Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 150/шш2025/00276

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 150/ШШ2025/00276

Сэлэнгэ аймаг

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

     Хүсэлт гаргагч: *аймгийн * сум, * тоотод оршин суух хаягтай, * овогт * /РД:*/-ын хүсэлттэй,

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

     Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, гэрч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* миний бие 1994 онд төрсөн. *тай 2017 оноос хамт амьдарч 2 хүүхдийн аав ээж болсон. Бид Гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Хань маань 2025 оны 6 сарын 28ний өдөр нас барсан. Би одоо 3-8 насны 2 хүүхдийн хамт амьдарч байна. Хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл бид гэрлэлтээ батлуулаагүйн улмаас шүүхэд хандаж байна. Хүүхдүүд бүгд аав * овоглодог. Иймд * бид хоёрыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би  *тай 2016 онд анх танилцаад гэр бүл болж, дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Гэрлэлтээ батлуулаагүй, хуримаа хийхдээ гэрлэсний бүртгэлд бүртгүүлнэ гээд амжаагүй. Хань * нь 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нас барсан. Хүү маань 3 настай, охин маань 8 настай, нөхөр маань 2017 оноос 20025 он хүртэл уул уурхайн салбарт ажилладаг байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасраагүй хэвийн төлөгдөж байсан. Одоо хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж хөөцөлдсөн чинь гэрлэлтийн гэрчилгээ байхгүй гэсэн гэсэн үндэслэлээр бичиг баримт хүлээж авах боломжгүй байгаа тул шүүхэд хамтран амьдарч байснаа тогтоолгохоор хүсэлт гаргасан...” гэв.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч * нь *тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

Хүсэлт гаргагч * нь *тай 2016 оноос эхлэн хамтран амьдарч 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр буюу *г нас барах хүртэл хамтын амьдралтай байсан болох нь:

 

Шүүх хуралдаанд гэрч *ийн өгсөн: “...2016 оноос 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан. Манайх 2018 онд Монгол зан заншлаар бэр гуйн авч байсан. Манай хүүгийн эхнэр болоод хоёр хүүхэдтэй болж амьдарч байсан нь үнэн...” гэх мэдүүлэг,

 

Хүсэлт гаргагч *, * нарын гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 8-р хуудас/,

  *ы нас барсны гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 7-р хуудас/,

2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү * төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 9-р хуудас/,

2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү А* төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 10-р хуудас/, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

* нь нөхөр *тай 2016 оноос эхлэн хамт амьдарсан бөгөөд хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл гэрлэлтээ бүртгүүлээгүй, албан ёсны гэр бүл болоогүй байсан бөгөөд 2016 оноос хойш *г нас барах хүртэл буюу 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар * нь *тай 2016 оноос 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл /*г нас барах хүртэл/ хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар * *овогт *тай 2016 оноос 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр буюу *г нас барах хүртэл нь хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ДЭЛГЭРСАЙХАН