| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00303/И |
| Дугаар | 150/шш2025/00311 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 150/шш2025/00311
| 2025 оны 10 сарын 20 өдөр | Дугаар 150/ШШ2025/00311 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн* дүүрэг *р хороо * хаягт байрлах “* ББСБ” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сум *-р баг * хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,641,096.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “* ББСБ” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч * нь 2023 оны 06-р сарын 07-ны өдөр ЗГ/1518100215 тоот зээлийн гэрээг байгуулан 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг 1 хувийн шимтгэлтэй, сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр зээлийн хүүний 20 хувь байхаар, 12 сарын хугацаатай зээлж авсан. 2025 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,414,514.92 /хоёр сая дөрвөн зуун арван дөрвөн мянга таван зуун арван дөрвөн төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөг, үндсэн хүүний төлбөр 195,674.93 /нэг зуун ерэн таван мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 30,906.76 /гучин мянга есөн зуун зургаан төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг, нийт 2,641,096.61 /хоёр сая зургаан зуун дөчин нэгэн мянга ерэн зургаан төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг, Анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалын улсын тэмдэгтийн хураамж 30,000 /гучин мянга/, анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан улсын тэмдэгтийн хураамж 57,208 /тавин долоон мянга хоёр зуун найман төгрөг/ төгрөгийг гаргуулах...” гэжээ.
Хариуцагч * нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь * ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 2,641,096.91 төгрөгөөс 1,065,471 төгрөгийг төлсөн байгаа. Одоо үлдэх 1,575,626 төгрөгийг 2025.11.15-ны өдөр 787,813 төгрөг, 2025.12.30-ны өдөр 787,813 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 21-р хуудас/
Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч *ын шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 23-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “* ББСБ” ХК нь хариуцагч *од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,641,096.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь * ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 2,641,096.91 төгрөгөөс 1,065,471 төгрөгийг төлсөн байгаа. Одоо үлдэх 1,575,626 төгрөгийг 2025.11.15-ны өдөр 787,813 төгрөг, 2025.12.30-ны өдөр 787,813 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч “* ББСБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч *ын шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргажээ.
Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “* ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,641,096.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,208 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 28,604 төгрөгийг хариуцагч *оос, улсын орлогоос 28,604 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “* ББСБ” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “* ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,641,096.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “* ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,208 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 28,604 төгрөгийг хариуцагч *оос, улсын орлогоос 28,604 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “* ББСБ” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН