| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/05678/И |
| Дугаар | 191/ШШ2025/07270 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/07270
| 2025 09 02 | 191/ШШ2025/07270 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, ******* үйлдвэрчний эвлэлийн гудамж, дүгээр байр, тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
з
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, дугаар байр, тоотод оршин суух, ******* овогт ******* /ИБД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүү ******* өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: , нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагч: , хариуцагчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан хүү асрамжийг өөрчлүүлэн өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09-р сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/03 дугаар бүхий шийдвэрээр хариуцагч тай гэр бүлээ цуцлуулж насанд хүрээгүй хүү , охин нарыг ээж гийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн.
Хүү нь өөрийн хүслээр байнга надтай хамт байж сургууль болон бусад арга хэмжээнд миний бие хүргэж өгч авдаг. Сүүлийн үед ээж нь дуудаж хамт байхыг шаарддаг болсон ба би ч шүүхийн шийдвэрийг үндэслэн түүнийг ээжтэйгээ байхыг зөвлөсөн.
Гэтэл хүү би энд баймааргүй байна нэг ах ээжтэй хамт байдаг түүнийг харахаар би айгаад байдаг, айдас төрүүлээд байдаг, бас бие чичрээд бөөлжис хүрээд байдаг та удахгүй ирж аваач гэх зэрэг байж болохгүй мессеж бичээд байдаг. Хүү над руу мессежээр бичсэн хэзээ ирж авах юм гээд. Энэ байдлаас болоод хүүхдийн ирээдүй цаашдын хүмүүжил эрүүл мэндийг харгалзан өөрийн асрамжид авахаар шийдвэрлэсэн тул хүү ******* миний асрамжид өгнө үү.
1.2. Миний нэхэмжлэл гаргах гол шалтгаан нь хүүгийн хүсэл зориг байсан. Хүү минь надтай байх дуртай ирээд аваач гэдэг болсон. Өнгөрсөн жил зусланд хононо гэж хэлээд хэлэлгүй Архангай руу аваад явсан байсан. Хэд хоногийн дараа хүү намайг ирээд аваач гэж Архангай аймгаас ярьсан. гийн ахынд байсан. Тэгээд би гаас чи хаашаа явах гэж байгаа юм бэ гэхэд миний хаашаа явах чамд хамаагүй гээд хэлээгүй. Тэгээд би чи хол явах гэж байгаа бол би 3 хоног хүүгээ авч явъя гэхэд үгүй гээд явуулаагүй. Хүү ч ээжээсээ гуйгаад дийлээгүй. Тэгээд машиндаа уйлалдаж байгаад би яваад өгсөн.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас хүүхэд зөвшөөрөлгүй авч явсан гээд намайг дуудсан. Цагдаа нь хүүгээ аваад ир гэсэн. Хүүгээ машинд үлдээгээд ортол аваад ир гэсэн. Тэгээд гарсан чинь ирсэн хүүг уйлуулсан байсан. Цагдаа та ингэж болохгүй гээд ээжид нь өгөөд явуулсан. Цагдаагаас намайг 2 удаа дуудсан. Байнга цагдаад хэлнэ шүү гээд дарамтад байдаг. Утсаар ярихаар учир зүггүй загнадаг. Одоо хүү хүртэл айдаг болсон байна лээ. Хүүгээ очоод авъя гэхээр ээж загнана гэдэг. Том охин хүртэл ээжээсээ төвөгшөөдөг болсон байсан.
Одоо миний амьдарч байгаа байр 3 өрөө 63,3 мкв, камерын хяналттай хүү тусдаа өрөөтэй. Харин гийн амьдарч байгаа байр 27 м.кв 2 өрөө. Тэрний нэг өрөө нь том хүүгийн оффис болчихсон. Нийт 27 мкв тал буюу 10 хэдэн мкв талбайд 5-6 хүн амьдарч байгаа. Оёдлын цех ажиллаж байгаа. Нэг хүүхдэд 10 хэдэн мкв талбай оногдох ёстой гэсэн заалт байдаг юм байна лээ.
Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын гаргасан шийдвэрийг гайхаж байгаа танил талаараа байдаг юм байлгүй. Яаж ч бодсон амьдрах нэг хүнд оногдох талбай байдаг. Хүү анх миний асрамжид байсан. Тэгтэл нэг шүүх хуралдаанаар ажлын байранд хүүхэд амьдарч болохгүй гэсэн. Би ажлын байрандаа амьдрах өрөө гаргасан байсан. Тэгэхэд ажлын байранд хүүхэд байлгаж болгохгүй гэсэн шалтгаанаар хүүг гийн асрамжид шилжүүлсэн. Одоо тэрний талд нь амьдарч байгаа. Би хүүгээ гэртээ камераар өглөө босохоос нь эхлээд хичээлдээ явуулах, хоол идэх гээд бүх зүйлийн талаар ярьдаг. Сургуулиас нь ирэхээр тоглох, хичээл ном хийх зэргийг нь камерын бүрэн хяналтаар шийддэг. Эрдэнэтэд манай 90 нас хүрч байгаа ээж байдаг. Би хүүгээ аваад явах гэсэн юм ээж хүүг аваад ирээч гэсэн юм гэтэл үгүй гээд өгч явуулдаггүй. Тэгээд очиход ээж миний хүүг аваад ирэхгүйдээ үнсүүлчихгүй яасан юм гэсэн. Хүүгээ гэртээ аваад нэг хоноё гэхээр үгүй гэдэг. Шөнийн 11 өнгөрч байхад гэрийн гадаа ирээд хүүг гаргаад ир гэдэг. Байнга загнадаг болохгүй бол цагдаа дуудна шүү гээд дарамттай байдаг. Хүү минь надтай байх хүсэлтэй байгаа. 2 шүүхээр миний хүү асуугдсан. Тэрэнд бүх зүйл бичигдсэн. Миний хувьд тогтсон амьдрал гэр бүлтэй. Манай хүн манай хүүхдүүдэд сайн байдаг. Хүүхдүүд ч гэсэн сайн байдаг. Би сүүлийн үед хүүгээ хүлээгээд 7 хоногийн 4 өдөр ажил дээрээ хонож байгаа. Хэрэв шүүхийн шийдвэрээр миний асрамжид хүүг үлдээвэл хүссэн үед хүссэн хугацаагаар нь өгч чадна. Хүүтэйгээ хүссэн үедээ уулзаж чадахгүй байх зовлонг биеэр туулж ойлголоо. Намайг байнга архи уудаг гэж байна. Би архи уухаа больсон. Ярьж байгаа зүйлийнх нь тал нь худлаа байна. Миний хүүгийн хүсэл зорилгыг биелүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Миний хувьд 1995 онд той танилцаж 1996 оны 11 сарын 11-нд 0133788 дугаартай гэрлэлтийн баталгаагаар бүртгүүлэн гэр бүл болж байсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 1996 оны 11 сарын 03-нд хүү , 2001 оны 11 сарын 18-нд охин , 2013 оны 06 сарын 11-нд хүү , 2016 оны 1 сарын 12-нд охин нар төрсөн. Хамтын амьдралын хугацаандаа хувийн таарамжгүй харилцаа, архинаас үүдэлтэй хүчирхийлэл, дарамтаас болж гэрлэлт цуцлуулах асуудлаар 2022 онд шүүхэд хандсан.
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/03 дугаартай Гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж нь гэрлэгчид эвлэрэх хүсэлт гаргаж, цаашид өөрсдийн болон хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө гэрлэлтээ цуцлуулахгүйгээр гэр бүлийн амьдралаа хэвээр авч үлдэхээр тохирсныг баталсан.
Гэтэл ын зүй бус үйлдэл үргэлжилсээр байсан тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 01-ний өдрийн 2023/ЗШ/237 дугаартай шийтгэвэр нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хамаарах этгээд, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дах заалтад заасан зөрчил үйлдсэн гэж тогтоон од хариуцлага тооцсон.
Улмаар миний хувьд дахин иргэний шүүхэд эвлэрэн амьдарсан боловч зан харилцааны хувьд таарч тохирохгүй, өмнөх нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, хүчирхийлэлд өртсөн үндэслэлээр гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахад Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Энэ шийдвэрт бидний дундаас төрсөн насанд хүрээгүй хүүхдүүдийг эх миний асран хамгаалалтад үлдээн шийдвэрлэсэн бөгөөд гэр бүлийн дундын хөрөнгөтэй холбоотой асуудлыг жич 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 184/ШШ2024/01 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар шийдвэрлүүлсэн.
ын хүү ын хамт амьдрах хүсэлтэй байна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй буюу ойлгомжгүй байна. Өнөөдрийн бидний амьдрал өөрөөс нь шалтгаалан одоо байгаа нөхцөл байдалд хүрсэн, мөн шүүхээр хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн би хүүхдүүдээ асран хамгаалах, өсгөж хүмүүжүүлэх үүрэг болон эрхтэй гэж тогтоолгосон. Өөрөөр хэлбэл шүүх байгууллагаар олон дахин хандаж, маш урт хугацаанд гэр бүлийн асуудлаа шийдвэрлүүлэх явцад ямар ч нөхцөл нь ойлгомжгүй, тодорхойгүй, эсрэгээрээ ганц өөрийгөө бодсон байдлаас асуудалд хандаж ирсэнд гомдолтой байна.
2.2. Би энэ хүнтэй 27 хамт амьдарсан. Эмэгтэй хүн ямар хүчирхийлэлд өртдөг тэр бүгдийг туулсан. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас би сэтгэл зүй хүнд болсон. Би амьдах үлдэх үү гэдэг дээрээ тулаад салсан. Салах өргөдөл өгөх үед миний хүү энэ хүнээс айгаад миний араар орж нуугддаг байсан. Тухайн үед сэтгэл зүйчийн дүгнэлтээр эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явуулж болохгүй гээд эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явагдалгүй салах шүүхийн шийдвэр гаргасан.
Айдсаасаа болоод би хүүгээ авч чадахгүй байсан. Энэ хүн над руу дайрахаар миний бие чичрээд салгалдаг байсан. Хүүгээ авах нь байтугай уулзаж чадахгүй их хугацааг өнгөрүүлсэн. Харин өмгөөлөгчөө сольж шинэ өмгөөлөгчөөс зөвлөгөө авч сүүлийн 6 сараас хойш хүүгийнхээ барааг харж байгаа. Би хэзээ ч хүнтэй хамт амьдраагүй. Миний хүү надаас хүнтэй амьдарна гэж юу гэсэн үг вэ, таны суусан хүн хаана байгаа юм бэ гэж надаас асуусан. Тэгээд би өөрийнхөөрөө тайлбарлатал ээжээ би таныг хүнтэй суугаад намайг хаясан гэж бодсон. Та намайг хаяагүй юм байна шүү дээ тэ гэж хүү уйлж байсан.
Хэрвээ би хүнтэй амьдарвал тодорхой цаг хугацаа өнгөрөөд хүүхдүүдтэйгээ танилцуулах ёстой. Тэгтэл яагаад миний хүү тэр хүний нэрийг нь ч мэдэхгүй байгаа юм бэ, олон нүүдэл хийсэн тул найзуудаа 1,2 удаа дуудсан. Би хүнтэй амьдарвал хэзээ ч хүүхдээ айх хүнийг сонгохгүй.
Хүүхэд хөдөө авч явна гэдэг. Хүүхдийг минь хөдөө авч яваад энэ хүн архи уугаад 9 настай хүүхдээр машин бариулсан байсан. Тэр бичлэг нь байсан. Аав архи уугаад тасарсан, би хөдөөгөөс сумын төв хүртэл машин бариад ирсэн гэж байсан. Сүүлд ойлгоод маш их айсан. Хүүхдээ хөдөө өгч явуулж чадахгүй. Энэ зун би хүүгээ хөдөө аваад явсан. Ээжээ би машин барья гэхээр нь өвөр дээрээ суулгаад машин бариултал миний хүү чөлөөтэй машин барьж чадаж байсан. Би аавыг согтохоор машин барьдаг гэсэн. Би хүүгээ хөдөө авч явсан ч аюулгүй байдлыг нь хангаад ахынхаа гэрт мал сүрэгтэй цагаа идээнд сайхан авч явдаг. Би хүүхдийнхээ хажууд архи уух нь байтугай хараалын үг ч хэлдэггүй.
Өнгөрсөн жил миний хүү аавтайгаа хамт байсан. Тэгэхэд миний хүүгийн сурлага муудсан. Багш нь над руу ярьдаг. Хүү 1,2 дугаар ангидаа хувийн сургуульд сурсан. 3-6 дугаар ангидаа 154 дүгээр сургуульд сурсан. 154 дүгээр сургуульд сурах хугацаанд би 1 дүгээр ангиас нь эхлэн эцэг эхийн зөвлөлд нь байгаад хүүгийнхээ сурлагад анхаарч ажилладаг байсан. Гэтэл өнгөрсөн жил 4,5 дах өдөр болохоор миний хүүг хөдөө аваад явчихдаг. Хаана байна гэхээр хөдөө байна гэдэг. Хичээлээ хийхгүй. Миний хүү хавар монгол хэлний шалгалтдаа 58 оноо авсан байсан. Яана унаад улирах уу гэтэл багш нь 60 оноотой болгосон байсан. Миний хүү жүдогийн бэлтгэлд явдаг байсан. Бэлтгэлдээ явахгүй байсаар явахаа байсан. Хичээлээс гадуур суралцахгүй, хичээлээ ч хийхгүй байсан. Энэ жил хүүгээ 5 дугаар сургуульд оруулсан. Өчигдөр шинэ сургуульд ороод гоё байна гэсэн. Хүү минь надаас айдаггүй. Намайг үнсээд үргэлж надтай цуг хамт унтдаг.
Нэхэмжлэгчийг гайхаж байна, яагаад хүүгээр минь худлаа яриулаад байгаа юм бэ, дүгээр сургуульд миний хүү 4 жил сурсан байдаг. Багш нь тодорхойлохдоо намайг 3 жил эцэг эхийн зөвлөлөөр ажилласан гэж тодорхойлсон. Өнгөрсөн жил би хүүгээ 5 дугаар сургууль руу шилжүүлэх гэтэл миний эгч бүтэн харваж, би 2 сар сахисан. Үргэлжлүүлээд миний хөл хугарсан. Гэсэн ч би хөөцөлдөж байгаад 5 дугаар сургуулийн математикийн сонгоны ангид оруулахаар болсон.
Хүүд минь үг зааж өгдөг. Сэтгэл санаанд нь нөлөөлдөг. Хүүгийн хажууд архи ууж, тоглодог. Цагдаатай ороход хүүг минь өгөөгүй. Хорооны цагдаа дээр очоод энэ хүн согтуу байна би хүүгээ авмаар байна гээд цагдаатай очиж хүүгээ авсан. Хүүг минь хэлэхгүй аваад явчихдаг. Уулзахгүй байгаа гэдэг худлаа. Хэлэхгүй аваад явчихдаг. Би өргөдөл гомдол гаргасан. Би өөрийгөө үлгэр жишээ сайн ээж гэж хэлэхгүй ч олон хүүхдийнхээ төлөө амьдарч байгаа. Би өөрийгөө сайн ээж л гэж хэлнэ. Энэ хүнээс салсан 3 жилийн хугацаанд балгас болсон байр аваад засвар хийсэн. Том хүүдээ нэг өрөөг нь суллаж өгсөн. Миний том хүү эхнэр хүүхэдтэй. Эргэлтийн мөнгөтэй болгосон. Том хүү минь бие дааж эхнэр хүүхдээ тэжээх чадалтай болсон. Том охиноо Санхүү эдийн засгийн их сургуулийг төгсгөсөн. Энэ хүн 300,000 төгрөгөөр ганцхан дээл авч өгсөн. Миний хүү тансаг байж чадахгүй ч гэсэн мөр бүтэн, сэтгэл зүй тайван байна. Миний амьдарч байгаа байрыг тухгүй гэж хэлэхгүй. Монгол гэрт хүртэл 6-7 хүн амьдардаг. Хуучны 2 өрөө тусдаа байр. Нэг өрөөгөө том хүүдээ өгсөн. Том өрөө коридорын зай том. 2 охинтойгоо хүүтэйгээ бид 4 амьдарч байгаа. Би хүүгээ тухтай байлгаж, хоол унд хувцсаар нь хангаж чадаж байгаа. Миний хүү аюулгүй тайван байх ёстой. Хүүгээ энэ хүнд өгвөл аюулгүй байдалд нь санаа зовж байгаа. Тийм учраас хүүгээ өгөхгүй, өөр дээрээ байлгана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/
3.2. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 4/
3.3. Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 5/
3.4. Бүжгийн тэмцээнд оролцож шагнуулсан үеийн фото зураг /хх 109/
3.5. Нэхэмжлэгч болон хариуцагчийн амьдарч буй гэрийн доторх байдлыг харуулсан фото зураг /хх 110-112/.
4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. Хариу тайлбар /хх 1-13/
4.2. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.10.26-ны өдрийн 184/ШШ2022/03 дугаар захирамж /хх 22/
4.3. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.19-ний өдрийн 184/ШШ2023/03 дугаар шийдвэр /хх 23-26/
4.4. төрсний гэрчилгээний хуулбар /хх 27/
4.5. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2025.06.30-ны өдрийн 2552 дугаар, 2025.07.23-ны өдрийн 2748 дугаар албан бичгүүд /хх 115, 134/
4.6. Банкны төлбөр барагдуулах газрын 2025.09.01-ний өдрийн 3-5/4653 дугаар албан бичиг /хх 135/
4.7. Хариуцагчийн гэрийн доторх байдлыг харуулсан фото зураг /хх 136-138/.
5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр хүү саналыг асууж, нэхэмжлэгчийн тай харилцсан зурваст үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлж,
хариуцагчийн хүсэлтээр шинжээчээр томилж, Сонгинохайрхан дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээр дүгнэлт гаргуулж, Нийслэлийн ерөнхий боловсролын 154 дүгээр сургуулиас сурлагын түвшин, хичээлийн ирцийн талаарх тодорхойлолт баримтуудыг бүрдүүлж, 2025.06.30-ны өдөр болсон үйл явдлыг бичсэн гэх си-ди-нд үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлсэн. /хх 35-37, 63-70, 86-96, 131-133/
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэгч ын хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Зохигч болох , нарын дундаас 1996 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү , 2001 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр охин , 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү , 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр охин нар төрсөн байна.
2.1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/03 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч , хариуцагч нарын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүү , охин нарыг эх гийн асрамжид үлдээж, эцэг оор тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдаж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 23-26/
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хүү нь надтай амьдрах хүсэлтэй байгаа, хариуцагч гийн хамт амьдардаг эрэгтэйгээс айж байна гэж над руу мессеж бичсэн зэрэг нөхцөл байдал болон гийн амьдарч буй гэрийн нөхцөл, намайг хүүтэй уулзуулдаггүй зэргээс үүдэж хүүхдийн асрамжийг хариуцагчид хариуцуулж болохгүй гэх үндэслэлээр шаардлагаа тодорхойлж, нөгөө талаар нэхэмжлэгч нь хүүдээ анхаарал халамж тавьдаг, өөрийн амьдарч буй орчин, орон сууц илүү таатай учир хүү асрамжийг өөр дээрээ авна гэж тайлбарласан.
4. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэрлэлтээ цуцлуулсан, нэхэмжлэгчээс айдаг учраас хүүгээ өөр дээрээ авч чадахгүй их хугацааг өнгөрөөсөн, надад хамтран амьдардаг хүн байхгүй, би хүүхдүүдээ сайн өсгөж, тухай байлгаж, хувцас, хоол хүнсээр хангаж чадаж байгаа, хүүхэд тайван орчин аюулгүй байх ёстой, нэхэмжлэгчид хүүг өгвөл хүүгийн аюулгүй байдал алдагдана, мөн би нэхэмжлэгчийг хүүтэйгээ уулзахыг нь хязгаарладаггүй, нэхэмжлэгчийн ажлын байр манай орцонд байдаг, хүүхдүүд аавтайгаа өдөр бүр уулзаж байгаа, нэхэмжлэгч архи их уудаг, хүүхдийн хажууд архи ууж тоглодог, хүүхдийн асрамжийг өөрчлөх шалтгаан нөхцөл байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
5. Шүүх дараах үндэслэл, нотлох баримтад тулгуурлан хүүхдийн асрамжийг эхэд нь хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
5.1. Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох боломж, амьдрах орчин нөхцөл болон хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх бодит нөхцөл байдал үүссэн тохиолдолд эцэг, эхийн хэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхээр шаардах эрхтэй. Түүнчлэн, эрхээ урвуулан ашигласан хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, мөн хүүхдийг орон сууц хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан зэрэг эцэг, эх байх эрхийг хязгаарлах, болон хасах нөхцөл байдал хүүхдийн асрамжийг шууд өөрчлөх үндэслэл болдог.
Хэрэгт авагдсан баримтаар хүүхдийн асрамж өмнө тогтооход байсан нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлсэн нөхцөл тогтоогдохгүй байна.
Тодруулбал:
5.2. Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн шинжээчийн багийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ерөнхий дүгнэлтэд:
Шинжээчийн баг нь ажиллах хугацаанд хариуцагчтай, болон хүүхэдтэй ярилцлагын арга, сэтгэл зүйн судалгаа, оношилгоо, ажиглалтын арга ашигласан болно. Хариуцагч , нэхэмжлэгч нар нь аль аль нь асран хамгаалагчаар тогтоовол, хүүхэдтэйгээ хамт амьдрах гэр оронтой, хүүхдийг өсгөж, халамжлахад туслах дэмжих хүнтэй, хоол унд, хувцас, санхүүгийн асуудлаар гачигдуулахгүй, хүүхдийг өсгөж, халамжлах, ирээдүйн боловсрол болон хүмүүжилд нь анхаарал тавьж чадна гэдэг нь харагдаж байгаач тэдний хүү болох хувьд аав ээжтэйгээ хэн хэнтэй нь хэвийн харилцаатай байгаа нь ажиглагдсан ч ээжтэйгээ илүү ээнэгшилтэй, мөн хүүхдийн хувьд өсвөр насны хүүхэд учир ээжийн анхаарал халамж маш чухал санагдсан. Нэхэмжлэгч аав хариуцагч ээж нар нь хүүдээ чанартай цаг гаргаж хүүдээ анхаарал хандуулдаг байхад анхаарах нь чухал байна. Иймд хүүхдийн хувьд ээждээ илүү ээнэгшилтэй байгаа мөн бусад хүүхдүүдийн хувьд ээжтэйгээ амьдардаг учир салгаж хөндий өсгөх нь зохимжгүй байгааг үндэслэн дүгнэлт гаргасан, ийнхүү дүгнэлт гаргахдаа хүүхдийн ээнэгшин дассан байдал, сэтгэл зүйн тайван байдал мөн хэнтэйгээ байхдаа илүү таатай орчинд өсөж, хүмүүжих боломжтой эсэх талаас нь судлан хүүхдийг хариуцагч гийн асран хамгаалалтад үлдээх саналыг гаргасан байна.
Шинжээчдийн багийн дүгнэлтээс үзвэл зохигчдын амьдарч буй орчин, ахуйн нөхцөл бололцооны хувьд аль аль нь хүүхэд амьдрах боломжтой, хүүхдийн амьдрах орчин, хөгжил төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц биш, хүүхдийг зөв хүмүүжүүлэх, төлөвшүүлэх арга барилтай байна.
Харин тус дүгнэлтээр хүүхэд эцэг, эхдээ ээнэгшин дассан байдлыг эхдээ болон энэ амьдарч байгаа гэр бүлдээ илүү байна гэж дүгнэжээ.
Түүнчлэн шүүхийн шийдвэрээр хүү асрамжийг хариуцагч д үлдээсэн хэдий ч 2024 оны 08 дугаар сараас 2025 оны 06 дугаар сарыг хүртэл хүү нэхэмжлэгч ын асрамжид түүнтэй хамт амьдарсан талаар талууд тайлбарласан.
Өөрөөр хэлбэл нь нэлээдгүй хугацаанд нэхэмжлэгч той хамт амьдарсан хэдий ч шинжээч түүний гэр бүлдээ хандах хандлага, гэр бүлийн дотоод уур амьсгал, гэр бүлийн дотор хүүхдийн эзэлж буй байр суурь өөрийгөө буруутгах мэдрэмжтэй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг ихээр хүсдэг, төсөөлдөг талаар дүгнэсэн байна.
Дээрх дүгнэлтээр нэхэмжлэгчийн хүү асрамжийг өөртөө авах нь түүний өөрийн хүсэл зориг, амьдрах орчин нөхцөл буюу орон байрны хувьд нэхэмжлэгч илүү давуу талтай гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дээрх дүгнэлтийг бодит байдал нийцээгүй, үндэслэлгүй гарсан гэж мэтгэлцсэн хэдий ч шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх өөр баримтыг шүүхэд гаргаагүй, хэрэгт цугларсан баримтаар дээрх дүгнэлт үгүйсгэгдэхгүй байна.
5.3. Гэр бүлийн тухай хуул уулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар 7 нас хүрсэн хүү аас саналыг асуухад аавтайгаа баймаар байна гэсэн саналыг гаргасан.
Хүүхдийн саналд өгсөн байдлаас үзвэл эх, хүүхэд, бусад гэр бүлийн гишүүдтэй харилцаа хэвийн, хүүхдийн эрх зөрчигдсөн зүйлгүй байгааг шүүх харгалзан дүгнэсэн болно.
5.4. Нэхэмжлэгч нь хариуцагч хүү тай уулзуулахгүй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой байх тул шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйл, 186 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд хүүхдийн асрамжийг өөрчлөх үндэслэл болохгүй юм.
5.5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хамтран амьдарч буй эрэгтэй хүнээс хүү айдаг, энэ байдал хүүхдийн хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна гэж хүү тай харилцсан зурвас шүүхэд нотлох баримтаар гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг хийх байдлаар үйл баримтыг тогтоож болно.
Тус зурваст шүүхээс үзлэг хийсэн боловч хүүхдийн асрамжийг өөрчлөх шууд шалтгаан болно гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Учир нь хүүхэд тухайн эрэгтэйтэй харилцсан зүйлгүй зөвхөн өөрт төрсөн мэдрэмжийг илэрхийлсэн байгаа бөгөөд энэ нь хүүхдийн сэтгэл зүйн байдал болон гэр бүлдээ хандах хандлага, зан авир, ёс суртахуун зэрэгт сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/03429 дугаар шийдвэр гарснаас хойш хүүхдийн асрамжийг өөрчлөх ноцтой шалтгаан бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх хүү асрамжийг өөрчлүүлж, өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Хэдийгээр хүүхдийн асрамж өөрчлөгдөөгүй ч хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах, хамт байх, түүнд анхаарал халамж тавих эцэг ын эрх нь нээлттэй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, нь эцэг той шууд харилцаа холбоотой байх, уулзах талаарх хүү эрхийг үргэлж хүндэтгэж, хангаж байвал зохихыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар д холбогдох хүү ******* өөрийн асрамжид авах ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эх , эцэг нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн хүү тай уулзах болон түүнд анхаарал халамж тавих эцэг ын эрхэд хөндлөнгөөс саад болохгүй, хориглохгүй байхыг тус тус дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ