Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 150/шш2025/00313

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 150/ШШ2025/00313

Сэлэнгэ аймаг

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо * цамхаг 2-205 хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн *т сум *р баг * тоот хаягт оршин суух,  * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 139,901 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хариуцагч *тай "Хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний гэрээ" байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч тал телевизийн хүлээн авагч төхөөрөмжийг лизингийн нөхцөлөөр худалдан авч, сар бүр лизингийн төлбөрийг гэрээний дагуу Хаан банкны*, Төрийн банкны * тоот дансуудад хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч тал 2022 оны 08 сараас эхлэн гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд нийт 139901 (Нэг зуун гучин есөн мянга есөн зуун нэг) төгрөгийн төлбөр төлөөгүй байгаа болно. Уг зөрчлийг арилгуулах зорилгоор удаа дараа бүртгэлтэй дугаар луу утсаар холбогдож, мессеж илгээсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байна...” гэжээ.

 

Хариуцагч * нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь *  ХХК-аас нэхэмжилсэн 139,901 төгрөгийг 2025.09.30-ны өдөр гэхэд төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.   /хавтаст хэргийн 21-р хуудас/

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Тус компаниас Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд 2025 оны 09 сарын 09 өдөр иргэн *д холбогдох (2022 оны 03 сарын 01-ны өдрийн 34427 тоот зээлийн гэрээ)-ийн дагуу нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч тал болох кризи * нь каргайт хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлага болох 139.901(Нэг зуун гучин есен мянга есөн зуун нэг) төгрөгийг 2025 оны 10 сарын 01-ны өдөр бүрэн төлж биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү....” гэжээ. /хавтаст хэргийн 22-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 139,901 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь *  ХХК-аас нэхэмжилсэн 139,901 төгрөгийг 2025.09.30-ны өдөр гэхэд төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч “* ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Тус компаниас Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд 2025 оны 09 сарын 09 өдөр иргэн *-д холбогдох (2022 оны 03 сарын 01-ны өдрийн 34427 тоот зээлийн гэрээ)-ийн дагуу нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч тал болох кризи * нь каргайт хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлага болох 139.901(Нэг зуун гучин есен мянга есөн зуун нэг) төгрөгийг 2025 оны 10 сарын 01-ны өдөр бүрэн төлж биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 139,901 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,847 төгрөгийг 50 хувь бууруулан тогтоож, 2,423.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 139,901 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,847 төгрөгийг 50 хувь бууруулан тогтоож, 2,423.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН