Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 512

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав, хохироч Г.Баярцэцэг, түүний хууль ёсны төлөөлөгч О.Сайнбаяр, хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг  нарыг оролцуулан тус шүүхийн “Б“ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. Б-т холбогдох эрүүгийн “181112980484” дугаартай, 186/2018/438/э индекстэй хэргийг 2018 оны 06 дүгээр сарын 12-ны  өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.            

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1978 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 13 дугаар  хороо, сургуулийн 24 дүгээр гудамж 434 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шйитгэлгүй, Б.Б /РД:ХГ78041214/,

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг  хүртлэх хугацаанд Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамж 434 тоотод сэтгэцийн өвчтэй Г.Баярцэцэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн мэдүүлэг :

 

1.1.  Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...11 сард болсон үйл явдал. Баярцэцэг надад сайн би бас сайн. Баярцэцэг ээж өнөөдөр байхгүй байгаа та хүрээд ир гээд бид 2 бэлгийн харьцаанд ордог байсан. Хүчээр бэлгийн  харьцаанд орж байгаагүй эрүүл байх үедээ бэлгийн харьцаанд ордог байсан гэв.

1.2.  Хохирогч Г.Баярцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Шүүгдэгч, хохирогч нар  мэдүүлэг  өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах  ажиллагааны явцад  хохирогч Г.Баярцэцэгийн:...Өнгөрсөн намар манай хашаанд нүүж ирээд манай нэг байшинд амьдрахаар нүүж ирсэн. Буяндэлгэр гэх залуу үсний найр болох үед намайг оролдсон, тэр үйл явдлаас хойш надтай олон удаа унтсан. Энэ үйл явдлаас манай гэрийнхэн намайг жирэмсэн болсныг эмнэлэгт очоод мэдсэн. Би өөрөө жирэмсэн болсноо мэдээгүй, намайг хүүхэд гаргах боломжгүй гэж хэлээд эмч нар хагалгаа хийсэн. Надтай олон удаа буюу 7-8 удаа унтсан. Буяндэлгэр нь надтай унтах гэж орж ирэхдээ согтуу орж ирдэг, миний хөх, өмдрүү гараа хийдэг. Тэр үед нь би гараараа цааш түлхэж боль гэж хэлэхэд надтай хүчээр унтдаг. Би өөр хүнтэй унтаж үзээгүй гэх мэдүүлэг. /хх 9-10/, 

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Гэрэлцолмонгийн:...миний бие Мөнхсайхан овогтой Гэрэлцолмон, миний үеэл эгч Ганбаатар овогтой Баярцэцэг нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 24 дүгээр гудамжны 434 тоотод амьдардаг бөгөөд эгч маань 80 хувийн сэтгэцийн өөрчлөлтэй, энэ асуудлаараа группэд байдаг. Харин эгчийн маань хашаанд байх байшин түрээслэн суудаг Болдбаатар овогтой Буяндэлгэр нь эгчийг 2017 оны 10 дугаар сараас хойш хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орж эхэлсэн бөгөөд одоогоор эгчийг жирэмсэн болгосон, энэ асуудлаар уг хүнтэй уулзаж ярилцахаар би уг хүнтэй унтаж хэвтээгүй, сайн харилцаатай байдаг гэж хэлсэн. Харин эгч хэлэхдээ намайг өдрийн цагаар гэрт нь хүн байхгүй үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бэлгийн харилцаанд удаа дараа орсон гэж байсан. Бэлгийн харилцаанд орсоныхоо дараа ээждээ битгий хэлээрэй ээждээ хэлж болохгүй шүү гэж хэлдэг гэж байсан. Тухайн үйл явдлыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдээд эмнэлгээр явахад эгчийг 5 сартай жирэмсэн байна гэдгийг ЭХО-д харуулж мэдсэн. Энэ үйл явдлыг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх-12/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Алтанцэцэгийн:...манайх 4 хүүхэдтэй. Б.Б нь дээрээсээ 2 дахь хүүхэд, 1978 оны 04 дүгээр сарын        12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа цэцэрлэг, яслиар явж байгаад 1986 онд ерөнхий боловсролын 39 дүгээр сургуульд элсэн орж, 8 дугаар ангийг бүрэн бус дунд боловсролоор 1995 онд сургуулиа төгсөөд, түүний дараагаар 3 сарын барилгын курст явж өрлөгчин болсон. Барилга дээр ажиллаж байгаад         1996-1997 оны хооронд Улаанбаатар хотын 05 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдан ирсэний дараа надтай хамт дэнжийн 1000-ын зах дээр ногоо зарж байсан. Түүнээс хойш хувиараа барилгын ажил хөдөлмөр эрхэлж явсаар байгаад өдийг хүрсэн. 2000 онд Одончимэг гэх бүсгүйтэй гэр бүл болж байгаад нэг охин гаргасан бөгөөд 5-6 жил амьдраад салсан, түүний дараа Мөнхцэцэг гэх бүсгүйтэй гэр бүл болж одоо 4 хүүхдийн хамтаар амьдарч байна. Даруу төлөв, ажилсаг хөдөлмөрч хамт олны дунд нэр хүнд сайтай, үр хүүхэд болон гэр бүлдээ хайр халамжтай, хүнд тусархаг зан чанартай хүн байгаа гэх мэдүүлэг. /хх-17/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Сайнбаярын:...манай талийгаач нөхөр Ганбаатарын хуурай дүү нь гээд манай гэрээр орж гараад явдаг байсан. Сүүлдээ надтай хамт нэг  газар хамт ажилладаг болсон. Тэгээд 2016 оны 08 дугаар сард манай нөхөр машинтайгаа явж байгаад зүрх нь хаагдаж нас барсан. Тэр явдлаас хойш буюу 1 сарын дараа танил Буяндэлгэр нь ахаас болж сэтгэл санаагаар унаад байхын, гэхээр нь би ахынхаа унааг аваад өөрсдийн хүүхдүүдээ зөөж байг гэж бодоод өгсөн. Харин хариуд хүүхдийн сургалтын төлбөрт сая төгрөг өгөөрэй гээд өгсөн. Тэгэж байтал 2017 он гараад миний том хүү Алтаншагай хөлний дурангийн хагалгаанд орохоор болоод мөнгөний хэрэг гараад хашаа байшингаа 25000000 төгрөгөөр зарна гэж ярьж байхад танил Буяндэлгэр нь манайх авъя гэхэд Буяндэлгэр нь 12000000 төгрөг байна гэж хэлэхээр нь би үлдэгдэл мөнгийг нь дараа тохиролцож байгаад авъя гэж аман хэлцэл хийгээд 2017 оны  10 дугаар сарын 04-05-ны өдөр өөрийн амьдарч байсан байшингаа Буяндэлгэрт суллаж байгаад хажуу дахь байшиндаа орсон. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр  бага хүүхдийнхээ үсний найрыг хийсэн. Тэгээд би өглөө ажилдаа яваад  орой 16-17 цагийн орчимд буугаад гэртээ ирдэг. Манай нөхрийн хуурай дүү гэж бодоод уг хүнд хашаа байшингаа зарахаар болсон. Бид нар хуурай сайн ах дүүсийн харилцаа холбоотой хүмүүс. Хэдэн онд хаана төрсөнийг би мэдэхгүй одоо 40 орчим насны хүмүүс, эхнэр 3 хүүхдийнхээ хамт манай хашаа байшинд байгаа. Уг нь хүнд гэм хоргүй юм шиг санагддаг, архи уусан үедээ эхнэр хүүхэдтэй агсам тавьдаг. Мөн манай гэрт ч орж ирээд 1-2 удаа агсам тавьж байсан тохиолдол ч байдаг. Харин маргааш нь юу болсон талаар юу ч мэддэггүй. Манай хашаанд ирж бууснаас хойш би тухайн хүмүүсийн талаар муу зүйл бодож байгаагүй, тухайн хүмүүст итгэж байсан. Миний нөхөр хайрлаж байсан болохоор уг хүнд сайн хандаж туслая гэж бодсон. Өдрийн цагаар миний том охин Г.Баярцэцэг нь гэртээ байнгын байдаг.  Миний охин сэтгэцийн өөрчлөлттэй. Манайх өглөө 06 цаг өнгөрөөд би босдог. Тэгээд хүүхдүүдээ дуудаад сургууль хичээлдээ явах нь явна. Би оны өмнө бол өглөө 07 цаг өнгөрч гараад орой 15-17 цагийн орчимд гэртээ ирдэг. Миний дараа манай 2 дахь охин 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 49 дүгээр сургуульд орос хэлний багшаар ажилд орсон. Тус сургуульд манай бага охин Г.Хулан өглөө хичээлдээ яваад өдөр тарж ирнэ. Г.Анужин өглөө ч өдөр явна, янз бүр, өдрөөсөө шалтгаалаад өнжих тохиолдол ч байдаг. Тэгээд бодохоор манайд Баярцэцэгийг ганцаараа байх тохиолдол ховор боловч, манай гэрээс хэн гараад явж байгаад Буяндэлгэрийнх мэддэг, тэдний гэрээс манайд хэн байгаа нь тодорхой тод харагддаг. Би шинэ он гараад ажилдаа явахаа больсон, учир нь гэртээ Баярцэцэгийг харах, өөрийн бие эрүүл мэндийн байдал муу байсан. Тэгээд Баярцэцэгийн шүдийг янзлуулах, бүх шүдийг нь түүлгээд хиймэл шүд хийлгэх гээд эмнэлгийн газар очиход 2 ёзоор үлдсэн байна гээд шүдийг авахуулсан. Энэ хугацаанд миний охины царай зүс нь бараандуу болж, нүүр нь сэвхдсэн, гэдэс нь томроод байгаа юм шиг санагдаад, өрхийн эмчид үзүүлсэн. Манай өрхийн ЭХО-д харахад миний том охин Баярцэцэг нь жирэмсэн байсан бөгөөд 18-19 недальтай болсон байсан. Тэгээд эмч нар үзээд, Баярцэцэгийг ураг тээх чадваргүй, эмч нар ярилцаж байгаад гэдсэн байгаа ургыг гаргуулан авах талаар бид нарт хэлсэн. Тэгэхээр нь би охиныхоо ах дүү нартаа  хандаж энэ талаар хэлсэн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэгдүгээр төрөх эмнэлэгт хэвтээд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны  өдөр ургийг кесовор хагалгаа хийж авсан. Тэгээд охин Баярцэцэгийг эмнэлэгт хэвтэхээс өмнө 2 эмэгтэй дүү нь болон өөрсдийн ах дүү нар ярилцаж асуухад Буяндэлгэр гэх залуу намайг ганцаараа байх үед архи уусан үедээ, надтай хамт унтсан гэж хэлж байсан. Би охиноосоо энэ талаараа сайн асуусан, өөрсдийн ах дүү нар нь ч сайн асуугаад цагдаагийн байгууллагад хандаж эцэг тогтоох шинжилгээ хийлгэж, гэм буруутай эсэхийг шалгуулахаар цагдаад хандсан гэх мэдүүлэг. /хх 18-19/,

  2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Мөнхцэцэгийн:...1978 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа цэцэрлэг, яслиар явж байгаад, 1986 онд ерөнхий боловсролын 39 дүгээр сургуульд элсэн орж, 8 дугаар ангийг бүрэн бус дунд боловсролоор 1995 онд сургуулиа төгсөөд, түүний дараагаар 3 сарын барилгын курст явж өрлөгчин болсон. Барилга дээр ажиллаж байгаад 1996-1997 оны хооронд Улаанбаатар хотын 05 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдан ирсэний дараа надтай хамт дэнжийн 1000-ын зах дээр ногоо зарж байсан. Түүнээс хойш хувиараа барилгын ажил хөдөлмөр эрхэлж явсаар байгаад өдийг хүрсэн. Одончимэг гэх бүсгүйтэй сууж байгаад тэр эмэгтэйгээс салаад би өөрийн нөхрөөс нэг хүүхэдтэй салаад 2005 онд бид гэр бүл болж одоо 3 хүүхдийн эцэг эх болцгоосон. Надтай сууснаас хойш барилга дээр 2-3 жил ажиллаж байгаад түүнээс хойш Нарантуул 2 захын дайвар бүтээгдэхүүн дээр 8 жил болж байна. Миний нөхөр ажилсаг хөдөлмөрч, даруу төлөв, үг дуу цөөнтэй, ичимхий, гэр бүл, үр хүүхэдтэй анхаарал халамж, сайн гэр орны  ажил сайн хийдэг хүн байгаа.  Бага зэрэг архи уух дуртай, архи уухаараа яваад байдаг, тасрахгүй хүнтэй маргалдан зодолдож явдаг. Хүнд гэм хоргүй хүн байгаа. О.Сайнбаяр гэх эмэгтэйгийн талийгаач нөхөртэй нь гэр бүлийн найз байсан бөгөөд эхнэр нь бид 2 дотно, манай нөхөр талийгаачтай сайн найзын харилцаатай байсан бөгөөд талийгаачийг өнгөрсний дараахан машин болон хашаа байшинг нь авахаар наймаалцаж 2017 оны 10 дугаар сард ирж нэг байшинд амьдарсан бөгөөд 12000000 төгрөгний урьдчилгаа өгсөн бөгөөд жилийн дараа 13 сая төгрөг өгөхөөр болж хашааныхан нэг байшинд гэр бүлийн хамтаар амьдрах болсон гэх мэдүүлэг. /хх-20/,

  2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Баянбулагийн:...миний аав Ганбаатарын бага охин бид нарын том эгч Г.Баярцэцэг хувийн сэтгэцийн өөрчлөлтэй. Энэ асуудлаасаа болж багаасаа сургуулиас  гарч байнгын гэртээ байх болсон. 2017 оны 10 дугаар сарын эхээр манай хашаанд байх байшинд манай аав, ээжийн танил Буяндэлгэр гэх залуу эхнэр 3 хүүхдийн хамтаар манай нэг байшинд амьдарч эхэлсэн. Түүнээс хойш манай том эгч Баярцэцэг гэртээ ганцаараа байсан. Ээж болон бид нар сургууль, хичээлтэй гээд гараад явчихдаг өдрийн 10-15 цагийн  хооронд  эгч маань ганцаараа гэртээ үлддэг. Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 10-ны орчимд манай эгчийг ээж маань эмнэлгээр дагуулж шүдийг нь янзлуулах зорилгоор явж байхдаа эгчийн царай зүс, биед чинь өөрчлөлт орсоныг мэдээд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж ЭХО-д харуулахад 4 сар өнгөрсөн 5 сар шахам жирэмсэн байна гэдгийг бид нар мэдсэн. Тэгээд энэ талаар эгч Баярцэцэгээс лавлаж асуухад манай хашаанд амьдарч байгаа Буяндэлгэр гэх хүнийг гэж хэлсэн. Тэгээд бид нар энэ асуудлыг шалгуулахаар цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг. /хх-21/,

2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Анхбаярын:...1978 оны 04 дүгээр сарын   12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа цэцэрлэг, яслиар явж байгаад 39 дүгээр сургуульд элсэн орсноос хойш бид одоо хүртэл 25 жил үерхэж байна. Б.Б нь 8 анги төгсөөд хувиараа барилгын хөдөлмөр эрхэлдэг байсан. Сүүлийн 10-иад жил Нарантуул 2 захын махны тасагт жижиглэнгийн хэсэгт хувиараа хөдөлмөр эрхэлж ирсэн. Одоо эхнэр Мөнхцэцэгийн хамт ажилладаг 4 хүүхдийн эцэг, эх болцгоосон. Урьд нь нэг эмэгтэйтэй гэр бүл болоод салсан. Ажилсаг хөдөлмөрч, хүнд тусархуу, найз нөхдийн нэр хүнд сайтай, гэр бүлдээ анхаарал халамж сайн, амьдралын төлөө тууштай тэмцдэг залуу байгаа гэх мэдүүлэг. /хх-22/,

2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Мөнхбатын:...1978 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа цэцэрлэг, яслиар явж байгаад 39 дүгээр сургуульд элсэн орсноос хойш бид одоог хүртэл 25 жил үерхэж байна. Б.Б нь 8 дугаар анги төгсөөд хувиараа барилгын ажил хөдөлмөр эрхэлдэг байсан. Сүүлийн 10-иад жил Нарантуул 2 захын махны тасагт жижиглэнгийн хэсэгт хувиараа хөдөлмөр эрхэлж ирсэн. Манай найз анх Одноо гэх  бүсгүйтэй танилцаж дундаасаа 1 охин гаргаж хамтын амьдрал зохиож байгаад жилийн дараа эхнэр нь хаяад явсан. Түүнээс хойш одоо амьдарч байгаа Мөнхцэцэг гэх эмэгтэйтэй гэр бүл болоод 4 хүүхдийн эцэг, эх болцгоосон. Ажилсаг хөдөлмөрч, хүнд тусархуу, найз нөхдийн нэр хүнд сайтай, гэр бүлдээ анхаарал халамж сайтай, амьдралын төлөө тууштай тэмцдэг залуу байгаа. Архи согтууруулах ундааны зүйлийг тааруулан хэрэглэдэг, ямар нэгэн гаж муу зуршил байхгүй гэх мэдүүлэг.     /хх-23/

2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4715 тоот актын:

1. Шинжилгээнд өөрийн биеэр ирсэн Б.Бээс авсан шингэн цусны ийлдэст болон наалдацны материалд бэлгийн замын халдварт өвчний үүсгэгч илрээгүй.

2. Шинжилгээнд өөрийн биеэр ирсэн Б.Бээс авсан шингэн цус нь В /III/ бүлгийн харъяалалтай байна. Бактериологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Оргил гэсэн дүгнэлт. /хх-26/,  

2.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4714 тоот актын:

1. ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад Б.Б нь хүний микросателлит D3S1358, MHO1, D21S11, Рenta Е, D5S818, D13S317, Б7S820, Б16Ы539, Рenta D,үWA, D8,S1179, MРОХ, FGA локусын аллелиар ургийн биологийн эцэг байх магадлал 99% байна.

2.Б.Б нь ургийн эцэг байх магадлал 99.99% байна.

3.Б.Бийн бэлгийн чадвартай эсэх, бэлгийн замын халдвар өвчтэй эсэхийг биологийн, ДНХ-ийн шинжээчид тогтоох чиг үүрэггүй болно.

4.ШШҮХ-д эзэнгүй ДНХ-ийн мэдээллийн санд байхгүй учраас харьцуулах боломжгүй байна. Б.Б болон урагт ДНХ-ийн шинжилгээ хийсэн тул цусны бүлгийг тогтоох шаардлагагүй гэж үзэв. Биологийн ухааны доктор, БШЛХЧ-ийн ахлах мэргэжилтэн, д/х С.Ганболд гэсэн дүгнэлт. /хх-28/,

2.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 54622 тоот актын:

1.2.3. Г.Баярцэцэгийн охин хальс хуучин урагдалтай байна.

4.Г.Баярцэцэгт шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин илрээгүй болно.

5.Г.Баярцэцэг нь хурцал үйлдэх чадвартай болно.

6.Г.Баярцэцэг нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр кесар хагалгаа хийж, 410 гр жинтэй, 27 см урттай, амьгүй төрсөн ба ураг нь 27-29 долоо хоногтой байх боломжтой байна.

7.Г.Баярцэцэг В /III/ бүлгийн цустай байна. Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, клиникийн профессор, АУ-ны магитер Б.Ундармаа  гэсэн дүгнэлт. /хх-30/,

2.12. Шүүх сэтгэц эмгэг судлалын 448 дугаартай  дүгнэлт:

1. Г.Баярцэцэг нь гэмт хэрэгт өртөх үедээ Оюуны  хүндэвтэр хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Г.Баярцэцэг нь  тэр үедээ өөрийнхөө болон бусдын хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж өөрийгөө удирдан  жолоодох чадваргүй байсан байна.

2. Г.Баярцэцэг нь гэмт үйлдлийн үед Оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн  эмгэгтэй байсан байна. Г.Баярцэцэг нь  өөрийнхөө үйлдлийг  удирдах чадваргүй байсан байна.

3. Г.Баярцэцэг нь Оюуны  хүндэвтэр хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Г.Баярцэцэг нь өөрийн сэтгэцийн түвшинд үзсэн харсан сонссон зүйлийнхээ талаар мэдүүлэг  өгөх чадвартай байна.

4. Г.Баярцэцэгийн сэтгэцийн өвчтэйг тодорхойлсон, баталсан, баримт бичиг одоогийн  сэтгэцийн байдал нь тохирч байна.

5. Г.Баярцэцэг нь Оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Г.Баярцэцэг нь хөдөлмөрийн  чадвар алдалтын 79%тай сэтгэцийн эмчийн хяналт группэд байдаг гэх эмнэлгийн  бичиг баримт  байна.  Г.Баярцэцэгийн IQ=42% Ws=10/ гэсэн СЭМҮТ-н эмгэг судлалын шинжилгээний бичиг баримт  байна.  Комиссын дарга Д.Дэжидмаа, гишүүн Б.Туяа, Я.Ганхүү гэсэн  дүгнэлт /хх-41/

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-6/, шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4715, 4714, 5462 дугаартай дүгнэлт /хх 27-29/, төрөлтийн  түүх /хх 31-40/, шүүх сэтгэц эмгэг судлалын 448 дугаартай дүгнэлт /хх-41/, Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны  засаг даргын тодорхойлолт, хувийн  байдлыг  тогтоосон  бусад  нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

 

Дээрхи  хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах  ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

 Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг  хүртлэх хугацаанд Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамж 434 тоотод сэтгэцийн өвчтэй Г.Баярцэцэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Баярцэцэгийн....өнгөрсөн намар манай хашаанд нүүж ирээд манай нэг байшинд амьдрахаар амьдарч байгаа  Буяндэлгэр гэх залуу үсний найр болох үед намайг оролдсон, тэр үйл явдлаас хойш надтай олон удаа унтсан. Энэ үйл явдлаас манай гэрийнхэн намайг жирэмсэн болсныг эмнэлэгт очоод мэдсэн. Би өөрөө жирэмсэн болсноо мэдээгүй, намайг хүүхэд гаргах боломжгүй гэж хэлээд эмч нар хагалгаа хийсэн. Надтай олон удаа буюу 7-8 удаа унтсан. Буяндэлгэр нь надтай унтах гэж орж ирэхдээ согтуу орж ирдэг, миний хөх, өмдрүү гараа хийдэг. Тэр үед нь би гараараа цааш түлхэж боль гэж хэлэхэд надтай хүчээр унтдаг. Би өөр хүнтэй унтаж үзээгүй гэх мэдүүлэг. /хх 9-10/, гэрч М.Гэрэлцолмонгийн:...Буяндэлгэр нь эгчийг 2017 оны 10 дугаар сараас хойш хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орж эхэлсэн бөгөөд одоогоор эгчийг жирэмсэн болгосон, энэ асуудлаар уг хүнтэй уулзаж ярилцахаар би уг хүнтэй унтаж хэвтээгүй, сайн харилцаатай байдаг гэж хэлсэн. Харин эгч хэлэхдээ намайг өдрийн цагаар гэрт нь хүн байхгүй үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бэлгийн харилцаанд удаа дараа орсон гэж байсан. Бэлгийн харилцаанд орсоныхоо дараа ээждээ битгий хэлээрэй ээждээ хэлж болохгүй шүү гэж хэлдэг гэж байсан. Тухайн үйл явдлыг 2018 оны 04 дүгээр сарын 20 ны өдөр мэдээд эмнэлгээр явахад эгчийг 5 сартай жирэмсэн байна гэдгийг эход харуулж мэдсэн юм. Энэ үйл явдлыг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх-12/, гэрч О.Сайнбаярын:... өдрийн цагаар миний том охин Г.Баярцэцэг нь гэртээ байнгын байдаг.  Миний охин сэтгэцийн өөрчлөлттэй....тэгээд бодохоор манайд Баярцэцэгийг ганцаараа байх тохиолдол ховор боловч, манай гэрээс хэн гараад явж байгаад Буяндэлгэрийнх мэддэг, тэдний гэрээс манайд хэн байгаа нь тодорхой тод харагддаг…..энэ хугацаанд миний охины царай зүс нь бараандуу болж, нүүр нь сэвхдсэн, гэдэс нь томроод байгаа юм шиг санагдаад, өрхийн эмчид үзүүлсэн. Манай өрхийн ЭХО-д харахад миний том охин Баярцэцэг нь жирэмсэн байсан бөгөөд 18-19 недальтай болсон байсан. Тэгээд эмч нар үзээд, Баярцэцэгийг ураг тээх чадваргүй, эмч нар ярилцаж байгаад гэдсэнд байгаа ургыг гаргуулан авах талаар бид нарт хэлсэн. Тэгэхээр нь би охиныхоо ах дүү нартаа  хандаж энэ талаар хэлсэн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэгдүгээр төрөх эмнэлэгт хэвтээд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны  өдөр ургийг кесовор хагалгаа хийж авсан. Тэгээд охин Баярцэцэгийг эмнэлэгт хэвтэхээс өмнө 2 эмэгтэй дүү нь болон өөрсдийн ах дүү нар ярилцаж асуухад Буяндэлгэр гэх залуу намайг ганцаараа байх үед архи уусан үедээ, надтай хамт унтсан гэж хэлж байсан. Би охиноосоо энэ талаараа сайн асуусан, өөрсдийн ах дүү нар нь ч сайн асуугаад цагдаагийн байгууллагад хандаж эцэг тогтоох шинжилгээ хийлгэж, гэм буруутай эсэхийг шалгуулахаар цагдаад хандсан гэх мэдүүлэг. /хх 18-19/,  гэрч Г.Баянбулагийн:...том эгч Г.Баярцэцэг  сэтгэцийн өөрчлөлтэй. Энэ асуудлаасаа болж багаасаа сургуулиас  гарч байнгын гэртээ байх болсон. 2017 оны 10 дугаар сарын эхээр манай хашаанд байх байшинд манай аав, ээжийн танил Буяндэлгэр гэх залуу эхнэр 3 хүүхдийн хамтаар манай нэг байшинд амьдарч эхэлсэн. Түүнээс хойш манай том эгч Баярцэцэг гэртээ ганцаараа байсан. Ээж болон бид нар сургууль, хичээлтэй гээд гараад явчихдаг өдрийн 10-15 цагийн  хооронд  эгч маань ганцаараа гэртээ үлддэг. Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 10-ны орчимд манай эгчийг ээж маань эмнэлгээр дагуулж шүдийг нь янзлуулах зорилгоор явж байхдаа эгчийн царай зүс, биед чинь өөрчлөлт орсоныг мэдээд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж ЭХО-д харуулахад 4 сар өнгөрсөн 5 сар шахам жирэмсэн байна гэдгийг бид нар мэдсэн. Тэгээд энэ талаар эгч Баярцэцэгээс лавлаж асуухад манай хашаанд амьдарч байгаа Буяндэлгэр гэх хүнийг гэж хэлсэн. Тэгээд бид нар энэ асуудлыг шалгуулахаар цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг.               /хх-21/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4715, 4714, 54622, Шүүх сэтгэц эмгэг судлалын 448 дугаартай  дүгнэлт, болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Бийг хохирогчийг сэтгэцийн өвчтэйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

              Хохирогч Г.Баярцэцэг, түүний хууль ёсны төлөөлөгч О.Сайнбаяр нараас хохиролд 2.462.000 төгрөг, мөн сэтгэл санааны хохиролд  13.000.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Б нь 2.462.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Харин шүүхээс сэтгэл санааны  хохиролд  13.000.000 төгрөг  нэхэмжилснийг хүлээн авч  шийдвэрлэх боломжгүй байна гэж  үзлээ.  Учир нь энэ  талаар ямар нэг  баримт  хавтаст хэрэгт  авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирлыг нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь зүйтэй гэж  үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г хохирогчийг сэтгэцийн өвчтэйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч  Б.Б-ийг  3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Б-т  оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.          

 

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус   дурдсугай.

 

5. хохирогч Г.Баярцэцэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сайнбаяр нар нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

           

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ