Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 150/шш2025/00308

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 150/ШШ2025/00308

Сэлэнгэ аймаг

 

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо * цогцолбор хаягт байрлах “* ББСБ” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сум*-р баг хөдөө хаягт оршин суух, * овогт *ын *(РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,375,249 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “* ББСБ” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* ББСБ" ХХК болон хариуцагч * нарын хооронд 2022 оны 01 сарын 18-ны өдөр 140000708416 дугаартай "Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулагдсан болно. Уг гэрээний дагуу * нь "* ББСБ" ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99448572 дугаарын дугаарын *аппликейшнийг ашиглаж 2022 оны 10 сарын 01-ний өдөр 390,000 төгрөгийг сарын 3,2% хүүтэй, 2022 оны 10 сарын 04-ний өдөр 90,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй, 2022 оны 10 сарын 29-ний өдөр 110,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй тус тус зээлж авсан ч зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. Иймд зээлний гэрээний үүрэг зөрчигдсөн өдрөөс нэмэгдүүлсэн хүүг 20%-иар тооцож эхэлсэн. "* ББСБ" ХХК нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаарда мессеж илгээж, утсаар холбоо тогтоон төлбөрийг хэсэгчлэн төлөх хугацаа тохирч байсан ч гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй байна...” гэжээ.

 

Хариуцагч * нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь * ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 1,375,249 төгрөгийг 2025.10.25-ны өдөр 687,625 төгрөг, 2025.11.30-ны өдөр 687,625 төгрөгөөр 2 сарын хугацаанд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.   /хавтаст хэргийн 22-р хуудас/

 

Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* ББСБ" ХХК нь хариуцагч *аас зээлийн гэрээний үүрэгт 1,375,249 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,375,249 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2 сарын хугацаанд 2 хувааж төлж барагдуулахаар хариу тайлбарыг ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 23-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “* ББСБ” ХК нь хариуцагч *т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,375,249 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь * ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 1,375,249 төгрөгийг 2025.10.25-ны өдөр 687,625 төгрөг, 2025.11.30-ны өдөр 687,625 төгрөгөөр 2 сарын хугацаанд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч “* ББСБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* ББСБ" ХХК нь хариуцагч *аас зээлийн гэрээний үүрэгт 1,375,249 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,375,249 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2 сарын хугацаанд 2 хувааж төлж барагдуулахаар хариу тайлбарыг ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “* ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,375,249 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,954 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 18,477 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 18,477 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “* ББСБ” ХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “* ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,375,249 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “* ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,954 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 18,477 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 18,477 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “* ББСБ” ХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН