Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 150/шш2025/00314

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 150/ШШ2025/00314

Сэлэнгэ аймаг

 

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор хаягт байрлах “* ББСБ” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сум *-р баг *-р хэсэг * тоот хаягт оршин суух,  * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,685,060.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... * нь "* ББСБ" ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 3,685,060.13төгрөгийг жилийн 36%-ийн хүүтэй 18 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан болно Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ББСБ-г хохироож байна...” гэжээ.

 

Хариуцагч * нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь * ББСБ  ХХК-аас нэхэмжилсэн 3,685,060.13 төгрөгийг 2025.10.30-ны өдрөөс эхлэн 7 сарын хугацаанд буюу сард 526,438 төгрөгөөр төлж барагдуулна. хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.   /хавтаст хэргийн 29-р хуудас/

 

Нэхэмжлэгч “* ББСБ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* ББСБ" ХХК нь *ээс зээлийн гэрээний үүрэгт 3,685,060.13 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,685,060.13 төгрөгийг бүхэлд нь Сүлээн зөвшөөрч 7 сарын хугацаанд 7 хувааж төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу айлбар ирүүлсэн байна. Уг хариу тайлбарыг хүлээн зөвшөөрж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү....” гэжээ. /хавтаст хэргийн 30-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “* ББСБ ” ХХК нь хариуцагч *т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,685,060.13төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...“...Миний бие хариуцагч * нь * ББСБ  ХХК-аас нэхэмжилсэн 3,685,060.13 төгрөгийг 2025.10.30-ны өдрөөс эхлэн 7 сарын хугацаанд буюу сард 526,438 төгрөгөөр төлж барагдуулна. хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч “* ББСБ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* ББСБ" ХХК нь *ээс зээлийн гэрээний үүрэгт 3,685,060.13 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,685,060.13 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 7 сарын хугацаанд 7 хувааж төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу айлбар ирүүлсэн байна. Уг хариу тайлбарыг хүлээн зөвшөөрж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,685,060.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,368 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 37,184 төгрөгийг хариуцагч *гээс, улсын орлогоос 37,184 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,685,060.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,368 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 37,184 төгрөгийг хариуцагч *гээс, улсын орлогоос 37,184 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН