| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00260/И |
| Дугаар | 150/шш2025/00269 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 150/шш2025/00269
| 2025 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 150/ШШ2025/00269 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: * аймаг * сумын *-р баг * тоотрд оршин суух хаягтай, * овгийн */РД:*/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, гэрч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1988 оны 07 сарын 15-ны өдөр * сумын цэцэрлэгт ажилд орсон. 1997 оны 11 сар хүртэл ажиллаж байсан ба миний ажилласан байдал, холбогдох бичиг баримт байхгүй тул ажилласан жилийг тогтоож өгнө үү. 1997 онд ажиллаж байсан талаар ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж эрх бүхий албан тушаалтан хэлсний дагуу тогтоолгох шаардлагатай байгаа. Миний ажилтай холбоотой тушаал дээр намайг дууддаг нэрээр буюу “*” гэж тушаал гарсан...” гэжээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч * Сэлэнгэ аймгийн Сант сумын *т 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл цэцэрлэгийн цагаан хэрэглэлийн угаагч, туслах багш, хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болох нь түүний тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч * нь Сэлэнгэ аймгийн Сант сумын *т 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл цэцэрлэгийн цагаан хэрэглэлийн угаагч, туслах багш, хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан болох нь:
Шүүх хуралдаанд:
Гэрч *ийн: “... * нь цэцэрлэгт цагаан хэрэглэлийн угаагч, туслах багш, багшаар 1997 оны хүртэл тус тус ажилласан. Би 1988-2022 он хүртэл 34 жил тасралтгүй энэ цэцэрлэгтээ туслах багш, манаач, харуулаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан...” гэх мэдүүлэг,
* сумын цэцэрлэгийн 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай “Ажилчин ажилд авах тухай” тушаал /хх-ийн 9-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Сант сумын *-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1997 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ээлжийн амралт олгох тухай” тушаал /хх-ийн 10-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Сант сумын *-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаартай “Багш нарт бүлэг хариуцуулах тухай” тушаал /хх-ийн 11-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Сант сумын *р цэцэрлэгийн эрхлэгчийн 09 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал /хх-ийн 12-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Архивын тодорхойлолт /хх-ийн 13-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Сант сумын *-р цэцэрлэгийн 1996 оны 01 дүгээр сараас 1996 оны 06 дугаар сар хүртэл цалингийн тооцоо /хх-ийн 16-21-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Сант сумын 1*-р цэцэрлэгийн 1994 оны 04 дүгээр сар, 05 дугаар сар, 06 дугаар сар, 08 дугаар сар, 09 дүгээр сар, 12 дугаар сар, 10 дугаар сар, цалингийн тооцоо /хх-ийн 22-28, 67 -р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Сант сумын *-р цэцэрлэгийн цалин олгож байсан баримтууд /хх-ийн 29-39-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Сант сумын *-р цэцэрлэгийн 1996 оны 04 дүгээр сарын цалингийн тооцоо /хх-ийн 19-р хуудас/,
*ийн 1992 онд 08 дугаар сарын 26-ны өдөр жирэсний амралт авсан тухай 555673 эмнэлгийн хуудас, албан байгууллагын тодорхойлолт /хх-ийн 42-43-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Сант сумын 13-р цэцэрлэгийн 1994 оны цалингийн тодотгол /хх-ийн 49-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Сант сумын 13-р цэцэрлэгийн 1993 оны 03 дугаар сар, 09 дүгээр сар, 10 дугаар сар, 04 дүгээр сар, 12 дугаар сарын цалингийн тооцоо /хх-ийн 52-55, 58, 64-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Сант сумын 13-р цэцэрлэгийн 1993 оны 05 дугаар сарын эхчүүдийн тэтгэмжийн тооцоо /хх-ийн 61-р хуудас/,
*ийн ажиллаж байсан үеийн фото зураг /хх-ийн 81-87-р хуудас/ хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хүсэлт гаргагч *ийн Сэлэнгэ аймгийн Сант сумын *р цэцэрлэгт 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 1997 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хүртэл ажиллаж байсан тушаал шийдвэр байгаа боловч ажиллаж байх хугацаандаа цэцэрлэгийн цагаан хэрэглэлийн угаагч, туслах багш, хүмүүжүүлэгч багшаар хэдээс хэдэн он хүртэл ажиллаж байсан тушаал байхгүй буюу гаргаж өгөх боломжгүй байгаа ч хүсэлт гаргагчийн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, бусад гэрчийн мэдүүлэг, ажиллаж байх үеийн тушаал, цалингийн тооцоо шийдвэр зэргийг үндэслэхэд ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ийн ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ийг Сэлэнгэ аймгийн Сант сумын *т 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл цэцэрлэгийн цагаан хэрэглэлийн угаагч, туслах багш, хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар * Сэлэнгэ аймгийн Сант сумын *т 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл цэцэрлэгийн цагаан хэрэглэлийн угаагч, туслах багш, хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН