Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 150/шш2025/00335

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 150/ШШ2025/00335

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1-р баг үйлдвэрийн район өөрийн байр хаягт байрлах, * ХХК /РД: /-ийн хүсэлттэй, 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*” ХХК-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галав нь шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “*" ХК нь худалдан авагч болох "*" ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн нийт 163,246,875 (Нэг зуун жаран гурван сая хоёр зуун дөчин зургаан мянга найман зуун далан таван) төгрөгийн үнэ бүхий шохойг нийлүүлсэн байдаг. Хариуцагчийн зүгээс гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэл болох 404,003.10 төгрөгийг төлж барагдуулалгүй байх тул *дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагчийг мэдэгдэх хуудас болон утсаар дуудах зэрэг хуульд заасан ажиллагаа хийсэн боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/Ш32022/00593 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. * дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон хаягт бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Мөн нэхэмжлэлд тэмдэглэсэн "*" ХХК- ийн гэх 88034488 дугаарын утсаар холбогдоход "Тус компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан ба холбогдох хүмүүс нь 2, 3 жилийн өмнө буцаад явчихсан. Одоо тус компани нь үйл ажиллагаа явуулдаггүй, байхгүй" гэх хариу өгсөн бөгөөд манай компани нь нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна.Иймд оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа * дүүрэг, * дугаар хороо, *, өөрийн байранд байрлах, "*" ХХК /РД */-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож, тогтоосон хаягийг "*" ХХК-д албан бичгээр мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгаж өгнө үү...” гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч “Цемент шохой ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*” ХХК-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасны дагуу * ХХК -г эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлээ.

 

Хүсэлт гаргагч * ХХК нь 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Шохой худалдах, худалдан авах тухай гэрээг “*” ХХК-тай байгуулсан байна.

Тус гэрээний үүрэгт үлдэгдэх төлбөр нэхэмжлэхээр * ХХК нь хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд буюу Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/Ш32022/00593 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд гүйцэтгэх захирал “*” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.

 

“*” ХХК нь  * өөрийн байр хаягт байрлах гэх боловч уг хягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул /"*" ХХК РД:*/ эрэн сурвалжилж шийдвэрлэлээ.

 

            Хүсэлт гаргагч “*” ХХК-ийн “*” ХХК-г эрэн сурвалжлах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

      

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*” ХХК-г эрэн сурвалжилсугай.

2. “Эрдэнэт ивээл” ХХК-г эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ДЭЛГЭРСАЙХАН