| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00294/И |
| Дугаар | 150/шш2025/00334 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 150/шш2025/00334
| 2025 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 150/ШШ2025/00334 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1-р баг үйлдвэрийн район өөрийн байр хаягт байрлах, * ХХК /РД:*/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*” ХХК, түүний гүйцэтгэх захирал * эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Буяннэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “*" ХХК-аас "*" ХХК-д холбогдуулан 1,117,413 /Нэг сая нэг зуун арван долоон мянга дөрвөн зуун арван гурав/ төгрөг гаргуулахаар, Сэлэнгэ аймгийн, Сайхан сумын сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийхээр хариуцагчийн оршин суух хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч нэхэмжлэлд дурдсан хаяг нь тус хороонд байдаггүй гэх Засаг даргын тодорхойлолт ирсэн тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 656 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. "*" ХХК нь гэрээнд дурдсан * тоот хаяг, тус хороонд байдаггүй ба хаана оршин байрладаг нь тодорхойгүй байх тул манай компани тус компанид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар оршин байрлах хаяг нь тодорхойгүй байгаа "*" ХХК /РД */, болон гүйцэтгэх захирал *г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож, тогтоосон хаягийг "*" ХХК-д албан бичгээр мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч * ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*” ХХК, түүний гүйцэтгэх захирал * нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасны дагуу * ХХК -г эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлээ.
Хүсэлт гаргагч “*” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Шигшигч түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээг “*” ХХК-тай байгуулж, тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан байгуулсан байна.
Тус гэрээний үүрэгт үлдэгдэх төлбөр нэхэмжлэхээр * ХХК нь хариуцагчийн оршин суугаа газраар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй талаар тайлбарыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.
Иймд гүйцэтгэх захирал "*" ХХК, гүйцэтгэх захирал * нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.
“*” ХХК, түүний гүйцэтгэх захирал * нар нь * тоот хаягт байрлах гэх боловч уг хягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул /" *" ХХК РД:*/ эрэн сурвалжилж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч “*” ХХК-ийн “*” ХХК, түүний гүйцэтгэх захирал * нарыг эрэн сурвалжлах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*” ХХК, түүний гүйцэтгэх захирал * нарыг эрэн сурвалжилсугай.
2. “*” ХХК, түүний гүйцэтгэх захирал * нарыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН