Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 150/шш2025/00272

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 150/ШШ2025/00272

Сэлэнгэ аймаг

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо бага тойруу 7/1 тоот хаягт байрлах “*” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,169,196.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...ГХариуцагч * нь 2024 оны 06-р сарын 12-ны өдөр *ны *тооцооны төвөөс MN* тоот цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж 6,500,000.00 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1.5%, жилийн 18% хүүтэй цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.2.1, 3.2, 4.1.5, 6.2 дахь заалтуудыг зөрчиж, зээлийн гэрээний хавсралт 1-т заасан "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийг удаа дараа зөрчиж, нэхэмжилсэн өдрийн байдлаар 114 хоногийн зээл хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний 6.2.1 дэх заалтын дагуу гэрээг цуцалж, Монгол улсын хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр хариуцагч *-д үндсэн зээлийн төлбөр болох 4,818,693.57 төгрөг, зээлийн хүү 290,454.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,392.65 төгрөг, хуримтлагдсан хүү 54,655.86 төгрөг нийт 5,169,196.41 / Таван сая нэг зуун жаран есөн мянга нэг зуун ерэн зургаа зууны дөчин нэгэн/ төгрөгийг гаргуулж *ийг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч * нь 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие хариуцагч * * ХК-ны нэхэмжилсэн 5,169,196.41 төгрөгийг 2025 оны 08 сарын 30-ны өдрөөс эхлэн сард 1,033,839.4 төгрөгөөр 5 сарын хугацаанд төлж барагдуулна...” гэжээ.   /хавтаст хэргийн 25-р хуудас/

 

“*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*" ХК-н зүгээс хариуцагч *аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар 5,169,19.41 төгрөг нэхэмжилсэн болно. Хариуцагчийн хариу тайлбартай танилцаад хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 26-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХК нь хариуцагч *ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,169,196.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5,169,196.41 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие хариуцагч * * ХК-ны нэхэмжилсэн 5,169,196.41 төгрөгийг 2025 оны 08 сарын 30-ны өдрөөс эхлэн сард 1,033,839.4 төгрөгөөр 5 сарын хугацаанд төлж барагдуулна...” гэсэн хүсэлтийг гаргасан.

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...*" ХК-н зүгээс хариуцагч *аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар 5,169,19.41 төгрөг нэхэмжилсэн болно. Хариуцагчийн хариу тайлбартай танилцаад хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбараа ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,

 

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,169,196.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 48,828.5 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 48,828.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *ад холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 5,169,196.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 48,828.5 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 48,828.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН