Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 521

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч Б.Болорчулуун, Ж.Бадрал, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мандхай, шүүгдэгч С.Ганчимэг, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, хохирогч Ч.Ууганзул нарыг оролцуулан тус шүүхийн “А“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                                                          

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тал овогт Батчулууны Болорчулуун, Алаг адуу овогт Жамганы Бадрал, Боржигин овогт Самбуугийн Ганчимэг нарт холбогдох эрүүгийн “1711006560147” дугаартай, 186/2018/0450/э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.              

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Есөн-Эрдэнэ” хоолны газарт тогооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо, хангайн 18-703 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Тал овогт Батчулууны Болорчулуун /РД:ЖЯ87082461/,

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхөрийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 43А байрны 11-86 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Алаг адуун овогт Жамганы Бадрал /РД:ИЮ68032608/,

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймаг, Түдэвтэй суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0619 анги 1-79 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржгин овогт Самбуугийн Ганчимэг /РД:НФ77041900/,

 

            Холбогдсон хэргийн талаар:

Б.Болорчулуун нь 2017 оны 08 дугаар сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рeace Tower” төвд үйл ажиллагаа явуулдаг “Эй Ар И Си Моргаж Кордорэйшн” ББСБ-д нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг буюу 6 сая төгрөгийг залилан авсан,

Ж.Бадрал нь 2017 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рeace Tower” төвд үйл ажиллагааг явуулдаг “Эй Ар И Си Моргаж Кордорэйшн” ББСБ-д нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг буюу 3 сая төгрөгийг залилан авсан,

С.Ганчимэг нь 2017 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рeace Tower” төвд үйл ажиллагааг явуулдаг “Эй Ар И Си Моргаж Кордорэйшн” ББСБ-д нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг буюу 3 сая төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нараас мэдүүлсэн  мэдүүлгүүд:

1.1. Шүүгдэгч Б.Болорчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.2. Шүүгдэгч Ж.Бадрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.3. Шүүгдэгч С.Ганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.4. Хохирогч Ч.Ууганзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Хоёр: Шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Ууганзулын:...Бадрал болон Ганчимэг гэх хүмүүс нь 2017 оны 8 сард зээл авах хүсэлт гаргасан. Тэгээд уг зээлийн материалыг манай ББСБ хүлээн авч шалгаад зээл олгосон. Удалгүй хэд хоногийн дараа дахин зээл авах 2 хүн материал өгсөн. Тэдгээр материаллыг үзэж байтал нийгмийн даатгалын дэвтэр нь хуурамч байсан учраас бид нар өмнө зээл олгосон 2 хүний материалыг үзтэл хуурамч материал байсан. Иймд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх 20-21/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  Ч.Ууганзул гэрчээр мэдүүлэхдээ:...Манай байгууллага 2014 оноос хойш зээл олгох үйл ажиллагаа явуулдаг. Манай захирал англи улсын иргэн байдаг. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пейс товерын 13 давхарт 1302 тоотод үйл ажиллагаа явуулдаг. 2017 оны 08 дугаар сард Ж.Бадрал, Ганчимэг нар нь цалингийн зээл авах гэж хүсэлт гаргасан. Тэгээд манай байгууллага 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ж.Бадралд 3 сая төгрөгний зээл 2 сарын хугацаатай 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр С.Ганчимэгт 3 сая төгрөгийн зээлийг тус тус гаргаж өгсөн. Тэгээд манай байгууллагын нягтлан Одонтуяа бүрдүүлсэн материалыг шалгаж үзэхэд 2017 оны нийгмийн даатгалын дэвтэр дээр 2016 оны бичилт хийгдсэн байсан. Тэгээд бид нар нийгмийн даатгалын дэвтэр хуурамч юм байна гэж сэжиг төрөөд нийгмийн даатгалтын хэлтэс рүү утсаар лавлаж асуухад ийм хүний даатгал бичилт байхгүй байна гэж хэлсэн. Манай байгууллагад бүрдүүлж өгсөн бүх материалууд хуурамч гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Манай байгууллага цалингийн зээл авах гэсэн улсуудын материалыг 3 хоногийн дотор шийдэж өгдөг. Ж.Бадрал, С.Ганчимэг нар нь хоорондоо нэг нэгнийгээ танихгүй шинжтэй орж ирж байсан. Энэ 2-ын зээлийн материалыг 2 хоногийн дотор шийдээд Хаан банкны дансруу нийт 6 сая төгрөг шилжүүлж өгсөн. Ж.Бадрал, С.Ганчимэг нартай холбоо бариагүй байгаа. Манай зээлийн мэргэжилтэн материалыг нь хүлээж аваад зээлээ олгоод дараа нь манай нягтлан материалыг нь шалгаж үзээд хуурамч байна гэж үзээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай байгууллага гаргасан мөнгөө нэхэмжлэн авах хүсэлттэй. Холбогдох материал нь бүгд байгаа гэжээ... /хх22-23/,

 

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Бат-Эрдэнийн:....2017 оны 08 сарын 15-ны үед зээлсэн мөнгөнийхөө хүүг төлөх санаатай бага хүүтэй зээл хайж явахад эхнэрийн танил болох Болороо гэх хүүхэн холбогдож Банк бусаас бага хүүтэй зээл найдвартай гаргаж өгнө хөлсөнд нь 500,000 төгрөг гэж хэлэхээр нь би өөрөө мэд гэж хэлсэн. Маргааш нь эхнэр бид зөвлөлдөөд  Болормаа руу  зээл гаргуулахаар  ярьсан тэгээд удалгүй Болормаа  бид хоёрын иргэний үнэмлэхийг 500,000 төгрөгний зээл авах материаллыг бүрдүүлнэ гэж хэлээд явсан. 3, 4 хоногийн дараа ирж  дахин нэмж 400,000 төгрөг нэмж өгөхгүй бол болохгүй байна зээл авах материал бүрдүүлэхэд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь бид 2 больё гэж хэлэхэд Болормаа би өгсөн мөнгийг чинь буцааж өгөх боломжгүй мөнгийг чинь материал бүрдүүлэх гээд тараагаад өгцөн гэхээр нь 250,000 төгрөг өгөөд явуулсан. Тэгээд материал нь бэлэн одоо хүрч ирээд зээлээ өгөөд авчихаа гэж хэлсэн. Бид  хоёр 2017 оны 08  дугаар сарын 23-нд Пийс цамхагт байрлах Эй Ар И СИ Моргаж Корпорэйшн ББСБ ХХК-иас зээлээ авсан. Ийм л юм болсон гэх мэдүүлэг. /хх 24-25/,

 

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  826 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн Жамган овогтой Бадрал, Мөнхжаргал овогтой Саранзул, Самбуу овогтой Ганчимэг, Дугарсүрэн овогтой Бат-Эрдэнэ нарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт бүхий ТҮЦ машины лавлагаанууд гэх зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ.

 2. Шинжилж буй Жамган овогтой Бадрал, Мөнхжаргал овогтой Саранзул, Самбуу  овогтой   Ганчимэг,  Дугарсүрэн  овогтой Бат-Эрдэнэ Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 4 хуудас ТҮЦ машины лавлагаа гэх зүйлс нь хуурамч байна.

         3.  Шинжилж буй Жамган овогтой Бадрал, Мөнхжаргал овогтой Саранзул, Самбуу  овогтой   Ганчимэг,  Дугарсүрэн   овогтой Бат-Эрдэнэ Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт бүхий 4 хуудас ТҮЦ машины лавлагаа гэх зүйлсийн бичвэрийн үг, үсэг арилгаж, хусаж, засварласан ямар нэгэн гэмтэлгүй байна.

        4. Шинжилж буй Жамган овогтой Бадрал, Мөнхжаргал овогтой Саранзул, Самбуу овогтой Ганчимэг, Дугарсүрэн овогтой Бат-Эрдэнэ нарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт бүхий 4 хуудас ТҮЦ машины лавлагааны гэх зүйлсийн цаас нь үнэт цаасны  зориулалттай бөгөөд уг үнэт цаас дээрх бичвэрүүдийг ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр, мөн сери дугаарыг шингэн хортой ердийн хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн гэсэн дүгнэлт өгөх үндэслэлтэй байна. Криминналистикийн шинжилгээний газрын ахлах шинжээч, цагдаагийн хошууч Б.Батгэрэл гэсэн дүгнэлт. /хх 39-40/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Эд мөрийн  баримтаар  тооцох тогтоол /хх-18/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 826 дугаартай дүгнэлт /хх-39/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 65-68/, шүүгдэгч нарын  иргэний үнэмлэхний лавлагаа /хх 70-76/, ЗГ2017/08/11 дугаартай зээлийн гэрээ зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг  тогтоосон  бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Б.Болорчулуун нь 2017 оны 08 дугаар сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рeace Tower” төвд үйл ажиллагаа явуулдаг “Эй Ар И Си Моргаж Кордорэйшн” ББСБ-д нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг буюу 6 сая төгрөгийг залилан авсан,

 

Шүүгдэгч Ж.Бадрал нь 2017 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рeace Tower” төвд үйл ажиллагааг явуулдаг “Эй Ар И Си Моргаж Кордорэйшн” ББСБ-д нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг буюу 3 сая төгрөгийг залилан авсан,

 

Шүүгдэгч С.Ганчимэг нь 2017 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рeace Tower” төвд үйл ажиллагааг явуулдаг “Эй Ар И Си Моргаж Кордорэйшн” ББСБ-д нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг буюу 3 сая төгрөгийг залилан авсан гэмт хэргийг тус  тус үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ч.Ууганзул, гэрч Д.Бат-Эрдэнэ, Ч.Амарбаясгалан нарын мэдүүлэг, шүүгдэгч С.Ганчимэг, Ж.Бадрал, Б.Болорчулуун нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 826 дугаартай дүгнэлт, зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Болорчулуун, Ж.Бадрал, С.Ганчимэг нарыг  бичиг баримт хуурамчаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ч.Ууганзулаас шүүгдэгч С.Ганчимэг нь хохирол төлөөгүй учраас   2.211.138 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байгааг шүүгдэгч С.Ганчимэг хүлээн зөвшөөрч 2018 оны 07 дугаар сард  төлж барагдуулахаа илэрхийлж байгааг дурьдах нь зүйтэй  байна.

Харин хохирогчоос шүүгдэгч Б.Болорчулуун, С.Ганчимэг  нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч Б.Болорчулуун, С.Ганчимэг нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн  байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ганчимэгээс 2.211.138 төгрөгний хохиролыг гаргуулж хохирогч Ч.Ууганзулд олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тал овогт Батчулууны Болорчулуун, Алаг адуу овогт Жамганы Бадрал, Боржигин овогт Самбуугийн Ганчимэг нарыг бичиг баримт хуурамчаар үйлдэн бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Болорчулуун, Ж.Бадрал, С.Ганчимэг нарт тус бүр 300 /гурван зуун / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Болорчулуун, Ж.Бадрал, С.Ганчимэг нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өдөрт 2 / хоёр/  цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болорчулуун, Ж.Бадрал, С.Ганчимэг нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй  бол нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж  болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Болорчулуун, Ж.Бадрал, С.Ганчимэг нар нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч  Б.Болорчулуун, Ж.Бадрал нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганчимэгээс 2.211.138 /хоёр сая хоёр зуун арван нэгэн мянга нэг зуун гучин найман/ мянган төгрөгийг гаргуулж хохирогч  Ч.Ууганзулд олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Болорчулуун, Ж.Бадрал, С.Ганчимэг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ

                        

 

 

 

2018-07-09   15 цаг  00 минут