| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 2413002430301 |
| Дугаар | 2024/ДШМ/58 |
| Огноо | 2024-12-12 |
| Зүйл хэсэг | 11.1, 17.12.2.4., |
| Улсын яллагч | Я.Дина |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2024/ДШМ/58
Т.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/239 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.А-д холбогдох эрүүгийн 2413002430301 дугаартай, 3 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор Я.Дина, шүүгдэгч Т.А-, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны **дүгээр сарын **-ны өдөр ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, хамтран амьдрагчийн хамт ***** багт оршин суух хаягтай,
урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 21/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Т овогт Т.А-, /РД: *********/;
2. Холбогдсон хэргийн талаар:
2.1. Шүүгдэгч Т.А- нь 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Шегиртай” эмнэлгийн хажууд хохирогч Б.Б-ийн давсаг тус газарт хөлөөрөө өшиглөн зодож, түүний эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл, хэвлийн цус алдалт, давсгийн урагдал /хагалгаанд орсон/ гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт,
мөн 2021 оны 9 дүгээр сарын 18-аас 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар /Харасай/ багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х.Х-ын малын хашаанаас хохирогч П.Е-ийн 1 толгой эм ямаа болон хохирогч Х.Х-ын 1 толгой эм ямааг тус тус хулгайлан авч, нийт 210,000 төгрөгийн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
3. Прокурорын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 230 дугаар яллах дүгнэлтээр Т.А-ын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/239 дүгээр шийтгэх тогтоолоор:
4.1. Шүүгдэгч Т овогт Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлах”, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
4.2. Шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож,
4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан 4 /дөрөв/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ын баривчлагдсан, цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцохоор шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Т.А- нар бид Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024\ШЦТ\239 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.А-ын нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 1 сараар тогтоосон нь ял хүндэрсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Т.А- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэргээ гэмшиж байгаа, бусдад төлөх нэг ч төгрөгийн төлбөргүй байна. Харин шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна.
5.2. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хууль зүйн үндсийг хянан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрын нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Т.А-ын эдлэх нийт ялын хэмжээг 2 жил 2 сараар хөнгөрүүлэн тооцож өгч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье.
6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:
6.1. Шүүгдэгч Т.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолд шүүгдэгч Т.А- болон түүний өмгөөлөгч нараас давж заалдах журмаар гомдол гаргасан.
6.2. Шүүгдэгч Т.А-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ түүний хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаад түүний холбогдсон нэг хэрэгт нь 2 жил, 1 сар, нөгөө хэрэг нь 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг шийтгэх тогтоол дэлгэрэнгүй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх тухайн саналыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг заавал хэрэглэх ёстой хуулийн зохицуулалт биш, шүүхийн эрх хэмжээний асуудал учраас анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.А-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. Мөн өмнө нь шүүгдэгч Т.А- мал хулгайлах гэмт хэрэгт хэд хэдэн удаа холбогдож байсан, хэдийгээр хохирол, хор уршгийг арилгаж, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон ч гэсэн тухайн хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглээгүй.
6.3. Иймд шүүгдэгч Т.А-ын холбогдсон гэмт хэрэг, түүний хувийн байдлыг үндэслэн анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээд, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулсан 239 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.
ТОДОРХОЙЛОХ нь:
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
8. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
9. Шүүгдэгч Т.А- нь 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Шегиртай” эмнэлгийн хажууд хохирогч Б.Б-ийн давсаг тус газарт хөлөөрөө өшиглөн зодож, түүний эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл, хэвлийн цус алдалт, давсгийн урагдал /хагалгаанд орсон/ гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал нь :
10. Шүүгдэгч Т.А- нь 2021 оны 9 дүгээр сарын 18-аас 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар /Харасай/ багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х.Х-ын малын хашаанаас хохирогч П.Е-ийн 1 толгой эм ямаа болон хохирогч Х.Х-ын 1 толгой эм ямааг тус тус хулгайлан авч, нийт 210,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал нь:
11. Эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.А-ын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар, түүний учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, хохирогч П.Е-ийн 1 толгой эм ямаа болон хохирогч Х.Х-ын 1 толгой эм ямааг тус тус хулгайлан авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй буюу хууль ёсны зарчмыг хангасан байна.
12. Шүүгдэгч Т.А-д хуульд заасан төрөл, хэмжээний дотор, мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журмыг баримталж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хоёр жил, нэг сарын хугацаагаар хорих ял дээр хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг дөрвөн жил, нэг сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, шударга ёсны зарчмыг хангасан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
13. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрын нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Т.А-ын эдлэх нийт ялын хэмжээг 2 жил 2 сараар хөнгөрүүлэн тооцож өгч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүх нь шүүгдэгч Т.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, эсхүл шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй байх тул ял шийтгэлийн хэмжээг багасгаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болохоор хуульчилсан. Шүүгдэгч Т.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, яллах дүгнэлтийн хавсралтад зааснаар энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон боловч түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзаж, анхан шатны шүүхээс түүнд хуульд зааснаар тус тус оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлээгүй буюу шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглээгүйг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
14. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/239 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК