| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 2313000020113 |
| Дугаар | 2024/ДШМ/55 |
| Огноо | 2024-11-21 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Я.Дина |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2024/ДШМ/55
Е.М- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Е.М-, Ө.Б-, Б.Э-, Ш.Т-, А.М- нарт холбогдох эрүүгийн 2313000020113 дугаартай, 8 хавтастай хэргийг шүүгдэгч Ө.Б-, түүний өмгөөлөгч Т.Т-, С.Нургайып, шүүгдэгч Б.Э-ы өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүгдэгч Ш.Т- нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэж 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Ө.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Т-, С.Нургайып, шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм /цахим сүлжээгээр/, шүүгдэгч Ш.Т-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, шүүгдэгч Е.М-, түүний өмгөөлөгч С.Алтай, иргэний хариуцагчийн төлөөлөгч А.Ба, хохирогч К.Т-, хохирогчийн өмгөөлөгч Х.Тилеугавал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу, орчуулагч Т.Хуаныш нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр, **** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **хүнтэй, эхнэр 4 хүүхдийн хамт ****** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт Е.М-, /РД:**********/,
2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ***** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, эхнэр 3 хүүхдийн хамт ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Ө.Б-, /РД:**********/,
3. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ***** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, эхнэр 2 хүүхдийн хамт ************* багт оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, Х овогт Б.Э-, /РД: ************/,
4. Монгол Улсын иргэн, яс үндэс **********, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр *********** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, эхнэр 4 хүүхдийн хамт ************ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Ш.Т-, /РД:*************/,
5. Монгол Улсын иргэн, яс үндэс *******, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********** төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг, *************** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт А.М-, /РД:*************/,
6. Холбогдсон хэргийн талаар:
6.1. Шүүгдэгч Ж.Та-, Е.М- нар нь бүлэглэн, машин механизм буюу цагаан өнгийн улсын дугааргүй, “Dаyun super” загварын тээврийн хэрэгслийг ашиглан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар нуур” гэх газраас 2023 оны 2 дугаар сарын эхээр хохирогч Б.Б-, Е.М- нарын 2 тооны тэмээ буюу олон тооны малыг хулгайлж, 3,600,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,
6.2. Шүүгдэгч Е.М-, Ж.Та-, Ө.Б- нар нь бүлэглэж Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Хөх-Адар” гэх нэртэй газраас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө хохирогч К.Т-ын 4 буюу олон тооны үхрийг хулгайлж, улмаар С.С-гийн эзэмшлийн **** БӨҮ улсын дугаартай, портер загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж 2,600,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,
6.3. Шүүгдэгч Б.Э-, Ө.Б-, Ш.Т- нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өмнө гол” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Е.Се, С.Ма-, Х.Х-, Н.Ж- нарын 22 тооны буюу олон тооны адууг машин механизм ашиглаж хулгайлж, нийт 25.400.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,
6.4. Шүүгдэгч Ш.Т- нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.А-тэй “...чамаас болж манай найзууд манайд ирэхгүй байна...” гэх шалтгаанаар маргалдах явцад, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд тархины доргилттой, зүүн дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, битүү хавдартай, хамрын нуруунд хавдартай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
6.5. Шүүгдэгч А.М- нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ш.Т-ы гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хүргэн ах Ш.Т-тай “...миний эгч А.А-ийг зодлоо...” гэх шалтгаанаар маргалдах явцад түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархины доргилттой, баруун дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, хамрын таславч мурийлттай, хамрын нуруунд хавдартай, духны зүүн талд хөх ягаан туяатай цус хуралттай, духны зүүн талд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
7. Прокурорын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 121/а дугаар яллах дүгнэлтээр
7.1. Е.М-, Ж.Та-, Ө.Б-, Б.Э- нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар,
7.2. Ш.Т-ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
7.3. А.М-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
8. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолоор:
8.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас шүүгдэгч С овогт Е.М-, Т овогт Ж.Та-, Ш овогт Ө.Б- нарын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө, 2023 оны 2 дугаар сарын эхээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 2 удаагийн үйлдэлд нь тус тусдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж,
8.2. Шүүгдэгч овогт Б.Э, Ш овогт Ө.Б-, Т овогт Ж.Та-, С овогт Е.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Х овогт Ш.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Х овогт А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
8.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Т овогт Ж.Та-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
8.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 2 /хоёр/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Е.М-ыг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ө.Б-ыг 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар,
- Шүүгдэгч Ш.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,
- Шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
8.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
8.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
8.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч Ш.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрх хязгаарлах ялыг 1 /нэг/ сарын хугацаагаар тооцож хорих ялаар сольж,
8.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар тогтоож,
8.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 2 /хоёр/ жил, 3 /гурван/ сарын хорих ялыг, шүүгдэгч Ш.Т-д оногдуулсан 2 /хоёр/ жил, 3 /гурван/ сарын хорих ялыг, шүүгдэгч Е.М-д оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан 3 /гурван/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
8.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.М-ын цагдан хоригдсон 94 /ерөн дөрөв/ хоног, шүүгдэгч Ө.Б-, Ш.Т- нарын цагдан хоригдсон 20 /хорь/ хоног, шүүгдэгч Б.Э-ы цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг тус тус тэдний эдлэх хорих ялд нь оруулан тооцож,
8.11. Шүүгдэгч А.М- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч Б.Э-, Ш.Т-, Ө.Б-, А.М- нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
8.12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Е.М-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 224.000 /хоёр зуун хорин дөрвөн мянган/ төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт олгож,
8.13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.М- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч /талийгаач Ж.Та-/-ын хууль ёсны төлөөлөгч А.Б-аас 1.067.000 төгрөг, шүүгдэгч Ө.Б-оос 1.067.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч К.Т-ад, шүүгдэгч Ө.Б-оос 1.156.400 төгрөгийг гаргуулж хохирогч Е.Сед, 55.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Х-д, 64.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ж- нарт тус тус олгож, шүүгдэгч /талийгаач Ж.Та-/-ын хууль ёсны төлөөлөгч А.Ба, шүүгдэгч Е.М- нар нь хохирогч Е.М-, Б.Б- нарт төлөх төлбөргүй болохыг, шүүгдэгч Б.Э-, Е.М-, Ш.Т- нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
9. Шүүгдэгч Ө.Б-ын давж заалдах гомдолд:
9.1. Ө.Б- миний бие ******* багт, эхнэр ** хүүхдийн хамт амьдардаг. Би тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлэн цагдан хоригдож байгаа ба шүүхийн дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
9.2. Прокурорын зүгээс Ө.Б- намайг М-, Та- нартай бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанхус сумын Хөх адар хэмээх газраас хохирогч К.Т-ын 4 тооны үхрийг хулгайлсан гэх үйлдэлд яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл би уг 4 тооны үхрийг хулгайлж биш, М- гэгчээс худалдаж авсан. Тухайн өдөр миний урьдын танил Ж.Та- нь Улаанхус суманд М- гэх хүнд худалдах 4 үхэр байна, та худалдаж авах уу гэхээр нь үнэ тохирвол авъя гэж хэлсэн ба тухайн өдөр үдээс хойш аймгийн төвөөс С- гэх хүнийг хөлсөлж аваад явж байгаад замдаа төөрч олохгүй байсан тул Та-аар газарчлуулаад үхэр зарна гэсэн хүнтэй уулзаж, том жижиг 4 үхрийг нийт 2,150,000 төгрөгөөр тохироод 1,050,000 төгрөгийг газар дээр нь бэлнээр тоолж өгөөд, үлдсэн мөнгийг гарал үүслийн гэрчилгээг өгсний дараа өгөхөөр болж, аймгийн төвд авчраад, маргааш өдөр нь зах дээр зарж борлуулсан. Гэтэл М-ын зүгээс гарал үүслийн гэрчилгээг авчирч өгнө гэж хэлсэн худал амлалт болсон. Үхрийн эзэн гэх М-д мөнгө тоолж өгөхөд таксины жолооч С- харж байсан ба энэ талаар С- нь шүүхэд болон мөрдөгчид гэрчээр мэдүүлэхдээ үнэн зөв мэдүүлсэн байдаг.
9.3. Гэвч миний худалдаж авсан 4 тооны үхэр бүгд хулгайн үхэр болж таарсан. Хэд хоногийн дараа М- нь үлдсэн мөнгөө авахаар ирэхэд нь би “...гарал үүслийн гэрчилгээг авчирч өгөөд үлдсэн мөнгөө ав” гэж хэлсэн ба тэр өдөр миний зах дээр зарах гэж байсан морийг аваад явсныг араас нь хөөж очоод авчихсан юм. Энэ талаар малын ченжүүд болох А, С, Са гэх хүмүүс сайн мэдэж байсан тул энэ хүмүүсээс мэдүүлэг авч тодруулахаар удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч мөрдөгч, прокурорын зүгээс хүлээж аваагүй ба харин шүүхэд хүсэлт гаргаж урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхэд шүүх мөн хүлээж аваагүй юм. Эцэст нь хэлэхэд би 4 тооны үхрийг хулгайлж биш худалдаж авсан, хулгайн үхэр гэдгийг огт мэдээгүй байхад намайг хэрэгтэн болгож ял шийтгэсэн явдалд гомдолтой байна.
9.4. Мөн прокурорын зүгээс намайг 2022 оны 12 дугаар сард Э-, Т- нартай бүлэглэн бусдын 22 тооны адууг хулгайлсан гэж буруутган, ял шийтгэсэн юм. Тэгвэл би тухайн өдөр Э-аас 4 тооны адуу худалдаж авахаар болж, мөнгийг нь зарж борлуулсны дараа өгөхөөр болж тохироод тууж ирсэн адуунаас нь 4 адууг авчирч, нэгийг нь худалдсан ба үлдсэн 3 адууг худалдахаас өмнө цагдаа нар ирж аваад явсан. Тэр үед Э-ы надад худалдсан адуунууд хулгайн адуу гэдгийг мэдсэн. Адууг анх тууж ирэхэд болон хашаанд оруулахад, мөн надад 4 адууг барьж өгөхөд Э- уг адуунууд хулгайн адуу гэдгийг огт хэлээгүй. Би ч гэсэн огт тэгж бодсонгүй. Ингээд би хулгайчуудын авч ирсэн адуунаас 4 адуу худалдаж авсныхаа төлөө хэрэгтэн болж, ял шийтгүүлсэнд харамсаж байна.
9.5. Шүүхээс энэхүү 2 үйлдлийг мөрдөгчийн зүгээс шалгахдаа хэт нэг талыг баримтлан шалгасан, хэрэгт хяналт тавьж байгаа прокурорууд шударгаар хяналт тавиагүй, зөвхөн яллах талыг баримтлан хяналт тавьсан, шүүхээр хэлэлцэн шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнээгүй нэг талыг баримтлан шийдвэрлэсэн нь надад ял шийтгэл оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна.
9.6. Иймд дээрх шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ө.Б- надад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.
10. Шүүгдэгч Б.Э-ы өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн давж заалдах гомдлын агуулга:
10.1. Эрүүгийн хэргийн шүүгдэгч Б.Э-ы өмгөөлөгч Ж.Дорждэрэм миний бие Баян-Өлгийн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/226 тоот шийтгэх тогтоолын 2 дахь хэсэг буюу Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсэгт Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа шийтгэх тогтоолын 208 дугаарт шүүгдэгч Б.Э-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хөндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзэж Б.Э-ыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
10.2. Б.Э-ы хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс хохирол төлсөн Б.Э-д гомдол саналгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг, хувийн байдлын хувьд бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье.
10.3. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын зүгээс Б.Э-ы хувьд ял шийтгэлийг хөнгөлөхөд татгалзах зүйлгүй гэсэн бөгөөд бусад шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэм буруу дээр маргаж оролцсон байхад анхан шатны шүүхээс ижил хэмжээний ял оногдуулж байгаа нь эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах зорилтод нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
11. Шүүгдэгч Ө.Б-ын өмгөөлөгч Т.Т-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
11.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн Ө.Б-ын өмгөөлөгч Т.Т- би уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
11.2. Анхан шатны шүүхээс түүнд Ж.Та-, Е.М- нартай бүлэглэн бусдын 4 тооны үхэр, мөн Б.Э-, Ш.Т- нартай бүлэглэн олон тооны адуу хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Ө.Б- нь болсон үйл явдлыг эхнээсээ үнэн зөв мэдүүлдэг бөгөөд өөрийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж маргадаг. Түүний үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн шинжийг агуулаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзээд гомдол гаргаж байна.
11.3. Ж.Та-, Е.М- нартай бүлэглэн бусдын 4 тооны үхрийг хулгайлсан гэх үйлдлийн хувьд: Тухайн өдөр өөрийн урьдын танил Ж.Та- нь Улаанхус суманд М- гэх хүнд худалдах 4 үхэр байна, та худалдаж авах уу гэхээр нь үнэ тохирвол авъя гэж хэлээд, аймгийн төвөөс С- гэх хүний портер машиныг хөлсөлж аваад явж байгаад замдаа төөрсөн тул Та-аар газарчлуулаад үхэр зарна гэсэн М-тай уулзаж, том жижиг 4 үхрийг нийт 2,150,000 төгрөгөөр тохироод 1,050,000 төгрөгийг газар дээр нь бэлнээр тоолж өгөөд, үлдсэн мөнгийг гарал үүслийн гэрчилгээг өгсний дараа өгөхөөр болж, аймгийн төвд авчраад, маргааш өдөр нь зах дээр зарж борлуулсан байдаг. Үхрийн эзэн гэх М-д мөнгө тоолж өгөхөд таксины жолооч С- харж байсан ба энэ талаар С- нь шүүхэд болон мөрдөгчид гэрчээр мэдүүлэхдээ үнэн зөв мэдүүлсэн байдаг.
Гэрч С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд 2-р хавтаст хэргийн 40-41, 139-140 дүгээр хуудсанд байгаа ба 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг нь 7-р хавтаст хэргийн 15-17 дугаар хуудсанд байгаа ба энэ үеэр Ө.Б- нь М-д үхрийн мөнгийг машины гэрэлд тоолж өгсөн, худалдаж авсан гэдгийг гэрчилсэн боловч анхан шатны шүүхээс дээрх гэрчийн удаа дараагийн мэдүүлгүүдийг хуулийн дагуу нотлох баримтаар үнэлээгүй юм.
11.4. Мөн шүүгдэгч Ж.Та-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 104-105 дахь тал/ ...М- хэлэхдээ миний өөрийн үхэр гэдгийг л хэлсэн, Б- нь М-аас үхэр худалдаж авахаар болсон гэж 2 хоногийн өмнө надад хэлсэн” гэдэг. Ингээд гэрч С-, яллагдагч Ж.Та- нарын мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүгүй, тогтвортой мэдүүлгүүд байгаа бөгөөд эдгээрийн мэдүүлгээр Ө.Б- нь дээрх 4 үхрийг хулгайн мал гэдгийг мэдээгүй болох нь тогтоогдож байна.
11.5. Мөн Ө.Б-ыг Б.Э-, Ш.Т- нартай бүлэглэн олон тооны адуу хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдлээрээ нийлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Б.Э-, Ш.Т- нарын тууж ирсэн адууг хулгайн адуу гэдгийг мэдээгүй, энэ талаар дээрх хоёр шүүгдэгчийн аль нэг нь хэлээгүй тул мэдэх боломж байгаагүй. Малын ченж хийдэг хүний хувьд зарж борлуулаад мөнгийг нь өгөх гэсэн санаа зорилготой байсан болохоос биш хулгайн хэрэгт үйлдлээрээ нийлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Ингэснээр Ө.Б-ын хувьд мал хулгайлах гэмт хэрэгт бусадтай хамтран оролцох гэсэн субьектив санаа зорилго байгаагүй, түүний үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулаагүй байгаа болохыг шүүх анхаараагүй байна.
11.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ө.Б-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
12. Шүүгдэгч Ш.Т-ы давж заалдах гомдлын агуулга:
12.1. Шүүгдэгч Ш.Т- би Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн эргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 024/ШЦТ/226 дугаартай “Шийтгэх тогтоол”-ыг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр үйлийн 1.2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн эс зөвшөөрч” давж заалдах гомдол гаргаж байна.
12.2. Холбогдсон хэргийн талаар: Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Т- нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэж, гэр бүлийн хүнтэй маргалдаж биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар үйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Э-, Ө.Б- нартай бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Буянт сумын 3 дугаар агийн нутаг дэвсгэр “Өмнө гол” гэх газраас бэлчээрт байсан хохирогч Е.Се нарын 4 хохирогчийн 22 тооны буюу олон тооны адуу малыг машин механизм ашиглан хулгайлж нийт 25.400.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдсон.
12.3. Шүүгдэгч Ш.Т- надад Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 024/ШЦТ/226 дугаартай “Шийтгэх тогтоол”-оор 2 жил 3 сарын хорих ял ногдуулсан нь хэргийн болон хэрэгтний хувийн байдалд тохироогүй, Эрүүгийн уулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэх боломжтой байтал хэрэглээгүй, хэргийн бодит байдалд буруу дүгнэлт хийсэн, шүүгдэгч Ш.Т- би гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн байхад шүүх намайг гэм буруугаа зөвшөөрөөгүй, хэргийн үйлдлийг зөв тогтоож чадаагүй гэж гомдол гаргаж байна.
12.3. Шүүгдэгч Ш.Т- миний бие шүүгдэгч Б.Э- надад “Алтай сумаас миний өөрийн худалдах олон тооны адуу ирж байна, түүнийг замаас тосож авч туугаад ирэх гэсэн юм. Мотоциклээр хүргээд өг. Бензин хийж өгнө” гэж хэлсэн үгэнд итгэж түүнийг Өмнө голын чиглэлд хүргэсэн. Зам зуур нэг шил архи задалж, бид хоёр ууж байхад тэнд бэлчиж байсан 22 тооны адууг хулгайлах талаар санал гаргаж, хулгайн хэргийг зохион байгуулсан ба хэргийн хор холбогдлыг өөрөө хариуцна, чи туулцаж, тусалж өг гэхээр туулцаж аймагт дөхүүлж өгсөн юм.
12.4. Шүүгдэгч Ш.Т- миний энэ үйлдэл бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заасан үндэслэлээр өөрийгөө хамжигч гэж үзэж байна. Харин уг хэргийн зохион байгуулагч нь зөвхөн Б.Э- байхад, гүйцэтгэгч мөн Б.Э- байхад шүүгдэгч Ш.Т- надад хэргийн зохион байгуулагч, гүйцэтгэгч Б.Э-д оногдуулсан ялтай адил хэмжээний ял халдаасан нь шударга ёсонд нийцэхгүй байна.
12.4. Улсын яллагчийн зүгээс Ш.Т- намайг гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй гэж буруу дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Ш.Т- би анхнаасаа хэргийг хүлээн зөвшөөрсөн, хэргийн бодит байдлыг миний бие илчилж, шүүгдэгч Б.Э- нь хэргийг зөвшөөрөхгүй байхад би бүх үнэнийг илчилж, хэргийн бодит байдлыг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Энэ нь хавтаст хэрэгт өгсөн Ш.Т- миний удаа дараагийн мэдүүлгээр нотлогдож байна.
12.5. ”Шийтгэх тогтоол”-ын “Үндэслэх нь” хэсгийн 204-рт “Шүүгдэгч Ш.Т- нар гэм буруугийн шүүх хуралдаанаас хойш хохирол төлсөн учир Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх үндэслэлд хамаарахгүй” гэжээ.
Гэтэл миний бие шүүгдэгч Ш.Т- нь зөвхөн Б.Э-д тусалж туулцаж ирсэн болохоос бус шүүгдэгч Б.Э-, Ө.Б- нарын тухайн адууны дотроос 4 тооны адууг хулгайлж аваад захиран зарцуулах үйлдэлд огт оролцоогүй, түүнээс ашиг хүртээгүй, худалдаж борлуулаагүй учраас төлбөрийг гэм буруугийн шүүх хуралдаанаас өмнө төлөөгүй юм. Төлбөр төлөөгүй явдал бол “гэм бурууг зөвшөөрөх” асуудалд холбоогүй билээ.
12.6. Шүүгдэгч Ш.Т- намайг хулгайн адуун сүргээс 4 тооны адууг тасалж авч, хулгайн үйлдлийг хийсэн шүүгдэгч Б.Э-, Ө.Б- нарын үйлдэлд оролцоогүй болохыг гэрч К.А, гэрч Ха нар нотолсон байх юм.
12.7. Шүүгдэгч Ш.Т- би хэргийг хүлээн зөвшөөрсөн, харин хулгайн үйлдлийг төгс хийгээгүй, хулгайлсан адуунаас борлуулж ашиг аваагүй, хувьдаа хэрэглээгүй, хохирогч нарт надаас болж хохирол, хор уршиг учраагүй тул хохирол төлөхгүй гэж маргасан. Энэ нь шүүгдэгч Ш.Т- намайг гэм бурууд маргасан гэх, эсвэл гэм бурууг зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэл биш юм.
12.8. Шүүгдэгч Ш.Т- миний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлэх боломж байхад шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзнэ.
12.9. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаартай “Шийтгэх тогтоол”-д зохих өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээ 2 жилийн хорих ялын хоёрны нэг болох 1 жилийн хорих ял болгон өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү.
13. Шүүгдэгч Ө.Б-, түүний өмгөөлөгч С.Нургайып нарын давж заалдах гомдлын агуулга:
13.1. Шүүгдэгч Ө.Б-ын өмгөөлөгч С.Нургайып миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
13.2. Ө.Б- нь 2008 оноос одоог хүртэл малын ченж хийдэг. Тэрээр малчдаас авсан малыг аймгийн төвийн “Каз тэжээл” малын зах дээр авчирч зарах замаар орлого олдог байсан. Е.М- нь түүнд хулгайн 4 үхрийг худалдсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон байхад шүүхээс түүнийг бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуульд нийцээгүй байна. Хэрэв түүнийг уг үхрүүдийг хулгайн үхэр гэдгийг мэдсээр байж ашиг олохын тулд худалдан авсан гэж үзвэл Эрүүгийн хуулийн 18.6 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой байсан. Гэвч бодит байдал дээр Ж.Та- нь түүний гар утас руу нь залгаж М- гэх хүн 4 тооны үхэр худалдана гэж хэлсэн учраас таксигаар очиж худалдан авсан байдаг бөгөөд хулгайн мал гэдгийг мэдэх боломжгүй байсан тул түүнийг гэм буруутай гэж үзэх боломжгүй юм. Энэ нь дараах баримтаар нотлогдож байна. Үүнд: Гэрч С.С-гийн "..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 40-41, 139-140 дүгээр хуудас/, яллагдагч Е.М-ын "..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 150, 154-155 дугаар хуудас/-ээр нотлогдож байгаа юм.
13.3. Ө.Б-ыг Б.Э-, Ш.Т- нартай бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Өмнө гол" гэх газарт бэлчээрт байсан хохирогч Е.Се, С.Ма-, Х.Х-, Н.Ж- нарын 22 тооны буюу олон тооны адууг машин механизм ашиглаж хулгайлсан гэдэг нотлогдон тогтоогдохгүй байгаа. Харин Б.Э-, Ш.Т- нарын хулгайлсан адуунаас 4 ширхгийг худалдан авсан. Тухайн адууг хулгайнх гэдгийг мэдсээр байж худалдан авсан байж болзошгүй байна. Харин бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцож байгаа нь хуульд нийцээгүй юм.
13.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ө.Б-ын зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 18.6 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнд торгуулийн ял оногдуулж өгнө үү.
14. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:
14.1. Прокуророос яллах дүгнэлтийг үйлдэж ирүүлээд, анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэсэн. Шүүгдэгч Е.М-, Ө.Б-, Б.Э-, Ш.Т-, А.М- нарт холбогдох хэрэгт зарим шүүгдэгч нар давж заалдах гомдол гаргасан. Бичгээр гаргасан давж заалдах гомдолттой танилцсан, давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарласан.
14.2. Шүүгдэгч Ө.Б-ын хоёр удаагийн үйлдлийн хувьд хулгайлах гэмт хэрэгт оролцоогүй, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй, хэргийн зүйлчлэл буруу, прокурорын байгууллагаас болон анхан шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдлыг тайлбарлаж байна. Ө.Б- болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ө.Б-ын хувьд хоёр удаагийн үйлдэл бүхий мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдсон. Анхны удаа 4 тооны үхэр, дараа нь бусдын 22 тооны адууг хулгайлах гэмт хэрэгт бусадтай бүлэглэн оролцсон үйлдэл нь тогтоогдсон. Хэдийгээр малын ченж хийдэг үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон үйл баримт тогтоогдсон. Иймд Ө.Б- бусдын хулгайлсан малыг нь худалдаж авсан үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл 4 тооны үхрийг Өлгий сумаас Улаанхус суманд очиж аваад ирсэн. Дараа нь тус аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрээс бусадтай бүлэглэн олон тооны малыг хулгайлсан. Ө.Б-ын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мэдүүлгээр дандаа шөнийн цагаар очдог, бусдын олон тооны малыг бусадтай бүлэглэн хулгайлсан үйл баримт тогтоогдсон. Ө.Б-ын үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинж бүрэн тогтоогдсон. Субьектив санаа зорилгыг агуулаагүй гэж яриад байна. Ө.Б- хэдийгээр малын ченж хийж байгаа ч гэсэн бусадтай бүлэглэн тухайн газарт очоод, машин механизм ашиглаад, олон тооны мал хулгайлсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүрэн тогтоогдсон. Ө.Б-ын хэрэгт мөнгө угаах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Ө.Б- болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж байна.
14.3. Шүүгдэгч Б.Э- болон түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нараас шүүгдэгч Б.Э-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулах хуулийн заалтыг хэрэглээгүй, анхан шатны шүүх хуралдаанд дээр прокурор Б.Э-ы ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулахад татгалзах зүйлгүй гэсэн байр сууринаас оролцсон. Иймээс шүүхээс заавал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх ёстой гэсэн агуулгаатай гомдлыг гаргасан.
Шүүгдэгч Б.Э-ы хувьд мөрдөн байцаалтын шатанд бусадтай бүлэглэн олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөөгүй ч гэсэн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг эхэлсний дараа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийг арилгах зорилгоор эрүүгийн хариуцлагын завсарлага авч байсан. Прокурорын зүгээс нэгэнт гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийг арилгасан нөхцөл байдлыг харгалзаад улсын яллагчийн дүгнэлт гаргахдаа татгалзах зүйлгүй гэснийг илэрхийлсэн. Гэхдээ шүүхийн эрх хэмжээний асуудал. Шүүгч өөрийнхөө дотоод итгэлийн хүрээнд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзсэн. Мөн Б.Э-ы холбогдсон гэмт хэрэг, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэх үндэслэлээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуулийн заалтыг хэрэглээгүй нь үндэслэлтэй. Иймд Б.Э-ы өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна.
14.4. Шүүгдэгч Ш.Т- нь шүүгдэгч Б.Э-тай хамт явж байгаад тухайн гэмт хэрэгт холбогдсон, миний хувьд гэмт хэрэг үйлдэх санаа зорилго анхнаасаа байгаагүй гэсэн байдлаар давж заалдах гомдол гаргасан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд бусадтай хамт явсан ч гэсэн хоёр түүнээс олон гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ гэж хуульчилсан. Бусдын олон тооны малыг тууж ирсэн. Бусдын малыг хулгайлсан үйлдэл, үйл баримтад шүүгдэгч Ш.Т-ы үйлдэл оролцоо байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөн Ш.Т- тухайн гэмт хэрэгт холбогдон шалгагдах явцдаа дахиад гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс холбогдох эрүүгийн хариуцлагыг шударга ёсны зарчмын хүрээнд оногдуулж шийдвэрлэсэн. Иймээс шүүгдэгч Ш.Т-ы гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна.
14.5. Прокурорын зүгээс давж заалдах шатны шүүхэд дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй. Тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай мөрдөн шалган ажиллагааны явцад тогтоогдсон. Анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ТОДОРХОЙЛОХ нь:
15. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ө.Б-, түүний өмгөөлөгч Т.Т-, С.Нургайып, шүүгдэгч Б.Э-ы өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүгдэгч Ш.Т- нарын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
16. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
17. Шүүгдэгч Ж.Та-, Е.М- нар нь бүлэглэн, машин механизм буюу цагаан өнгийн улсын дугааргүй, “Dаyun super” загварын тээврийн хэрэгслийг ашиглан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар нуур” гэх газраас 2023 оны 2 дугаар сарын эхээр хохирогч Б.Б-, Е.М- нарын 2 тооны тэмээ буюу олон тооны малыг хулгайлж, 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан нь:
-2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/,
-Хохирогч Б.Б-ын: “...Миний бие 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Цэнгэл сумын 7 дугаар багт өөрийн гэрт байхад аймгийн цагдаагийн байгууллагаас нэг хүн залгаж таны тэмээ хулгайд алдагдсан уу гэж асуухаар нь өөрийн 2022 оны 06 дугаар сард Улаанхус сумын иргэн А.Е гэх хүнээс 1,100,000 төгрөгт бэлэн мөнгөөр худалдаж авсан нэг тооны тэмээ байсан ба уг тэмээ маань Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр орон нутгийн хэллэгээр “Шар нуур” гэх газарт манай өвөлжөөнөөс 3 км-ийн зайтай газар бэлчээрт 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байсан. Тэгээд шууд тэмээний байгаа газарт очиход миний нэг тооны тэмээ байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас ярьсан хүнд дахиж холбогдож тэмээний байгаа газарт нь очиход миний нэг тооны тэмээ мөн байсан ба хажууд нь манай багийн иргэн Е.М- гэх хүний нэг тооны тэмээ хамт байсан. Тэгээд уг 2 тооны тэмээг Е.М- бид хоёр цагдаагийн байгууллагын хүнээс хүлээн авсан. Миний А.Е-аас худалдаж авсан нэг тооны тэмээ нь их биеийн үс нь шаргал зүсмийн, хамгаалалтын үс нь хүрэн зүсмийн, зөв талын чихний араас ухам имтэй, буруу талын чих нь бүтэн, хоёр бөх нь босоо, цэнхэр өнгийн пиавар материалаар дугуйлан хийсэн модоор давхардуулсан бурантагтай, буруу талын гуяны арын хэсэгт “F” Ша тамгатай, 8 насны атан тэмээ байсан. Миний нэг тооны тэмээг Улаанхус сумын иргэн Е.М- хулгайлсан бөгөөд өөрөө хүлээн зөвшөөрч бид нараас уучлалт гуйж ирсэн. Е.М- нь манай хавьд байнга явж байдаг бөгөөд манай хавьд байдаг тэмээн сүргийг байнга эргэж тойрч явдаг байсан..." гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 08 дахь тал/,
-Хохирогч Е.М-н: “...Миний бие 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Цэнгэл сумын 7 дугаар баг өөрийн гэрт байхад манай багийн иргэн Болатын Б- та бид хоёрын тэмээг хулгайлж Улаанхус сумд хүргэгдсэн байна, надад цагдаагийн байгууллагаас залгасан гэж хэлэхээр нь тэгвэл чи над дээр хүрээд ир гэхээр нь Б.Б- ирсэн. Тэгээд бид хоёр Улаанхус сумын төвд ирж 2 тооны тэмээ байгаа газарт ирэхэд миний өөрийн нэг тооны тэмээ мөн байсан. Миний нэг тооны тэмээ Б.Б-ын тэмээ хамт байсан ба тэмээ маань Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр орон нутгийн хэллэгээр “Шар нуур” гэх газар бэлчээрт байсан. Уг тэмээг Б.Б- байнга харж хариулж явдаг. Тэгээд өөрийн нэг тооны тэмээг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Миний нэг тооны тэмээ нь их биеийн үс нь улаан шар өнгийн, хамгаалалтын үс нь хар зүсмийн, зөв талын чих нь цуулбар имтэй, буруу талын чих нь бүтэн, хоёр бөх нь босоо, модоор хийсэн бурантагтай, зөв талын гуянд тамгатай, 10 насны атан тэмээ байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 15, 19 дэх тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 31-40 дэх тал/,
-Тэмээнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 44-45, 50-51 дэх тал/,
-Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 58-59 дэх тал/,
-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 62-65 дахь тал/,
-Хөрөнгө даатгалын хохирлын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-23- 0036 дугаартай ...2023 оны 1 дүгээр сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан нас гүйцсэн тарган атан тэмээ 1,800,000 төгрөг байх боломжтой...” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 70-74 дэх тал/,
-Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Улаанхус сумын Цагдаагийн хэсгийн албан хаагчийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн илтгэх хуудас /1 дэх хавтаст хэргийн 77 дахь тал/,
-Гэрч С.С-гийн: “...Миний бие Е.М-аас тэмээ худалдаж авсан асуудал байхгүй бөгөөд 2023 оны 02 дугаар сарын эхээр нэг өдөр миний гар утас болох ********* гэсэн дугаар луу залгаж Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2 тооны атан тэмээ байна, та худалдаж авах уу, нэг тооны тэмээг 1,000,000 төгрөгөөр худалдах болно, та ирээд аваад яваарай гэж хэлсэн. Тэгээд тухайн үед миний машин эвдэрсэн тул Улаанхус сум руу очиж тэмээ ачиж ирэх боломжгүй гэж хэлсэн. Тухайн үед Е.М- надад тарган 2 тооны том биетэй атан тэмээ байгаа. Нэг тэмээг 1,000,000 төгрөгөөр худалдах болно...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал/,
-Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Е.М- нь 2023 оны 2 дугаар сарын эхээр миний ********* дугаартай гар утас луу шөнийн цагаар залгаж та тэмээ худалдаж авах уу, тэмээний үнэ ямар үнэтэй байна гэж асуухад тэмээний үнэ одоогоор 1,000,000 төгрөгөөр худалдаж авна, танд хэдэн тооны тэмээ байгаа юм бэ гэж асуухад надад одоо 2 тооны нас гүйцсэн атан тэмээ байна гэсэн. Тэгээд би Е.М-д таны худалдах тэмээнд гарал үүслийн гэрчилгээ байгаа юу гэхэд гарал үүслийн гэрчилгээ байхгүй Цэнгэл сумын талаас авч ирсэн тэмээ гэхээр нь гарал үүслийн гэрчилгээгүй бол таны тэмээг худалдаж авахгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал/,
-Шүүгдэгч Е.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие прокурорын гаргасан тогтоолтой танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Миний бие 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр 27-ны өдрөөс хойш байсан байх, хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна, тухайн үед орой 17 цаг өнгөрч байх үеэр манай сумын иргэн Ж.Та- нь надтай Улаанхус сумын төвд уулзсан бөгөөд энэ үед Ж.Та- надад хэлэхдээ маргааш орой хоёулаа хамт Цэнгэл сумын “Долоон гатлага" гэх газарт очиж хоёр тэмээ хулгайлж авъя, чи надад туслаад өгөөрэй, би чамд мөнгө өгөх болно гэж хэлээд Ж.Та- бид хоёр хоорондоо ярилцаж тохирсон юм. Тэгээд түүнээс хойш 2 хоногийн дараа Та- над руу ********* дугаарын утсаар орой 19 цагийн орчимд залгасан бөгөөд Та- намайг Цэнгэл сумын "Долоон гатлага" гэх газарт одоо хүрээд ир гэж хэлэхээр нь би гэрээс өөрийн Даюн маркийн цагаан өнгийн мотоциклоор гарч 22 цаг өнгөрч байхад Цэнгэл сумын “Долоон гатлага" гэх газарт очих үед тухайн газарт Ж.Та- нь хар зүсмийн морьтой зогсож байсан ба бид хоёр ярилцаад тухайн газарт 8-9 тооны тэмээ байсан ба би тухайн тэмээнүүдийг хашиж, Та- нь аргамжаар 2 тэмээ барьж тухайн 2 тооны тэмээг Та- нь өөрийнхөө мориор уг 2 тооны тэмээг хөтлөөд авч явсан ба би өөрийн мотоциклоор хэсэг дагаж яваад дараа нь шууд гэр лүүгээ харьсан. Түүний дараа маргааш өдөр нь Та- над руу утсаар залгаж өчигдөр авч ирсэн 2 тооны тэмээг танай гэрийн ойролцоо 4-5 км-ийн зайд жалганы дотор уг 2 тэмээний хөлийг нь тушаад тавьсан байгаа, чи харж байгаарай, орой хүнд зарж худалдахаар болсон, тухайн хүнийг Б гэх хүн байгаа, тухайн хүний утасны дугаарыг нь чам руу явуулах болно, чи тэр хүнтэй холбогдоод 2 тэмээг өгөөрэй гэж хэлсэн юм. Тэгээд би тэр өдрийн оройн 21 цаг өнгөрч байх үеэр өөрийн мотоциклоор Ж.Та- бид хоёрын 2 тэмээ хулгайлж аваад нуусан газарт очиж 2 тэмээг хараад Та- надад хэлж өгсөн ******** дугаарын утас руу залгахад Б гэх хүн байсан ба тухайн хүнд тэмээ авах юм уу гэж асуухад би очиж авна, яг одоо миний машин нэг тийшээ өвс ачихаар хүн аваад явсан удахгүй ирнэ, тэр үеэр очиж авах болно гэж хэлсэн. Түүний дараа хэсэг хугацааны дараа би ахиад Б руу утсаар залгахад миний машин эвдэрчихлээ гэж хэлэхээр нь би гэр лүүгээ харьсан ба төд удалгүй миний араас манай сумын цагдаа нар ирсэн юм. Ж.Та- намайг хамт энэ хулгайг хийхийг хэлсэн. Тухайн үедээ чи хэрвээ надад туслахгүй юм бол би чиний малнаас чинь хулгайлах болно шүү гэж хэлэхээр нь хамт хулгай хийхийг зөвшөөрсөн. Та- бид хоёр 2 тооны тэмээ хулгайлаад цагдаад баригдсанаас хойш Ж.Та- надад чи энэ хэргийг ганцаараа хүлээчих, би одоо аймгийн аварга малчнаар тодорхойлогдох гэж байгаа болохоор болохгүй байна, би чамд мөнгө хангалттай өгнө гэж байнга утсаар над руу залгаж хэлсэн бөгөөд хамгийн анх 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанхус сумын цагдаагийн хэсгийн дарга А.Асылбект мэдүүлэг өгөхдөө Ж.Та-ын хэлснээр энэ тэмээг би ганцаараа хулгайлсан гэж мэдүүлсэн бөгөөд сүүлд Ж.Та- нь надад туслахгүй өөрөө энэ хэрэгт оролцоогүй, Е.М- намайг гүтгэж байна гэж хүмүүст хэлээд явж байхаар нь би 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр эрүүгийн мөрдөгч К.Ернарт хийсэн хэргээ бүгдийг нь үнэн зөвөөр хэлж, хэргээ хүлээсэн юм. Түүнээс хойш Ж.Та- нь над руу өнөөдрийг хүртэл байнга утсаар залгаж чи хэргээ өөрөө ганцаараа хийсэн гээд хүлээн зөвшөөрчих, би чамайг гомдоохгүй, наад хэргээс чинь чамайг салгаж өгөх болно гэж байнга утасдаж миний толгойг эргүүлж байна. Надад өөр нэмж ярих зүйл гэвэл уг 2 тооны тэмээг би иргэн Ж.Та-ын хамт үйлдсэн, мөн би өөрөө хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул уг хэрэгт хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 148-149 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
18. Шүүгдэгч Е.М-, Ж.Та-, Ө.Б- нар нь бүлэглэж Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Хөх-Адар” гэх нэртэй газраас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө хохирогч К.Т-ын 4 буюу олон тооны үхрийг хулгайлж, улмаар С.С-гийн эзэмшлийн **** БӨҮ улсын дугаартай, портер загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан нь:
-2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 03 дахь тал/,
-Хохирогч К.Б-ын: “...Манайх “Гурван хар”, “Зам салаа” нэртэй газрын ууланд бэлчээрт байдаг байсан 4 тооны монгол үхрийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр голын усанд усалж уул руу гаргасан юм. 2-3 хоногт голын усанд ирдэг байсан үхэр тэрнээс хойш ирээгүй тул өөрийн биеэр 5-6 хоногийн дараа хайж эхэлсэн боловч одоо хүртэл олдоогүй юм. Тухайн газар нутгаас өөр тийшээ явдаггүй үхэр байсан юм. Уг дөрвөн үхэр 1)Хар зүсмийн, 6 насны, нас гүйцсэн саалийн үнээ, зөв талын чих нь тайрмал имтэй, буруу талын чих нь шоргоолж имтэй, 2)Хонгор /улаан/ зүсмийн алаг халзан толгойтой, цавь, сүүний цүнхэл хэсэг цагаандуу, 3 настай, шүдлэн эм үхэр, зөв талын чих нь тайрмал имтэй, буруу талын чих нь шоргоолж имтэй, 3)Улаан хээр зүсмийн үхэр /эрлийздүү/ 4 настай, гунж үхэр, зөв талын чих нь тайрмал илтэй, буруу талын чих нь шоргоолж имтэй, 4) хар зүсмийн эр бяруу /2021 оны тугал/ зөв талын чих нь тайрмал имтэй, буруу талын чих нь шоргоолж имтэй. Гурван үхэр болохоор нас гүйцсэн тарган үхэр, нэг нь бяруу байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 6, 9, 135-136 дахь тал/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 16- 22 дахь тал/,
-Гэрч С.С-гийн: “...Миний бие өөрийн цэнхэр өнгийн ****БӨҮ улсын дугаартай портер маркийн машинтай бөгөөд заримдаа таксинд явдаг. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын эхээр аймгийн төвд малын захад такси хийж байх үед малын ченж Ө.Б- /Бохан/ ирж миний бие Улаанхус сумын 6 дугаар багаас нэг хүнээс үхэр худалдаж авахаар тохирсон. Та таксинд явж өгөх үү гэж хэлэхээр нь явж ирэх газрыг асуусан. Тэгэхэд Ө.Б- надад хэлэхэд Өлгий сумаас гараад Улаанхус сумын нутаг дэвсгэр “Модон хөшөө” гэх газарт очиж ирнэ гэхээр 150,000 төгрөг авна гэж хэлэхэд шууд тохирсон.Тэгээд Ө.Б- мал өгөх хүнийг хүлээж Улаанхус сумын чиглэлд хүлээж байхад улаан өнгийн мустанг-5 маркийн хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклоор Ж.Та- ирж бид нарыг дагуулж явсан. Тэгээд “Хөх-Адар” гэх газарт очиход 4 тооны үхэр хариулан зогсож байсан нэг хүнд ирсэн. Тэгээд 4 лээ 4 талаас гарч 4 тооны үхрийг нэг нэгээр нь барьж авч миний цэнхэр өнгийн портер машинд ачсан. Тэр үед үхэр тууж ирсэн хүнтэй танилцахад Е.М- гэх хүн гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээд Е.М- Ж.Та- хоёр үхэр ачсан газарт үлдсэн ба Ө.Б- бид хоёр миний машинаар аймгийн төв руу явсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 40-41, 139-140 дэх тал/,
-Гэрч А.Х-ийн: “...Ж.Та- нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03- нд шилжих шөнө өөрийн улаан өнгийн, хятад мотоциклоор манай гэрийн доод талд ирж зогсоод миний нөхөр Е.М-ыг дуудсан. Тэгээд Е.М- очиж ярилцаад гэрт ирээд дулаан хувцаслаж Ж.Т-ын хамт “Хөх-Адар” гэх газрыг чиглэн яваад өгсөн. Тэгээд орой 23-00 цагийн хооронд гэрт ирэхээр нь нөхрөөс хаана явж ирсэн талаар асуухад Ж.Та-тай хамт нэг хүний үхрийг ачилцаж ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 44-46 дахь тал/,
-“Мобиком корпораци” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 4/1970 дугаартай албан бичгийн хавсралт, яриа, мессежны лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 68-83 дахь тал/,
-Шүүгдэгч Е.М-ын: “...миний бие прокурорын тогтоолтой танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эрүүгийн мөрдөгч К.Ернарт мэдүүлэг өгөхдөө уг 4 тооны үхэр алдагдсан, хэн хулгайлсан талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн юм. Өмнө нь би Улаанхус сумын цагдаагийн хэсэгт Цэнгэл сумын иргэн М-, Б- нарын 2 тооны тэмээ хулгайлсан талаар шалгагдаж байх үед иргэн Ж.Та- нь надад энэ хоёр тэмээний хэргийг чи даачих, хэрэв тэгэх юм бол би чамд мөнгө өгнө, энэ хэрэгт намайг битгий оролцуулаарай, би аймгийн сайн малчин болох гэж байгаа, хэрэв чи энэ хэргийг ганцаараа хийсэн гээд хүлээчих юм бол чи шүүхээс тэнсэн аваад сална, байг гэхэд гартаа цаг зүүгээд энэ хэргээс салах болно гэж хэлж байсан юм. Тэгээд би сүүлдээ Та-тай уулзаад чи энэ хэргийг бас хамт хийсэн шүү дээ, яагаад заавал би ганцаараа хэрэг үүрнэ гэж, чи хамт хэргээ хүлээ гэж хэлэхэд Та- надад хандаж би хэзээ ч энэ хэргийг хүлээхгүй, чи бүгдийг нь дааж гар гэж хэлэхээр нь би бүх үнэн байдлыг үнэн зөвөөр мэдүүлэг өгөхөөр цагдаа нарт мэдүүлэг өгсөн юм мөн дээрээс нь өмнө нь Улаанхус сумын 8 дугаар багийн иргэн К.Т- гэх хүний 4 тооны үхэр алга болсон бөгөөд тухайн 4 тооны үхрийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанхус сумын иргэн Ж.Та- нь хулгайлж аваад Өлгий сумын иргэн малын ченж Ө.Б-д зарсныг нь цагдаа нарт мэдүүлсэн юм. Одоо иргэн Ж.Та-, малын ченж Ө.Б-, портерийн жолооч С- нар нь хоорондоо үгсэн тохиролцож уг К.Т-ын 4 тооны үхрийг хулгайлсан хэргийг намайг хийсэн мэтээр гүтгэж, хэрэг тулгаж байна. Миний хувьд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шөнийн 23 цаг өнгөрч байх үеэр Ж.Та- мотоциклтой ганцаараа ирж намайг дуудаж гэрийн гадна гараад уулзахад Ж.Та- нь надад хэлэхдээ "Хөх адар” гэх газарт 4 тооны үхэр авч ирлээ, тухайн үхрийг авахаар аймгаас малын ченж ирж байгаад замдаа төөрсөн юм шиг байна, чи надад туслаад өгөөч, хамт яваад ирье, дулаан хувцсаа өмсөөрэй гэж хэлсэн юм. Тэгээд би гэрээс дулаан хувьцаа өмсөөд 23 цаг өнгөрч байх үеэр Ж.Та-тай хамт мотоциклоор явсан ба манай гэрээс 4 км орчим зайтай газарт очиход 4 тооны үхэр байсан ба 2 үхрийг холбосон байсан, нөгөө 2 үхэр нь сул байсан юм. Тэгээд Ж.Та- нь намайг тухайн газарт буулгаад би яваад нөгөө портер машиныг тосоод ирье, чи наад үхэрнүүдэд эзэн болоод байж байгаарай гэж хэлээд яваад өгсөн ба би тухайн 4 үхэрний хажууд ганцаараа цаг гаран зогсож байхад Ж.Та- мотоциклтой, араас нь портер машинтай ирж зогсоод машинаас зүс таних Б- гэдэг малын ченж бууж ирсэн ба портер машины жолооч гэх нэг залуу хамт ирээд Ж.Та- нар тухайн 4 тооны үхрийг портер машин дээр ачаад Ж.Та-, Б- нар хоорондоо тусдаа ярилцаж тухайн үхэрнүүдийн тарган, туранхай талаар ярилцаж хоорондоо наймааны талаар ярилцаж байгаад дараа нь Б-, портер машины жолоочийн хамт яваад өгсөн, харин Та- намайг гэрийн ойролцоо замд буулгачхаад яваад өгсөн юм. Өмнө нь Та- надад хэлэхдээ чамд 400,000 төгрөг өгөх болно, чи надад яваад туслаад өг гэж хэлсэн, харин Та- нь надад ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Анх Ж.Та- манай гэрт ирээд намайг авч явах үед хэлэхдээ миний өөрийн 4 тооны үхэр байгаа, чи тэр үхрийг хамт ачилцаад өгч туслаач, би чамд хөлс мөнгө өгөх болно гэж хэлсэн. Түүний дараа уг 4 тооны үхрийг ачиж дуусаад, буцаад Ж.Та- намайг замд авч ирж буулгах үедээ Ж.Та- надад хэлэхдээ сая ачсан 4 үхрийн талаар хэн нэгэн хүнд чи хэлж болохгүй шүү, энэ хулгайн үхэр байгаа юм, би чамд дараа үхрийн үнэ ирэхээр би чамд 400,000-500,000 төгрөг өгөх болно шүү..., гэж хэлсэн, тэр үед би Ж.Та-ын малын ченж Б-д өгсөн 4 тооны үхрийг хулгайн үхэр гэдгийг тэр үед мэдсэн юм...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 150, 154-155 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
19. Шүүгдэгч Б.Э-, Ө.Б-, Ш.Т- нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өмнө гол” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Е.Се, С.Ма-, Х.Х-, Н.Ж- нарын 22 тооны буюу олон тооны адууг машин механизм ашиглаж хулгайлж, нийт 25.400.000 төгрөгийн хохирол учруулсан нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгуулах тухай илтгэх хуудас /3 дахь хавтаст хэргийн 03 дахь тал/,
-Хохирогч Е.Се-: “...адуу сүрэг маань Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Өмнө гол” гэх газарт бэлчээрт байдаг. Уг адуу сүргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олоогүй тул хайж эхэлсэн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 05-ны орой орон нутгийн радиогоор аймгийн Цагдаагийн газраас “9” гэсэн тамгатай адуу олж авсан талаар мэдээ сонсоод аймгийн Цагдаагийн газарт хандахад манай адуу сүрэг дотор байсан миний “хул зүсмийн азарга”, “хар халзан гүү” болон хамаатны дүү М.Б-ын “хар хээр гүү”, “хул зүсмийн төлтэй байдас” хамт гараад ирэхээр нь адуу хулгайд алдагдсан болохыг мэдсэн. Манай адуу сүрэгт нийт 22 тооны адуу байсан ба түүний дотор миний өөрийн 11 тооны адуу байсан. Үлдсэн адуунууд нь хамаатны дүү М.Б-ын 6 тооны адуу зөв талын гуянд нь “9” гэсэн тамгатай, хөрш Ж.Нурболатын 2 тооны адуу буруу талын гуянд нь “18” гэсэн тамгатай, худ Х.Х- гэх хүний 3 тооны адуу зөв талын гуянд нь “+” тамгатай адуунууд байсан. Манай адуу сүрэгт миний “Хар хээр зүсмийн, зөв талын гуянд "9" тоо тамгатай нас гүйцсэн гүү 2”, “Хар хээр зүсмийн, зөв талын гуянд "Е" тамгатай, нас гүйцсэн гүү 1 ”, “Улаан хээр халзан зүсмийн, зөв талын гуянд "Е" тамгатай нас гүйцсэн гүү 1”, “Хүрэн зүсмийн, зөв талын гуянд "Е" тамгатай, нас гүйцсэн гүү 1”, “Хүрэн зүсмийн, им тамгагүй унага 1”, “Хар хээр зүсмийн, зөв талын гуянд "Е" тамгатай байдас гүү 2”, “Улаан хээр халзан зүсмийн, зөв талын гуянд "Е" тамгатай гүү 1 ”, “Хар халзан зүсмийн, хойд хоёр хөлний шилбээс доош цагаантай, зөв талын гуянд "Е" тамгатай түүний доод талд "5" гэсэн тамгатай нас гүйцсэн гүү 1”, “Хул зүсмийн /Зээрд маягийн/, зөв талын гуянд "9" тоо тамгатай азарга 1” зэрэг нийт 11 тооны адуу байсан. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр алдагдсан 22 тооны адуунаас 3 тооны адууг амьдаар нь буцааж авсан бөгөөд 1 тооны адуу нядлагдсан байсан ба үлдсэн 18 тооны адууг хайж явахад нийт 419,000 төгрөгийн бензин зарцуулсан. 18 тооны адуунаас 17 тооны адууг олж авсан. Түүнээс 1 тооны тарган гүү байхгүй. Адууг олж аваад хэдэн өдөр хашаанд тэжээж байгаад явуулахад нийт өвс, тэжээлийн мөнгө 1,500,000 төгрөг гарсан. Яагаад гэвэл адуу сүргийг олж авахад хэдэн өдөр хашаанд хашиж, өөрийн хашаанд тэжээгээд бэлчээрт гаргасан. Тэгээд нийт хохирол бол 2 тооны гүү 3,000,000 төгрөг, өвс, тэжээлийн үнэ 1,500,000 төгрөг, адууг хайхад зарцуулсан бензиний 419,000 төгрөг, адууны үнэлгээ гаргахад төлсөн 50,000 төгрөг бэлэн төлж, нийт 4,969,000 төгрөгийн хохирол гарсан.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 09, 22, 192 дахь тал/,
-Хохирогч С.Ма-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...нийт алга болсон 5 тооны адууны 3 нь Е.Се-ы адуу байсан..., миний 2 тооны адууг амьдаар нь Цагдаагийн байгууллагын хүмүүс олж өгсөн., ...олж өгсөн уг 2 тооны адуу нь “Хар хээр зүсмийн, нас гүйцсэн гүү”, төлтэй хул зүсмийн даага” байсан.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
-Хохирогч Х.Х-ийн: “...Миний бие Толбо сумын 2 дугаар багт оршин суудаг бөгөөд миний 3 тооны адууг худ болох Е.Се-ы адуу сүрэгт нийлүүлсэн байсан. Е.Се-ы адуу сүрэг нь Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох Өмнө гол гэх газарт бэлчээрт байдаг. Уг адуун сүргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны орой орон нутгийн 9-ийн мэдээгээр аймгийн Цагдаагийн газраас 9 тоотой тамгатай адуу олж авсан талаар мэдээ сонсоод худ Е.Се-д мэдэгдсэн. Тэгээд Е.Се хайж эхэлсэн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр адуун сүргийг олж авсан гэж хэлсэн. Олж авсан гэх 17 тооны адуун сүрэг дотор миний З тооны адуу байсан. ...нэг нь хар алаг зүсмийн зөв талын гуянд + тамгатай, нас гүйцсэн гүү, нөгөө нь хүрэн зүсмийн зөв талын гуянд + тамгатай, нас гүйцсэн гүү бөгөөд хажууд нь им тамгагүй хүрэн зүсмийн унагатай хамт байсан. ...Миний бие Е.Се, Н.Ж- нарын хамт адуу олдох хүртэл алдагдсан адууг хайж явах үед мотоцикпь болон жижиг машинаар явсан бөгөөд тухайн үед нийт 50 литр бензин хийсэн. Уг бензиний мөнгө 135.000 төгрөг. Өөр хохирол гараагүй болно” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 43, 184 дэх тал/,
-Хохирогч Н.Ж-гийн: “...Миний бие Толбо сумын 2 дугаар багт оршин суудаг бөгөөд миний 2 тооны адууг худ болох Е.Се-ы адуун сүрэгт нийлүүлсэн байсан. Е.Се-ы адуу сүрэг нь Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох Өмнө гол гэх газарт бэлчээрт байдаг. Уг адуун сүргийг 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дотроос нь нэг гүү хайж олох гэж олоогүй. Тэгээд хэд хоногийн дараа орон нутгийн радиогоор аймгийн Цагдаагийн газраас 9 тоо тамгатай адуу олж авсан талаар мэдээ сонсоод Е.Се-ы адуун сүрэг хулгайд алдагдсан талаар мэдсэн. Миний хоёр тооны адуу бүрэн олдсон. Нэг нь цавьдар халзан зүсмийн зөв талын гуяд 18 тамгатай байдас гүү, нөгөө нь улаан хээр зүсмийн баруун талын гуяд 18 тамгатай, нас гүйцсэн гүү байсан. Миний бие Е.Се, Х.Х- нарын хамт адуу олдох хүртэл алдагдсан адууг хайж явах үед мотоцикль болон жижиг машинаар явсан бөгөөд тухайн үед нийт 60 литр бензин хийсэн. Уг бензиний мөнгө 162.000 төгрөг, өөр хохирол гараагүй болно. Миний хоёр тооны адуу бүрэн олдсон” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 55, 186-187 дахь тал/,
-Гэрч К.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 129-130 дахь тал/,
-Гэрч С.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 132-133 дахь тал/,
-Гэрч З.А-ны: мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 136-137 дахь тал/,
-3 тооны адууг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 36 дахь тал/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 63-65 дахь тал/,
-3 тооны адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 66-70 дахь тал/,
-Нядлагдсан гэх адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 71-74 дэх тал/,
-Хулгайлагдсан гэх 22 тооны адуунаас олдсон гэх 17 тооны адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 75-84 дэх тал/,
-Адууны маханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 93-94 дэх тал/,
-Эд зүйл хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 95-96, 103-105 дахь тал/,
-Шүүгдэгч Ш.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 184-185 дахь тал/,
-Шүүгдэгч Б.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 22-25 дахь тал/, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
20. Шүүгдэгч Ш.Т- нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.А-тэй “...чамаас болж манай найзууд манайд ирэхгүй байна...” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд тархины доргилттой, зүүн дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, битүү хавдартай, хамрын нуруунд хавдартай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
мөн шүүгдэгч А.М- нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ш.Т- гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүргэн ах Ш.Т-тай “...миний эгч А.А-ийг зодлоо...” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархины доргилттой, баруун дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, хамрын таславч мурийлттай, хамрын нуруунд хавдартай, духны зүүн талд хөх ягаан туяатай цус хуралттай, духны зүүн талд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 02-04 дэх тал/,
-Шүүгдэгч А.М-ын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 05 дахь тал/,
-Шүүгдэгч Ш.Т-ы согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 07 дахь тал/,
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 10-13 дахь тал/,
-Хохирогч А.А-ээс гаргаж өгсөн жирэмсэн эмэгтэйн “А.А- нь 24- 25 долоо хоногтой жирэмсэн.” гэх хяналтын хөтөчийн хуулбар /5 дахь хавтаст хэргийн 15-17 дахь тал/,
-Хохирогч А.А-ийн: “...өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 27-ны үдээс хойш нөхөр Ш.Т- нь гэртээ ганцаараа 0,75 граммын “Агар” нэртэй архийг ганцаараа уусан. Тэгээд архи ууж дуусаж байхад миний төрсөн дүү А.М- нь Буянт сумаас мотоциклоор ганцаараа ирсэн. Тэгээд нөхөрт маань 1 шил 0,75 гр “Агар” нэртэй архи авч ирж тэр хоёр уг архийг ууж дуусаж байхад нөхөр маань надтай хэрүүл өдөж манай найзууд манай гэрээр ирэхгүй байгаа, чи муухай ааштай болохоор ирэхгүй байгаа шүү дээ гэж надтай хэрүүл хийж миний үснээс татаж, орон дээр дараад миний зүүн нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон, тэр хооронд дүү А.М- бид хоёрыг салгаж авахад нөхөр маань дүүтэй хэрэлдэж тэр хоёр бие биенийхээ энгэрээс заамдаж авсан ба А.М- нь нөхөр Ш.Т-ы нүүр лүү 2 удаа цохисон, нөхөр Ш.Т- нь А.М-ын цээж рүү 1 удаа цохисон ба тэр хооронд би гэрээс гарч утсаараа цагдаад дуудлага өгсөн, ...би жирэмсний 5 сартай, Ш.Т- гэдэс, хэвлий рүү цохиогүй, үснээс татаж зүүн нүд рүү нэг удаа хүчтэй цохисон ба нүд хавдсан, ...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, нөхрийгөө уучилсан, хохирлын тал дээр ямар нэгэн маргаан байхгүй болно...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 20-23 дахь тал/,
-Хохирогч Ш.Т-ы: “...миний бие Өлгий сумын 13 дугаар багт эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Тус өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үдээс хойш гэртээ ганцаараа 0,75 гр-ийн “Агар” нэртэй архийг уусан. Тэгээд архи уугаад дуусаж байхад манай хадам дүү А.М- нь хөдөө Буянт сумаас ганцаараа мотоцикльтой ирж тэрээр надад мөн 1 шил 0,75 гр-ийн “Агар” нэртэй архи авч ирж бид хоёр уг архийг хамт уусан. Тэгээд уг архийг уугаад тал хэсэгт ирж байхдаа эхнэр А.А-т хандаж хэрүүл маргаан гаргасан учир нь манай найзууд манай гэрээр ирэхгүй байна ирсэн үед нь чи муухай аашлаад байдаг болохоор ирэхгүй байгаа юм шүү дээ гээд эхнэртэйгээ хэрэлдэж байгаад эхнэрийн зүүн нүд рүү нэг удаа цохисон тэр үед А.М- нь намайг татаж аваад миний толгой руу гараараа 2-3 удаа хүчтэй цохисон тэгээд бид хоёр заамдалцаад байж байхад эхнэр гэрээс гарч яваад цагдаад дуудлага өгсөн. Тэр хооронд А.М- бид хоёр бие биенээ заамдахаа болж тэрээр манай гэрээс гарч яваад би гэртээ байж байхад цагдаа ирээд намайг цагдаагийн газар руу авч явсан надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 26 дахь тал/,
-Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 188 дугаартай шинжээчийн дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
-Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 190 дугаартай шинжээчийн дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
-Шүүгдэгч Ш.Т-ы “...тус өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үдээс хойш гэртээ ганцаараа 0.750 гр-ын Агар нэртэй архийг уусан. Тэгээд уг архийг уугаад тал хэсэгт ирж байхдаа эхнэр А.А-т хандаж хэрүүл маргаан гаргасан учир нь манай найзууд манай гэрээр ирэхгүй байна ирсэн үед нь чи муухай аашлаад байдаг болохоор ирэхгүй байгаа юм шүү дээ гээд эхнэртэйгээ хэрэлдэж байгаад эхнэрийн зүүн нүд рүү нэг удаа цохисон тэр үед А.М- нь намайг татаж аваад миний толгой руу гараараа 2-3 удаа хүчтэй цохисон тэгээд бид хоёр заамдалцаад байж байхад эхнэр гэрээс гарч яваад цагдаад дуудлага өгсөн. Тэр хооронд А.М- бид хоёр бие биенээ заамдахаа больж тэрээр манай гэрээс гарч яваад би гэртээ байж байхад цагдаа ирээд намайг цагдаагийн газар руу авч явсан болсон явдал энэ. Надаас хохирол нэхэмжлээгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 60 дахь тал/,
-Шүүгдэгч А.М-ын: “...хүргэн ах Ш.Т-ы гэрт очиход эгч А.А- тэр хоёр гэртээ байсан бөгөөд хүргэн ах Ш.Т- нь ганцаараа 0,75 граммын Агар нэртэй архи уугаад дуусах гэж байсан ба надад уг архинаас хийж өгсөн тэгээд би ахын архийг хамт уусан учраас дэлгүүрээс түүнд зориулаад ахиад нэг шил 0,750 грийн Агар нэртэй архи авч ирж өгөөд уг архийг бид хоёр уугаад бараг дуусах гэж байхад хүргэн ах Ш.Т- эгч А.А-тэй хэрүүл маргаан гаргаж эхэлсэн ямар учраас хэрэлдсэн бэ гэвэл эгчийг муухай ааштай учраас миний найзууд манай гэрээр ирэхгүй байна гээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад хүргэн ах эгчийн үснээс нь татаж орон дээр дараад түүний зүүн нүд рүү нь цохьсон тэгэхээр нь би тэр хоёрыг салгаж аваад хүргэн ах бид хоёр хоорондоо заамдалцаж би уранд түүний нүүрэн тус хэсэгт баруун нүдний хэсэгт 2 удаа зүүн нүдний хэсэгт нь нэг удаа гараа атгаж байгаад цохьсон. Хүргэн ахын эмчилгээний зардалд ямар нэгэн төлбөр төлөөгүй тэрээр надаас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлээгүй би ахаас уучлалт гуйж эвлэрсэн...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 81 дэх тал/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.
21. Шүүгдэгч Ө.Б-, Е.М-, Б.Э-, Ш.Т-, А.М- нарт холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн байна.
Тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар Ө.Б-, Е.М-, Б.Э-, Ш.Т- нар олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн, мөн шүүгдэгч Ш.Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч А.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ.
Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгч нарт оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
22. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Е.М-, Ө.Б-, Б.Э-, Ш.Т- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн, шүүгдэгч Ш.Т- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч А.М- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэрэг, оролцоог хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй сэргээн тогтоосон, мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
23. Иймд шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Е.М-ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ө.Б-ыг 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Ш.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд тус тус тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
24. Шүүгдэгч Ө.Б-, түүний өмгөөлөгч Т.Т- нарын “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ө.Б- надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэх, шүүгдэгч Ө.Б-ын өмгөөлөгч С.Нургайыпын “...Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцож байгаа нь хуульд нийцээгүй. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Ө.Б-ын зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 18.6 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнд торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх, шүүгдэгч Б.Э-ы өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье…” гэх, шүүгдэгч Ш.Т-ы “…шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 2 жилийн хорих ялын хоёрны нэг болох 1 жилийн хорих ял болгон өөрчлөн, хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлуудыг хянан үзэхэд:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Б-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргээр зүйлчилж, дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэм буруугийн болон хууль ёсны байх зарчимд нийцсэн. Мөн шүүгдэгч Ө.Б- нь бусадтай бүлэглэж, олон тооны мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргээр зүйлчлэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Ө.Б-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, түүнд оногдуулсан хорих ял гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангасан учраас шүүгдэгч Ө.Б-, түүний өмгөөлөгч Т.Т-, С.Нургайып нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-, Ш.Т- нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргээр зүйлчилж, дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэм буруугийн болон хууль ёсны байх зарчимд нийцсэн, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ш.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, түүнд оногдуулсан 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хорих ял дээр 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх тул шүүгдэгч Б.Э-ы өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн, шүүгдэгч Ш.Т-ы давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
25. Энэ хэрэгт Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/318 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Ж.Та- нь нас барсан тул түүний эхнэр А.Н-ийг түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагчаар тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба А.Н нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2234 дугаартай итгэмжлэлээр өөрийн төрсөн ах А.Ба-д өөрийгөө шүүхэд бүрэн төлөөлнө гэх итгэмжлэлийг олгожээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заажээ.
Шүүх шүүгдэгч Е.М-, Ж.Та- /талийгаач/, Ө.Б- нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч К.Т-ад 3,200,000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч К.Т-аас хулгайлагдсан үхрийн үнэлгээ 2,600,000 төгрөг, тухайн малаа эрж хайсны зардалд 600,000 төгрөг тус тус нэхэмжилж байх тул үүнийг хохиролд тооцож, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч /талийгаач Ж.Та-/-ын хууль ёсны төлөөлөгч А.Ба-аас 1.067.000 төгрөгийг гаргуулж хохирогч К.Т-ад, шүүгдэгч /талийгаач Ж.Та-/-ын хууль ёсны төлөөлөгч А.Ба нь хохирогч Е.М-, Б.Б- нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2, 9.5 дугаар зүйлийн 2, 3-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгч Ж.Та-ын эхнэр А.Н-ийг түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагчаар тогтоож, А.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ба-аас 1.067.000 төгрөгийг хохиролд тооцож гаргуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг алдагдуулсан байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 13 дахь заалтаас шүүгдэгч /талийгаач Ж.Та-/-ын хууль ёсны төлөөлөгч А.Ба-аас 1.067.000 төгрөг, шүүгдэгч /талийгаач Ж.Та-/-ын хууль ёсны төлөөлөгч А.Ба гэдгийг хасаж өөрчлөлт оруулах үндэслэлтэй.
26. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 23130001030109 дугаартай прокурорын тогтоолоор Ж.Та-ыг Е.М-тай бүлэглэж, машин механизм ашиглан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар нуур” гэх газраас 2023 оны 2 дугаар сарын эхээр хохирогч Б.Б-, Е.М- нарын 2 тооны тэмээ буюу олон тооны малыг хулгайлсан гэж Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллагдагчаар татсан, /1 дэх хавтаст хэргийн 152-155 дахь тал/
- түүнчлэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2313000760112 дугаартай прокурорын тогтоолоор Ж.Та-ыг Ө.Б-той бүлэглэж Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Хөх-Адар” гэх нэртэй газраас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө хохирогч К.Т-ын 4 буюу олон тооны үхрийг хулгайлж, улмаар С.С-гийн эзэмшлийн **** БӨҮ улсын дугаартай, портер загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллагдагчаар татсан, /2 дахь хавтаст хэргийн 95-98 дахь тал/
-Яллагдагч Ж.Та-, Е.М-, Ө.Б-, Б.Э-, Ш.Т- нарт холбогдох 23130001030109, 2313000760112, 2313000020113 дугаартай нэгтгэсэн хэрэгт Баян-Өлгий аймгийн прокурорын газраас 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 121 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/319 дугаартай “Урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжаар шүүгдэгч Ж.Та-, Е.М-, Ө.Б-, Б.Э-, Ш.Т- нарыг шүүхэд шилжүүлж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 30 минутад хийхээр тогтоожээ.
Шүүгдэгч Ж.Та-, Е.М-, Ө.Б-, Б.Э-, Ш.Т- нарыг шүүхэд шилжүүлж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 30 минутад хийхээр тогтоохоос өмнө буюу 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шүүгдэгч Ж.Та- нь зуурдаар нас барсан нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/318 дугаартай “Яллагдагч Ж.Та- /талийгаач/-ын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагчаар татан оролцуулах тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч Ж.Та-ын эхнэр А.Н-ийг түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагчаар тогтоожээ. /3 дахь хавтаст хэргийн 137 дахь тал/
27. Нас барсан шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний хариуцагчаар түүний эхнэр А.Н-ийг тогтоосон анхан шатны шүүхийн шүүгчийн дээрх захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн...”, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй буюу гэр бүлийн аль нэг гишүүнийг нас барсан шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нас барсан шүүгдэгчийн гэр бүлийн гишүүн нь хариуцах бодит нөхцөл байдал тогтоогдоогүй байхад түүний эхнэрийг иргэний хариуцагч, нас барсан шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, улмаар шүүхийн шийтгэх тогтоолоор нас барсан шүүгдэгч Ж.Та-ын бусдад учруулсан гэх хохирол, төлбөрийг, тодруулбал түүний эхнэр А.Н болон А.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх А.Ба-аас 1.067.000 төгрөгийг хохиролд тооцож гаргуулсан нь гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх, тухайн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэхийг хориглосон шударга ёсны зарчимд нийцээгүй байна.
28. Анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/410 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгт зарим нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулсан ба Баян-Өлгий аймгийн прокурорын газраас 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дахин 121/а дугаартай яллах дүгнэлт үйлдэж Ж.Та-, Е.М-, Ө.Б-, Б.Э-, Ш.Т-, А.М- нарт холбогдох хэргийг харьяаллын дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэхээс өмнө буюу 2023 оны 9 дүгээр сарын яллагдагч Ж.Та- нь нас барсан байхад түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн прокурорын үйл ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлуудыг заасан ба 1.3-д “яллагдагч, шүүгдэгч нас барсан /нас барсан хүнийг цагаатгах, эсхүл бусад хүнд холбогдох шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас уг хэргийг сэргээж хянан шийдвэрлэх ажиллагаа үүнд хамаарахгүй/” гэж, мөн хуулийн 32.5 дугаар зүйлд хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох тохиолдлуудыг заасан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “сэжигтэн, яллагдагч нас барсан” гэж тус тус заасан байхад прокуророос яллагдагч Ж.Та-ын холбогдсон хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж хууль зөрчсөн байна.
29. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад шүүгдэгч нас барсан бол түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж хуульчилсан, анхан шатны шүүх хуулийн уг зохицуулалтыг хэрэглэж, талийгаач Ж.Та-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа нас барсан шүүгдэгч Ж.Та-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцээгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос Ж.Та-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэсгийг хасаж өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
30. Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Т-ы үйлдсэн гэмт хэргүүдэд тус тусдаа ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг хэрэглэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хөнгөн ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дахь заалтад зааснаар оногдуулсан хүнд ял болох хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэхдээ эхлээд “зорчих эрхийг хязгаарлах ялын нэг сарыг хорих ялын нэг сараар тооцож, хорих ялаар сольсугай” гэж хуулийг тайлбарлаж хэрэглэхдээ утга, агуулгын алдаа гаргасан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7, 8 дахь заалтуудыг нэгтгэн найруулж нэг заалт болгож өөрчлөх нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ үүсэхгүй байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангана гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “Т овогт Ж.Та-” гэснийг, 13 дахь заалтаас “шүүгдэгч /талийгаач Ж.Та-/-ын хууль ёсны төлөөлөгч А.Ба-аас 1.067.000 төгрөг”, “шүүгдэгч /талийгаач Ж.Та-/-ын хууль ёсны төлөөлөгч А.Ба” гэснийг тус тус хүчингүй болгож,
7, 8 дахь заалтыг нэгтгэн “7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг баримтлан шүүгдэгч Ш.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялтай нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорин ялын хэмжээг 2 /хоёр/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар тогтоосугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Б-, түүний өмгөөлөгч Т.Т-, С.Нургайып, шүүгдэгч Б.Э-ы өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүгдэгч Ш.Т- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Д.КӨБЕШ