Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2026/0589

 

 

Прокурорын дүгнэлтийг хариуцагч

хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ би, ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ү*******гийн 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаар дүгнэлттэй, ******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.С*******т холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ү*******гээс тус шүүхэд гаргасан 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаар дүгнэлтдээ: “…******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.С*******ын 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0010012 дугаартай шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох” гэж өөрчлөлт оруулах” гэжээ.

******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.С*******аас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Ү*******гийн дүгнэлттэй танилцаж Нийгмийн даатгалын газрын захиргаа, хэлтсийн улсын байцаагч Ц.С******* миний биед холбогдох захиргааны хэрэгт холбоотой тайлбар гаргах нь:

Манай байгууллагатай харилцагч “*******” ХХК нь 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04/04 тоотын албан хүсэлтийн дагуу 2025 оны 12 дугаар сар, 2026 оны 01 дүгээр саруудын нийгмийн даатгалын шимтгэлийн тайландаа 1 даатгуулагчийг хоцроосон талаар нөхөн тайлагнахаар ******* дүүргийн Нийгмийн даатгалын газарт тухайн байгууллагаас ирүүлсэн 2025 оны 12 дугаар сар, 2026 оны 01 дүгээр сарын санхүүгийн болон бусад нотлох баримтыг мэдээллийн нэгдсэн сантай тулган шалгаж тогтоосон.

Тогтоосны улмаас Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг /ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг торгоно./ гэж заасныг үндэслэж тогтоосон.

Байцаагч Ц.С******* би 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн "*******” ХХК-ийн шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт шийтгэл оногдуулсан шийтгэлийн төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдэн өөрчлөлт оруулахыг зөвшөөрч байна.

Иймд, ******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.С******* би нь цаашид хуулийн заалтуудыг, алдаа зөрчил, дутагдал гаргахгүйгээр мөрдлөг болгон анхаарч ажиллах болно.” гэжээ.

Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн төлөөлөгч Д.Ц*******ээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Манай компани нь 2025 оны 12-р сар болон 2026 оны 01-р сарын Нийгмийн даатгалын тайландаа иргэн Ц.Б*******ыг тайлагнаагүй үлдээсэн нь үнэн болно.

Мөн ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д. Ү*******гийн 2026 оны 05 сарын 15-ны өдрийн 24 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай, Монгол Улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7,7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Ц.С*******ын 2026 оны 04 сарын 20-ны өдрийн 0010012 дугаартай шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох” гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичсэнийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнийн 2026 оны 05 дугаар 25-ны өдрийн 128/III32026/4088 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд манай компанийг төлөөлж итгэмжлэгдсэн ажилтан оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх...” гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан.

Хариуцагч ******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.С*******, гуравдагч этгээд “*******” ХХК-ийн төлөөлөгч Д.Ц******* нар нь  ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ү*******гийн 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаартай “…******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.С*******ын 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0010012 дугаартай шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох” гэж өөрчлөлт оруулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгааг шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч, гуравдагч этгээд нар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ү*******гийн 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаартай дүгнэлтээр ******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.С*******т холбогдуулан гаргасан ******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн улсын байцаагч Ц.С*******ын 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0010012 дугаартай шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох” гэж өөрчлөлт оруулах” шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч болон гуравдагч этгээд хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ