| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00261/И |
| Дугаар | 150/шш2025/00268 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 150/шш2025/00268
| 2025 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 150/ШШ2025/00268 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: * аймаг * сумын *р баг * тоотрд оршин суух хаягтай, *н овгийн */РД:*/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, гэрч *, * шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Сэлэнгэ аймгийн *д 1987 оны 08 сарын 20-нд ажилд ороод 1988 онд хугацаат цэргийн албанд татагдсан. 1990 онд халагдаад 1992-1996 Сэлэнгэ аймгийн * компанид ажилласан. 1992 оны 03 сарын 01-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүртэл ажилласан. * гэх компани татан буугдаад 1997 оноос Төв аймгийн Заамар сум руу шилжсэн. Тухайн үеийн холбогдох бичиг баримт олдохгүй, архивт байхгүй тул шүүхэд нэхэмжлэл хүсэлтийг гаргасан...” гэжээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч * Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “*” ХК-д 1992 оны 03 сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл трактор комбайнчнаар ажиллаж байсан болох нь түүний тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч * нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “*” ХК-д 1992 оны 03 сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл трактор комбайнчнаар ажиллаж байсан болох нь:
Шүүх хуралдаанд:
Гэрч *: “... Би *тай хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “*” ХК-д 1992 оны 03 сараас 1996 оны намар хүртэл хамт ажиллаж байсан. * нь трактор комбайнчнаар ажиллаж байсан. Би тухайн компанид трактор комбайнчнаар 1991 оноос хойш 2001 он хүртэл ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч *: “...1992 оны 03 сараас 1996 оны намар 10 сард тариа хурааж дуусаад хойтон жилээс нь ажилгүй болсон. Тухайн үед трактор камбайнчнаар ажиллаж байсан. Би тухайн компанид трактор комбайнчнаар 1991 оноос 1996 он хүртэл ажиллаж байгаад тухайн компани дампуураад ажилгүй болсон...” гэх мэдүүлэг,
Хүсэлт гаргагчийн 438042 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар тэдгээрийн бичилт /хх-ийн 5-6-р хуудас/,
Хүсэлт гаргагчийн 130632 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 7-9-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн *н даргын 1987 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 193 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 11-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн *н даргын 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаартай “Ажилд томилж тэтгэмж олгох тухай” тушаал /хх-ийн 12-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн *н даргын 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 185 дугаартай “Ажилд авах тухай” тушаал /хх-ийн 13-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн *н даргын 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба томилох тухай” тушаал /хх-ийн 14-р хуудас/,
БНМАУ-н Сэлэнгэ аймгийн Ардын хувьсгалын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлах комиссын 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Орхонтуул сангийн аж ахуйг хувьчлах тухай” тогтоол /хх-ийн 15-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын “Даатгуулагчийн шимтгэл төлж байсан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэлийн архивын лавлагаа /хх-ийн 20-р хуудас/,
Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн * дугаартай тодорхойлолт,
Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн * дугаартай лавлагаа /хх-ийн 22-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт /хх-ийн 23-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Архивын тодорхойлолт /хх-ийн 24-р хуудас/, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хүсэлт гаргагч *ийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “*” ХК-д 1992 оны 03 сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл трактор комбайнчнаар ажилд орсон тушаалын хуулбар хэрэгт авагдсан бөгөөд 1992 онд ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй буюу гаргаж өгөх боломжгүй байгаа ч хүсэлт гаргагчийн 438042 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар тэдгээрийн бичилт, 130632 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, бусад гэрчийн мэдүүлэг, ажиллаж байх үеийн тушаал шийдвэр зэргийг үндэслэхэд ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ын ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “*” ХК-д 1992 оны 03 сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл трактор комбайнчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар * Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “*” ХК-д 1992 оны 03 сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл трактор комбайнчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН