон юм уу, үгүй юм уу. Саяны хариуцагчийн хэлсэн 94-тэй дугаар ....... дээр бүртгэлтэй дугаар байдаг. Хамгийн гол нь E-mongolia-гаар нэвтэрч байгаа. E-mongolia чинь өөрөө улсын цахим систем байдаг. Заавал бүртгэлтэй дугаараар нь код очдог учраас тэр дугаарыг өөрөө ашигладаг юм уу, үгүй юм уу. Тэр дугаар нь яагаад E-mongolia дээр бүртгэлтэй байж байгаад зээл гарсан юм. Хариуцагч одоо хүлээн зөвшөөрөхгүй гэж байгааг ойлгохгүй байна гэв.
Хариуцагч .......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зөвхөн миний регистрийн дугаарыг ашиглаад тэр хүн өөрийнхөө дугаар дээр зээл авсан юм байна. Энэ зээлийг төлөхгүй гэдэг талаар тайлбараа шүүхэд өгсөн. Би цагдаад өргөдөл өгсөн. Цагдаагаас эзнийг нь тогтоосон гэж надад хэлсэн. Хэрэг одоо шалгагдаж байгаа. Би ......... гэсэн утасны дугаартай. Зээл ......... гэсэн дугаараар гарсан байсан. Зөвхөн миний регистрийг ашиглаад зээл авсан байсан.
......... энэ дугаар над дээр шилжинэ гэж байхгүй. Манайд ........ ажиллаж байхдаа жилийн өмнө энэ дугаарыг хэсэг барьж ашиглаж байсан. Сүүлдээ холбогдохоо больсон гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Кредит үйлчилгээний худалдан авалтын түүх, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ......... кредит үйлчилгээний №1222904 тоот зээлийн гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ......... ....... банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, .......... ......... аймгийн Цагдаагийн газрын ........ сумын сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл зэрэг бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон Үүнд:
2024-11-04-ны өдөр 2222904 тоот ........ кредит үйлчилгээний гэрээг ......... байгуулж 500,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн. ......... зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2222904 тоот ....... кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 500,000 төгрөг, үндсэн хүүнд 189,396.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,041.80 төгрөг, шимтгэлд 5,500.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 712,911.67 төгрөгийг хариуцагч ............ гаргуулах гэжээ.
Хариуцагч ........... нь “.........” ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй, зээл аваагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар 2024-11-04-ны өдөр “..........” ХХК 2222904 тоот ........... кредит үйлчилгээний гэрээг .......... байгуулж 500,000.0 төгрөгийн зээлдүүлсэн гэх үйл баримт нотлогдоогүй гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн 43.2.4-д цахим хэлбэрээр хэлцэл хийх бол талууд хүсэл зоригоо илэрхийлсэн цахим баримт бичиг үйлдэж Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурснаар хэлцэл хийсэн гэж үзэхээр хуульд заажээ.
Нэхэмжлэгч талаас ирүүлсэн ...... кридет үйлчилгээний гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд болох .......... цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зураагүй байна. (х.х-ийн 12-рт)
Иймд “..........” ХХК 2222904 тоот .......... кредит үйлчилгээний гэрээг ......... байгуулсан гэх үндэслэлгүй байна. Иймд ........... холбогдох 712,911.67 төгрөг гаргуулах тухай “..........” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “...........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн 43.2.4-д заасан үндэслэлгүй тул ........... холбогдох 712,911.67 төгрөг гаргуулах тухай “..........” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА