Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 150/шш2025/00292

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 150/ШШ2025/00292

Сэлэнгэ аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо * давхар 1301А тоот хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сум *-р баг * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,755,507.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч * нь манай компанитай 2024 оны 1 сарын 2-ны өдөр 1100004088 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

2024 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 7800539946 зээлийн дансны дугаартай, 1,191,000.00 /нэг сая нэг зуун ерэн нэгэн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5048067260 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 8 сарын 19-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2024 оны 2 дугаар сарын 8-ны зээлийн үлдэгдэл нь

- Үндсэн зээл: 952,795.78 /есөн зуун тавин хоёр мянга долоон зуун ерэн таван төгрөг далан найман мөнгө /

- Шимтгэл: 18,795.07 /арван найман мянга долоон зуун ерэн таван төгрөг долоон мөнгө /

- Үндсэн хүү: 654,061 66 /зургаан зуун тавин дөрвөн мянга жаран нэгэн төгрөг жаран зургаан мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 122,354.64 /нэг зуун хорин хоёр мянга гурван зуун тавин дөрвөн төгрөг жаран дөрвөн мөнгө /

- Нийт: 1,748,007.15 /нэг сая долоон зуун дөчин найман мянга долоон төгрөг арван таван мөнгө/ Иймд зээлдэгч *-с үндсэн зээлийн төлбөрт 952,795.78 /есөн зуун тавин хоёр мянга долоон зуун ерөн таван төгрөг далан найман мөнгө / төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 654,061.66 /зургаан зуун тавин дөрвөн мянга жаран нэгэн төгрөг жаран зургаан мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,354.64 /нэг зуун хорин хоёр мянга гурван зуун тавин дөрвөн төгрөг жаран дөрвөн мөнгө / төгрөг, шимтгэл 18,795.07 /арван найман мянга долоон зуун ерөн таван төгрөг долоон мөнгө / төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 1,755,507.15 /нэг сая долоон зуун тавин таван мянга таван зуун долоон төгрөг арван таван мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *  шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь “*” ХХК-аас нэхэмжилсэн 1,755,507.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...* нэхэмжлэлтэй хариуцагч * / * /-д холбогдуулан 1,755,507.10 /нэг сая долоон зуун тавин таван мянга таван зуун долоон төгрөг арван менге/ тегре гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэл нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөг * миний бие маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авч хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 29-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,755,507.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *  шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь “*” ХХК-аас нэхэмжилсэн 1,755,507.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг,

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...* нэхэмжлэлтэй хариуцагч * / * /-д холбогдуулан 1,755,507.10 /нэг сая долоон зуун тавин таван мянга таван зуун долоон төгрөг арван менге/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч М. Даваахүү нь нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэл нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөг * миний бие маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авч хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү....” гэжээ.

 

Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,755,507.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 21,519 төгрөгийг хариуцагч *гээс, улсын орлогоос 21,519 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,755,507.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 21,519 төгрөгийг хариуцагч *гээс, улсын орлогоос 21,519  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН