Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 150/шш2025/00270

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 150/ШШ2025/00270

Сэлэнгэ аймаг

 

 

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *аймаг * сум *-р баг * тоот оршин суух* овогт * (РД:*) хүсэлттэй улсад ажилласан жил тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Би * онд Архангай аймагт төрсөн. Миний бие нь Сэлэнгэ аймаг Орхонтуул суманд 1987 оны 08-р сарын 01-нд Шаамар сумын тракторчины курст сураад *-д томилогдож ирсэн. *-д 1987-08-01 төгсөөд 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар тракторчиноор ажилд орсон. Уг САА-д ажиллаж байхдаа дундаа үр тарианы трактор барьж байсан. Миний бие өөрөө сая 2025 онд хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах гээд очтол тухайн үед гаргасан тушаал маань селасрь гэж гарсныг сая мэдсэн. Тэгээд дундын тушаал автал бүр ноос преслэгч гэж бас тушаал гарч ирсэн. Ажлаас чөлөөлсөн тушаал үгт байхгүй. Цэргийн албанд татагдаж эргэ ирээд төмөр замд ажилд орсон. Миний бие энэ тушаалыг ингэж өөр үгээр гаргаж тэтгэвэрт ороход нөлөөлдгийн мэдсэнгүй. Амьдрал дээр САА-д трактор барьж байгаад цэргийн албанд мордсон. Надад өөрт хөдөлмөрийн дэвтэр болон холбогдох тушаалууд байгаа. Иймд намайг Сэлэнгэ аймгийн *-д ажиллаж байсан хугацаа маань тракторчиноор 1 жил 1 сарыг сэргээн тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Хүсэлт гаргагч * нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие иргэн * нь 2025.07.28-ны өдөр ажилласан жил тогтоолгох хүсэлт шүүхэд гаргасан. Нийгмийн даатгалд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл өгсөн боловч 2025.09.01-нд миний тэтгэвэр тогтоогдсон. Одоо миний тэтгэвэр Хаан банкны дансаар орсон. Иймд ажилласан жил тогтоолгох өргөдлөө буцааж байна...” гэжээ. /хавтаст хэргийн 31-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч * нь улсад ажилласан жил тогтоолгох, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хүсэлт гаргагч * нь шүүхэд “...Миний бие иргэн * нь 2025.07.28-ны өдөр ажилласан жил тогтоолгох хүсэлт шүүхэд гаргасан. Нийгмийн даатгалд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл өгсөн боловч 2025.09.01-нд миний тэтгэвэр тогтоогдсон. Одоо миний тэтгэвэр Хаан банкны дансаар орсон. Иймд ажилласан жил тогтоолгох өргөдлөө буцааж байна...” гэсэн хүсэлтийг гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5 дахь хэсэгт зааснаар “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана...” гэж хуульчилжээ.

Иймд *гийн улсад ажилласан жил тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хуурамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *гийн улсад ажилласан жил тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хуурамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          

 

 

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН