| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 313/2025/00331/И |
| Дугаар | 313/ШШ2025/00583 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 313/ШШ2025/00583
Зохигчдын эвлэрлийг баталж,
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* /РД:*******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум,*******,*******
Хариуцагч: ******* /РД:*******/, Өмнөговь аймаг, *******,*******,*******
8 180 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106 дугаар зүйлийн 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар 8 180 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 480 000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, зохигчид 7 700 000 төгрөг дээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь 7 700 000 төгрөгийг нэхэмжлэгч төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 145 830 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 69 075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.
4. Энэ тогтоолд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ