Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 150/шш2025/00312

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 150/ШШ2025/00312

Сэлэнгэ аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо * цамхаг 2-205 хаягт байрлах “* ББСБ” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сум *-р баг * тоот хаягт оршин суух,  * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,701,819.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хариуцагч *тай "Хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний гэрээ" байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч тал телевизийн хүлээн авагч төхөөрөмжийг лизингийн нөхцөлөөр худалдан авч, сар бүр лизингийн төлбөрийг гэрээний дагуу Хаан банкны*, Төрийн банкны * тоот дансуудад хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч тал 2022 оны 08 сараас эхлэн гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд нийт 139901 (Нэг зуун гучин есөн мянга есөн зуун нэг) төгрөгийн төлбөр төлөөгүй байгаа болно. Уг зөрчлийг арилгуулах зорилгоор удаа дараа бүртгэлтэй дугаар луу утсаар холбогдож, мессеж илгээсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байна...” гэжээ.

 

Хариуцагч * нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь * ББСБ  ХХК-аас нэхэмжилсэн 1,701,819.16 төгрөгийг 2025.10.30-ны өдөр 425,455 төгрөг, 2025.11.30-ны өдөр 425,455 төгрөг, 2025.12.30-ны өдөр 425,455 төгрөг, 2026.01.30-ны өдөр 425,455 төгрөгөөр 4 сарын хугацаанд тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.   /хавтаст хэргийн 19-р хуудас/

 

Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* ББСБ нь хариуцагч *ын гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна....” гэжээ. /хавтаст хэргийн 20-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,701,819.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие хариуцагч * нь * ББСБ  ХХК-аас нэхэмжилсэн 1,701,819.16 төгрөгийг 2025.10.30-ны өдөр 425,455 төгрөг, 2025.11.30-ны өдөр 425,455 төгрөг, 2025.12.30-ны өдөр 425,455 төгрөг, 2026.01.30-ны өдөр 425,455 төгрөгөөр 4 сарын хугацаанд тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...* ББСБ нь хариуцагч Баатаржавын гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,701,819.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,179 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 21,089.5 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 21,089.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,701,819.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,179 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 21,089.5 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 21,089.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН